Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Иргэний мэдээлэлд "өвдөг шороодсон" Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөхөөр болжээ

Иргэний мэдээлэлд "өвдөг шороодсон" Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөхөөр болжээ

 

Үндсэн хуулийн Цэцээс Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосонтой холбогдогдуулан дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 30-нд болсон Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг аж ахуйн нэгж, иргэдээс хэрхэн авах талаар зохицуулсан гол заалт нь Үндсэн хуульд нийцэхгүй байна гэх дүгнэлтийг Цэцээс гаргасан юм. Ингэснээр АМНАТ /ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/ төлөх этгээдийг тодорхойлсон эрх зүйн зохицуулалтгүй болсон төдийгүй улсын төсвийн орлого 1.3 их наяд төгрөгөөр тасрах эрсдэл үүссэн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдээд байгаа билээ.
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас нааш аж ахуйн нэгж, иргэд АМНАТ-ийг төлөхөөргүй нөхцөл үүссэн учраас 14 хоногт багтаан хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлжээ. Тодруулбал, АМНАТ-ийг сэргээх тухай хуулийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар санаачилсан бөгөөд санал авахаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хүргүүлжээ. Сангийн сайдын зүгээс уг хуулийг яаралтай горимоор хэлэлцүүлэх шаардлагатай байгааг тухайлан дурдсан байна.
 
Ийнхүү Сангийн яам, Уул уурхайн яам, Татварын ерөнхий газар болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооныхон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар яаралтай ажиллаж эхэлсэн. Энэ тухайд Үндсэн хуулийн Цэцээс шийдвэр гаргасны дараа Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ор тас авахааргүй нөхцөл үүслээ гэх мэдээлэл гарсан нь ташаа болохыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан тодотгож байна. Түүний хувьд Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан юм.
 
Тэрбээр "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зогсоосон гэж яриад байгаа юм. Тийм зүйл огт байхгүй. Харин тухайн иргэний зүгээс Үндсэн хуулийн Цэцэд гаргасан мэдээлэл нь АМНАТ-ийг давхардуулж аваад байна, тиймээс үүнийг зохицуулж өгөөч гэж Цэцэд хандсан юм билээ. Яагаад энэ татвар давхардсан бэ гэвэл, нүүрс олборлох ашиглалтын лицензтэй хүн байлаа гэж бодъё. Тухайн этгээд хөрсөн доороос нүүрс гаргаж ирснийхээ төлөө нэг удаа 2.5 хувийн АМНАТ төлнө гээд хуульд заачихсан байдаг. Гэтэл 47.3.2 дахь заалтад бусад ашигт малтмалаас гэж заасан. Үүнд бидний мэдэхээр алт, жонш, зэс зэрэг эрдэс багтах нь байна. Гэтэл 47.3.1-д заасанчлан дотооддоо олборлосон нүүрснээс бусад ашигт малтмал гээд оруулчихаар газрын гүнээс олборлоод гаргаад ирчихсэн буюу үйлдвэрлэлийн шатанд байгаа нүүрс бас багтаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, эхний шатанд АМНАТ шингэчихсэн үнээр түүхий нүүрсээ худалдаж аваад угаагаад буюу нэмүү өртөг шингээчихээр үнэ нь өсч таарна биз. Ингээд үнийн өсөлтөөс нь таван хувийн АМНАТ-ийг давхардуулж аваад байна, үүнийгээ зогсоо гэж гомдол гаргасан юм билээ. Үүнээс үзэхэд бид яалт ч үгүй энэ хуулиа эргэж харах, засч, янзлаад боловсронгуй болгох зүй ёсны шаардлага байгаа юм байна гэж би хувьдаа харсан” гэлээ. Ямартай ч ийнхүү долоон сарын хугацаанд мөрдсөн Ашигт малтмалын тухай хуулийг дахин өөрчлөхөөр болж байна.
 
‘‘Уул уурхайд ашиглалт явуулж буй бүх аж ахуйн нэгж, иргэн хуулийн дагуу татвар төлөх учиртай. Гагцхүү давхар татвар төлж болохгүй” хэмээн Үндсэн хуулийн Цэц үзсэнийг УИХ, Засгийн газар ч хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж байна.
 
 
Тийм ч учраас холбогдох газрууд ажиллаад эхэлсэн. Энэ тухайд УИХ-ын дарга Г.Занданшатар "Хүмүүс хуулийг өөр өөрийнхөөрөө тайлбарлах эрх нээлттэй. Гагцхүү ямар ч хуулийг нэг л ухагдахуунаар ойлгоно шүү дээ. Энэ нь ашигт малтмалын нөөц ашигласан л бол төлбөрөө төлнө гэсэн үг. Гагцхүү эзэмшигчийн шатанд уу эсвэл дахин боловсруулаад буюу угаасны дараа юу гэдэг асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл, эцсийн бүтээгдэхүүнээс давхардуулалгүйгээр татвар авна. Өөрөөр хэлбэл, уурхайн амнаас бүтээгдэхүүн гаргаад ирэхэд нь гадаадын үйлвэрлэгчид түүнийг нь 70 ам.доллараар авч байхад дотоодынхон 77 ам.доллараар авах болчихвол зөрүү үүсээд байгаа биз. Тиймээс энэ зөрүүг борлуулалтын шатанд тэгшитгэх буюу журмаар зохицуулах боломжтой зүйлийг хоёр өөр ойлголтоор ярьсаар байгаад хуулийн зөрчил, зөрөлдөөнд хүргэсэн байна гэх дүгнэлтийг манай хуулийнхан хэлж байгаа. Иймд хуулийг ирэх /энэ/ долоо хоногтоо багтаагаад ажлын хэсэг болон холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж нэг талд гаргах чиглэлээр ажиллаж эхлээд байна” гэсэн юм. Улсын төсвийн 10, ДНБ-ий 25 хувийг дангаар бүрдүүлдэг уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн холбогдох заалтуудад хийдэл байгаа эсэхийг дахин нягтлах шаардлага байгааг энэ удаагийн Цэцийн шийдвэр тодорхой харууллаа. Харин Цэцэд гомдол гаргасан иргэний мэдээлэлд дурдсанчлан "Ашигт малтмалын тухай хуульд татварын давхардал байсан уу” гэх асуултад Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Дэлгэржаргалаас хариулт авлаа. Тэрбээр хэлэхдээ "Бидний хувьд хуулийн хүрээнд эрх тэгш байдлыг эрхэмлэх үүднээс эрдэс баялгийн салбарт мөрдөж буй хуулиуддаа дүн шинжилгээ хийсний үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж батлуулсан. Өөрөөр хэлбэл, өмнө нь эрдэс баялгийн салбарт зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг байсан бол олборлосон болон худалдсан бүх иргэн, аж ахуйн нэгжийг эрх тэгш байлгах үүднээс ижил хэмжээний татвар авдаг болсон. Ингэхдээ мэдээж татварыг давхардуулахгүйгээр авдаг байх тухай заалтыг хуульд тусгаж, УИХ-аар батлуулсан. Энэ тухайд иргэний зүгээс гомдол гаргаснаар Үндсэн хуулийн Цэцээс хуулийн зарим заалтыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Энэ нь Монгол Улсын эдийн засагт төдийгүй татвар, төлбөрийн хэмжээнд мэдээж нөлөөлнө. Харин гадуур яриад байгаа шиг АМНАТ-ийг огт авахааргүй болсон юм биш.
 
 
Хуульд дараа нь оруулсан буюу дээр дурдсан нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаас хүчингүй болгосон. Гэтэл энэ хуулийн гол үзэл санаа, агуулга нь олборлолт явуулж буй аж ахуйн нэгжүүд татвараа төлнө. Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнд бага хэмжээний татвар ногдуулна гэж заасан. Ингэхдээ мэдээж аль ч татварыг давхардуулахгүй гэдэг хуулийн заалт нь тодорхой байгаа юм. Гэтэл үүнийг зарим хүн буруу ойлгож тайлбарлаад байгаа тал бий. Тиймээс хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж байна” гэлээ. 
 
Түүний хэлж буйгаар Цэцэд гомдол гаргасан иргэний хэлсэнчлэн татварыг давхардуулж авсан тал байхгүй хэмээж байгаа юм. Гэхдээ эргэлзээтэй заалт хуульд байгаа учраас маргаан дагуулсан гэж үзээд өөрчлөхөөр болж байна. Харин хамгийн сүүлд буюу өнгөрсөн гуравдугаар сард Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх ямар шаардлага байсан тухайд тэрбээр "Хууль бус олборлогч болон баяжуулах үйлдвэрүүд татвараас зугтаах буюу АМНАТ төлөхгүй байсан тал бий. Олборлолт явуулсан тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бүтээгдэхүүн аваад нэмүү өртөг шингээгээд экспортод гаргахдаа татвар төлөхгүй байсан. Манай хууль эрх зүйн зохицуулалтаар дотооддоо олборлолт явуулна гэвэл бага татвартай, экспортод гаргах бол нэмэгддэг. Үүнийг л эрх тэгш байлгаж татвараа давхардуулахгүй авъя гэдэг үүднээс нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тиймээс тусгай зөвшөөрөл эзэмшигч төдийгүй түүнийг худалдан авч, борлуулж, экспортолж байгаа бол бүгд татвар төлнө. Энэ татвараа хаана төлөхийг Сангийн яамнаас гаргасан журмаар зохицуулсан байсан. Гагцхүү энэ төрлийн татварыг давхардуулан авахгүй гэж заасан байсан” гэлээ. Ямартай ч татварыг эрх тэгш байлгах үүднээс долоон сарын өмнө Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан бол хуулийг өөр өөрийн дураар тайлбарладаг жишгийн дагуу иргэнээс гаргасан гомдлыг Цэц их суудлаар эцэслэснээр ийнхүү асуудлыг өндөр авахуулав. Хэдийгээр УУХҮЯ-ны зүгээс татварыг давхардуулж авдаггүй гэх тайлбарыг өгч байгаа ч нэг утгатай биш гэдэг нь харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөр давхар утгагүйгээр буюу нэг ойлголтоор тайлбарлаж хэрэглэхгүй бол энэ мэтээр хүссэн бүхэн нь Үндсэн хуулийн Цэцэд хандаж, УИХ-ын шийдвэр, тогтоолыг хүчингүй болгуулаад байхгүй гэх баталгаа алга. Тиймээс холбогдох газрууд хэдий богино хугацаанд ажиллах ч хуулийн ойлголтыг нэг мөр болгож, хоёр өөрөөр тайлбарлах боломжийг хязгаарлах шаардлагатай байна. 
 
 
УИХ-аар ирэх оны улсын төсвийг хэлэлцэж эхэлсэн энэ үед дээрх хуулийг өөрчилснөөр УИХ-д ачаалал үүсгэх нь гарцаагүй. Учир нь улсын төсвийг батлах хуулийн хугацаатай. Энэ сарын 15 гэхэд ирэх оны төсвийг баталсан байх ёстой ч Цэцийн шийдвэртэй холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуулийг "нухах” шаардлага үүсэв.
 
 
Төсөвт төвлөрүүлдэг орлогыг нь тооцож үзвэл ингэхээс өөр  аргагүй. Монгол  Улсын төсөв төдийгөөс өдий хүртэл уул уурхайн салбараасаа бүрэн шахуу хараат явсаар ирсэн. Энэ Салбараас орж ирдэг олон төрлийн татвар улсын төсвийг бүрдүүлдэг. Тухайлбал, сүүлийн хэдэн жил өсөлттэй гарсан татвар бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийнх. Тухайлбал, 2016 онд 400 2017 онд 700 тэрбум, өнгөрсөн онд нэг их наяд, энэ жил 1.3 их наяд төгрөг төсөвт төвлөрчээ. Төсвийн орлогод ийм том орон зайг эзэлдэг учраас АМНАТ-ийн тухай хуулийг нэг талд гаргаж, улс авах ёстой татвараа хуулийн хүрээнд төвлөрүүлэхгүй бол төсвийн орлого дутах эрсдэлтэй.
Ямартай ч эрх баригчид үүссэн нөхцөл байдалд шуурхай дүгнэлт хийж, ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн сарын 30-нд Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргасны дараа Засгийн газрын ээлжит бус хуралдааныг хоёр ч удаа зарлан хуралдуулсан. Ингэснээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хуулийн төсөл санаачилж, өдгөө холбогдох яам, тамгын газраас саналаа  авч эхэлсэн. Ингээд ажлын хэсэгт нэгтгэснээр энэ долоо хоногоос эхлэн Ашигт малтмалын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яаралтай горимоор хэлэлцэн батлах нь тодорхой болж байна.
 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Иргэний мэдээлэлд "өвдөг шороодсон" Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөхөөр болжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани