- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Л.Нинжбат: УИХ Ашигт малтмалын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх боломж нь нээлттэй
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн аравдугаар сарын 30-нд болсон их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж үзэн эцсийн шийдвэр гаргасан билээ. Тодруулбал, Тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн.
Хуульч Л.Нинжбатаас тодруулж, уг байдлыг засах хуулийн ямар боломж байгаа талаар асуулаа.
-Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Цэцийн шийдвэртэй санал нэг байна. Яагаад гэвэл Ашигт малтмалын тухай хуулийн дээрх зохицуулалт нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эдийн засагт дарамт учруулсан, давхар татвар ногдуулсан, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг хаасан, нийгмийн эдийн засгийн хөгжилд саад учруулсан сөрөг үр дагаврыг бий болгох байгаа гэсэн иргэний гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байгаа юм.
-Сангийн сайд 1.3 их наяд төгрөгийн татвар авах боломжгүй болж, газрын баялаг ард түмний өмч биш уурхайн эздийн өмч боллоо гэж мэдэгдээд буй. Тэгвэл энэ байдлыг засах ямар боломж УИХ-д байна гэж та харж байна вэ?
- УИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой. Энэ боломж нь өмнө нь ч байсан. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн зургаадугаар сарын 28-нд болсон дунд суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн байдаг. Түүнийг нь УИХ хүлээж аваад шаардлагатай хуулийн зохицуулалтыг Үндсэн хуульд нийцүүлэх боломж байсан боловч хүлээж аваагүй. Тиймээс Цэц их суудлын хуралдаанаараа эцсийн шийдвэрийг гаргасан байна.
Ерөнхийдөө УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн төсөл санаачлаад яаралтай дэгээр хэлэлцэж, уг хуулийн заалтыг Үндсэн хуульд нийцүүлэн богино хугацаанд шийдвэрлэх боломж нь нээлттэй гэж харж байгаа.
-Хуульд өөрчлөлт орууллаа гэхэд авахаар төсөвлөсөн 1.3 их наяд төгрөгийн хэмжээнд уул уурхайгаас авах татвар хэвээр байж чадах болов уу?
-Энд хуулийн заалтыг өөрчлөн найруулан бичих замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж бодож байна. Тухайлбал, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид ногдуулах АМНАТ-ын хэмжээг 5% биш 10, 12 хувь ч юм уу, нэг удаа л тэр татвараа авах байдлаар зохицуулалтыг нэмээд хуульд оруулснаар татварын төлөвлөсөн орлогоо авах боломж бий. Тэгэхгүй одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуульд заасан шиг олборлох, ачих, тээвэрлэх, боловсруулах гээд шат болгонд татвар ногдуулах нь манай уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өрсөлдөх чадварыг бууруулах талтай.
Нөгөө талаар, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид ногдуулах татварыг нэмэгдүүлэх нь Монгол Улсад орж ирэх гадны хөрөнгө оруулалтыг бууруулах эрсдэлтэй байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр шийдвэр гаргагчид энэ талаар дүгнэлт хийж, хамгийн боломжит хувилбараар асуудлыг шийдвэрлэх боломжтой.
Ямар ч байсан УИХ Ашигт малтмалын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх боломж нь нээлттэй.
-Засгийн газар ирэх оны төсвийн тухай хуулиа өргөн бариад хэлэлцүүлгийн шатанд явж байхад ийм асуудал үүссэн тул төсвийн орлогод өөрчлөлт орж таарна. Хэрэв төсвийн орлогоо хадгална гэвэл УИХ төсөв батлахаас өмнө Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаа эхэлж шийдэх хэрэгтэй болов уу. Хэрэв тэгнэ гэвэл ирэх оны төсвөө хуулийн хугацаандаа багтаж баталж чадахгүй байх нөхцөл үүсэх нь, тийм үү?
-Хэрэв эхэлж Ашигт малтмалын тухай хуулиа өөрчилж байж төсвөө батална гэвэл хуулийн хугацаанд амжихгүй байх эрсдэл бий. Арваннэгдүгээр сарын 15-нд багтаад төсвөө баталж чадахгүй болж мэдэх юм. Гэхдээ УИХ яаралтай дэгээр энэ асуудлаа шийдье гэвэл боломжтой гэж харж байна. Нэмээд хэлэхэд Засгийн газар Үндсэн хуулийн цэцэд Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн тухай маргаанд Цэцээс “Зөрчсөн” хэмээх дүгнэлтийг Дунд суудлын хуралдаанаас гаргасныг мэдсээр байж төсвийн орлогыг ийнхүү төлөвлөж төсөвт суулгасан нь ойлгомжгүй байна. Засгийн газар “Үндсэн хуулийн цэцийг арай ч ийм шийдвэр гаргахгүй байх” гэж хөнгөмсгөөр найдаж, төсөв хийж болохгүй. УИХ-аас ч Цэцийн хуралдаанд байр сууриа хариуцлагатай хамгаалж оролцоогүй байдал ажиглагдсан.
Хүчингүй болсон хуулийн заалтууд:
- 47.1.Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.
- 47.3.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараахь хэмжээтэй байна:
- 47.3.1.дотоодод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү;
- 47.3.2.Энэ хуулийн 47.3.1-т зааснаас бусад төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувь, Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаасан алтанд ногдох энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү.
- 47.4.Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна.
- 47.5.Энэ хуулийн 47.4-т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараахь байдлаар тодорхойлно:
№ | Бүтээгдэхүүний нэр төрөл | Хэмжих нэгж | Жишиж үнэлэх бүтээгдэхүүн | Зах зээлийн үнийн түвшин /ам.доллараар/ | Бүтээгдэхүүний боловсруулалтын түвшингээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах хувь | ||
Хүдэр | Баяжмал | Бүтээгдэхүүн | |||||
11 | Боловсруулаагүй нүүрс | тн | Нүүрс | 0-25 хүртэл | 0 | - | |
25-50 хүртэл | 1 | ||||||
50-75 хүртэл | 2 | - | |||||
75-100 хүртэл | 3 | ||||||
100-125 хүртэл | 4 | ||||||
125 ба түүнээс дээш | 5 | ||||||
12 | Баяжуулсан нүүрс (хуурай болон нойтон аргаар технологийн боловсруулалт хийсэн) | тн | Нүүрс | 0-100 хүртэл | - | 0 | - |
100-130 хүртэл | - | 1 | - | ||||
130-160 хүртэл | - | 1.5 | - | ||||
160-190 хүртэл | - | 2 | - | ||||
190-210 хүртэл | - | 2.5 | - | ||||
210 ба түүнээс дээш | - | 3 | - | ||||
13 | Эцсийн бүтээгдэхүүн (хагас кокс, кокс, хий, шингэн түлш, нүүрс-химийн бүтээгдэхүүн) | тн | Кокс | 0-160 хүртэл | - | 0 | |
160-190 хүртэл | - | 0.5 | |||||
190-210 хүртэл | 1 | ||||||
210-240 хүртэл | 1.5 | ||||||
240-270 хүртэл | 2 | ||||||
270 ба түүнээс дээш | 2.5 |
Р.ОЮУНЦЭЦЭГ, IKON.MN
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||