Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Мандахбат: Үндсэн хуулийн 6.2-т орох нэмэлт, өөрчлөлт батлагдвал Монгол уул уурхайн салбаргүй болно

С.Мандахбат: Үндсэн хуулийн 6.2-т орох нэмэлт, өөрчлөлт батлагдвал Монгол уул уурхайн салбаргүй болно

 

Хуульч , өмгөөлөгч  С.Мандахбаттай ярилцлаа.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийг УИХ хууль зөрчин явуулж байна гэж та үзэж байгаа бололтой. Ямар үндэслэлээр тэгж үзэх болов?
 Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах, санал авах, хэлэлцэх үйл ажиллагаа бүхэлдээ маш олон хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус үйл ажиллагаа болсон. Хэрэв гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлвэл Үндсэн хуулийн цэцэд олон хуульч, иргэд мэдээлэл, өргөдөл гаргах л болох байх даа.
 Нөгөө талаар, уул уурхай, хөрөнгө оруулалтын салбарт олон жил ажиллаж байгаа хүний хувьд газрын хэвлийн баялаг ашиглахтай холбоотой Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдвал уул уурхай салбар Монголд байхгүй болно. Та энэ зүйлд оруулах нэмэлт, өөрчлөлт хэлэлцүүлгийн явцад хэрхэн өөрчлөгдсөнийг анзаарсан уу?
 Үгүй юм байна. Байгалийн баялаг төрийн өмч үү, нийтийн өмч үү, төрийн нийтийн өмч үү гэсэн маргаан л их яваад байх шиг байсан. Хэлэлцүүлгийн явцад хэрхэн өөрчлөгдсөн бэ?
 УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ганц өгүүлбэр нэмэхээр л байсан нь "Байгалийн баялагийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс,  үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчим баримтална.” гэсэн өгүүлбэр.
 Харин Ерөнхийлөгчийн саналд энэ 6.2 дахь хэсгийг бүхэлд нь өөрчлөн найруулах санал орсон. Хуулийн төсөл боловсруулах нь нарийн арга техник, өндөр ур чадвар шаарддаг. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 4.1.2-т "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл" гэж хууль санаачлагчаас Үндсэн хуулийн ач холбогдол, өндөр шаардлагыг хангахуйц мэргэжлийн түвшинд боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийн эх бичвэрийг хэлнэ” гэж заасан байдаг. Өндөр шаардлагыг хангахуйц мэргэжлийн түвшинд боловсруулах ёстой төсөл нь мэргэжлийн бус хүн битгий хэл тусгайлан мэргэшсэн хуульчид ч ойлгохооргүй нэг заалт дотор 8 өгүүбэр оруулсан дур зоргоор бичигдсэн байсан л даа.
 Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлэхийн өмнө хуульд заасны дагуу Ерөнхийлөгч, Засгийн газраас саналыг нь заавал авах ёстой. 2017 оны дундуур өмнөх Ерөнхийлөгчийн (Ц.Элбэгдоржийн) Тамгын газрын даргын төсөлд өгсөн саналыг УИХ-ын цахим хуудсанд оруулсан байсан. 2019 оны зун төслийг өргөн мэдүүлэхийн өмнө нэр бүхий 62 гишүүн нь 2017 оны 7 дугаар сард сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг авалгүйгээр өргөн мэдүүлсэн нь энэ бүх бантангийн эхлэлийг тавьсан. Ингээд УИХ нь Ерөнхийлөгчөөс аваагүй саналаа нөхөж авах гэж оролдсоноос анх өргөн мэдүүлсэн төслийн үзэл баримтлал, зарчим бүрэн алдагдсан.
 Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэг нь Ерөнхийлөгчийн санал орж ирсэнээр хэрхэн өөрчлөгдсөн юм бол?
 Өргөн мэдүүлсэн төсөлд байгалийн баялаг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс,  үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримталья л гэж байсан. Харин Ерөнхийлөгч 8 өгүүлбэрээрээ зарчмын цоо шинэ хэд хэдэн саналыг нэг заалт дотор тусгахаар оруулж ирсэн:
Нэгдүгээрт, байгалийн баялаг бол нийтийн өмч мөн,
хоёрдугаарт, онцгой ач холбогдол бүхий газрын хэвлийн баялаг гэх ойлголт, гуравдугаарт, орд ашиглах зардлыг хөрөнгө оруулагч хариуцах,
дөрөвдүгээрт, татварын дараах ашгийн тавин нэгээс доошгүй хувь нь төрд ногдох,
тавдугаарт, баялагийн сан.Энэ саналууды Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу бол хэлэлцэх ёсгүй байсан юм. Хэрэв хууль баримталсан бол байгалийн баялагийг ашиглахдаа хууль санаачлагчийн санал болгосон 4 зарчмаас хасах, өөрчлөх, эсхүл шинээр зарчим нэмэх эсэх гэсэн асуудлыг л хэлэлцэж болох байлаа. УИХ дээр Ерөнхийлөгчийн гаргасан санал болон зарим поп улс төрч гишүүдийн энэ мэт саналыг хэлэлцээд 6.2 дахь хэсэг маань тэс өөр агуулгатай болсон. Ерөнхийлөгч долдугаар сард өргөн мэдүүслэн санал, төслөө хоёрдугаар хэлэлцүүлэг хийгдсэний дараа 2019 оны есдүгээр сард өөрийн гаргасан бүх саналаа татлаа гэсэн албан бичиг УИХ-д өгсөн тул Ерөнхийлөгчийн гаргасан санал гэж одоо бол хэлж болохооргүй болсон. Гэхдээ энэ санал хэлэлцүүлгийг нэлээд өөр чиглэлд хандуулчихсан.
 Байнгын хороо, УИХ-ын чуулган дээр хэлэлцээд энэ заалт хэрхэн өөрчлөгдсөн бэ?
 Байгалийн баялаг ”төрийн өмч” гэснийг "төрийн нийтийн өмч” болгож өөрчлөх, газрын хэвлийн баялагийн үр өгөөжийг баялагийн  санд төвлөрүүлэх, газрын хэвлийн баялагийг  ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар иргэн мэдэх эрх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтоох гэсэн дөрвөн өгүүлбэр нэг заалт дотор байгаа.
 Эндээс гурван зүйл нь шинэ биш зүйл л дээ. Байгалийн баялаг төрийн өмч, эсхүл нийтийн өмч, эсхүл төрийн нийтийн өмч гэсэн маргаан хангалттай явсан. Баялагийн сангийн хувьд "Хүний хөгжлийн сан” гэж байгаад 2016 оноос "Ирээдүйн өв сан” гэдэг нэртэй болсон бие даасан хуультай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль 1998, 2012 гээд онуудад батлагдсан иргэд энэ үнэлгээг угаасаа үзэх бүрэн эрхтэй, цахим хуудсанд тавиад одоо ч нээлттэй үзүүлэх боломжтой, шаардлагатай.
 Харин хамгийн сүүлийн үр өгөөжийн дийлэнх гэсэн өгүүлбэр нь Монгол Улсын эдийн засгийг бүхэлд нь чирж унагах аюултай заалт болоод байгаа юм.
 "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэсэн өгүүлбэр  Монгол Улсын Үндсэн хуульд орсоноор ямар үр дагавар гарна гэж та бодож байгаа юм?
 Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн санааг анх Б.Чимид гуай гаргаж байсан байдаг юм. Яагаад гэвэл уул уурхайн салбараас орж байгаа асар их баялагийн төлөөх дайн, их мөнгөтэй холбоотойгоор Үндсэн хуулийг дур зоргоороо өөрчлөх гэсэн хандлага их гарах болсон. Ингээд Хууль, УИХ-ын бусад шийдвэрийг боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулиас тусдаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай гэдэг тусгайлсан хуулийг УИХ-ын гишүүд санаачлан боловсруулж баталсан. Одоогийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан, өргөн мэдүүлсэн, хэлэлцсэн процесс нь бүхэлдээ энэ хуулийг хэд хэдэн удаа ноцтой зөрчсөн гэж би үзэж байгаа.
 Дээр дурдсан заалтын хувьд энэ ямар холбоотойг одоо тайлбарлая. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйлд төсөлд тавих нийтлэг шаардлагыг заасан. Энэ тавьсан хэд хэдэн шаардлагыг 6.2 дахь хэсэгт орсон заалтууд хангахгүй байгаа. Тухайлбал,
1) Монгол Улсын Олон Улсын гэрээнд харшлаагүй тухай болон хэрэв Монгол Улсын олон улсын гэрээтэй зөрчилдөхөөр байвал түүнээс гарах арга замыг тус тус тодорхойлсон байх;
2) Төслийн талаар Ерөнхийлөгч, Засгийн газрын санал авсан байх.
 Нэгдүгээрт, стратегийн ач холбогдол бүхий цөөнгүй ордод гадаадын хөрөнгө оруулалт орсон байгаа, эдгээр хөрөнгө оруулагчийн байрладаг улс орнууд Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих тухай болон бусад хэд хэдэн гэрээ байгуулсан. Энэ заалт анхнаасаа төсөлд өргөн мэдүүлээгүй байсан тул олон улсын гэрээтэй нийцэх эсэх дүгнэлт хийгээгүй;
Хоёрдугаарт, улс орны эдийн засаг, улс төрийн өндөр ач холбогдол бүхий ийм өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгч, Засгийн газрын саналыг авалгүйгээр баталж болохгүй. Ер нь бол салбарынхан, ард иргэд, олон нийтийн саналыг авах ёстой.
 Та ордын үр өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдохыг эсэргүүцээд байгаа юм уу?
 Мэдээж үгүй. Гэхдээ юм ойлгомжтой, тодорхой, бас хэрэгжүүлж болохуйц байх ёстой. Энэ заалт батлагдсан тохиолдолд ямар ч байсан нарийвчилсан зохицуулалтыг тодорхойлсон бие даасан хууль батлагдахаар байна. Энэ хууль ямар байх нь маш ойлгомжгүй, олон эргэлзээтэй зүйлийг бий болгоно.
 Дийлэнх гэж яг хэдэн хувь бэ? 50+1, эсхүл 2/3, эсхүл 75% гэсэн эхний маргаан үүснэ. "Үр өгөөж” гэдэг нь өөрөө хувьцааны хувь, ногдол ашиг, татварын хувь гэдэг шиг тогтчихсон, нэгдсэн ойлголт болоогүй. Үүнийг хэрхэн ойлгох нь тодорхойгүй. Үр өгөөж нь дийлэнх болохгүй байна гээд өөрийгөө эдийн засагч гэсэн хүн бүр Үндсэн Хуулийн Цэцэд маргаан үүсгэх боломж гарч болзошгүй. Цэц тэгээд тооцоо хийгээд сууж байх уу.
 "Стратегийн ач холбогдол бүхий орд” гэдэг ойлголт Монгол Улсын Үндсэн хуульд байхгүй. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Үндсэн хуульд байгаа ойлголтоо тодорхойлох уу. Монгол Улсын Үндсэн хуульд орсон анхны гадаад нэр томьёо энэ болох гээд байна.
 Үр өгөөжийг ямар хугацаагаар тооцох вэ? Томоохон ордуудын ашиглалт өөрөө 30-аас дээш жил байдаг. Ордын техник, эдийн засгийн тооцоолол бол урт хугацаанд хийсэн цэвэр таамаг, Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ яаж ч өөрчлөгдөж болно, техник технологийн өөрчлөлт ч байнга хийгдэж байна. Энэ өөрчлөлтийг дагаад үр өгөөж байнга л өөрчлөгдөнө. Уул уурхай өөрөө эхний 10-15 жил маш их хөрөнгө оруулалт хийгдэж байгаад үр өгөөжөө өгч эхлэх буюу хөрөнгө оруулалтаа нөхөж эхэлдэг. Үр өгөөж бол цэвэр таамаг төдий зүйл бөгөөд уурхай бүр хаагдсаны дараа л үр өгөөжийг бодитой тооцоолох боломжтой болно шүү дээ.
Энэ ойлгомжгүй заалт Монгол Улсын Үндсэн хуульд орох юм бол гадаадын төдийгүй дотоодын ч бүх хөрөнгө оруулагчид уул уурхайн салбараас бүрэн гарч явна. Гадаадын хөрөнгө оруулагчид нь нэгэнт оруулсан хөрөнгөө олж авахаар Монгол Улсын Олон улсын гэрээний дагуу Олон улсын арбитр, шүүхийн байгууллагад хандаад оруулсан хөрөнгөө нөхөн төлбөр хэлбэрээр авчихна.Үр дагаварт нь уул уурхайн салбар бүрэн зогсоно, манай эдийн засаг дийлэхийн аргагүй олон жил үргэлжилсэн хямралд орно л гэж би харж байна.
 Танд баярлалаа.
Эх сурвалж:trends.mn
С.Мандахбат: Үндсэн хуулийн 6.2-т орох нэмэлт, өөрчлөлт батлагдвал Монгол уул уурхайн салбаргүй болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани