Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М.Болдбаяр: ”Таван толгой түлш” ХХК гэр хорооллын бүх айл, өрхийг шахмал түлшээр бүрэн хангах нөхцөл аль хэдийнэ бүрдсэн

-BOLOD.MN сайтын сурвалжлах баг "Эрдэнэс таван толгой" ХХК-ийн дэргэдэх "Таван толгой түлш" ХХК-ийн үйл ажиллагааг сурвалжиллаа-
Засгийн газраас агаарын бохирдлыг багасгах зорилгоор өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхэлж Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар хэрэглэх түүхий нүүрс оруулахыг хориглож, гэр хорооллын айл өрхүүдийг түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэрийг гаргасан билээ.
Энэхүү шийдвэрийн хүрээнд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн дэргэд “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулсан бөгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шинэ стандартын сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг байгуулж, албан ёсоор ашиглалтад оруулсан юм.
Ингэснээр ирэх өвлөөс түүхий нүүрсийг бүрэн халж, гэр хорооллын айл өрхүүд шахмал түлшийг хэрэглэснээр Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол 40-60 хувь буурна гэж Засгийн газар тооцоолж байгаа билээ.
BOLOD.MN сайтын сурвалжлах баг өчигдөр 22-ын товчооны ойролцоо байрлах "Эрдэнэс таван толгой" ХК-ийн дэргэдэх "Таван толгой түлш" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
"Таван толгой түлш" ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааг сурвалжлахаар ирсэн  биднийг тус үйлдвэрийн Үйлдвэрлэлийн албаны дарга М.Болдбаяр уриалгахнаар хүлээн авч үйлдвэрээ танилцууллаа.
Тус үйлдвэр анх батлагдсан ТЭЗҮ-ээр жилд 210 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай баригдсан гэдгийг үйлдвэрийн дарга бидэнд ярив.  
Түүний өгүүлснээр өдгөө тус уйлдвэрийнхэн энэ жилээс үйлдвэрийнхээ хүчин чадлыг нь хэд дахин нэмж, жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх боломжтой болсон бөгөөд ингэснээр гэр хорооллын айл, өрхийн жилийн хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрдсэн гэдгийг хэлэв.
Тэрээр "Манай үйлдвэр өнөөдөр 70 гаруй хувийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Ирэх 11-р сараас бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. Одоогийн байдлаар нийт ажилагсадын тоо 550 орчим хүрч байна. Бидний хувьд ирэх 11 сар хүртэл ажиллах хүчээ бага  багаар нэмэгдүүлэх бодлого барьж байгаа” гэв. 
Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар өнөөдөр Улаанбаатар хотод 220 мянган ширхэг жижиг оврын яндан байдаг гэсэн тооцоо судалгаа гарчээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл энэ тооны айл өрх түүхий нүүрсийг өвлийн улиралд хэрэглэдэг гэсэн үг бөгөөд мөн үүний зэрэгцээ гурван мянга орчим нам даралтын зуух байдаг гэсэн судалгаа байдаг юм байна.
Тэгвэл хамгийн харамсалтай нь энэ бүх яндангаас гарч буй утаа тортог иргэдийн амь насанд "заналхийлж" байна гэдгийг  холбогдох албаныхан хэлж байгаа юм.
Энэ үүднээсээ дүгнэж үзвэл жилд 220 мянган айл өрх 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн үг бөгөөд тэр хэмжээгээр нийслэл хотын ард иргэд хорт утаанд хордож, Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдсэн амьсгалын замын өвчлөл огтхон ч буурдаггүй болохыг эмч мэргэжилтнүүд нэгэнт тогтоожээ.  
Харин энэ асуудлыг нэг мөр шийдэх зорилготойгоор  баригдсан ”Таван толгой түлш ХХК" ийнхүү ашиглалтад орсноор агаарын бохирдол гэсэн энэхүү аюултай асуудал нэгмөсөн арилж гэр хорооллын айл өрхүүд энэ өвлөөс эхлэн сайжруулсан шахмал түлж хэрэглэж, Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол 50 хувь буурах боломж бүрдсэн гэдгийг тус үйлдвэрийн дарга ярьсан юм.  
М.Болдбаяр дарга бидэнд цааш нь ярихдаа ”Таван толгой түлш ХХК"-ийн үйлдвэрлэж буй шахмал түлш нь лаборторийн шинжилгээгээр 5500-6500 ккал илчлэгтэй гэсэн мэргэжлийн дүгнэлт гарсан. Мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд жилд 400 мянган шахмал түлш түлэх тооцоо судалгаа бий. Манай үйлдвэрийн бүтээгдэхүүн өнөөдөр баяжуулах үйлдвэрээсээ тооцож үзвэл 8 шат дамжлагыг дамжиж эцсийн бүтээгдэхүүн болж гарч байна” гэв.
Одоогоор "Таван толгой түлш" ХХК үйлдвэрлэсэн шахмал түлшээ хоёр төрлийн савалгаатайгаар худалдаанд гаргаж байгаа бөгөөд тодруулбал, 25 кг болон 1000 кг-аар худалдаанд нийлүүлж байгаа ажээ. Үнэ ханшийн хувьд тус үйлдвэр Засгийн газраас тогтоож өгсөн үнийг барьж хэрэглэгчдэд нийлүүлж байгаа бөгөөд 1 тонн нь 150 мянган төгрөг, 25 кг нь 3750 төгрөгийн үнээр хэрэглэгчдэд очиж байна хэмээн ярилаа.
Судалгаанаас үзэхэд энэ нь гэр хорооллын айл өрхүүдэд нэн хямд тусаж байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа бөгөөд өмнө нь хэрэглэдэг байсан нэг тонн түүхий нүүрсний үнээс хамаагүй хямд байгаа ажээ.
Бид тус үйлдвэртэй танилцсаны дараа шахмал түлшний талаар иргэд олон нийт ямар бодолтой байгаа талаар сонирхож, Дэнжийн мянга дээрх шахмал түлш худалдан борлуулж буй цэг дээрээс худалдан авалт хийж буй нэгэн иргэнээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Шахмал түлшний талаар та ямар бодолтой байгаа вэ?  

-СБ дүүрэг, 13-р хороо ногоон талбай 6-40 тоотод оршин суух Иргэн Н.Наранцэцэг:

-“Ер нь  бол шахмал түлшийг иргэд олон түмэн гайгүй сайн худалдан авч байна. Сайжруулсан түлш нь хуурай учир хурдан асдаг. Илч ихтэй, үнс их гардаг боловч гэрт гал түлэхэд угаар үнэртэхгүй таалагдаж байна. Манай гэрийн хувьд ямар нэгэн асуудал байхгүй зүгээр байгаа” гэв.
Тэрээр сайжруулсан түлш илчийн хувьд сайн байгааг дуулгасан юм. Учир нь түүхий нүүрс чийг ихтэй учир уугилт ихтэй. Харин сайжруулсан түлш чийггүй учир уугиж утаа гаргахгүй, илч өндөр, шаталт сайн байна гэсэн үг гэдгийг тайлбарласан юм.
Ийнхүү иргэд олон нийт сайжруулсан түлшний илч, чанарт ам сайтай байна. Харин хэрэглэх аргад сайн суралцах, хорт хийнээс сэргийлэхэд сайн анхаарах шаардлагатай байгаа нь анзаарагдлаа. Мөн иргэдэд зөвлөмж, мэдээлэл өгөх ажлыг хийж байгаа ч айл бүрт хүрч хараахан чадахгүй байгаа нь  бидний сурвалжлагын үед харагдаж байв.
Энэ үүднээсээ эцэст нь онцлон тэмдэглэхэд гэр хорооллынхон утаа үнэхээр багассаныг хэлж, төслийн бус ердийн зуух, нам даралтын зуух, ханан пийшинтэй айлууд зуухаа солих, пийшингийнхээ утаа, угаар алдаж болзошгүй хэсгийг бөглөж таглах, яндангаа сайжруулах шаардлагатай байгаа юм байна гэдгийг холбогдох албаныхан анхааралдаа авах нь зүйтэй юм байна гэж бодогдлоо.

Ж.Батдорж
Эх сурвалж: BOLOD.mn
М.Болдбаяр: ”Таван толгой түлш” ХХК гэр хорооллын бүх айл, өрхийг шахмал түлшээр бүрэн хангах нөхцөл аль хэдийнэ бүрдсэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани