- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Цэцийн шийдвэр ба АШИГТ МАЛТМАЛ ард түмний өмч биш болсон уу?
"Ноцтой мэдээ, маш ноцтой мэдээ” хэмээн Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сошиал хуудастаа нийтэлжээ.
Учир нь төсвийн орлого 1.3 их наяд /1.287.000.000.000/ төгрөгөөр буурч, Монголын хөрсөн доорх баялаг болох ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч болоход хүрсэн тухай тэрбээр хөндсөн байв.
Тодруулбал, өчигдөр /2019.10.31/ Монгол даяар БНХАУ-ын 800-аад иргэнийг саатуулсан тухай асуудалд анхаарч байх үеэр Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаараа АМНАТ буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5 хувь болгон тогтоосон Ашигт малтмалын тухай хуулийн гол зүйл заалтыг цуцлах шийдвэр гаргав. Ингэснээр уул уурхайн ашигт малтмалыг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төвлөрүүлэх байсан төлбөрийн асуудал цуцлагдаж байна. Тэрхүү төлбөрийг 1.3 их наяд төгрөг байхаар Засгийн газар тооцсон юм.
Цэц их суудлын хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг тус тус зөрчсөн гэж үзсэн.
Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэдэг. Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх. Тэгэхээр УИХ Ашигт малтмалын тухай хуулиа эргэн харж, хуультаа нэмэлт, өөрчлөлт оруулахаас өөр сонголтгүй болов.
Монгол Улсын иргэд байгалийн баялгаасаа шууд ашиг хүртэх үндсэн аргыг роялти гэх нь бий. Харин Үндсэн хуулийн Цэц роялтиг хоёр дахин өндөр болгосон УИХ-ын шийдвэрийг цуцлав.
Энэ төлбөрөөр орж ирэх хөрөнгөөр "Ирээдүйн өв сан”-г бүрдүүлэх ёстой байсан хэмээн халаглах хүмүүс олон байна. Нөгөө талаар роялтиг нэмснээр Монголбанканд тушаах алтны хэмжээ буурч байгааг тоо баримт хэлж байна. Энэ нь алтыг хууль бусаар хил давуулан худалдаалах сонголтыг уул уурхайн компаниудад тулгаж байгаа хэлбэр хэмээн хэлэх сайд ч байна.
Эхнээсээ ч хил гаалийнханд баригдаад эхэлсэн тухай мэдээллүүд гарсан болсон.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "АМНАТ буюу рояалтийг нэмэх тохиолдолд алтны бизнес хулгайн замаар өөрөөр хэлбэл, хууль бусаар явж эхэлдэг. Үүнийг энэ рояалтийг нэмсэн, хассантай холбоотойгоор алт тушаалт буурч, ихэсч байсныг Монголын түүх гэрчилнэ. Рояалтийг нэмэхэд алт тушаалт хоёрхон тонн болж байсан удаа бий. Харин рояалти багассан жил тухайлбал, өнгөрсөн онд 22 тонн алт Монголбанкинд тушаасан. Энэ чинь монголчууд жилд 20 гаруй тонн алт авч байна гэсэн үг. Зарим жил рояалти ихэсгэхэд алга болчихож байгаа нь тэр алт хилээр хууль бусаар гараад байгаа хэрэг. Яг өнөөдрийн байдлаар алт өнгөрсөн онтой харьцуулахад 4.8 тоннын дутуу тушаалттай явж байгаа. Оны эцэс гэхэд 6.5 тонн болох юм шиг байна. Энэ чинь 300 сая ам.доллараар валютын нөөц нэмэгдэх байсан боломжийг өнөөдрийн УИХ-ын популист гишүүд байхгүй болгосон гэсэн үг” хэмээсэн.
АМНАТ-тай холбоотой гаргасан Цэцийн шийдвэртэй холбогдуулан сошиал орчинд тархсан зарим байр суурь
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||