- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Агаарын бохирдол хүүхдийн генийг өөрчилж байгааг эрдэмтэд танилцуулав
Азийн орнуудад агаарын бохирдол хурцаар хөндөгдөж байгаа. Тэрдундаа эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг илүү чухалчилж буйг “Азийн хот, суурин газрын агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах нь” шинжлэх ухаан бодлогын хэлэлцүүлэг харуулж байна. Хуралд Азийн улс орнуудын төрийн байгууллага, олон улсын болон үндэсний судалгаа, шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиуд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн 150 гаруй төлөөлөгч оролцож агаарын бохирдлын талаар өргөн хүрээнд санал солилцов. Энэ үеэр улс орнуудын төлөөлөл агаарын бохирдолтой тэмцэж буй туршлага, сонирхолтой судалгааг танилцууллаа. Дэлхий дээр жил бүр агаарын бохирдлын нөлөөгөөр долоон сая хүн нас барж байгаа.
Бага дунд орлоготой орнуудын 0-5 насны хүүхдийн 98-99 хувь нь ДЭМБ-ын агаарын чанарын удирдамжид заасан гадна агаар дахь PM2.5 тоосонцрын зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаарын бохирдолтой орчинд амьдарч байгааг хөндлөө. Агаарын бохирдол амьсгалын замын төдийгүй олон төрлийн өвчний суурь, шалтгаан болж байгаа талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаанд дурдав. Тухайлбал, 0-4 насны хүүхдийн 41 хувь нь амьсгалын замын өвчний улмаас эмнэлэгт хандсан нь утаа хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлж байгааг нотолж байна. Түүнчлэн сургуулийн дотоод орчинд судалгаа хийхэд гэр хороололд байрладаг сургуулиудын дотоод орчны агаарын чанар эрсдэлтэй гарчээ. Эндээс цэцэрлэг, сургуульд агаар цэвэршүүлэгчийг зөв суурилуулж, ашиглаж чадвал үр дүнтэй гэдэг нь нотлогдсон байна.
Мөн монгол хүүхдийн хоол тэжээлийн байдлын тархвар судалгаагаар жингийн илүүдэл их байгаа нь хоол тэжээл төдийгүй агаарын бохирдолтой холбоотой гэлээ. Агаарын бохирдлоор хүүхэд, жирэмсэн эх дутуу төрөх, зулбах, жин багатай төрөх, хатгалгаа, гуурсан хоолойн үрэвслээр өвдөж байна. Тэр бүү хэл агаарын бохирдлоос болж хүүхдийн ген өөрчлөгдөж, хорт хавдар үүсгэх, өсөлт саарах нөлөөтэй гэсэн олон аюул учруулж байгааг Австралийн Мурдокын хүүхдийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн хэлэв. “Монголд амьгүй төрөлтийн тоо өвлийн улиралд 3.5 дахин ихэссэн. Улаанбаатар хотод амьдарч буй хүүхдийн уушгины багтаамж орон нутагт амьдарч буй хүүхдүүдийнхээс 40 хувиар багасна. Судалгааны ажлуудыг олон улсын судалгаатай уялдуулах шаардлагатайг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлж байсан.
АНУ-ын Вашингтоны их сургуулийн профессор Жей Турнер: Тоосонцроос органик бодисын хагас задралыг ууршуулахгүй байна
-Хяналтыг хэмжиж байгаа ч агаарын бодит найрлагыг хэмжиж чадахгүй байж болно. Монгол Улс болон БНХАУ-ын хойд хэсэгт тулгарч буй бэрхшээл нь тоосонцроос нитрат болон органик бодисын хагас задралыг ууршуулахгүй байгаа явдал юм. Чийглэг ихтэй Зүүн Өмнөд Азийн орнуудын хувьд тоосонцроос усыг ууршуулахгүй нь тулгамдаж буй асуудал болж байна. Гэр болон байшингийн доторх орчин яндан, зуухнаас алдагдаж байгаа утаагаар бохирдож байдаг. Агаар бохирдуулагчдыг хэмжихдээ тухайн орчин нөхцөлд таарсан багаж төхөөрөмж ашиглах хэрэгтэй.
НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн захирал Карин Хулшоф: Бүх цэцэрлэг, сургууль, эмнэлгийг агаар шүүгчтэй болгох хэрэгтэй
-Агаарын бохирдол нь амьсгалын замын төдийгүй тархины үйл ажиллагаанд нөлөөлж байна. Агаарын бохирдол нь хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Бид гадаа гудамж, гэр орон, цэцэрлэг сургууль гээд бүхий л орчинд тэр дундаа орлого багатай бүлэг энэ аюулд өртөх эрсдэл өндөр байна. Шинээр төрсөн хүүхдүүд хатгалгаа авах, амьсгалын замын өвчинд нэрвэгдэх аюул байгаа нь хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. Мөн эрүүл мэндийн зардлын хэмжээг ч нэмэгдүүлж байна. Бид бүх цэцэрлэг, сургууль, эмнэлгийг агаар шүүгчтэй болгох санал дэвшүүлж байна.
Бангладеш улсын Байгаль орчны газрын орлогч Луфтор Рахмэн: Чанаргүй түлш багтраа өвчин үүсгэдэг
– Жилд 100 гаруй хүн агаарын бохирдлын улмаас амиа алдаж байна. Агаар бохирдуулагчдын 58 хувь нь чанар муутай түлшнээс хамааралтай. 2025 он гэхэд түлшийг агаарын чанарт ээлтэй болгох бодлоготой ажиллаж, сайжруулсан түлшийг, боловсронгуй болгосон зуухтай хослуулан агаарын бохирдлыг бууруулна гэж найдаж байна. Чанаргүй түлш хэрэглэх нь хүүхдийн багтраа өвчин болон тархинд муу гэдгийг ч иргэдийн дунд идэвхтэй мэдээлэл өгөн ажиллаж байна.
Австралийн Мурдокын хүүхдийн судалгааны хүрээлэнгийн профессор Ким Мулхолланд: Төрсний дараа уушгины үрэвсэл, багтраа, бронхит үүсэх эрсдэлтэй
-Агаарын бохирдлоос шалтгаалан үр зулбалт, дутуу төрөлт, ургийн гажиг үүсэх магадлалтай. Хүчилтөрөгчийн дутмагшлаас болж ургийн зүрхний ажиллагаа доголдол агаарын бохирдолтой холбоотой. Төрсний дараа уушгины үрэвсэл, багтраа, бронхит үүсэх эрсдэлтэй. Агаарын бохирдлоос болж хүүхдийн ген өөрчлөгдөж, хорт хавдар үүсгэх, өсөлт саарах нөлөөлөл бий. Эх, хүүхдийн эрүүл мэндийн хяналт, жирэмслэлтийн үйл явцад хүндрэл үүсвэл тухай бүрт нь арга хэмжээ авч байх нь зүйтэй.
Монгол дахь АХБ-ны дэд захирал Деклан Магий: Хүн амын өсөлт, амьжиргааны түвшин буурсантай холбоотой
-Агаарын бохирдол нийгэм, эдийн засгийн олон бэрхшээлийг бий болгож байгаа нь Улаанбаатар хотын хувьд хүн амын өсөлт, хөдөө орон нутгийн амьжиргааны түвшин буурсантай холбоотой. Тиймээс дараагийн арван жилд тодорхой бодлого зохицуулалт хийх нь зүйтэй. 2017 онд түүхий нүүрсийг хориглох шийдвэр гаргасан явдал нь маш чухал алхам байлаа. Агаарын бохирдолтой тэмцэх дараагийн зээлийг баталсан. Азийн хөгжлийн банк агаарын бохирдолд нэрвэгдсэн хот суурин газартай хамтран ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газар түүхэн арга хэмжээ авсан. Азийн хөгжлийн банк цаашид ч хамтран ажиллах болно.
БНХАУ дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Дуглас Нобль: Хүүхдийг хөхөөр хооллож, урлагаар хичээллүүлж байна
-Бээжин болон томоохон хотуудад хяналтын станцынхаа үр дүнг харж байгаад яаралтай арга хэмжээ авдаг. Энэ нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал нөлөөтэй. БНХАУ болон бусад оронд PM2.5-д хийсэн судалгаагаар тархины өсөлт, хөгжилд сөрөг нөлөөтэйг тогтоосон судалгаа их байдаг учраас хүүхдийг хөхөөр хооллох, урлагийн төрлөөр хичээлүүлэх арга хэмжээг авч байна. Тархины хөгжилд нөлөөлнө гэдэг нь улс орны хөгжилд шууд хамааралтай.
БНХАУ-ын Өвчин судлалын төвийн профессор Киан Ванг: Агаарын бохирдол хүүхдийн оюуны чадамжид сөрөг нөлөөтэй
-БНХАУ сүүлийн арван жилд үлэмжийн, тогтвортой агаарын бохирдолд байгаа. 2004-2018 он хүртэл дунджаар PM2.5 дундаж нь 100 мкг-аар өндөр байсан. Өнгөрсөн хугацаанд хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр, Байгаль орчныг хамгаалах татварын хууль, Эрүүл Хятад зэрэг хатуу түлшнээс хийн түлшинд шилжиж, цахилгаан хэрэглээг нэмэгдүүлэн хатуу түлшийг халах, хяналтын станцуудын тоог нэмэгдүүлснээр 40 хувиар бууруулж чадсан. Агаарын бохирдол хүүхдийн оюуны чадамжид сөрөг нөлөөтэй. Шатахуун үнэрлэж байгаа хүүхдийн оюуны чадамж хэзээ ч сайн байхгүйтэй адил.
Лос Анжелесийн хүүхдийн эмнэлгийн профессор Дэвид Варбуртон: Угаарын цэгүүд хүний эд эсэд хэрхэн нөлөөлж байгааг судлах шаардлагатай
-Улаанбаатар хот агаарын бохирдлын жилийн дундаж агууламжаар хамгийн өндөр. Ураг амьгүй болох, 60-аас дээш насныханд зүрх судасны өвчлөл их байна. Мөн өвлийн улиралд жирэмсэн эмэгтэйчүүдийн зулбах тохиолдол нэмэгдэж, дулааны улиралд энэ тоо буурч байгаа. Улаанбаатарт угаарын цэгүүд хүний эд эсэд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан судалгааг хийх шаардлагатай. Лондонд хийсэн судалгаагаар угаарын цэгүүдийн байршил нь тамхи татдаггүй иргэдийн уушгинд карбоны цэгүүд байгааг харуулж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд үүнээс ч илүү байгаа болов уу.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.10.30 ЛХАГВА №215 (6182 )
С.УЯНГА
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||