Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Лиценз угаах луйвар: Нөөцийг нь шавхсан хоёр лицензээ наймаар сольсон “Азаргын гол чонот”

Газар нутгаа бүхэлд нь тусгай зөвшөөрөл хэмээх хуудас цаас болгоод, гадаад, дотоодынхонд эзэмшүүлчихсэн, үүнийхээ горыг ч хангалттай амсаж буй манайхан үлдсэн онгон дагшин байгалиа алтыг нь аваад, авдрыг нь хаядаг, хайрлах сэтгэлгүй тонуулчдаас өмгөөлөхийн тулд тусгай хамгаалалтад авахаас өөр гарцгүй болсон. Дахин давтагдашгүй байгаль, экологийн үйл явц, нэн ховор амьтдыг ирээдүй хойч үедээ бүрэн бүтэн үлдээхийн тулд газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авах бодлого Засгийн газар баримталж байгаа нь ч үүнтэй холбоотой болов уу.

Гэхдээ газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах Засгийн газрын бодлогын сүүдэрт “лиценз угаах” хэмээх залилан, луйврын шинжтэй хэрэг цэцэглэж буйг анзаарахгүй орхимгүй болоод буй. Мөнгө угаах гэдэгтэй адилтгасан “лиценз угаах” хэмээх нэршил ашигт малтмалын салбарт аль хэдийнээ нутагшсан.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат 2017 оны есдүгээр сарын 13-нд буюу Засгийн газрын тэргүүнээс огцорч, үүрэг гүйцэтгэгчээр ажиллах байх үедээ Нөхөн олговрын зориулалтаар олгох тусгай зөвшөөрлийн талбайн солбилцол тогтоох тухай Засгийн газрын 256 дугаар тогтоолыг яаран сандран баталж, ард түмний өмч болох газар, түүний хэвлийн баялгийг бэлэг, бонус аятай тараасан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Уг тогтоолыг гаргахдаа экс Ерөнхий сайд ихээхэн өгөөмөр загнаж, нэг тусгай зөвшөөрлийн оронд хоёрыг, хоёрын оронд наймыг гэх мэтээр ашигт малтмалын ордуудыг баруун солгойгүй “цацсан” байдаг. Ингэж тараасан тусгай зөвшөөрөл нь буцаад өөрийнх нь компани руу шилжиж, цаашаа Монголын толгой баян компаниудын нэг рүү дамжсан шоглоомтой баримт ч бий талаар өмнө нь бид мэдээлсэн.

Энэ удаа хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж, байгаль экологид онц ноцтой хохирол учруулан, дөрвөн жил олборлож нөөцийг нь шавхсан хоёр тусгай зөвшөөрлийг цуцалсан нэр зүүгээд, оронд нь найман тусгай зөвшөөрөл олгосон тухай нь хүргэж байна. Итгэхэд бэрх хэдий ч гарцаагүй ийм шийдвэрт Ерөнхий сайд асан гарын үсэг зуржээ. Чухам Засгийн газрын тэргүүний хувиар итгэл үнэмшлээрээ ийм шийдвэр гаргасан уу, ямар нэг эрх ашигт үйлчилсэн үү, эсвэл бүр өөрөө ч мэдээгүй байхад нь хэн нэгэн шургуулчихсан уу, бүү мэд.

Экс Ерөнхий сайдын гаргасан шийдвэрээр дамжуулж төр, засгийн их нигүүлслийг хүртсэн компани бол “Азаргын гол чонот”. Тус компани ямар эрх дархтай болохоороо ийм тусгай хангамж авсныг нь яг таг хэлэх боломжгүй ч “Азаргын гол чонот”-ыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбож ярих нь олонтаа.

5097517 регистрийн дугаартай “Азаргын гол чонот” компани Булган аймгийн Тэшиг сумын нутаг Азаргын голд MV-013927, XV-012443, XV-013926, XV-013490 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байв.

Уг тусгай зөвшөөрлүүдийн талбай нь манай улсын ЗХУ-тай хиллэдэг хилийн зурваст, хилийн дөрөвдүгээр заставтай хаяа хатган, 527 дугаар баганаас ганц, хоёрхон км-ийн зайд оршдог.

Ой тайга, цэрдийн галавын сүүлчээс тогтсон түмэн атриат уулсын дундуур урсах байгалийн үзэмж бүрдсэн Азаргын голын ай сав, хилийн зурвас гээд аль ч талаас нь харсан эмзэг, хайрлам, онцгой байршилд орших алтны орд ямар замаар тус компанийн мэдэлд очсоныг бүү мэд. Хилийн багана, зурвас гэдэг жирийн иргэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авах бүү хэл зоргоороо хөл тавих ч эрхгүй онцгой бүс. Гэтэл “Азаргын гол чонот” компани тэр онцгой бүсэд чухам л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн юм билээ.

Тус компани 2007 оноос эхлэн энэ онцгой байршилтай алтны шороон ордод олборлолт хийж эхэлжээ.

Ингэхдээ Азаргын голын урсацыг боож хаах, голдрилыг нь өөрчлөх, голын усанд алтаа угаах, ой модыг сүйтгэх зэргээр байгаль эхэд онц хэрцгийгээр хандсан гэж нутгийнхан ярьдаг. Хүрээлэн буй орчинд хүнлэг бусаар хандахаас гадна хайгуулын тусгай зөвшөөрлөөр олборлолт хийсэн нь хуулийн ноцтой зөрчил билээ.

“Азаргын гол чонот” компанийг Тэшиг сумын үзэсгэлэнт байгаль, ой тайга, Азаргын голыг орвонгоор нь эргүүлж байх ид үед буюу 2009 онд Урт нэртэй (Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай) хууль батлагдсан.

“Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэсэн үндсэн агуулгатай уг хуулийг хүчин төгөлдөр болсон хойно ч тус компани хуулийн зүйл, заалт бүрийг зөрчсөөр 2011 онтой золгов.

Энэ хооронд мэргэжлийн байгууллагууд “Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших голууд тул загасны үржлийн гол нутаг болдгоороо экологийн онц ач холбогдолтой” гэсэн дүгнэлт гарган, уг нутгийг хамгаалалтад авахыг санал болгож, нутгийн иргэд, ЗХУ-ын талаас ч гомдол, мэдээлэл төрийн байгууллагуудад ирүүлж байж.

Гэвч төрийн эрх, үүргийг хэрэгжүүлэгч хяналт, шалгалтын байгууллага тус компанийн хууль бус үйлдлийг харсан ч хараагүй мэт нүдээ анин өнгөрч, очиж шалгах нь бүү хэл алдаа, зөрчлийг нь нууж хаацайлахыг эрхэмлэдэг байсан гэдэг. Тэр ч бүү хэл хилийн цэргийнхэн хилээ бус, уурхайн кэмпийг хамгаалдаг байсан гэх яриа ч дуулдаж байв.

Хяналт, шалгалтын байгууллага хэрхэн хамгаалдаг байсныг ганц жишээгээр тодруулъя. ОХУ-ын Тооцооны танхим болон Монгол Улсын Үндэсний аудитын газар хоорондын хэлэлцээрийн дагуу хийсэн хил орчмын байгаль орчныг хамгаалах талаарх төрийн зохицуулалтын үр нөлөөнд хийсэн аудитын тайланд уг компанийн талаар тодорхой тусгахыг хойд хөрш хүсэж.

Гэвч Монголын тал “Шалгахаар очиход эзгүй байсан” гэсэн ганц өгүүлбэрээс өөр зүйл оруулаагүй байдаг. Бор зүрхээрээ зүтгэж яваа жирийн нэг бизнес эрхлэгч ийм эрх дарх эдэлж, тусгай хамгаалалт дор хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж чадах уу даа.

Урт нэртэй хууль батлаад ч “Азаргын гол чонот” хамжааргад ороогүй тул УИХ-ын 2011 оны тавдугаар сарын 5-ны Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай 18 тоот тогтоолоор тус компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлүүдийн талбайг бүгдийг нь дархан цаазат газрын ангиллаар улсын хамгаалалтад авсан байдаг. Хууль тогтоох дээд байгууллага уг газарт дархан цааз тогтоож, хамгаалалтад авах шийдвэр гаргасан тул Ашигт малтмалын газрын дарга 2012 оны дөрөвдүгээр сарын 30-ны тушаалаараа “Азаргын гол чонот”-ын дөрвөн тусгай зөвшөөрлийг бүгдийг нь хүчингүй болгожээ.

Ингэхдээ Булган аймгийн Сэлэнгэ сумын Тарвагатайн голд “Микмайнинг” компанийн эзэмшиж байсан MV-015496, Ховдын Үенчд “Би Эн Би ресурс” компанийн эзэмшиж байсан XV-014537, “Грандмонтана майнинг” компанийн эзэмшиж байсан XV-009503, “Алтандинар” компанийн эзэмшиж байсан XV-014263 тоот тусгай зөвшөөрлийг хамтад нь нэг тушаалаар цуцалсан юм.

Гэтэл хэзээ, ямар үндэслэлээр сэргээснийг бүү мэд, дээр дурдсан хүчингүй болгосон найман тусгай зөвшөөрлийн дөрөв нь буюу “Азаргын гол чонот” компанийн эзэмшилд байсан лицензүүд бүгд хүчин төгөлдөр болчихсон байв. Үүнийг хэн хийсэн нь тухайн үед олдоогүй өнгөрсөн билээ. УИХ, салбар хариуцсан Засгийн газрын агентлагийн шийдвэрийг үл хэрэгсэн, хүчингүй болсон тусгай зөвшөөрлүүдийг сэргээж, хэдэн жил хэнд ч мэдэгдэхгүй явна гэдэг ямар том артайг нь хэлээд өгч байгаа биз.

Лицензийн талбай нь дархан цаазат газартай давхацсан учраас тэнд улайм цайм олборлолт хийж болохгүй. Тэгээд ч 2007-2012 онд олборлохдоо Азаргын голын ай савыг дагуулан 15 км шахам газар ухаж, хамаг нөөцийг нь шавхчихсан учраас “Азаргын гол чонот” компанийнхан тэр газар руу эргэж буцаж, үхэлдэн шунах шаардлага ч байгаагүй болов уу.

Тэд “үхмэл” тусгай зөвшөөрлүүдээ “амилуулах”-ыг ил үүд үзсэнийг нь Ж.Эрдэнэбатын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа гаргасан Засгийн газрын 2017 оны есдүгээр сарын 13-ны 256 дугаар тогтоол ёсоор болгож өгчээ. 2012 онд хүчингүй болж, удалгүй сэргээсэн ч ашиглах боломжгүй явсаар 2017 онтой золгосон үхмэл тусгай зөвшөөрлүүд уг тогтоолын ачаар “амилж”, өөр газруудад найман тусгай зөвшөөрөл болсон юм.

Энд бас зайлшгүй тодотгох ёстой нэг зүйл бий. “Азаргын гол чонот” компани дөрвөн тусгай зөвшөөрөл цуцлуулаад оронд нь наймыг авсан гэсэн ойлголт төрөхөөр мэдээллийг албаныхан өгдөг. Энэ нь хэт зөөлрүүлсэн мэдээлэл юм билээ. Уг компани дөрвөн тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан ч тэдгээр нь 2012 онд цуцлагдсан.

Тухайн үед дөрвөн тусгай зөвшөөрлийг ямар нэг аргаар (дархан цаазтай газарт тусгай зөвшөөрөл сэргээх нь ямар ч тохиолдолд хууль зөрчиж таарна) сэргээсэн байлаа гэхэд 2017 онд тэдний хугацаа аль хэдийнээ дуусчихсан байх учиртай. Албаныхны өгч буй мэдээллээр 2017 онд уг компанийн дөрвөн тусгай зөвшөөрлийн хоёрынх нь хугацаа дуусаад хүчингүй болчихсон, хоёр нь хүчинтэй байсан гэдэг.

Тэгэхээр хоёрынх нь хугацааг сунгуулсан байх нь. Үүнийг хэн хийсэн бэ. Нөхөн олговор, газар дүйцүүлэн авах компанийн тоонд ямар тооцоо судалгаанд үндэслэн оруулсан бэ. Ийм олон хууль зөрчиж, байгаль экологид нөхөж баршгүй хохирол учруулсан компанид хоёр тусгай зөвшөөрлийн оронд наймыг өгсөн нь зүй ёсны шийдвэр мөн үү. Энэ мэтийн эргэлзээ дагуулсан олон асуулт бий. Ямар учраас ийнхүү өгөөмөр загнаснаа шийдвэр гаргагч нь арай илүү гаргалгаа, үндэслэлтэй тайлбарлана биз ээ.

2012 онд нэг албан тоотоор тусгай зөвшөөрлөө түдгэлзүүлсэн таван компаниас ганц “Азаргын гол чонот” л Америк киноны гол баатар шиг өдий хүртэл явж, ямар аргаар сэргээж, өнөө хүртэл авч үлдсэн нь тодорхойгүй хоёр тусгай зөвшөөрлөө найм болгож аваад буй.

Уг компани Азаргын гол, Тэшигийн тайгад дөрвөн жил дураараа дургисан. Тэр буйд зэлүүд, онгон дагшин нутгийг орвонгоор нь эргүүлж, хөрсөн доороос нь авч чадах бүхнээ авсан.

“Азаргын гол чонот” компанийнхан байгалийн үзэсгэлэн бүрдсэн дархан цаазат газарт хэрхэн хайр гамгүй, хэрцгий хандсаны ул мөр одоо ч хэвээрээ, ухаж сэндийчсэн нүх, овоолсон шороо, голын голдрилыг өөрчилж, хаасны сорви 15 км шахам үргэлжилдэг гэнэ билээ. Тэд алтыг нь аваад, авдрыг нь хаясан. Нөхөн сэргээлт огт хийгээгүй. Ухсан нүхээ булаад орхих сэтгэл тэдэнд байгаагүй. Энэ бол байгаль орчны эсрэг гэмт хэрэг.

Ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй, хайгуулын зөвшөөрлөөр алт олборлодог байсан тус уурхай хууль бусаар олборлосон алтаа Монголбанканд тушаадаг байсан, эсэх нь ч эргэлзээтэй юм билээ. Төр, засгийн тушаал шийдвэрийн дээгүүр гишгэх, хуульгүй амьдрах, хаалгаар гаргахад тооноор орохын үлгэрийг тодоор үзүүлсэн балмад компанид яагаад ийм хүлцэнгүй, өгөөмөр хандав.

Үүнийг бид “лиценз угаах” хэмээн нэрлэж, луйвар, залилангийн шинжтэй гэмт хэрэг гэж үзэж буй юм. “Лиценз угаах” луйвар нэг тусгай зөвшөөрлийг хоёр болгох, хоёрыг найм болгох, ашигт малтмалын нөөцгүй газраа их нөөцтэйгөөр, ашиглаад дуусчихсан газраа шинээр солих гэх мэт олон арга хэлбэртэй аж. Энэ талаар үргэлжлүүлэн сурвалжлах болно.

Х.Уянга

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин  

Лиценз угаах луйвар: Нөөцийг нь шавхсан хоёр лицензээ наймаар сольсон “Азаргын гол чонот”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани