Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ТАТАТУНГАА-тай өдрүүд буюу НАЙМАН ХОШУУ

Л.МӨНХТӨР /сэтгүүлч, яруу найрагч, Хэлбичгийн ухааны доктор/

Намрын шар өдрүүд үргэлжилсээр...Тэнгэр газраар ээлжлэн явсаар Тунлюо /уулын Жирим аймаг/ хотын Найман хошуунд дөрөө мулталлаа. Хангай нутаг шиг моддын шугуй дундуур давхисаар ойн цоорхойд  суурьшсан тосгонд хүрээд ирлээ. Хаашаа л харна мод. Бас  саяхан хураасан тариалангийн шаргал сүрэлтэй талбай. Зам дагуу бэлчээрийн  зэлүүд талбай ер харагдсангүй. Таримал модод,  түүний завсар чөлөөгөөр тариалангийн талбай үзэгдэнэ. Найман хошуу  саяхан болтол  Зуун-Удын чуулганд хамаарч байж, Тунлюогоос  Жарууд найман хошуу хоёр  Зуун-Удын чуулганд байсан. Зуун-Уд бол одоогийн Улаанхад хот. Тийм ч болохоор Улаанхад хотоос 200 км л зайтай юм билээ. Найман хошуу гэдэг нэрийн тухай тоймтой тайлбар үгүй ч Оросын түүхч Лев Гумилёв Найманы нэрийг Киданы эртний нэгэн ноён 8 хүүтэй байсантай холбон тайлбарлажээ. Кидан улс унасны дараа баруун тйиш нүүн Хар Кидан улсыг байгуулсан юм. Хар киданчуудын зарим нь найман аймаг болсон гэж Гумилёв үзсэн байна. Алан Саундерс тэднийг монголжсон түрэгүүд гэж үзжээ. Мөн Казахстаны зарим эрдэмтэн судлаачид найманчуудыг монгол аймаг гэсэн үзлийг дэмждэг. Казахстаны history.kz сайт тэдний нутаглаж байсан газарзүйн байршилд нь үндэслэн найманчууд үргэлж монгол овог аймгуудын дунд хүрээлэгдэн оршиж байсан монгол аймаг гэж бичжээ. 

Мөн Түрэг улсын үед Монголын төв хэсэгт байсан секиз огуз аймаг хожим Найман болсон, МНТ-нд гардаг найман хүмүүсийн нэр түрэг үг гэсэн онол бий. "Секиз" нь 8 гэсэн түрэг үг юм. Огуз нь одоогийн туркмен, салар түрэг, БНТУ-н туркуудын өвөг түрэг аймаг бөгөөд казах, киргиз зэрэг бусад түрэгүүдийн бүрэлдэхүүнд төдийлөн ороогүй. Энэ бүхэн бол үнэндээ  12 дугаар зууны үед  тэмдэглэгдсэн зүйл л дээ. Найманы ханлигийг 1211 онд Чингис хаан мөхөөсөн. Тэгтэл 14-20 зууны үеийн  Найман хошуу чухам энэ нэртэй холбоотой эсэхийг тэгтлээ нотолсон зүйл үгүй. Манж эрхшээлдээ авсан монголчуудыг өөрийн  захиргааны бүтцэд хуваахаас өмнө бүр тодруулвал Даян хаан /1460-1544/ буюу 14-15-р зуунд Цахар  найман отгийн нэгэнд Найман хошуу багтаж байсан нь их ойрын жишээ билээ. Энэ бол түүх цаг хугацааны бичээсүүд.

Найман хошуу өнөөдөр  элст нутгаа их ногоон төгөл шугуй  болгоод аж төрж сууна. Өнгөрөгч жилүүдэд далай мэт уудам цөл нь Найманы ард түмний сэтгэлийн угт яаж шүүхэн ургамал ногоо тарьж, мод бут ургуулж нутгаа засах билээ гэх хөндүүр бодол тээсэн он жилүүд  байжээ. Хорчины цөлд байрлах Өвөр Монголын Түнляо хотын Найман хошууны нийт нутаг дэвсгэрийн 62 хувь нь цөл бөгөөд ядуу хошуу байлаа. 40 шахуу жилийн турш Найман хошуу нь хөгжих арга замаа ухаалагаар  өөрчлөн, экологийн үр өгөөжтэй арга замыг сонгож, элст манхан нутгаа (цөлжилтөөс) сэргийлэх, засах болон орон нутгийн эдийн засгаа хөгжүүлэхийг нарийн уялдуулан, экологийн бүтээн байгуулалт болон малчид тариачдын орлогыг зэрэг нэмэгдүүлсэн хөгжлийн арга замыг сонгож чадсан юм. Үүний үр дүн гарч шинэ шинэ ололт, шинэ шинэ хөгжлийн гарцыг нээж өнөөдөр амьдрал ахуй, ажил үйлс нь  жигд өсөн нэмэгдсэн байна. Үүнийг чухамдаа “Ногоон хувьсгал”-ын үр дүн гэж хамгийн өргөн утгаар нь үнэлж болно. Түүнийг нь нүдээр үзсэн хэн боловч үнэмшин бахархахаар юм билээ. Үүнийг нь гэрчлэх мэт замын хоёр талаар элст нутгийн уугуул бөгтөрхөн хайлааснууд наран зүг залбирч,  хүдэр бадар ишин дээрээ нялх намиа эрхлүүлэн уйтгартай нь аргагүй бөхөлзөхийг олж үзлээ. Энэ бөгтөрхөн хайлааснууд эргэн тойрон ургасан нялх мододоо энхрийлэх шиг, үлгэр түүх, өнгөрсөн үеэ дурсан суух өвгөд мэт  л санагдсан шүү. 

Найман хошууныхан 1984-2014 он хүртэлх 30 жилд   “Ногоон хувьсгал”-аас улбаатай  нийт 400 сая юаний хөрөнгө гарган 6 сая гаруй акр талбай элсийг засжээ...гэсэн мэдээ олж уншсанаа санаж байна. Үүнээс хойшхи 5 жилд  илүү их газрыг ногоон бүсийн жагсаалтад оруулсан гэдэгт итгэхээс өөр гаргалгаа алга.  1950-иад оны үед бүх газар нутгийнх нь 5.9 хувь нь л ой модтой гэж  бүртгэгдсэн энэ газар одоо бараг 50 хувь нь ой модтой болжээ.  Экологийн нөхцөл байдал сайжрахыг дагаад Найман хошуу цөлд зохицсон таримлыг тарьж ургуулан, ахуй амьдралаа өөд нь татах шинэ замыг нээжээ. Энэхүү цөл нутаг нь нарны гэрлийн тусгал сайн, температурын зөрөө их, газар доорх усны нөөц элбэг, бохирдолгүй зэрэг давуу талтайгаараа экологийн цэвэр газар тариаланг идэвхтэйгээр эрхэлж байна. Бидний явах замд  мододын чөлөөгөөр цухас цухас үзэгдээд байсан тариа ногооны талбайд газар нутагтаа зохицсон  сортын тариалан эрхэлжээ. Үүний нэг тод илрэл нь намрын  хонгор салхин доор  шаргалтах   их ургац хураалт буюу. Тэдний ярьдгаар бол “элбэг хураалт” ажээ. Гацааны айлуудын хашаа хүрээнд  нар  асгачихсан юм шиг  шаргал шаргал  эрдэнэшиш /ноён шиш/-ийн овоонууд алтарна. Энэ л гэрчлээд өгнө дөө. Тэд энэ намрын ургацаа хашаандаа оруулжээ. Будааны үнэ ханш гарахыг хүлээгээд түр  ажиглаж байна. Өнгөрсөн жил нэг жин эрдэнэ шиш 0.7 юань хүрчээ. Нэг жин гэдэг нь манайхаар 500 граммтай тэнцэнэ. Сайн цутгалттай  хоёр ширхэг  эрдэнэ шиш л бараг хагас кило болно. Нэг айл дундажаар  20-30 тонн эрдэнэ шиш хураадаг гэж байна. Ингээд бодохоор нэг өрх айлын орлого аандаа баримжаалагдана. Сүрлийг нь  хураагаад тэжээл хийчихнэ. Суурин маллагааны үхэр  голдуу мал нь түүнийгээ иднэ. Хаягдалгүй технологи гэж л энэ дээ.

Найман хошууны намрын тэнгэр доор нэг дурсгалтай ч гэмээр, шинэ түүх үүдсэн ч гэмээр, түүхэн үйл явдал ч гэмээр арга хэмжээ боллоо.  Энэ бол Тататунгаа нэрэмжит  Монгол үсэг бичгийн музейн нээлтийн арга хэмжээ. Монгол бичиг үсгийн музейгээ тэд анхных гэж тодотгож  байна. Арга ч үгүй биз.

Тэд энэхүү музейгээ вангийнхаа ордонд нээлээ. Тус музейд 500 гаруй  үсэг бичгийн дурсгал тавигджээ. Музейг Найман хошуунд байгуулсан учир юун гэвээс түүхэн хүн Тататунгаа  найман хүн байсан гэдэгт очиж зангидагдаж байна. 1204 онд Чингис хаан Найманы ханлигийг дайрахад Найманы тамгач түшмэл Тататунгаа  алтан тамгаа барин зугтаж яваад олзлогдсон. Үнэндээ бол тэр уйгар хүн. Хүмүүс амь зулбан  зугтааж ахуйд тэр түшмэл гагцаар тамгаа аван  зугтаж явсан нь  ихээхэн анхаарал татсан байж мэднэ. Чингис хааны холыг харах ухаан энэ хүн яавч зүгээр хүн биш гэж бодсны үндсэн дээр түүнийг дэргэдээ аван талархаж  хойчис  ах дүүдээ бичиг үсэг заалгажээ. Түүний гавьяа бол тухай үед хэрэглэж байсан уйгар бичгийг  монгол  авиа бичигт зохицуулан  уйгаржин монгол бичгийг дэлгэрүүлэн төрийн бичиг үсэгт хэрэглэх нөхцлийг бүрдүүлж чадсан гавьяа  буюу. Чухамхүү энэ л цагаас эхлэн уйгар бичгийн суурин дээр  зохиосон  уйгаржин монгол бичиг ихэд дэлгэрчээ. Ийнхүү  тэртээх найман ханлигийн үеийг нааш нь татан нутаг усандаа  бичиг үсгийн музей нээсэн нь монголчуудын хувьд нэг л шинэ зүйл боллоо. Ер нь Найман хошууныхан  оточ Жамбалдорж тойн, эрдэмт мэргэн Бөхөөхишиг гээд алдартай хүмүүсийн нутаг ус гэдгээрээ бахархдаг юм билээ.  Өнгөрсөн жил Жамбалдорж тойныхоо алдрыг таниулах зорилгоор  музейг нь  мөн л вангийн ордныхоо нэгээхэн хэсэгт нээсэн.  Бөхөөхишиг гэх эрдэмтнийхээ тухай ном дурсгал бичиж байгаа хүмүүс ч байна билээ. Тэрээр “Улаанбарс” сэтгүүлийг Бээжинд хэвлэн гаргасан гэдгээрээ бичгийн мэргэдийн дунд ихээхэн алдаршсан нэгэн. Монгол хэлээ дархлан хамгаалах үйлсэд өөрийн гэсэн байр суурьтай ийм нэг музей  Найман хошуунд үйл ажиллагаагаа эхэлж өргөн олонд  үйлчилж эхэллээ. Намайг дагуулж нутгаа үзүүлсэн  эрхэм нөхөр маань  “энд чинь зүгээр л манхан элс байсан газар даа” гэж хошууныхаа төвийг цаагуураа магтаж байлаа. Найман хошуу намрын шар нарныхаа доор нэгэн шинэ музей өлгийдөөд шаргалтаж хоцорлоо. Энэ хошууны эртний угсаа Найман ханлигийн нутгийг Оросын түрэг судлаач Н.Аристов Монголын нууц товчооны мэдээнд үндэслэн Найманы нутаг Эрчис мөрнөөс Монголын Тамир гол хүртэлх газрыг хамарч байсан гэж үзжээ. Монголын нууц товчооны 198-р зүйлд "Найманы Хүчүлүг хан улсаа алдаад цөөн хүнтэй дутааж яваа мэргидийн Тогтоатай уулзаж, Эрчис мөрний Бүхдэрмэ гэдэг газар хамтран цэргээ засаж байжээ" гэж дурьдсан нь түүхийн хуудсанд тодорсоор л …Тататунгаатай өдрүүдийг  үдэхдээ Найман хошууны  зочломтгой ард зоныг сэтгэлдээ тээсээр буцлаа.

 

ТАТАТУНГАА-тай өдрүүд буюу НАЙМАН ХОШУУ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани