- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Бичил уурхайчдыг “нинжа”-гаас ялгаж харъя
Бичил уурхайчид бол “нинжа” биш. Бас олон арван лиценз авч том машин, тоног төхөөрөмжөөр олборлолт хийдэг уул уурхайн босс ч биш. Бичил уурхай эрхлэгчдийн ихэнх нь зуданд малаа алдсан малчин, орон нутагт ажлын байргүйн улмаас хөдөлмөр эрхлэх шаардлага тулгарсан аав, золгүй ослоор ханиа алдаад, мөнгө олохын тулд тэр замыг сонгосон эмэгтэй зэрэг байдаг. Тэд өндөр ашиг олохоосоо илүү ажлын байртай болох, амьжиргаагаа залгуулах, хөдөлмөрийн харилцаанд орох, нийгмийн даатгалд хамрагдах гэх мэт наад захын хэрэгцээгээ хангах зорилготой хүмүүс. Тэд Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу үйл ажиллагаа явуулдаг албажсан бичил уурхайчид. Өөрөөр хэлбэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, татвараа төлдөг, олсон орлого нь ил, албажсан, эрхтэй, үүрэгтэй, нэгдсэн зохион байгуулалтад орсон, нөхөн сэргээлт хийдэг хувиараа ашигт малтмал олборлогчид.
Үүнийг нотлох ойрын ганцхан жишээ дурдъя. Монгол Улсын Засгийн газраас наймдугаар сард "Монгол газар" компанийн эзэмшиж байсан Архангай аймаг дахь 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Ингэхэд 8000 гаруй га газрыг улсын хэрэгцээнд авах тухай асуудал яригдаж байв. Тэгвэл Mонголын 10 мянга орчим бичил уурхайчид 375 га газарт олборлолт явуулдаг. Өөрөөр хэлбэл, 400 хүнийг ажлын байраар хангадаг нэгэн аж ахуйн нэгж 10 жилийн ойтоогоо залгахдаа 30 га талбайд л олборлолт хийсэн. Нөгөө нь 200 хүнийг ажлын байраар хангаж, 10 жил үйл ажиллагаа явуулахад 5 га газарт л олборлолт хийсэн бодит жишээ бий.
Тэгвэл өнөөдөр яагаад тэднийг нийгэм эсэргүүцэж, сөрөг хандлагаар хардаг вэ. Энэ нь ерөнхий хоёр шалтгаантай.
Нэгдүгээрт, 10 гаруй жилийн өмнө бичил уурхай эрхлэгчид албажаагүй жинхэнэ “нинжа”-нууд ноёрхдог байсан цаг үе олон нийтийг хашрааж, малчдын зүрхэнд орсон гэхэд болно. Энэ цаг үе бол Монголыг нөмөрсөн том аюул байлаа. Түүний уршиг одоо ч арилаагүй байгаа. Тиймээс ч монголчууд бичил уурхай эрхлэгчид гэхээр газар сэндийчдэг, хууль бус залилагч аятай хардаг. Үнэхээр ч тухайн үед замбараагүй байсан. Харин тэр цагаас хойш Засгийн газрын хараа тэднийг цэгцлэхэд хүрч, 72 дугаар түр журам, 308 дугаар журам гэх мэтийг гаргасаар эцэстээ өмнө дурдсан 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг баталсан. Ингэснээр өнөөдөр Монгол “нинжа” нартай тэмцэх биш бичил уурхайчдынхаа эрхзүйг хамгаалах асуудлыг ярих түвшинд хүрээд байна. Бичил уурхайчдын албажуулалтын “данс” болсон Бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн дээвэр холбооны бүртгэлээр бол 87 бичил уурхайн байгууллага, 6500 гаруй хариуцлагатай бичил уурхайчин байна. Тэд бүгдээрээ нийгмийн нэг эс, тухайн орон нутгийнхаа манаач. Ажлын байраар өөрийгөө хангаж бор зүрхээрээ яваа хүмүүс.
Тэднийг адалдаг хоёрдугаар шалтгаан бол орон нутгийн удирдлагуудын ашиг сонирхлын зөрчлөөс үүдэн уурхайн салбарыг хууль бус, зөрчилтэй мэт харагдуулдаг явдал юм. Өөрөөр хэлбэл, орон нутгийн удирдлагуудтай ашиг сонирхлоор холбогдсон этгээдүүд дураар аашлан журам зөрчиж, хариуцлага хүлээдэггүй, нөхөн сэргээлт хийдэггүй, татвар, нийгмийн даатгалаас зугтдаг үзэгдэл нийтлэг байдаг нь бичил уурхайчдын нэрийг хамруулдаг.
Ингээд дээрх хоёр шалтгааны улмаас бичил уурхайчдыг олон нийт хууль бус, газар сэндийлэгчид гэдэг. Гэтэл тэд бол эсрэгээрээ байгалийн баялагийг авч, амьдралаа залгуулж, нийгэм, орон нутагтаа хувь нэмрээ оруулаад эргээд газраа нөхөн сэргээдэг хариуцлагатай уурхайчид. 2013 оноос хойш гэхэд тэд 450 гаруй га газрыг нөхөн сэргээсэн байдаг. Ингэхээр бичил уурхайчдыг “нинжа” нараас ялгаж харах цаг хэдийнэ иржээ.
Эх сурвалж: eagle.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||