- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Европын нүүрсний цахилгаан станцууд энэ жил $7.3 тэрбумын алдагдал хүлээх төлөвтэй байна
Сэргээгдэх эрчим хүчний үнэ буурч, хямд шатдаг хийн хэрэглээ ихэссээр байгаатай уялдан Европ тивийн нүүрсний цахилгаан станцууд энэ онд 6.6 тэрбум еврогийн (7.3 тэрбум ам.доллар) алдагдал хүлээх төлөвтэй байна. Тус тивийн чулуун болон хүрэн нүүрсний цахилгаан станцуудын бараг 80 хувь нь энэ онд ашиггүй ажиллах тул засгийн газрын тусламжгүйгээр оршин тогтнох аргагүйдээ тулах гэж байгааг судалгааны Carbon Tracker группийн шинэ тайланд анхааруулжээ. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хүчин чармайлтын хүрээнд үүссэн тус групп 2030 он гэхэд манай гарагийн хамгийн бохир түлшний хэрэглээг Европ тивийн хэмжээнд бүрмөсөн зогсоохыг уриалдаг. Нүүрсний үнэ унаж, нүүрстөрөгч ялгаруулах зөвшөөрөл чангарсан нь ХБНГУ, Испани, Чехийн дулааны цахилгаан станцуудын ашгийг илүүтэй бууруулж байгаа юм. ХБНГУ 2038 он гэхэд нүүрсэн галлагаат сүүлийн цахилгаан станцынхаа ажиллагааг бүрмөсөн зогсооно. Испани бүр наана буюу 2030 онд нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэхээ болих юм. Тус тивд жилийн дараа нийлүүлэх нүүрсний үнэ тонн нь 2018 онд 100 гаруй ам.доллар байсан бол энэ онд 66 орчимд унасан ч нүүрс шатаахад олгодог нүүрстөрөгчийн ялгарлын зөвшөөрлийн хэмжээ 2017 оныхоос тав дахин ихэслээ. Уг шалтгааны улмаас нүүрс шатаах зардал эрс өссөн. Үүний зэрэгцээ шатдаг хийн фьючерс үнэ Нидерландад сүүлийн 10 жилийн арилжааны улирлын дунджаас 27 хувиар буурсны ачаар нүүрсийг байгалийн хийгээр орлуулдаг болов. Институцийн хөрөнгө оруулагчдад зөвлөгөө өгдөг Carbon Trackerын тайлангаас үзвэл, хорт ялгарлыг бууруулж, дэлхийн дулаарлыг хязгаарлах шахалтыг улс орнуудад үзүүлж чадах эрчим хүчний эдийн засаг яг одоо л бүрдэж байна. Нүүрс шатаах нь энэ арван жилийн ихэнх хэсэгт ХБНГУ-ын эдийн засагт ашигтай байсан юм. Тэгвэл шатдаг хийн нийлүүлэлт ихсэж, үнэ буурснаар энэ жилээс байдал өөрчлөгдлөө. "Хямд төсөр сэргээгдэх эрчим хүч, шатдаг хийтэй өрсөлдөж чадахгүй байгаа Европын Холбооны нүүрсний цахилгаан станцуудын алдагдал цаашид бүр л ихэснэ” хэмээн Carbon Trackerын эрчим хүчний салбарын тэргүүн Мэтт Грэй үзэж байна. "Нүүрснээс салбал харин ч зардал хэмнэж, хэрэглэгч, хувьцаа эзэмшигчдийн аль алинд ашигтай тусах төдийгүй засгийн газар, хөрөнгө оруулагчдын зүгээс орон нутагт хийх шинэ ажил гарч ирнэ” хэмээн тэрбээр тайлбарласан юм. ХБНГУ-д нүүрсний зургаан цахилгаан станцтай RWE AG компани 2019 онд нэг тэрбум орчим еврогийн алдагдал хүлээхээр байгааг Carbon Tracker-ын тайланд дурджээ. Бөөний үнэ харьцангуй өндөр, засгийн газрын татаас хавьгүй их Польш зэрэг улсад нүүрсэн галлагаат цахилгаан станц ойрын ирээдүйд нэг хэсэгтээ ашигтай ажиллаж чадна хэмээн тайланг зохиогчид үзэж байна. Европ тивд энэ онд чулуун нүүрс олборлолт жилийн өмнөх үеэс 39 хувиар, хүрэн нүүрс олборлолт 20 хувиар тус тус буурчээ. Майкл Блүмбергийн Bloomberg Philanthropies сан, Bloomberg LP компани нь Carbon Trackerыг санхүүжүүлэгчдийн нэг юм.
Очирбат
Засгийн газрын мэдээ
Европын нүүрсний цахилгаан станцууд энэ жил $7.3 тэрбумын алдагдал хүлээх төлөвтэй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани