Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Азотын давхар исэл, хүхрийн нэгдэл утааны хорыг нэмэгдүүлж эхэллээ

 

Азотын давхар исэл, хүхрийн нэгдэл утааны хорыг нэмэгдүүлж эхэллээ

 

Цаг уур, орчны шинжилгээний газраас аравдугаар сарын эхний долоо хоногийн агаарын найрлага дахь хорт бодисуудын хэмжээг шинжилсэн тайланд хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2) эрс ихсэж, хүлцэх хэмжээнээс өндөр болсныг харууллаа. Тодруулбал, нэг шоо метрт 50 микрограмм (мкг)-аар хүлцэх хэмжээг тогтоосон байхад хоногийн дундаж агууламж нь хүхэрлэг хий 102 мкг болж, азотын давхар исэл 86 мкг хүрсэн байна.

Шахмал түлшийг гаднын лабораториудад шинжлүүлэхээр явуулсан, чанарыг өвөл аяндаа шалгаад өгнө гэх мэтээр хугацаа хожих гэсэн нүүдэл эрх баригчдын зүгээс хийж байгаа. Гэвч хэмжигч төхөөрөмж агаар дахь бохирдуулагч бодисын агууламж нэмэгдэж буйг үзүүлсэн нь ямар ч дүгнэлтээс илүү ойлгомжтой болгож байна.

Хүхрийн хий болон азотын давхар исэл нь нүүрс шатах явцад үүсдэг химийн хорт нэгдлүүд бөгөөд сайжруулсан шахмал түлшнээс илүү их гарах магадлалтайг ШУА-ын ерөнхийлөгч Д.Рэгдэл баталлаа.

Тэрбээр BloombergTV Mongolia-д өгсөн ярилцлагадаа "Агаарын чанарын тунгалагшил гэж нүдээр хараад хэлж болдоггүй бохирдол бий. Шахмал түлш шатаах үед хүхэртэй нэгдлүүд, азотын ислүүд гэх мэт шууд үхэлд хүргэхгүй ч хүний биед хортой олон тооны нэгдэл ялгардаг. Энэ түлш хоёр дахин илчлэгтэй учраас шатахдаа хоёр дахин их хүчиртөрөгч ашиглаж, ялгаруулж байгаа хорт хийн хэмжээ мөн хоёр дахин их болно гэсэн үг” хэмээн тайлбарласан.
Монгол орны аль ч уурхайгаас олборлосон нүүрсэнд хүхрийн агууламж тодорхой хэмжээгээр байдаг. Хүхэрлэг хий нь хүний уургийн солилцоо, дааврын үйл ажиллагааг алдагдуулдаг хорт нэгдэл. Мөн амьсгалын дээд замыг цочроох нөлөөтэй. Хүхрийн давхар ислийн 90 хувь нь амьсгалын дээд замд шингэж, гуурсан хоолойн үрэвсэлт өвчин үүсэхэд хүргэдэг байна. Мөн хүхрийн ислүүд нь салстын цэвэрлэх үүргийг дарангуйлдаг. Хүхрийн давхар исэл нь жигнэгдэгч бодис буюу PM 2.5-10-тай хавсарсан бол илүү хүчтэй нөлөө үзүүлдэг. Тухайлбал, ийм хүхрийн давхар исэл нь уушгины эдийг түлэх аюултай.
Хүхэрлэг хий амьд биетийн эрүүл мэндэд ямар нөлөөтэйг судлахаар эрдэмтэд хулгана дээр туршилт хийж байв. Нэг шоо метр агаарт 56 мкг хүхэрлэг хийн агууламжтай нөхцөлд эр, эм хулганыг өдөрт зургаан цагаар, долоон өдрийн турш байлгажээ. Ингэхдээ тархи, уушги, зүрх, элэг, ходоод, нарийн бүдүүн гэдэс, цөс, бөөр болон төмсөг гэсэн есөн төрлийн эрхтэний үйл ажиллагаанд ажиглалт хийсэн байна. Судалгааны дүнд хүхэрлэг хий нь зөвхөн амьсгалын замын төдийгүй бусад олон эрхтэнд нөлөөлдөг, амьтны эрхтэн тогтол­цооны үйл ажиллагааг хүчтэй гэмтээх нөлөөтэй, олон төрлийн өвч­лөлийн явцыг түргэтгэх нөлөө­тэй гэж тогтоожээ.
Харин азотын давхар исэл нь хүний хамар, нүдний салст бүр­хэвчийг цочроож улмаар уушгины цулцанд шингэн хуримтлуулах нөлөөтэй. 1992 онд Германы суд­лаачид азотын давхар ислийн 564 мкг/м3 тунгийн нөлөөлөлд 19-35 насны дунд зэргийн багтраа өвч­тэй хүмүүсийг байлгахад эхний 10 минутанд л уушгинаас огцом гаргал­тын агаарын эзлэхүүн 11 хувиар буурч байжээ. Энэ нь ууш­гинд нөлөөлж буй азотын давхар ислийн хорт нөлөөг тодорхой харуулсан судалгаа гэж үздэг аж.
Агаарын чанар хэмжигч бага­жуу­д автомашины бохирдол ихтэй газруудад азотын давхар исэл өндөр заадаг байлаа. Учир нь энэ нэгдэл аливаа түлш өндөр температурт шатах үед үүсдэг ба авто тээврийн хэрэгс­лийн дотоод шаталт, цахил­гаан халаагуур, цахилгаан станц, химийн үйлдвэр, хог шатаах зуух зэрэг агаар бохирдуулах эх үүс­вэрээс ялгардаг. Харин одоо зөв­хөн түгжрэл ихтэй газруудад бус, агаа­­рын чанарын агууламжид тэр чигт нь нөлөөлж байгаа нь харагдаж байна.
Эдгээр бодис нь амьсгалын замын халдварт биш болон хурц халдварт өвчнүүд, гуур­сан хоолойн багтраа, зүрх судас­ны өвчин, ууш­гины хавдар үүсэх урьдач нөхцөл болдог. Улмаар хүн амын нас барал­тын түвшинд нөлөөлөх хүчин зүйл болдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын судлаачдын бүтээлээс харж болно. Дээрх өвчин үүсэхэд тухайн хүний нас, эрүүл мэндийн байдал, архи, тамхины хэрэглээ, ахуйн болон ажлын байрны нөхцөл зэрэг үзүүлэлтүүд нөлөөлөх нь тодорхой ч Улаанбаатарын хувьд 200 мянган яндангаас ялгарах утаан дахь хоёр дахин нэмэгдсэн хорт бодисын хөнөөлөөс хэн ч зайлж чадахгүй.

Э.Батцэцэг
Засгийн газрын мэдээ
 
Азотын давхар исэл, хүхрийн нэгдэл утааны хорыг нэмэгдүүлж эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өчигдөр, 15:40
Өчигдөр, 09:31
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани