- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
3.1 тонн алт хаачсан бэ?
Монголбанк энэ оны эхний есөн сарын байдлаар 11.2 тонн алт худалдан авчээ. Тэгвэл өнгөрсөн оны мөн үед 14.3 тонн алт худалдан авсан байдаг. Өөрөөр хэлбэл, алт худалдан авалт энэ онд 3.1 тонноор буусан байгаа юм. Ийнхүү алт худалдан авалт буурснаар гадаад валютын нөөцөд жин дарах хувь нь багассан. Гадаад валютын нөөцийн 50 орчим хувийг алтнаас бүрдүүлдэг. Тодруулбал, өнгөрсөн жил гадаад валютын нөөц нэмэгдүүлэхэд алтнаас 713 сая ам.доллар олсон. Энэ тоо 2017 онд 731 сая ам.доллар байсан юм. Тэгвэл энэ онд алт тушаалт буурч наймдугаар сарын эцсийн байдлаар 307 сая ам.доллар буюу нийт гадаад валютын нөөцийн 10 орчим хувийг бүрдүүлээд буй. Өнгөрсөн онд Төв банк 21.9 тонн алт худалдан авсан. Энэ онд дээрх тоотой дүйцэх хэмжээний алт худалдан авахаар төлөвлөөд байсан ч 17 орчим тонноос хэтрэхгүй гэсэн таамаг байгаа юм.
Алт худалдан авалт буурсан шалтгааныг АМНАТ-тэй холбон тайлбарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2014 оноос Ашигт малтмалын тухай хуульд УИХ-аас өөрчлөлт оруулж АМНАТ-ыг 2.5 хувь болгосон. Ингэснээр алт худалдан авалт 2014 онд өмнөх оноосоо хоёр дахин өссөн удаатай. Хуулийн хэрэгжилтийн дараа Төв банкны худалдаж авсан алт түүхэнд дээд хэмжээндээ буюу өнгөрсөн онд 21.9 тоннд хүрсэн. Гэвч энэхүү хуулийг мөрдөх хугацаа таван жил байсан учир энэ онд хуулийн хугацаа дуусаж, хуучин хэмжээнд нь хүргэсэн.
АМНАТ-аас шалтгаалан Төв банкинд тушаах алтны хэмжээ буурсан нь баримтаар тодорхой байна. Тэгвэл өнгөрсөн жилийнхээс багассан алт хаачсан бэ. Наанадаж, Төв банкны өнгөрсөн жилийн худалдаж авсан алтнаас буурсан "3.1 тонн алт хаачсан бэ” гэдэг асуулт гарна.
Энэ асуултад Монголбанкны Эрдэнэсийн сангийн ахлах эдийн засагч Д.Алтансүх "Алтыг өмнөд хөрш рүү гаргах сонирхол ченжүүдэд байдаг. Саяхан гэхэд нэлээд хэмжээний алтыг хууль бусаар хилээр гаргах гэж байгаад баригдсан. Тэр алт нь манай банкинд түр хадгалуулах горимд байна. Монголбанк өнөөдөр нэг гр алтыг 128 мянгаар авч байхад урд 131 мянгаар авч байх жишээтэй. Нэг грамм дээр 3000 төгрөгийн зөрүү гэдэг кг-аар тооцохоор хэдэн төгрөгийн ашиг унах билээ. Хятад талаас алт импортолж оруулахад ямар ч татвар авдаггүй. Урд хөршид бол хууль бус алтны эргэлтээр бохир мөнгө угаах магадлалтай гэж таамагладаг. АМНАТ нэмэгдсэнээр таны хэлсэнчлэн хууль бусаар хил давуулах байдал нэмэгдэнэ гэж харж байгаа. АМНАТ өмнөх жил 2.5 хувь байсан. Энэ жил тав болчихлоо. Харилцагч маань Монголбанкинд алтаа тушаахаар таван хувь нь алга болчих гээд байна. Өөрт нь ирэх мөнгө багасахаар хууль бусаар гаргах асуудал улам нэмэгдэнэ гэж харагдаж байгаа” гэсэн нь тодорхой хариулт болов.
Гэтэл цаашид дэлхий дахинд алтны эрэлт нэмэгдэж, үнэ өсөх прогнозыг шинжээчид гаргаад байна. Өөрөөр хэлбэл, АНУ болон БНХАУ-ын худалдааны маргаан, хөгжингүй орнуудын Төв банкуудын хэрэгжүүлж буй мөнгөний зөөлөн бодлого, Их Британи улс Европын холбооноос гарах шийдвэр зэрэг дэлхийн эдийн засагт үүсээд байгаа тодорхойгүй байдлууд нь хөрөнгө оруулагчдын алт худалдан авах сонирхолыг нэмэгдүүлж байна. Үүнээс үүдэн алтны үнэ энэ онд өсөөд байна. Олон улсын шинжээчид алтны үнийг 2020 онд үргэлжлэн өсөж 1.545 ам.долларт хүрэхээр таамаглажээ. Энэ нөхцөл байдалтай уялдуулж, Монгол Улс 2020 оны төсвийн төсөлдөө Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаах алтны хэмжээ 19.0 тонн байхаар, алтны үнэ унц тутам 1.545 ам.доллар байхаар төсөөлсөн. Дээрх нөхцөл байдал үргэлжилсээр байвал 2020 онд ч төсвийн төсөөлөл биеллээ олохгүй байхыг үгүйсгэхгүй.
Эх сурвалж: Eagle.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||