- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрсний замыг урагшлуулъя
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-нд Засгийн газар Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан нь зарим хүмүүсийн загатнасан газрыг маажаад эхлэв үү гэлтэй харагдаж буй.
Засгийн газрын өргөн барьсан тогтоолд хойд хөрш рүү өргөн, урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам тавихаар тусгасан бөгөөд Эдийн засгийн эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийгдэх ажлуудын дунд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эрчимжүүлэх асуудал ч багтаад байгаа билээ. Экспортын төмөр зам гэж нэрлэгдэж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр замын газар шорооны ажил 70 хувьтай байгаа, Чингис бондоос 400 сая ам.доллар санхүүжүүлэхээр болсны 180 саяыг нь өнгөрсөн онд зарцуулсан гэдэг мэдээлэл байна. Дээрх замыг барихад хамгийн их саад болж байгаа ганц асуудал бол цариг бөгөөд Засгийн газар Тавантолгойгоос Гашуунсухайт, Сайншандаас Замын-Үүд, Хөөтөөс Бичигт хүртэл нарийн царигтай төмөр зам тавьж, Тавантолгойгоос Сайншанд, Хөөт-Чойбалсан-Нөмрөг буюу Дорнод аймаг руу гардаг зам болоод Эрдэнэт-Могойн голын хил хүртэлх 550 км замыг өргөн царигтай байх ёстой гэсэн хувилбарыг дэвшүүлсэн нь зарим улстөрчдөд таалагдаагүй, үүнээс болж УИХ дээр дээрх тогтоолын төслийг оруулж ирэхгүй байж магадгүй гэсэн бүдэг бадагхан сураг сонсогдож эхэллээ. Яг өнөөдрийн хувьд Монгол Улс экспортын төмөр замтай болох асуудал зөвхөн УИХ-аас шалтгаалахаар болчихоод байна. Засгийн газрын өргөн барьсан тогтоолыг УИХ хав дарчихаад, царигийн асуудлыг хэлэлцэхгүй хойшлуулах тусмаа эдийн засагт хорлонтой байх нь гарцаагүй. Дэд бүтцээ сайжруулж, төмөр замаа тавьж байж л нүүрсээ зарж, мөнгөтэй болно гэдэг хамгийн энгийн теоромыг мэдэхгүй улстөрчид уг нь баймааргүйсэн.
Эх сурвалжаас авсан мэдээгээр нүүрсний компаниуд бараг л дампуурлаа зарлахад ойрхон байгаа гэх. Зарим нүүрсний компаниуд ажилчдынхаа тоог цөөлөх, хугацаагүйгээр цалингүй чөлөө өгөх зэргээр эдийн засгийн хямралын эсрэг сөрөг арга хэмжээ аваад эхэлсэн гэнэ лээ. Энэ бүхэнд маньд падгүй гээд тоомжиргүй хандах нь зөв үү.
Хоёрхон жилийн өмнө төсвийн 30 хувь, экспортын 40 хувийг дангаараа бүрдүүлж ирсэн нүүрсний салбарын орлого багасч, улсын данс улайсан нь зургаан жилийн турш царигаа сонгож чадаагүй хэрэлдсэн улстөрчдийн хэрүүлийн үр дагавар.Үүнийг хүн бүхэн мэдэж байгаа атлаа яагаад царигийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээс цааргалаад байгаа нь хачирхалтай.
Байгаль экологи эдийн засгийн ач холбогдлыг нь авч үзвэл экспортын төмөр замын цариг нь нарийн байх ёстой гэж эдийн засагчид онцолдог. Тэдний ярьдаг гол асуудал нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр замыг ерөөсөө л нүүрсний зам гэх тодорхойлолт. Нүүрс бол бусад ашигт малтмалуудтай харьцуулахад овор ихтэй бүтээгдэхүүн. Их хэмжээгээр, түргэн хугацаанд экспортолж байж ашиг нь гардаг болохоос өнөөдрийнх нь шиг халбагадах төдийнхнөөр ганц зах зээлд нийлүүлсаар байвал эдийн засагт ирэх үр ашиг нь бага байх болно гэд эдийн засагчид, мэргэжлийнхэн, гадаад, дотоодын судлаачид ярьж, хэлж, зөвлөсөөр ирсэн. Нөгөө талаар, өргөн царигтай төмөр замыг тавьж, түүгээр нүүрсээ зөөлөө гэхэд өмнийн говьд хүн байтугай амьтан ч амьдрах аргагүй тоосжилт үүснэ гэж тэд шүүмжилдэг. Өмнөговийнхний бараг ихэнх нь тоосжилтоос болж амьсгалын замын өвчнөөр өвчлөх болсон, элдэв янзын харшилтай болцгоосон гээд нүүрсний уурхайг тойрсон сөрөг үзэгдэл цөөнгүй, төмөр замынхаа асуудыг ярилцахдаа хүртэл тэнд амьдарч байгаа хүн амьны эрүүл мэнд, амьдрах орчин гээд олон талаас нь бодолцох зүйл их. Хэрэвзээ өргөн царигтай төмөр зам тавина гэх тохиролцоонд хүрсэн тохиолдолд уурхайн ойр орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй байдалд хүрэх бололтой дог.
Эдийн засгийн эрчимжүүлэх хоногийн төлөвлөгөөнд багтсан "Шинэ төмөр зам” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа Тавантолгойт-Гашуунсухайт чиглэлийн замын ажлыг эрчимжүүлж, улстөрчдийн зүгээс үзүүлэх хувь нэмэр нь цариг дээр цал алдахгүй бол 2015 он гэхэд Монгол нүүрсний замтай болж магадгүй байна. Тогтоолын төслийг УИХ хэзээ хэлэлцэх тов нь гараагүй байгаа, хаврын чуулган өндөрлөх хугацаа тал дундаа орсон, хэлэлцэж шийдвэр асуудлууд, хууль тогтоомж их, зарим нэгэн сураг сонсвол энэ чуулганаар багтаж эл сэдвийг хэлэлцэхгүй ч байж магадгүй гэсэн болгоомжлол байна. "Ингээд миний нэр байдаггүй" гэгчээр энэ хаврын чуулганаар экспортын төмөр замыг, өөрөөр хэлбэл, нүүрснийхээ замын царигийн асуудлыг багтаж шийдвэрлэхгүй бол уул уурхайн дээрээ түшиглэсэн эдийн засагтай улсын хувьд "Монгол ядуугаараа үлдэх ёстой” гэсэнтэй ялгаа юун. Нүүрсээ зарахын тулд нүүрсний замаа л урагшлуулъя, улстөрчид өө.
Ж.ЭРХЭС
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||