Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Авдраа нэг ухахад л аранжин зэсийн үйлдвэртэй болчихлоо

Өнгөрсөн пүрэв гаригийн жихүүндүү орой төвийн хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн арваад хүнтэй баг “төмөр могой” хөлөглөн Орхон-Уул аймгийг зорин гарав аа. Миний хувьд сэтгүүлчийн томилолтоор ийн хөдөө, гадаа явалгүй нэлээд удаж дээ. Нэг л тийм танил дотно зөн мэдрэмж эрхгүй эзэмдэж үйл явдалд эрхгүй яарч байна гээч. Яаран догдлох шалтгаан байсан юм аа.

Үлгэр домог амилан биелэх мэт богино хугацаанд өндийн босож, босоод зогсохгүй Монгол Улсын эдийн засгийг ивээн тэтгэгч гол судаснуудын  нэг болж чадсан  үндэсний  нэгэн өвөрмөц  үйлдвэрийг зорьж яваа болоод тэр л дээ. Таван жилийн дотор катодын буюу цэвэр аранжин зэс үйлдвэрлэн гаргаж, улсын төсөвт даруй 160 тэрбум төгрөг хуримтлуулж, орон нутагт болон улсын хэмжээнд компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд асар үнэ цэнтэй төслүүд хэрэгжүүлэх болсон  компани  Монголд маань бий болжээ.

Энэ компани тэгээд  газрын  дэлхийг  ухаж, сэндийчдэггүй, ус, булаг шандыг  ширгээдэггүй үүсмэл ордыг ашигладаг,  ийм  ордыг  ашиглах  анхны лиценз  эзэмшдэг, Лондонгийн металлын  биржийн  гишүүнээр бүртгэгдсэн  Монголын  анхны  хувийн  хэвшил, Монголд анх удаа  үйлдвэрийнхээ  бүх ажилчдад  болон “Эрдэнэт” ТӨУҮГ-ын  ажилчин ажилтнуудад  давуу эрхийн хувьцаа эзэмшүүлж, улирал тутам ногдол ашиг өгч эхэлж байгаа, дан  ганц монгол  инженер  техникийн  ажилтан, ажилчдын  хүч  чадал, ид  хав  дээр тулгуурлан боссон, Өрнөдийн  өндөр хөгжилтэй  улс орнуудад  хэрэглэж байгаа  хамгийн орчин  үеийн  техник технологи, инновацыг  ашиглан  шингэн  биетийг  хатуу металл  болгон хувиргах  үйлдвэрлэл эрхэлж  байгаа гээд үнэхээр л  үзэхээс нааш  үл итгэмээр үлгэр мэт  гайхшруулам олон  амжилтыг гарган, үйл ажиллагааныхаа түүхийн шанг татаж явна.

Энэ  бүхэн зөвхөн сэтгүүлчийн төдий  биш монгол хүн бүрийн зайлшгүй анхаарлаа  хандуулах  ёстой үйл явдал, факт, бахархах бахархал мөн үү гэвэл мөн билээ.

Монгол  Улс  маань хөгжиж  байна, улс  орны  нүүр царай өдрөөс  өдөрт өөрчлөгдөж байна. Амьдрал тэр чигээрээ  болохоо байгаад, бүх зүйл харлаж, уруугаа харчихаад  байгаа юм алга. Нар дагаж сүүдэр ямагт байдаг шиг бидэнд болох, болохгүйн  аль  аль  нь байна. Дандаа сүүдэртэй талаа  харж бухимдаж , бие  биеэ хараан  зүхэж   “нээрэвтэж“ байхаар  болж  бүтэж байгаагаараа, босгож бүтээж  чадаж  байгаа сайн сайхнаараа  бахархан, өөдрөг, итгэл, сэтгэл дүүрэн явж  болох  олон олон  жишээ  дэргэд  маань  нүдэн дээр илт  бий болж  байна шүү дээ.

Үүний  нэг нь  “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаанаас гарсан технологид нь тохирохгүй зэсийн агууламж багатай хаягдал  буюу мэрэгжлийн хэлээр бол балансын бус үүсмэл ордыг ашиглан жилд  10 мянган  тонн цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг  “Ачит Ихт” ХХК-ийнхан  нөр их хүчин чармайлтын дор барьж байгуулан 2014 оны аравдугаар сарын 10-нд нээлтэй хийсэн  явдал  юм. Өнөөдөр эл үйлдвэрийн  хамт олон таван жилийнхээ ойг бүр нэг аз жаргал дүүрэн  тэмдэглэж байхыг дэргэдээс нь харж, сэтгэлээсээ бахдан баяслаа. Юунд миний сэтгэл бахдан баясав гэж үү!

Тийм ээ! Учрыг даруй тайлбарлая. Үүнийг юу гэмээр ч юм бэ дээ! Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр зэс, молбидены хүдрээ хөвүүлэх аргаар боловсруулаад  баяжмалаа  шууд экспортлодог  гэдгийг  бид мэднэ. Чухам энэ баяжмал  монголчуудыг мөн ч олон жил  тэжээж байгаа болоод тэр. Эрдэнэт  үйлдвэр зэсийн агууламж сайтай  баяжмалаа  гадагш  борлуулаад  хүдрээс үлдсэн хаягдал  шаарыг  нь  балансын, балансын  бус гэж ангилаад хиймэл уул болгоод овоолчихно. Үүнийгээ овоолго гэдэг. Ийм үүсмэл овоолго Эрдэнэтэд 12 байдаг юм. Балансын бус буюу Эрдэнэт үйлдвэр дахиж ашиглах  боломжгүй гээд  “хаясан хог” болох  хоёрдугаар  овоолго нь 1978 оноос эхлэн хуримтлагдсан юм билээ. Чухам энэ “хог”-ноос үнэ цэн бий болгож, баялаг бүтээх  арга ухааныг “Ачит Ихт” ХХК-ийнхан олсон байгаа юм даа. Бодох тусам бүр нэг цаанаасаа  адтай. Учир нь тэд анх  Англи, Австралийн “Central Asia Metals” компанитай хамтран энэхүү II овоолгыг ашиглахаар 2006-2008 онд судалж байсан ч, ядуу агуулгатай, зардал их, үйл ажиллагааны эрсдэлтэй, эдийн засгийн хувьд үр ашиггүй, хөрөнгө оруулалт хийхэд баталгаагүй үүсмэл орд байна гэж хэлээд нөгөөдүүл  орхиод явчихсан гэдэг.Тэгээд  Казахстанд очоод ижил төстэй үйлдвэр байгуулсан байдаг. Ингээд “Ачит Ихт”-ийнхэн уг овоолгыг эдийн засгийн эргэлтэд  оруулахын тулд бадар барьж дэлхийг  тойрох  шахсаны  эцэст “Noble resources international” -тай бүтээгдэхүүн хуваах гэрээ  байгуулж 60 сая ам.долларын зээл авсан нь тухайн үед үнэхээр бөх зүрх, бүдүүн зориг байсан байгаа юм шүү. Ямар сайндаа ашиггүй, ашиглахгүй гэж хаясан  II овоолгыг нь ашиглах гэрээ байгуулахаар Эрдэнэт үйлдвэрийн  удирдлагуудтай уулзахад “ Үгүй ээ, нөхөр минь чи  чинь эрүүл үү, энд  оруулсан хөрөнгө чинь зүгээр л  үнс  болно ш дээ” гэсэн гэдэг. “Хэвийн бус”  тэр  нөхөр бол нэгэн  цагт Монгол  Улсын  Ерөнхийлөгчийн  Тамгын  газрын  дарга  асан, хожим “Ачит Ихт” ХХК үүсгэн байгуулсан П.Цагаан байж. Хоёр мянгаад оны  эхний  тав, зургаан  жилүүдэд  ямар нэгэн  тухайлсан ажил, албагүй болж үндсэндээ  хаягдан, гудамжинд “лааз өшиглөж”  явахдаа  тэрбээр  энэ  зоримог  санаагаа  ажил хэрэг болгохоор  шулуудсан  юм  билээ. Түүх  ингэж л  эхэлж. Өнөөдөр энэ  компанийн үйлдвэрт  болж  өгвөл зочлон очиж  үзээрэй гэж  хүн  болгонд  хүсмээр   байна. “Мянга сонсохоор нэг удаа үз” гэдэг шүү дээ. Гуч гаруй жил овоолсон 80 метр өндөр овоолго дээр буусан бороо цасны ус доош нэвчин гарахдаа зэсийн агууламжтай болж байгаль орчинд сөргөөр нөлөөдөг байсныг Эрдэнэтийнхэн сайн  мэднэ. Энэ асуудлыг шийдэж  чадахгүй  олон  жил  болсон нь ч үнэн. Балансын овоолго дээрээ түшиглэн Эрдэнэт үйлдвэр 20 жилийн өмнө “Эрдмин” үйлдвэр байгуулж,  катодын зэс, улмаар зэс кабель үйлдвэрлэх  болсон  жишээ бий. Чухам эндээс санаа авч байгаль орчныг бохирдуулж байгаа зэсийн агууламжтай тэр уусмалыг тосон авч хуримтлуулах дор нь тусгай хулдаастай  хиймэл цөөрөм байгуулж үйлдвэрлэл явуулж эхэлсэн аж. Эдний энэ  УУСГАХ-УУСГАН ХАНДЛАХ-ЦАХИЛГААН ХИМИ  гэсэн гурван дамжлагат технологи бидний сэтгүүлчдийг үнэнхүү гайхшруулсан билээ. Агаарт босох ямар ч тоос тоосонцор алга. Нэг литр усыг  ч  дахин дахин ашиглах аж. Ийм “ид шид”-тэй технологийн ерөнхий зарчмыг жаахан тайлбарлах гээд оролдъё.

Овоолгын орой дээр хиймэл бороожуулалт хийхэд  ус доош нэвчсэн урсахдаа зэсээр “жирэмслээд” гараад ирдэг аж. Тэр уснаас электролизийн аргаар цэвэр зэсийг нь  “шүүн” боловсруулж  аваад  усаа тусгай насосоор буцаагаад овоолго руугаа шахан  гаргаж дахиад нэвчүүлнэ. Энэхүү гидрометаллургийн процесс дахин дахин давтагдана. Энгийнээр ойлгуулахад нэг ийм. Байгаль орчинд ээлтэй, ямар ч хог хаягдалгүй, жинхэнэ  эко үйлдвэрлэл явагдаж байгаагийн тод жишээг эндээс харж болно. Тун удахгүй хөрс рүү үл нэвчих тусгай “шаллагаатай” талбайд овоолгын хүдрээ бутлах илүү үр ашигтай аргад тэднийх шилжих  бэлтгэлээ  базаагаад бараг дуусаж  байхыг бид харлаа. Үүнийг нь харин  нуруулдан  олзворлох арга гэдэг гэнэ. Үйлдвэрийн орчин, үйл ажиллагаа харсан хэнд ч гүн сэтгэгдэл төрүүлнэ. Маш цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй нэг айл байдаг  даа. Уул уурхайн үйлдвэрлэлийг ингэж явуулж бас болдог байх нь ээ. Үйлдвэрийн Гүйцэтгэх захирлаасаа эхлээд удирдлага  нь бүгд эмэгтэйчүүд байгаа нь ч бидний харж  дассан зүр зургаас огт өөр. Магадгүй  цэвэр  цэмцгэр  байдал нь үүнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй.  Эдний үйлдвэрийн зарим техник, технологи нь гуравдагч улс орнуудад гаргаж үл болох тусгай гэрээтэйгээр нийлүүлэгдсэн юм  билээ. Үйлдвэрийн галын осол аваараас  авран хамгаалах “Тайко” бүрэн автомат систем  гэхэд л Монголд зөвхөн Оюутолгой ХК, болон эднийд л байна. Бидэнд  тайлбарласнаар тэдний ашиглаж  буй үүсмэл ордын  овоолгод  50-60 мянган тн зэс бий гэж тооцож  байгаа юм  билээ. Одоо “Ачит Ихт” ХХК өдөрт 35 тн цэвэр зэс хавтан үйлдвэрлэж, хөрөнгө оруулагч Нобель ресорс, Мицуй компани руу гаргаж  байгаа гэнэ. Ингээд бодохоор жилдээ 10 мянган тонн цэвэр зэс гаргаж байна гэсэн үг.  Дэлхийн  зах зээл  дээр 1 тн зэс өчигдөр 5730  ам.доллар гэж  байна билээ. Тооны машин бариад энэ компани ямар ашигтай ажиллаж байгааг  эндээс тооцож болно л доо. Хамгийн гол нь хэн ч ашигладаггүй, тоодоггүй  байсан  овоолго дор ийм баялаг хэвтэж  байж  шүү дээ. Монголд  мундаг  компаниуд нэг, хоёр байдаг. Гэхдээ  үйл ажиллагаа нь бүгдэд тод, ашиг орлого, татвар  нь  шилэн, ажиллагсад  нь  амьдралын баталгаагаар хангагдсан, нийгмийн хариуцлага өндөртэй байх  ёстой  болоод ирэхээрээ  нэг л бүүдийгээд  явчихдаг юм. Тэгвэл  энэхүү  үгүйлэгдээд байдаг  сайн компанийн засаглалыг  гэдгийг утгаар  нь хэрэгжүүлж,  нутагшуулсан  байхыг  нь “Ачит Ихт”-ээс л харлаа даа. Худлаа  магтаж  байгаа хэрэг огт биш ээ. Сайн юм, сайн жишиг, зөв хандлагыг харахад хөндлөнгийн  хэнд ч урам, бас бахдал төрдөг юм  байна.

Үйлдвэрийн гадаад, дотоод орчин тун цэвэр цэмцгэр, харсан хэнд ч гүнзгий сэтгэгдэл төрүүлнэ.

Үйлдвэр бий  болсноос  хойш  Эрдэнэт үйлдвэрт “хаягдал”-ыг  нь ашигласныхаа  төлбөрт 10 тэрбум төгрөг төлөөд байгаагаас  нь  хүртэл  нэг  тийм нүнжигтэй, шудрага үнэр ханхалж  байгааг  анзаарч  болно. Орон нутгийнхаа 220 хүнийг ажлын байраар ханган, 800 гаруй туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч  аж  ахуйн нэгжүүдээс гэхэд л энэ таван жилд 168 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байдаг  юм  байна. Орон нутагт мод бут тарихаас эхлээд, булаг, усны хамгаалалт, чанарын  шинжилгээ сорил сар бүр хийх, Орхон аймаг дахь ШУТИС,  ТИС-ийн оюутнуудад тэтгэлэг олгох гэх мэт олсноо олонтой хувааж  буй үйлс  бүрийг дурдвал цаас, цаг багагүй зарцуулах болно.

Зүгээр л  энэ  бол сүүлийн  жилүүдэд  монголчуудын хэний  ч  гарыг  харахгүйгээр  өөрсдийн  хүчээр  хийсэн, босгосон  маш  том  бүтээн байгуулалтын нэг  гэж  бардам  хэлж  болно.  Хаягдлаас  “ногоон”  зэс, “ногоон” валют, босгож  байгаа ногоон технологи  бүхий  “Ачит Ихт”-ийн үйлдвэрлэлийг ГАЙХАМШИГ   гэж  нэрлэхийг хүслээ. Учир  нь  энэ бол  бид  юм  хийж  чадна, чаддаг, чадах ч  болно  гэдгийг  нотолсон  бодит  нотолгоо, үлгэр жишээ болсон  түүхэн  бодит үйл  явдал. Цааш  цаашдаа  энэ  жишгээр  олон олон  үйлдвэр  бий  болж, Монголын  бүтээн  байгуулалт  улам  өрнөх  болно. Бид  чадаж  байна шүү  дээ.
Анх   1980-аад оны  эцсээр балансын овоолго ашиглах “Эрдмин” үйлдвэр  байгуулагдаж  чадал, боломжийнхоо хэрээр ажиллахдаа хүн нас ахихын хэрээр тамир, тэнхээ  суларч  мууддагийн  адил  үйлдвэрийн  техник ч ялгаагүй  элэгдэж  хорогдож, эвдэрч  муудан, арга  технологи  нь  хоцрогдоно биз дээ. Гэтэл Монгол Улс балансын бус овоолгыг хамгийн цэвэр, ногоон технологиор улс оронд үр ашигтай ашигладаг   шинэ үйлдвэртэй  болчихлоо шүү дээ. Маш  богино хугацааны  дотор, ердөө  тавхан  жилийн хугацаанд  иж  бүрэн, хамгийн  орчин үеийн  үйлдвэрийг  барих  барихдаа  монголчууд  бид өөрсдөө  барьж  байгуулж  чадлаа. Бахархал  бас  гайхамшиг  биш  гэж  үү. Үнэхээр  сайхан  хэрэг. Энэ  чинь  л  бидний хүсээд  байгаа хөгжил, дэвшил.

Хийе, бүтээе гэсэн  сэтгэл  байхад  болохгүй, бүтэхгүй  зүйл  гэж  байдаггүй. “Ачит Ихт” ХХК-ийн  үйлдвэр  өнөө цагийн  хамгийн  шилдэг   технологийн аргаар  цэвэр зэс  үйлдвэрлэж  байгааг  сэтгүүлчид  бид  харлаа. Монголчууд  бид  ингэж  эвсээд  зүтгэвэл  заавал  бусдын  гарыг  харж, царай алдах шалтгаангүй  болно. Гаднын  хөрөнгө  оруулалт  хэрэггүй  гэж  байгаа юм  биш. Гэхдээ  хийж  чадах  юмаа  бид  өөрсдөө  хийдэг  л байх  хэрэгтэй. “Айлаас  эрэхээр  авдраа  ух” гэдэг . Авдраа нэг  ухахад  л  жилд 10 мянган тонн зэс  үйлдвэрлэх үйлдвэр  “гараад” ирлээ  шүү дээ.

Харж, сэтгэж, хөдөлмөрлөж  чадвал боломж  хаа  сайгүй  байж л  байдаг  юм  байна. Үндэсний үйлдвэрлэгч “Ачит Ихт” компанийн  нийгмийн хариуцлагын  хүрээнд  хийж  буй  олон  ажлын  нэгийг  онцлохгүй байхын аргагүй  санагдлаа. Ердөө нэг  жилийн  дараа  нийслэлийн  Буянт-Ухаагийн дэнж дээр  “Азийн хүүхдийн спортын их наадам-2020” болох  гэж  байна. Энэ наадмын нээлт хаалт, гол уралдаан тэмцээн  болох  “Мөсөн Өргөө” спорт цогцолборын гол санхүүжүүлэгч  нь  эднийх  билээ.  2600-3600  хүний суудалтай, хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс  зэрэг танхимын спорт, соёл урлагын тоглолт, экспо, олон улсын хурал  зэрэг нийтийг хамарсан үйл явдлуудыг ч зохион  байгуулж  болох  хамгийн  орчин  үеийн  технологи, инновацыг  ашигласан гоёмсог  байгууламжтай  бид  болох  гэж  байна. Энэ бүх амжилтын нууц  юунд  байгааг  Гүйцэтгэх захирал  Д.Эрдэнэцэцэгээс  асуухад  шууд л  хүнд буюу манай компанийн хүний хөгжлийн бодлогод бий гэж хариулсан. Тэд энэ үйл ажиллагаагаа эхлүүлсэн арван жил, үйлдвэртэй болсон таван жилийн хугацаанд  мэдлэг чадвартай хамт олныг бүрдүүлж, дараа дараагийнхаа үеэ сургаж, боловсруулж  дадлагажуулах  бүтэц системийг  бий болгосон аж.  Ажилчин, ажилтнуудынхаа  жил  бүр эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт 167 сая төгрөг, биеийн тамир, спорт, фитнесс, бясалгал  иогоор хичээллэхэд нь  гэхэд л 334  сая төгрөг зарцуулсан  байхыг  сонсоод атаархахгүй  байхын аргагүй. Ажилтнуудынхаа  нийгмийн баталгааг хангах, сайжруулах үүднээс  өнгөрсөн  5 жилд  21 хүнд 412 сая, орон сууцны түрээс, ашиглалтад 23 сая төгрөгийн  дэмжлэг  үзүүлсэн байх жишээтэй. Шинэ санал санаачилга гаргасан ажилтнуудаа шагнаж урамшуулахад 283 сая төгрөг зарцуулсан  гээд аль ч  компанийн үл тоон орхигдуулдаг зүйл  энд  харин ажил хэрэг болсон байна. Ийм болохоор ажлын байрны тендер зарлахыг  нь Эрдэнэтчүүд төдийгүй Монгол орон даяар хүлээдэг болсон  хэрэг. Байгальд сөрөг нөлөө багатай, дэвшилтэт техник, технологи  ашиглан  балансын бус хүдрийг боловсруулж, дэлхийн жишигт нийцсэн зэсийн үйлдвэрлэлийг эрхэм зорилгоо болгон эх орныхоо эрдэс баялагийг  сорчлохгүй ашиглаж  зэсийн үйлдвэрлэлээр Монголдоо тэргүүлнэ гэсэн  алсын  хараатай “Ачит Ихт” ХХК-ийг  зориод  буцахад  сэтгэл баясаж, итгэл  урам ассаны учир ийм бөлгөө. Тэд  үйлдвэрлэлээ  эхлүүлсэн  таван  жилийн  дотор Монгол Улсын  төсөвт оруулсан татвар  төлөлтөөрөө Топ-5-н  аж ахуйн  нэгжийн эгнээнд  ороод иржээ. Үндэсний шилдэг бүтээн босголт, үндэсний шилдэг компани гэж  ийм л бүтээн босголт, ийм л  аж  ахуйн  нэгжийг  хэлдэг.

Ш.Даваадорж

Эх сурвалж: baabar.mn

Авдраа нэг ухахад л аранжин зэсийн үйлдвэртэй болчихлоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани