Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Угтаалцайдамаас кварц олборлохыг зөвшөөрөхгүй

 

Угтаалцайдамаас кварц олборлохыг зөвшөөрөхгүй

 

Байгалийн унаган төрхөөрөө уул уурхайгаас илүүтэй газар тариалан, мал аж ахуйг түшиглэсэн сумын нэг бол Төв аймгийн Угтаалцайдам. 1960 онд атар газар эзэмшсэн үржил шимт бүс нутаг. Энэ ч утгаар тус газар нутгийг Засгийн газраас газар тариалангийн бүс нутгаар зарласан билээ.

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 оны зуны дэлгэр долдугаар сарын нэгэн өглөө эрт дээр үеэс шүтэж ирсэн сумын баруун хойд талд орших алсаас харахад мөнх цастай мэт харагдах цагаан гялтганасан чулуутай үзэсгэлэн төгөлдөр "Бор-Өндөр” хэмээх хайрханд хүчтэй тэсэлгээ болж нам тайван байсан газарт дайн дажин болов гэмээр үйл явдал болжээ. Нутгийн иргэд зусландаа гарсан байсан учир тэр хавьд гэр барьж, гортиг татаж уул уурхайн үйл ажиллагаа эхлэхээр зэхэж түүнчлэн тэсэлгээ хийж  эхэлснийг тэд мэдээгүй.

Тэгвэл тус сумын Хар чулуут багийн нутагт байрлах "Бор-Өндөр” хайрхан байгалийн ховор үнэт чулуу болох кварц, болрын нөөцтэй гэдгийг мэдсэн  шуналтсан хэсэг нөхөд бичил уурхай эрхлэх нөхөрлөл байгуулан тэсэлгээ хийж эхэлсэн нь энэ ажээ. Уул уурхайн үйл ажиллагаа явуулах эрхийг нутгийн иргэдээс асуудаг хуультайг бүгд мэднэ. Гэвч яагаад биднээс санал авалгүй эх болсон газар нутаг руу минь хэн нэгэн  дур мэдэн халддаг билээ хэмээн нутгийн иргэд нэгдэж "Эх нутгаа хамгаалъя” ТББ байгуулж уг нөхөрлөл хэзээ байгуулагдсан, хэн зөвшөөрөл өгснийг судалж тогтоожээ. Учир нь тухайн үед тус сумын Засаг дарга байсан Н.Гантулга, ИТХ-ын дарга асан одоо сумын Засаг дарга Р.Батбаяр нар хууль зөрчин сумын ИТХ-ыг хуралдуулахгүйгээр, сумын иргэдэд бичил уурхай эрхлэх талаар мэдээлэл танилцуулга ч хийлгүй сумын 2017 оны ээлжилт бус II хуралдааныг хуралдуулаагүй атлаа хуралдсан болгож 02 тоот тогтоолыг хуурамчаар үйлдэж бичил уурхай эрхлэх нөхцлийг бүрдүүлжээ.

Түүнчлэн энэ цаг үе нь Бичил уурхай эрхлэх Засгийн газрын 308 дугаар тогтоолыг хүчингүй болгож шинэ журам болох 151 дүгээр тогтоол хараахан гараагүй байх үетэй таарсан нь тэдэнд хууль бус үйлдлээ нуух завшаан болсныг иргэн Б.Баттулга ярьсан юм. Ингээд 2017 оны арванхоёрдугаар сард тус иргэний нийгмийн байгууллагаас АТГ-т авлига авсан байх магадалтай гэдгээр сумын Засаг дарга асан Н.Гантулга нарыг шалгаж өгөх өргөдөл өгсөн бол Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх хууль бус захиргааны шийдвэрийг цуцалж "Бор-Өндрийн хишиг” нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоож өгөхийг хүсч нэхэмжлэл гаргаж. Гэвч Захиргааны хэргийн шүүхээс хохирол тодорхойгүй гэдгээр хэрэгсэхгүй болгожээ.

Харин сумын Засаг дарга Н.Гантулга ажлаа өгсөн аж. Улмаар тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч Давж заалдах шатны шүүхэд хандаж давсан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагаа нэмж тайлбарла гэжээ. Шүүх цагдаагаар явсаар энэ хэрэг одоо хүртэл хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн хэвээр байгаа ажээ.

Хэдийгээр нөхөрлөлийн үйл ажиллагаа зогссон хэдий ч тус сумын хууль бус захиргааны  арав гаруй тогтоолыг үйлдсэн сумын удирлагуудад хариуцлага хүлээлгэх ёстой атал зарим нь одоо болтол ажлаа хийсээр байгааг иргэний нийгмийнхэн, иргэд хэлсээр байгаа юм. "Бор-Өндрийн хишиг” нөхөрлөл нь 3500 га газарт дэлхийд нэн ховор кварцын чулуун ордыг олборлох зөвшөөрөлтэй аж. Одоогоор 10 гаруй машин чулуу куперлэж ачсан. Газрыг сэндийчиэж овоолсон шороо болгож орхисон зэргэлдээх Заамар сум шиг болох нь хэмээн нутгийн иргэд халаглаж байв.

Кварцыг хатуу боржин чулуунаас гаргаж авдаг. Маш их шороо тоос босдог тухай мэргэжилтэн тайлбарлаж байв. Кварц нь барилгын шал хана, тавцан хийдэг гантиг чулуунд хольдог юм байна. "Эх нутгаа хамгаалъя” ТББ-аас энэ хэргийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж,  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарт болон МХЕГ-т өргөдөл бичиж хариу арга хэмжээ авч өгөхийг хүсчээ.

Үүний дагуу АТГ болон Цагдаагийн газраас нэхэмжлэгч Б.Баттулгаас  саяхан дахин мэдүүлэг авч эхэлсэн аж. Тэрээр мэдүүлэгтээ "Тухайн үед Угтаалцайдам  сумын ИТХ-ын нарийн бичгийн үүрэг гүйцэтгэгч Б.Жавзанпагам Захиргааны шийдвэрийг үйлдэхдээ  Засгийн газрын журам зөрчиж удирдлагуудтай илт хуйвалдсан хуурамч тогтоол үйлдсэн гэж  нэхэмжлэлийн тайлбартаа нэмж мэдүүлэг өглөө. Хууль бус бичиг үйлдэхэд одоогийн Засаг дарга Р.Батбаярын эхнэр, тухайн үеийн Засаг дарга асан Н.Гантулгын нарийн бичгийн дарга байсан   Д.Хоролсүрэн оролцсон гэдгийг” хэлсэн гэв. Нөгөөтэйгүүр бичил уурхай эрхэлж буй "Бор өндрийн хишиг” нөхөрлөлийн дарга,  гишүүд болох н.Төгсболд, н.Энхтөр, н.Нямлхагва н.Ганбат, н.Бямбасүрэн нар хамаатан, садан төрлийн холбоотой гэдгийг иргэд хэлж байлаа.

Хоёр жилийн хугацаатай үргэлжилж байгаа энэ хэргийг нэг тийш нь болгож өгөхийг иргэд, АМГТГ-ын дарга Х.Хэрлэнгээс хүсч байгааг манай сониноор дамжуулан уламжилсан юм. Учир нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрыг сумын Засаг  дарга асан Н.Гантулга өөрт байхгүй, аймгийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд байх эрх мэдлийг ашиглаж /тогтоолыг огноо дугааргүй үйлдсэн/ нөхөрлөлд зөвшөөрөл олгосон. АМГТГ-ын тухайн үеийн Кадастрын хэлтсийн дарга байсан Мөнхтамир үүнийг нь мэдсээр байж журам зөрчсөн албан бичгээр уг газрыг бүртгэсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж эх сурвалж ярьсан юм. Бичил уурхай эрхлэх Засгийн газрын 151 дүгээр журмаар орон нутгийн удирдлагуудад сум орон нутагтаа жижиглэсэн хувилбар буюу нөхөрлөл байгуулан  бичил уурхай эрхлэх, дэмжих эрх олгосон нь авлигын шинжтэй болж газар нутгийг сэндийчлэх, тэсэлгээ хийх зэргээр томоохон уул уурхайн үйл ажиллагаа болж хувирч байгааг тэд анхааруулж энэ журмаа эргэж харахыг шийдвэр гаргагчдад дайж байв.
 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Ц.Мягмарбаяр

Угтаалцайдамаас кварц олборлохыг зөвшөөрөхгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани