Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

New York Times: Монголын ядуурал- Хогийн цэг дээрх мөхөл

Манай оронд нүүрлээд буй ядуурал, агаарын бохирдлын асуудалд дэлхий нийт анхаарал тавин, шийдвэртэй арга зам хэрэгжүүлэхийг хүлээсээр байна. Улаанчулуутын хогийн цэг дээрээс сурвалжилсан "New York Times" сэтгүүлийн нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. 

Улаанбаатар хот. Улаанчулуутын хогийн цэг. 

55 настай Д.Долгор орон гэргүй, эрхлэх ажилгүйн улмаас гудас, шир давхарласан чийгтэй оромжид амьдарч байна. Тэр өдрийн хоол, багахан цэвэр ус олохын тулд бүхэл өдрийн турш шил, лааз, амьтны сэг зэм түүн борлуулж, амь зогооно. Энэ хүн бол Монголын ядуу буурай давхаргын нэгэн жишээ.

Монгол Улсын хүн амын дийлэнх нь нийслэлдээ хэт төвлөрснөөс яг л Долгор шиг 1.4 сая иргэн амьжиргааны дунд, доод төвшинд өдөр хоногоо аргацаан амьдарч байна. Дунд сургуулиа төгссөн залуухан Долгор их хотод өөрийн гэсэн үйлдвэр байгуулна, хөрөнгөжнө гэсэн мөрөөдөлтэй ирсэн ч бодит байдалд түүнийг ядуурал, өлсгөлөн хүлээж байлаа. “Биднийг хэн ч анхаардаггүй. Байхгүй мэт...” гэж халаглах Долгор өдөрт 3 доллар буюу 5,6 мянган төгрөгийн орлоготой олон зуун мянган ядуусын төлөөлөл юм. Сүүлийн жилүүдэд Монголын сумын хөгжил зогсч, малчид, хөдөөгийн иргэд олон мянгаараа нийслэлд шилжин ирснээс асар уудам нутагтай аймгууд хүнгүй шахам хоосорсон бол харин Улаанбаатарт түгжрэл, утаа, гэр хороолол нэмэгдэв.

Хотын төвд ч төдийлөн ялгаагүй. Өндөр шилэн барилгууд сүндэрлэн харагдах ч хүн амьдрахад тохиромжтой орон сууц төдийлөн үгүй. Ард иргэд орон байраа хүртэл алдаж, ядуурал нэмэгдсээр. Бүх нийтийн гэрэл цахилгаан, дулааны асуудал одоо ч шийдэгдээгүй хэвээр, улам хурцадсаар байна.  

Улаанбаатар хотын төв талбай

Монгол Улс далайн төвшнөөс 1310 метрийн өндөрт орших бөгөөд анх хэдхэн зуун хүнд л зориулан төлөвлөгдсөн аж. Гэтэл одоо 1.4 сая иргэн суурьшжээ. Засгийн газраас хүн амын шилжин суурьшлыг хязгаарлахаар хотод нүүн ирэгсдэд хориг тавьсан ч иргэд хайхарсангүй. Хөдөө талаас хотод ирсэн ч орогнох газаргүйгээс хотын зах, уулын бэл, хад асга, үерийн далан даган суурьшжээ. 

Тэдний нэг 50 настай Ц.Энх-Амгалан Монголын уламжлалт сууц болох гэрт амьдарна. Тэр хотын захад амьдрах хүсэлгүй ч өөр арга байгаагүйгээ хуучлав. Монгол Улсын Үндсэн Хуульд иргэн бүр 0.07 га газрыг үнэ төлбөргүй авч болдог тул иргэд аль л өөдтэй газрыг бүгдийг өмчилжээ. “Энэ чинь шударга бус шүү дээ. Хаана л очно хүмүүс нэгэнт авчихсан” гэж тэр ундууцав. Түүний 26 настай хүү сүрьеэ өвчтэй ч хотын захад амьдардаг иргэд эмнэлгийн үйлчилгээнээс ч хол юм. Мөн өвлийн улиралд агаарын бохирдолд өртөж, хальтиргаа, гулгаа ихтэй гээд асуудал мундахгүй. 

Хотын захиргаанаас 2030 онд ашиглалтад орох орон сууц барьж, хүн амын 70 хувийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч иргэд хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй үнэтэй орон сууцны төлөө амьдарч байгаа газраа өгөхийг хүссэнгүй. 2020 онд Улаанбаатар хот 1.6 сая, 2030 онд 2.1 сая хүн амтай болно гэсэн тооцоо бий. “Төлөвлөгдсөн сууц нь ашиглалтад орохгүй байсаар орон гэргүй болно гэж монголчууд айж байна. Үүний төлөө эрх баригчид хангалттай үүрэг хариуцлага хүлээж чадахгүй байна шүү дээ” гэж Хон-Конгийн "Эмнести Интернэшнл" байгууллагын захирал Николас Бекулин  хэлж байна. 

Улаанбаатар хотын захын гэр хороолол

Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлоос шалтгаалан орон сууцны асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай болжээ. Энэ зун л гэхэд Улаанбаатарт хагас зуун жил болоогүй халуун зун болж, ган гачиг нүүрлэв.

М.Гандаваа гурван жилийн өмнөх хүйтэн зудаар мал сүргээ алдсан тул Улаанбаатарт ирж, амьдралаа залгуулах болжээ. 38 настай малчин М.Гандаваа таксины жолооч болов. Эхнэр нь солонгос хоолны газар ажиллах бөгөөд гурван хүүхэдтэйгээ сарын 500 хүрэхгүй долларын орлоготой. “Хотод замын түгжрэл ихтэй, сургууль цэцэрлэг олдохгүй гээд асуудал ихтэй ч хөдөө байснаас л дээр” гэж тэд үзжээ.

М.Гандаваа хүүхдүүдийн хамт

Харин Улаанбаатарт удаан хугацаанд ажиллаж, амьдарч тэтгэвэртээ гарсан 59 настай С.Долгорсүрэн “Агаарын бохирдол аймшигтай хэмжээнд нэгэнт хүрсэн. Хотод ажил олно гэдэг бүтэхгүй. Засгийн газрын зүгээс хөдөөгийн сумдад ажлын байрыг бий болгох хэрэгтэй. Тэгвэл би ч очиж ажиллана” гэж хэллээ. 

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт үсрэнгүй хөгжилтэй байгаа Монголын бодит эдийн засгийн өсөлт 2011 онд түүхэн хамгийн дээд төвшинд буюу 17.3 хувьд хүрсэн. Гэвч өдөр тутмын хоол хүнсээ арай ядан цуглуулж байгаа ядуу бүлгийн иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр. Тэдний хувьд өөрийн гэсэн орон гэртэй болно гэдэг биелшгүй мөрөөдөл мэт болжээ. Улаанчулуутын хогийн цэг дээр бүхэл бүтэн сумтай тэнцэхүйц хүн ам амьдарч, өглөө бүр хогийн машин ирэхтэй зэрэгцэн нэгнээсээ өрсөн лааз, хуванцарын эрэлд гарна. 

Д.Долгор гэрийнхээ гадаа

Өнгөрсөн тавдугаар сард Тагнуулын Төв Газрын чухал бичиг баримт хогийн цэг дээр алдагдсан тухай холбогдох албаныхан мэдээлж, олсон хүнд их хэмжээний мөнгөн шагнал амлажээ. Долгор тэргүүтэй иргэдийн хувьд итгэлийн оч гийх шиг болов. Тэр хэдэн өдрийн турш найз нөхөдтэйгөө нийлэн эрж хайсны эцэст олж, албаныханд хүлээлгэн өгсөн ч тэднийг хайхарсангүй. Багахан мөнгөөр аргалаад буцаажээ. 

Дулааны улиралд хэдэн сар амьдарсан ноорхой оромжтойгоо тэсгэм хүйтэн өвлийг давна гэхээс Долгорын хувьд аймшигтай санагдаж байна. “Би үүнээс өөр яаж ч чадахгүй, итгэж найдах л үлдлээ” гэж тэр өгүүлжээ. 

Эх сурвалж: Ublife.mn 

New York Times: Монголын ядуурал- Хогийн цэг дээрх мөхөл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани