- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уул уурхайн инженер, мэргэжилтнүүд ХҮН намд нэгджээ
Байгаль орчны инженер Б.Мөнхболд "Мэргэжлийн бид нар дуугүй суух тусам уул уурхайн талаар ямар ч мэдлэггүй популистууд олон нийтэд буруу ойлголт өгч, шантаажаар мөнгө олдог хэрэгсэл болгож байна. Нөгөө талаас төр засагт шургалсан этгээдүүд өөрсдөө зарчмаараа ажиллаж чаддаггүй, бүх хууль тогтоомж нь байсаар байтал байгаль орчны нөхөн сэргээлтийг хийлгэхийн оронд хоорондоо наймаалцаад өнгөрдөг, арын хаалгаар лиценз олгодог, дамжуулан зардаг зэрэг үйлдэл нь хариуцлагагүй уул уурхайг дэвэргэж байна. Мэргэжилтнүүд бид өөрсдөө л дугарахгүй бол энэ байдал өөрчлөгдөхгүй юм байна. Бид өөрсдөө нэгдэж, хянаж, шаардах ёстой юм байна” гэлээ.
Уул уурхайн нийгмийн хариуцлага, олон нийтийн харилцааны мэргэжилтэн Г.Отгонтуяа "Уул уурхайн салбарт ажилладаг хүмүүс чимээгүйхэн ажлаа хийгээд, улс орны эдийн засгийг нуруундаа үүрээд явж байгаа. Гэтэл ачааны хүндийг үүрч яваа салбараа хамгийн ихээр жадлан ад үздэг болж байгаа нь харамсалтай. Уул уурхайгаас олж байгаа орлогоороо эдийн засгаа бэхжүүлэх, баялагаа зөв хуваарилах нь эрх баригч улс төрчдийн үүрэг байх ёстой. Түүнээс биш уул уурхайн эсрэг популистуудыг турхирч болохгүй. Уул уурхайгаар улс төр хийх гэсэн, популизм хийх гэсэн үйлдлээс болж салбар маань хохирч байгаад санаа зовж байна. Мэргэжилтнүүд бид дуу хоолойгоо нэгтгэе. Зүгээр хараад суух боломжгүй болсон байна. Монгол улсыг популистууд биш зөв монгол хүн, боловсролтой монгол хүн л хөгжүүлнэ” гэв.
Харин Уул уурхайн төслийн төлөвлөгч Т.Хүрэлбаатар "ХҮН нам бусад улс төрийн хүчнүүдийг бодвол яг Монгол хүндээ таарсан хөгжлийн бодлоготой, хүрэх цэгээ эдийн засгийн тооцоо судалгаатай гаргаад ирсэн байна. Салбар салбарын мэргэжлийн залуучууд хамтарч, тал бүрээс нь хэлэлцэж үзэл баримтлалаа боловсруулсан юм байна. Залуучууд бид үүнийг үргэлжлүүлээд, дэмжээд, хүч болоод явъя. ХҮН намын хийж байгаа үйл ажиллагааг дэлгэцийн цаанаас шэйрлээд, лайкдаад суухын оронд гар бие оролцож дэмжихээр ирлээ” гэсэн юм.
Хөдөлмөрийн үндэсний нам буюу ХҮН нам өндөр боловсролтой, ажлын өргөн туршлагатай шинэ үеийн мэргэжилтнүүдийн нэгдэл гэж ойлгогддог. ХҮН нам саяхан хэсэг мэргэжлийн хуульчид нэгдсэн бол энэ удаад уул уурхайн үндэсний болон олон улсын томоохон үйлдвэр, төслүүдэд ажилладаг инженер, мэргэжилтнүүдээр эгнээгээ тэллээ.
Монгол Улсын экспортын орлогын 80 гаруй хувь, төсвийн 40 гаруй хувийг уул уурхайн салбар бий болгодог. Энэ салбарт олон тооны мэргэжлийн байгууллагууд бий болж, тогтвортой, хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байна. Сайны хажуугаар саар гэгчээр сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт мэргэжлийн бус, байгаль орчинд халтай үйл ажиллагаа газар авсан. Үүний буруутан бол уул уурхай өөрөө биш, харин Монгол төрийг барьж ирсэн, хуулийг гууль болгон хувиргадаг, авлига, эрх мэдэл, албан тушаалын наймаачдын бүлэглэл буруутай хэмээн ХҮН намынхан мэдэгдэв.
Эх сурвалж: ikon.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||