Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэд сайд Д.Загджав ганцаарчилсан тоглолтоо гадагш чиглүүлэх хэрэг байна уу

 

Дэд сайд Д.Загджав ганцаарчилсан тоглолтоо гадагш чиглүүлэх хэрэг байна уу

 

УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН ялалт байгуулж, үнэмлэхүй олонх болсон. Гэвч ялалтаа тооцоололгүй нэр дэвшигчээ сонгосон тэдний хувьд дараагийн бялуугаа хуваах "дажин” үлдсэн. Энэ нь өдгөө хоёр дахь засгийн газраа байгуулсан ч эв түнжингээ олохгүй, бүр дараагийн, ээлжит бус сонгуулийн чимээг дуулгахад хүргэсэн. Мэдээж бялуу хүртэж чадаагүй, хүртсэн ч санасандаа хүрээгүй хүмүүсийн хувьд гомдолтой байхаас яах вэ. Тиймдээ ч парламент байтугай Засгийн газартаа ч хөрөөний шүд, зарааны үс шиг хэдэн тийш харсан хүмүүсийг оруулсан биз. Тэдний нэг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав гэдгийг хүн бүр мэднэ. Тэр сүүлийн жилүүдэд ганцаарчилсан тоглолт хийдгээрээ алдартай болсон.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд л өнөөдөр 70 жилийн ойгоо тэмдэглэж буй БНХАУ-тай холбоотой байр сууриа илэрхийлсэн явдал байлаа. Д.Загджав дэд сайдаас гадна Монгол Улсын Энхтайван, Найрамдлын Байгууллагын ерөнхийлөгчийн сонгууульт ажилтай нэгэн.

Тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "БНХАУ бол Монгол Улсын 2 том хөрш орны нэг, ойрын үед би Хятадын Хонконгт өрнөж байгаа үйл явдлыг ихэд анхааран ажиглаж, холбогдох мэдээг үзэж байгаа. Одоо өрнөж буй үйл явдал бол тайван жагсаал цуглаанаас хальж хүчирхийллийн шинж хэлбэртэй болоод байна...

...Болж байгаа эдгээр үйл явдал нь бидний санааг маш их зовоож байна. Энэ бол хүчирхийллийн нэг хэлбэр, ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэл биш, тайван жагсаал цуглаанаас хэтэрч Хонконгийн хууль дүрмийг уландаа гишгэсэн, ямар ч соёлт, эрх зүйт нийгэмд тэвчишгүй үйл явдал юм. Хонконгийн Засгийн газар энэхүү үймээн самууныг таслан зогсоох ,нийгмийн дэг журмыг сахиулах ,ард иргэдийн амгалан тайван байдлыг хангахаар хүнд нөхцөлд хичээнгүйлэн ажиллаж байна. Хонконгийн ард иргэд ч энэ байдлыг ойлгон, хүчирхийллийг зогсоож, тогтвортой байдлыг уриалан дуу хоолойгоо нэгтгэж байна гэж Монголын Энхтайван Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгчийн хувьд би харж байна. Манай олон нийт ч ийм байр суурьтай байна...

...Зарим орны мэдээллийн сувгаар үйл явдлыг буруу зөрүүтэйгээр зориуд мэдээллэж байна. Эдгээр мэдээнүүд нь хэт даврагсад, хүчирхийлэл үйлдэгч талыг барьсан, бодит бус мэдээлэл юм. Ер нь Хонконгийн жагсаалын цаана барууны тусгай албадын оролцоо байна уу гэсэн таамаглал ч явж байна...” хэмээсэн байв.

Д.Загджав өмнө нь буюу 2018 оны эхээр мөн л "…Тэвчээрт хязгаар бий. Энэ бол Монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл юм. Би "Рио Тинто” компанийг Монголын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна. "Оюутолгой” компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлэхгүй ирлээ...” гэх зэргээр гэнэтхэн мэдээлэл, мэдэгдэл хийсэн.

Үүнийг нь салбарын сайд Д.Сумъяабазар "…Манай яамны дэд сайд Д.Загджав Оюутолгойн үйл ажиллагааг зогсоох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ энэ нь манай яамны, сайдынх биш. Мөн Засгийн газрын байр суурь ч биш гэдгийг хэлье. Хэрэв дэд сайд Д.Загджав Засгийн газрын байр сууринаас өөр асуудлыг олон нийтэд дахин түгээвэл энэ хүнийг эргүүлэн татах талаар би Засгийн газрын хуралдаанд оруулах болно” гэж байв. Энэ асуудал тухайн үедээ шуугиан тарьж байгаад л чимээгүй болсон.

Түүнээс өмнө 2012, 2016 онуудад УБТЗ-ын дарга болохоор зүтгэж, эхлээд нам, дараа нь яам, эцэст нь бүр ОХУ-ыг зорьж, бүр албан бичгээр ч асуудлаа хүргүүлж байсан. Тодруулбал, 2012 УБТЗ-ыг тэргүүлэхээр хувь нийлүүлэгч оросын талыг зорьсон ч Оросын төмөр замын дарга В.Якунин түүнтийг тоогоогүй. Дараа нь 2016 онд "УБТЗ-ын даргыг солих үүрэг” бүхий шинэ Ерөнхий хорооны гишүүд тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатаас УБТЗ-ын даргад Д.Загджавыг санал болгож байна гэсэн албан бичгийг өвөртөлж очсон байдаг. Үүнээс улбаалсан албан бичиг хойд хөршид очсон байдаг юм. Гэвч Оросын талаас Д.Загджавыг мэргэжлийн бус хүн гэдэг утгаар нь "Хүлээж авах боломжгүй” гэсэн  хариу өгсөн түүхтэй.

Дэд сайд Д.Загджавын хувьд ингэж л ганцаарчилсан тоглолт хийж, хувийн эрх ашгаа улс орны мэт зарлан тунхаглаж явдаг нэгэн. Тиймдээ Оюутолгойн талаар хэлсэн ч, олон улсын байдал ярьсан ч "ОЛОН НИЙТ” гэж үзэж байна хэмээн ард нийтийг татан оролцуулдаг. Үнэн хэрэгтээ зөвхөн өөрийнх нь байр суурь. Түүнд Монголын төр хангалттай албан тушаал өгсөн. Гэтэл дэд сайдын алба хашигч хүн өөрийн байр суурийг амны зоргоор илэрхийлсээр л  байна. Энэ нь хоёр том гүрний дунд оршин буй манай улсын хувьд хэр зохистой үйлдэл вэ. Мэдээж том улс, орнууд Д.Загджав гэх хүний "бурахыг” тоохгүй байх мэт боловч тэр хүн Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд гэвэл харах өнцөг, хандах хандлага нь эрс өөрчлөгдөх нь гарцаагүй. Үүнийг олон нийт ч мэдэх атал эрхэм Д.Загджав л ойлгохгүй байв гэж дээ.

Дэд сайд Д.Загджав ганцаарчилсан тоглолтоо гадагш чиглүүлэх хэрэг байна уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

Өчигдөр, 20:21
Өчигдөр, 18:15
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өчигдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани