Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гацааж болохгүй ганц төсөл

 

Гацааж болохгүй ганц төсөл

 

Тамсагийн сав газраас оргилсон газрын тосоор Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат дээлийнхээ энгэрийг мялааж байлаа. Түүнээс хойш 23 жил өнгөрсөн ч монголчууд шатахууны хэрэглээгээрээ хөршөөсөө хараат хэвээр. Шатахууны үнэ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэд байхыг ч захирсан хэвээрээ. Товчхондоо өнөөдөр монголчууд халаасандаа хэдэн төгрөгтэй байх нь импортын шатахууны үнээс шалтгаалж буй. Харин удахгүй газрын тос боловсруулах үйлдвэртэй болж, энэ байдал өөрчлөгдөх нь гэсэн итгэлийн салхи жилийн өмнөөс сэвэлзэж эхэлсэн.

Дорноговь аймгийн Алтанширээ суманд тавьсан газрын тос боловсруулах үйлдвэрийн шав бодит ажил болж байна. Сайншандаас 27 км төмөр зам тавьж өнгөрсөн наймдугаар сард ашиглалтад оруулсан. Жилийн өмнө эзгүй талд шан татаж байсан бол наймхан сарын дотор олон улсын жишгээс гурав дахин хямд өртгөөр монголчууд өөрсдөө төмөр замаа барьсан нь энэ. Энэхүү төмөр замаар үйлдвэрийн хүнд тоног төхөөрөмжүүд, барилгын материалуудыг зөөх юм. Гэхдээ газрын тос боловсруулах үйлдвэртэй болох нь гэж баярлахад арай эрт байна. Үйлдвэр ашиглалтад орох тэр цагт л баярлацгаая. Учир нь, манай улстөрчид Монгол Улсын ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөдөг, бүр ажлыг нь эхлүүлдэг ч тэгсхийгээд мартагддаг. Ийм жишээ олон бий. Улаанбаатар хотын метро, Сайншандын аж үйлдвэрийн парк, тавдугаар цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам гэх мэтээр мега төсөл хэмээх гоё нэртэй бүтэлгүйтсэн төслүүдийн жагсаалт хөвөрнө. "Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл эдгээр төслийн араас орно” гэсэн болгоомжлол, хардлага бий. Ингэхээс ч аргагүй, өмнө нь таван ч удаа газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавиад орхисон түүхтэй.

Харин одоо Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг гацаах эрхгүй болж байна. Учир нь, Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар манай улсад дахин нэг удаа итгэж өмнөх нэг тэрбум ам.доллар дээрээ нэмж 236 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл өгөхөөр болов. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Бүгд найрамдах Энэтхэг улсад айлчлах үеэр тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтэд нэмэлтээр шаардлагатай болсон 236 сая ам.долларыг олгох шийдвэр гаргаснаа зарласан.

3632994D-F174-4685-8CD2-D27517738D10 Гацааж болохгүй ганц төсөл

Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол Улсад нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоо анх мэдэгдсэн. Манай улс энэхүү зээлийн санхүүжилтээр газрын тос боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн юм. Гэвч ТЭЗҮ-ээ боловсруулах явцад нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон. ТЭЗҮ-д тусгаснаар үйлдвэрт hydrocracking (гидрокрекинг) технологи хамгийн тохиромжтой гэж тооцоолжээ. Уг технологи нь бага зэрэг үнэтэй ч уян хатан гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяр хэлсэн юм. Тодруулбал, аль бүтээгдэхүүнийг ямар хэмжээгээр үйлдвэрлэх вэ гэдгээ тухайн цаг үед нь тохируулан өөрчлөх боломжтой технологи аж. Одоо монголчууд "Евро 5” стандартын шатахуун хэрэглэж байгаа. Цаашид техник технологийн хөгжлөө дагаад монголчуудын хэрэглээний стандарт шинэчлэгдэх нь ойлгомжтой. Тэр үед хэрэглэгчдийнхээ эрэлтэд нийцүүлэн технологийн горимоо өөрчлөх давуу талтай гэсэн үг. Ийм учраас газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нэг тэрбум ам.доллартаа багтахааргүй болжээ. Ойрын хэдхэн жилдээ л ашиглах бус ирээдүйд ч ажилласаар байх үйлдвэртэй болох хүсэлтийг Энэтхэг улс хүлээн авч 236 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл өгөхөөр болж байна. Харин одоо манай улс өөрөөс шалтгаалах бүх зүйлээ хийх л үлдлээ. Хэрэв бүтэлгүйтвэл газрын тос боловсруулах үйлдвэртэй болохыг 23 жилийн турш хүлээсэн ард түмнийхээ итгэлийг алдана. Мөн эртнээс оюун санааны хөрш гэгдэж ирсэн Бүгд найрамдах Энэтхэг улсын итгэлийг ч алдана. Тиймээс гацаах эрхгүй ганц төсөл энэ болоод байна.

Эх сурвалж: Eagle.mn


Гацааж болохгүй ганц төсөл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани