- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хариуцлагагүй уул уурхайг төр эсрэгээрээ дэмжчихлээ
Уурхайчдад барьсан Засгийн газрын гэнэтийн "бэлэг” нэг компанийн үүд хаалгыг хааснаар бус нийт салбарынханд "түгшүүр” авчирсан билээ. Хөрөнгө оруулалт татах яриа, хэлэлцээ хүртэл саатах хэмжээнд бизнесийн орчныг доргиосон юм. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт олборлолт явуулж байсан "Сауд гобикоэлтранс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бусаар ашигт малтмал олборлогчдод тун чиг завшаантай хэрэг болов. Буух эзэн, буцах хаяггүй болсон уурхайн ашиглалтын талбайд "нинжа” нар "найрлах” боломжийг Засгийн газрын шийдвэр ийнхүү бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, хариуцлагагүй уул уурхайг төр өөгшүүлж, эвдэрсэн талбайн хэмжээ дахиад хэдэн мянган га-гаар өсөх аюул нүүрлэлээ. Байгаль орчныг хамгаална гээд эсрэгээрээ хамгийн халтай зам сонгочихлоо. Хөдөлмөрийн аюулгүй байдлын наад захын шаардлагыг хангаагүйн улмаас "нинжа” нар амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь их. Тэгвэл дээрх шийдвэр ийм үзэгдэл рүү хөтлөх нь.
Ирэх оны сонгууль ойртох тусам татвар төлж, ажлын байр олноор бий болгодог, төсвийн орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлж буй уул уурхайн салбараа хэмлэсээр байвал энд үлдэх компани ховор. Гадаадын шууд хөрөнгө оруулалт татна, хөрөнгө оруулагчдад боломж олгоно хэмээн Засгийн газрын сайд, дарга нар олон улсын болон дотоодын томоохон хурал, чуулганы хоймроос мэдэгддэг. Хэдий тийм боловч хэлсэндээ хүрч чадах эсэх нь улам эргэлзээ төрүүлсээр. Эндээс гаднын хөрөнгө оруулагчдад сөрөг "мессеж” хүрэх нь "Эрдэнэс Тавантолгой”-н IPO бүтэлгүйдэх, Засгийн газрын олон улсын зах зээл дэх бондын ханшид хүртэл тааруу эрсдэл мөн.
Хөрөнгө оруулалт одоогоор ганц татах өрсөлдөх чадвартай уул уурхайн салбарт төр төмөр нүүрээ харуулсаар. Ийм нөхцөлд юун шинэ хөрөнгө оруулалт мөрөөдөх билээ. Олборлох салбарынхан түгшсэн хэвээр. Нэг л өдөр үйл ажиллагааг нь хүч түрэн зогсоох вий гэсэн "айдас хүйдэс” дунд уул уурхайн салбарынхан ажиллаж байна. Компанид хариуцлага тооцож буй мэт боловч хариуцлагагүй уул уурхай дээрх шийдвэрээс болж гаарч мэдэх эрсдэлтэйг Монголын уул уурхайн ассоциаци анхааруулсан. Эдийн засгийн шилжилтийн үед олон мянган иргэн хувиараа ашигт малтмал олборлож, Монгол орон даяар хаа сайгүй тархсан байдаг юм.
Тэднийг бүхэлд нь "нинжа” гэж нэрлэх бөгөөд явсан газар болгондоо балаг тарьж, хууль бусаар мөнгөн ус ашиглаж байгаль орчны өмнө "гэмт хэрэг” үйлдсээр ирсэн нь их. Сүүлийн жилүүдэд бичил уурхайчид нэгдсэн зохион байгуулалтад орж, нөхөрлөл хэлбэрээр ажиллах болсон. Үүнийг дэвшил гэж хэлж болно. Харин ингэж ажиллахгүй, хууль бусаар ашигт малтмал олборлох нь тоймгүй олон байна.
Нөхөн сэргээлт, орон нутгийн хамтын ажиллагаа, татвар, хураамжийн талаар "нинжа” нартай ярих боломжгүй. Аймаг, орон нутгийн удирдлагууд ч "нинжа” нараас жийрхдэг. "Уул уурхайн олборлолт болон бусад үйл ажиллагааны эвдрэлд орж орхигдсон газрын тооллого”-оор улсын хэмжээнд 20 аймгийн 56 сумын 4321 га газар эвдрэлд орж орхигдсон дүн гарсан. Энэ талбайн 40 гаруй хувь нь хувиараа ашигт малтмал олборлогчидтой холбоотой байна. Африк болон Латин Америкийн орнуудад "нинжа” ул мөрөө тод үлдээсээр. Учир нь, популист улс төрчдийнх нь харалган шийдвэр хөрөнгө оруулагчдыг үргээж, байгаагаа төрийн нэрээр дарамталсаар өнөөдөр Канад, Австралийн хэмжээнд уул уурхайгаа хөгжүүлж чадсангүй. Улс орны хөгжил, эдийн засгийн тамир тэнхээ сайжирч, өөдөлсөнгүй. Баялаг ихтэй ч баларсан орнуудын гашуун түүхийг Африк, Латин Америкийн араас Монгол Улс залгаж мэдэх нь гэдгийг зарим олон улсын хэвлэлүүд бичээд эхэллээ. Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсох болсноор төсөвт төвлөрөх орлого хумигдана. Орлогыг дагаад цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх боломж алсарна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд 88.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Б.Тулгат
Эх сурвалж: ERENNEWS.MN |
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||