Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн компаниудын “нуруунд” наалдсан хачиг шалзыг яах вэ

 

Уул уурхайн компаниудын “нуруунд” наалдсан хачиг шалзыг яах вэ

 

Монгол  Улсын  эдийн засгийн гол эх үүсвэр уул уурхайн салбар гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой, Таван толгой, Ухаа худаг, МАК гээд уул уурхайн томоохон компаниудын улсын төслийн ихэнхийг бүрдүүлж, улс орны эдийн засгийг нуруундаа үүрч яваа гэхэд  нэг их хилсдэхгүй.

Уул уурхайн салбарын хувьд асар их зардал гаргадаг ч тэр хирээр ашиг орлого нь арвин бадаг салбар. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарыг "онилсон” их бага шантаажлагсад, эх орон, гол мөрөн, байгаль орчноо  хамгаалах нэр барьсан ч үнэндээ хувийн өчүүхэн эрх ашгийг урьтал болгосон "луйварчид” олноороо төрөн гарах болсон. Тэдний хувьд юуны өмнө ашигтай ажиллаж байгаа уул уурханй компанийг судлаж, онилоод, байгаль орчин, гол мөрөн, эх нутгаа хамгаалагсдын "дүр”-ээр гарч ирэн, сүржин яриа, даржин үйлдэлтэй хэвлэлийн хурал хийж, улмаар тухайн уул уурхайн компани дээр очиж, лайв хийх, байгаль орчиныг сүйтгэж, сүйрүүлж байгаа мэт  сэтгэгдлийг иргэд олон нийтэд төрүүлэх мэдээллийг удаа дараалан цахим орчинд цацаж, улмаар тухайн компанийг үйл ажиллагаагаа зогсоох, лиценз зөвшөөрлийг нь цуцлуулах арга хэмжээ авахаар "сүрдүүлнэ”. Эцэст нь тэд тухайн компанийн удирдлагуудтай "тохиролцож”, хүссэн мөнгөө авснаар гэнэтхэн усанд хаясан чулуу шиг алга болно.

Иргэд та бүхэн ийм сценарийг нэг бус удаа харсан, сонссон байх. Тэдний тэргүүн эгнээнд "Босоо хөх монгол”, "Үнэн худлын дэнс нэвтрүүлгийн хөтлөгч сэтгүүлч М.Орхон, тэдний хойноос Уул уурхайн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн нэг болох Эв санааны нэгдэл ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ нар орж байх шиг.

"Босоо хөх Монгол” ТББ-ын хувьд хятадын голдуу хөрөнгө оруулалттай жижиг хэмжээний уул уурхайн компаниудыг онилж, байгаль орчин сүйтгэж байгаа явдлыг газар дээр нь очиж, засаж залруулах, тэдний ажилчдын ажиллах эрхийг шалгах /иммагрэшн буюу гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн байгууллагын ажлаас тэдний өмнөөс хийж байгаа мэт/  зэргээр далайлгах  замаар санасан зорилгодог хүрдэг байж магадгүй бол Сэтгүүлч М.Орхон эх орон нутаг усаа хамгаалахаар уул уурхайн мэдээ сурвалжлага хийж яваагаа цахим орчиноор нийтэд зарлан  бусдаар өрөвдүүлэх, дэмжүүлэх, хандив цуглуулах, улмаар бартер хэлбэрээр машин, бензин шатахуунаа даалгах байдлаар цэвэрхэн "шантаажладаг” бол Уул уурхайн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн нэр барьсан, өөрийгөө шатаадаг С.Эрдэнэ гэгч уул уурхайн компаниудаас сул цалин авах, өөрийг нь дэмжээгүй компанийн ажилчдыг нь тухайн компанийн эсрэг турхирах байдлаар санасан хэрэгээ бүтээдэг бололтой.

Дашрамд хэлэхэд "Үйлдвэрчний эвлэл” гэдэг нэр социалист нийгмээс өнөөдөр хүртэл амь бөхтэй үлдсэн нэр томьёонуудын нэг юм. Социалист нийгмийн үед  үйлдвэрчний эвлэлийн гүйцэтгэдэг үүрэг нь Социализмын бүтээн байгуулалтыг гардан хэрэгжүүлэгч үйлдвэрлэгч, хөдөлмөрчин ард олныг магтан дуулах, тэднийг гавьяа шагналд тодорхойлох үүрэгтэй байсан бол ардчилсан цаг үед  нэрэн дээрээ нь хөдөлмөрчийн эрх ашгийг хамгаална гэдэг ч нэтэр дээрээ хөдөлмөрчдөөс татвар хураамж авч, тэдний өмнөөс судалгаа тооцоогүйгээр ажилчдын цалинг нэмэх ёстой гэх зэргээр дуулиан шуугиан үүсгэхээс хэтрэхгүй, цаашлаад дарга удирдлагууд нь өөрсдөө  Үйлдвэрчний эвлэлийн нэрээр "баяждаг” буруу жишиг тогтоод нэгэнт уджээ.

Зүй нь бол ажилчид дундаас байгуулагдсан тэдний эрх ашгийн төлөөх эвсэл /заавал Үйлдвэрчний эвлэл гэдэг социалист нийгмийн үеийн нэртэй байх албагүй/ нь ажилчдын эрх ашгийг хамгаалахдаа тэдний нэрийн өмнөөс  гэрээ хэлэлцээрт оролцох, эрх ашгийг нь хамгаалах, тэдний төлөө үйлчлэх байгууллага юм.

Үнэндээ үйлдвэрчний эвлэлийн нэр барьж, уул уурхайн ажилчдыг өөрийн дураараа хөдөлгөнө гэж бусдад сайрхан ярьдаг, өөрийгөө шатаасан  С.Эрдэнэ гэгч шинэхэн, бас нэр нь цэвэрхэн "шантаажчин”-г Уул уурхайн салбарын хан хэдийнэ  мэддэг болжээ. Тэрбээр ярих бүрдээ уул уурхайн ажилчдын эрх ашиг, цалин хөлсийн төлөө гэдэгч үнэндээ тэдний нэрийг "ашиглаж” хувийн эрх ашгаа гүцэтгүүлсэн нь их гэж хэлэх хүмүүс цөөнгүй байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх та нэгэнтээ "хууль бус зүйл надаас бүү нэхээрэй, хууль зөрчиж байгаа хүмүүстэй би эвлэрч ажиллахгүй” гэж хэлж байсан.  Тэгвэл уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг "шантаажилж”, тэднийг "шимэгчилж” амьдардаг уул уурхайн ажилчдын  Эв санааны нэгдэл ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ мэтийн энэ салбарын нуруунд шигдсэн "хачиг, шалз” нарт ямар хариуцлана хүлээлгэх вэ.

Ийм цагаандаа гарсан элдэв "луйварчид”-д төр төмөр нүүрээ харуулах цаг нэгэнт болжээ.

А.Галт

http://www.zaluu.com/read/3df9hc5da


Уул уурхайн компаниудын “нуруунд” наалдсан хачиг шалзыг яах вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 17:48
Дэлхийн хамгийн идэвхтэй галт уул дэлбэрч эхэлжээ

 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /USA ...

Өчигдөр, 17:06
Өчигдөр, 16:31
Голомт банк “Great place to work - Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдлаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамтын ...

Өчигдөр, 09:54
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

2024 оны 12 сарын 23, 12 цаг 09 минут
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
Хятад улс 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ

 Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн ...

2024 оны 12 сарын 07, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани