Хэбэй муж эхний 4 сард 66.59 сая тонн ган үйлдвэрлэж, Хятадын гангийн үйлдвэрлэлийн 23.5%-ийг бүрдүүлжээ. Зөвхөн 4 дүгээр сард 16.18 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 7.1%-иар буурсан үзүүлэлт юм. Хэбэйн дараа Жянсү муж эхний 4 сард 31.43 сая тонн ган үйлдвэрлэж, Хятадын гангийн үйлдвэрлэлийн 11.5%-ийг эзэлжээ. Тус мужийн үйлдвэрлэл 8.7%-иар өссөн байна.
Хэбэй мужийн ДНБ энэ оны эхний улиралд 4.2%-иар өсчээ. Өнгөрсөн оны 1 дүгээр улиралд 9.1%, 4 дүгээр улиралд 8.2%-иар өсч байсантай харьцуулахад энэ оны эхний улирлын ДНБ-ий өсөлт буурсан байна.
С.Болд-Эрдэнэ