- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
НҮБ -ын “утгагүй” зөвлөмжгүйгээр агаарын бохирдол буурахгүй гэж үү
Монгол Улс сүүлийн арван жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулна гэж ярьж байгаа боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн үр дүнд хүрсэнгүй. Энэ хугацаанд буюу 2008-2018 онд улсын төсвөөс 147.3 тэрбум төгрөг, харин гадаадын буцалтгүй тусламжаар 60.7 сая ам.доллартай тэнцэхүйц хөрөнгийг агаарын бохирдлын эсрэг зарцуулсан. Гэтэл агаарын бохирдол буурах биш харин ч эсрэгээрээ нэмэгдсээр буй.
Өнгөрсөн жилд гэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдсөн хэмжээнээс улаанбаатарын агаарын бохирдол 30 дахин их байгааг зарласан. Хэрэв 2027 он гэхэд утааны асуудлаа шийдэхгүй бол эдийн засгийн үргүй зардал жил бүр 33 хувиар нэмэгдэнэ гэсэн баргар дүгнэлтийг НҮБ-аас гаргасан байна.
Түүнчлэн НҮБ-ын энэ судалгаагаар агаарын бохирдолтой холбоотой манай эдийн засгийн зардал ойролцоогоор жилд 1.6 их наяд төгрөг болж байна гэсэн дүгнэлтийг хийжээ. Мөн Монгол Улс агаарын бохирдлоос яавал салж болох боломжуудын талаар Ирланд улсын AARC компани судалгаа хийсэн байна. Энэхүү судалгааг гадаадын долоо, Монголын таван зөвлөх мэрэгжилтэн хамтран хийжээ. "Уг нь 2010-2016 оны хооронд агаарын бохирдол буурах хандлагатай байж. Энэ нь тухайн үед энгийн зуухыг сайжруулсан шаталттай зуухаар сольсон нь үр дүнгээ өгч байсан гэсэн үг. Гэтэл үүнээс хойш хөрөнгө мөнгөний гачигдлаас болж агаарын бохирдол улам нэмэгдсэн” хэмээн судалгаанд хамтран ажилласан зөвлөх Д.Нэргүй хэлж байлаа.
"Монгол Улс дахь агаарын бохирдол ба хэтийн боломжууд” төсвийн зарлагын шинжилгээний тайлангийн гол зорилго нь өнөөдрийг хүртэл агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд үр дүнтэй байсан эсэх, цаашид юунд анхаарвал зохиход чиглэсэн байна.
Агаарын бохирдлыг шийдвэрлэх цорын ганц шидэт шийдэл гэж байхгүй бөгөөд гагцхүү төр засаг, хувийн хэвшил, хувь хүмүүсийн олон талын оролцоотой тууштай хамтын зүтгэл чухал болохыг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч биата транкманн онцолсон юм.
Монгол Улс 2017 оноос агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр (АОББҮХ)-ийг хэрэгжүүлж эхлэх үед 9.8 их наяд төгрөг шаардлагатай хэмээн тооцож байсан боловч тухайн төсвийн 80 хувь одоо болтол шийдэгдээгүй байгаа аж. Тиймээс цаашид энэхүү хөтөлбөрөө сайжруулах хэрэгтэй гэдгийг албаны хүмүүс сануулж байлаа. НҮБ-аас манай улсад зориулж богино, дунд болон урт хугацаанд боловсруулах зөвлөмж хүртэл гаргасан байна.
Айлууд дунджаар өрхийн төсвийнхөө 17.5 хувийг өвлийн түлшинд зарцуулдаг
Энэ зөвлөмжөөр бол богино хугацаанд агаарын бохирдлын татварыг нэмэгдүүлэхээс гадна, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах хэрэгтэй гэнэ. Харин дунд хугацаанд түүхий нүүрс хэрэглэхээ болих, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, цэвэр шаталттай зуух ашиглах зэргийг санал болголоо. Урт хугацаанд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, БНСУ болон япон тэрчлэн Зүүн өмнөд Азийн улсуудад экспортлох боломжийг эрэлхийлэх, мөн хувийн хэвшлийн хөрөнгийг татан оролцуулах хэрэгтэй гэсэн зөвлөмжүүдийг санал болгожээ.
Эдгээрээс анхаарал татах нэг зүйл нь агаарын бохирдлын татварыг нэм гэх зөвлөмж юм. Улаанбаатарын агаарын бохирдлын гол үйлдвэрлэгч болох гэр хорооллыг үнэндээ нийгмийн хамгийн бага орлоготой, эмзэг давхаргынхан бүрдүүлдэг гэдгийг НҮБ-ын мэрэгжилтнүүд мэддэггүй бололтой. Гэр хорооллын айлууд дунджаар өрхийн төсвийнхөө 17.5 хувийг өвлийн түлшиндээ зарцуулдаг гэсэн тооцоо бий. Улаанбаатарын эргэн тойронд гэр хорооллын 200 мянга гаруй яндангаас, ялангуяа өвлийн цагт зөвшөөрөгдсөн хязгаараас давсан хамгийн хортой утаа, угаар гарч байгаа. Гэвч энэ утааг багасгахын тулд айл өрхүүдээс нэмэлт татвар авах нь хэзээ ч бүтэхгүй асуудал болж хувирах нь мэдээж. Тиймээс бидэнд НҮБ-ын зөвлөмжөөс илүү энэ өвлөөс хэрэглэж эхлэх сайжруулсан шахмал түлшинд найдах нь л дээр санагдаж байна. Хэр үр дүнтэй болохыг харах хэрэгтэй. Сайн шатдаггүй, илчгүй байна гэх мэт сөрөг сэтгэгдлүүд цахим сүлжээгээр бишгүй байгааг анзаарч л байгаа байх. Сайжруулсан шахмал түлшний төслийн мэрэгжилтнүүд болохоор түлэх аргачлал буруу байгааг хэлж байна билээ. Иргэд шинэ аргачлалыг нь мэдэхгүй байгаа бол зааж сургах ажлыг хурдан өрнүүлэх хэрэгтэй. Үнэхээр утаа гаргадаггүй нь үнэн л юм бол тэр НҮБ-ын татвар нэмэх тухай "утгагүй” зөвлөмжийн хэрэг бидэнд алга.
Г.Санжааханд
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||