- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Оюутолгой” төсөлд шинэ нөхцөл байдал үүслээ
"Шинэ зуун гарснаар хоёр хөршийн хамаарал, оролцоогүйгээр монголчууд өөрсдөө шийдэж чадсан хамгийн том бүтээн байгуулалт бол "Оюутолгой” төсөл хэмээн Ерөнхий сайд асан С.Баяр онцолж байлаа. Хамтарсан Засгийн газрыг эмхлэн байгуулж, тэргүүлж байсан түүний хувьд уг төслийг эхлүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг гуравдагч орны компанитай олон удаагийн хэлэлцээрийн үр дүнд албажуулснаар өнөөдрийн сунжирсан их маргааны хөрс суурь хамт тавигдсан билээ. Дээрх гэрээг байгуулснаас хойш өдгөө арван жил өнгөрч байна. Энэ хугацаанд таван Засгийн газар солигдлоо. Үүнийг дагаад Монголын талын байр суурь ч хаврын тэнгэр шиг хэдэнтээ хувьсаж өөрчлөгдсөөр ирлээ.
Өнгөрсөн арван жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын гэрээ тойрсон өчнөөн үйл явдал өрнөв. Улс төрийн сонгууль угтсан хийрхэл, хувь, хувьсгалын ашиг сонирхлын зөрчил дундуур "Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт урагшилж байна. Уг төслийн баримт бичиг болох хөрөнгө оруулалтын гэрээ олон популистад бусдад танигдах олз болж, зарим нь уих-ын гишүүнээр хүртэл сонгогдож амжсан.
Цаашдаа ч энэхүү гэрээг яллах, шүүх, шүүмжлэх хүн багадахгүй шинжтэй. Иргэний нийгмийн нэг ололт нь энэ. Тэгвэл өнөөдөр "Оюутолгой” төслийн хоёр дахь шатны гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 30 хүртэлх сараар хойшилж магадгүй байгаа.
Хугацаа сунжрахтай зэрэгцэн хөрөнгө оруулалтын зардал дахин 1.9 тэрбум ам.доллараар өсөхөөр байгаа төдийгүй одоо ашиглаж буй зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй, улмаар эрсдэл үүсэж болзошгүй байгаа. Төсөл зогсох ээлжит эрсдэлд 2020 оны сонгууль, УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт мөн орж байгаа юм. Хөрөнгө оруулалт ахин нэмэгдэхээр байгаа нь үл ойлголцол руу төсөл хэрэгжүүлэгч талуудыг хөтөлж мэднэ. Ямартай ч "Оюутолгой” компанийн 66, 34 хувийг тус тус эзэмшигчид хэлэлцээрийн ширээнд суух нь тодорхой боллоо. Гүний уурхайн зардал хэтэрсэн нь ийм шинэ нөхцөл байдлыг үүсгэлээ.
Уурхайн талбарт хоёрдугаар босоо амны барилгын ажил үргэлжилж байна. Хэдий тийм боловч урьдын нөхцөл байдал давтагдахыг үгүйсгэх аргагүй. Төсөл хэрэгжүүлэгч талууд нэг нэгэндээ нуруу нуруугаа харуулж одвол гүний уурхайн бүтээн байгуулалт зогсоход хүрнэ. Ийм нөхцөлд хөрөнгө оруулалтын зардал өсөж, алдагдсан боломжийн өртөг улам нэмэгдэнэ гэсэн үг. Н.Алтанхуягийн Засгийн газрын үе рүү энэ Засгийн газар очих цаг ч ойрхон байж мэдэх юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||