- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Манайхаас гурав дахин бага нүүрс олборлодог Голланд зургаа дахин их ашиг олдог
Германы геологийн ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн "BGR” болон Олон улсын эрчим хүчний зөвлөл "WEC” дэлхийн нүүрсний нөөцийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаар судалдаг. Тэгвэл Германы геологийн ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэнгээс дэлхий дээр нэг их наяд 52 тэрбум тонн нүүрсний нөөц үлдсэн талаар өнгөрсөн 2016 онд мэдээлсэн. Үүнийг 135 жил олборлох боломжтой аж. Тэгвэл Олон улсын эрчим хүчний зөвлөл дэлхийн нүүрсний нөөц 892 тэрбум тонн бөгөөд үүнийг 113 жил ашиглах боломжтой гэсэн судалгааг гаргаад байна. Энэ байгууллагаас зарласан нөөцийн 75 хувь нь ердөө тавхан улсад бүртгэгдсэн байна. Тухайлбал, АНУ 237 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөрөө дэлхийд тэргүүлж байгаа бол, хойд хөрш ОХУ 157 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөрөө хоёрдугаарт бичигдсэн байна. Тэгвэл манай урд хөрш 115 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөрөө гуравдугаарт, Австрали 76 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөрөө дөрөвдүгээрт бичигдэж, Энэтхэг 60 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөрөө тавд багтжээ. Харин манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд 23 бичигдэж байна. Дэлхийн нүүрсний нөөцийн 2.4 хувь буюу 21.5 тэрбум тонн нь манай улсад тогтоогдоод байгаа. Хятад нүүрсний нөөцөөрөө гуравдугаарт бичигддэг ч, үйлдвэрлэлээрээ нэгдүгээрт бичигддэг байна. Тус улс өнгөрсөн онд нийт 3.2 тэрбум тонн нүүрс үйлдвэрлэснээс 526 сая тонн нь коксжих нүүрс байжээ. Харин Энэтхэг нүүрсний нөөцөөрөө дэлхийд тавдугаарт бичигдэж байгаа ч үйлдвэрлэлээрээ хоёрдугаарт бичигдэж байна.
Тус улс өнгөрсөн онд 708 сая тонн нүүрс үйлдвэрлэсэн. Үүний 42 сая тонн нь кокжсих нүүрс байжээ. Энэтхэгийн эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байгаатай холбоотойгоор нүүрсний үйлдвэрлэл нь дотоодын хэрэгцээгээ хангаж чаддаггүй учраас гаднаас уг түүхий эдийг импортлодог. Америкийн компаниуд жилд 1.2 тэрбум тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай. Тиймээс үүнд тулгуурлан жилд тогтмол нэг тэрбум тонн нүүрс үйлдвэрлэдэг байсан. Гэвч тус улсын байгалийн хийн эрэлт нэмэгдэж, дотоодын нүүрсний хэрэглээ багассантай холбоотойгоор өнгөрсөн жил 672 сая тонн нүүрс үйлдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Америк нүүрсний нөөцөөрөө тэргүүлж байгаа ч, үйлдэрлэлээрээ гуравдугаарт бичигдэж байгаа юм. Тус улсын үйлдвэрлэл ирэх гучин жилийн хугацаанд энэ хэмжээнд тогтвортой байх төлөвтэй байгаа юм. Австрали нүүрсний нөөцөөрөө дөрөвдүгээрт, үйлдвэрлэлээрээ дөрөвдүгээрт, экспортоороо хоёрдугаарт бичигддэг улс. Тус улсад дэлхийн нүүрсний нөөцийн есөн хувь буюу 76 тэрбум тонн нь байдаг. Өнгөрсөн жилийн тухайд тус улс нийт нөөцөөсөө 503 сая тонныг нь олборлосон байна.
Үүний 158 сая тонн нь коксжих нүүрс байжээ. Тус улс өнгөрсөн онд нийт олборлосон нүүрснийхээ тодорхой хувийг дотооддоо ашиглаж, харин 336 сая тонныг нь экспортлосноос, 154 сая тонн нь коксжих нүүрс байсан юм. Дэлхийн нүүрсний ассоциациас гаргасан судалгаагаар Индонез Улс өнгөрсөн онд 460 сая тонн нүүрс үйлдвэрлэсэн байна. Үүний гурван сая тонн коксжих нүүрс байжээ. Экспортын тухайд нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг буюу 426 сая тонныг гадаад зах зээлд нийлүүлсэн байна Орос нүүрсний нөөцөөрөө Америкийн дараа хоёрдугаарт бичигддэг. Тэгвэл үйлдвэрлэлээрээ дээрх таван орны ард зургадугаарт жагсаж байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд тус улсын нүүрсний үйлдвэрлэл эрс нэмэгдэж байгаа. ОХУ-ын "СУЭК" , "Кузбассразрезуголь", "СДС-Уголь", "Востсибуголь", "Южный Кузбасс", "Мечел", "Южкузбассуголь", "Якутуголь", "Распадская" компаниуд өнгөрсөн онд 347 сая тонн нүүрс олборложээ. 2008-2009 онд тохиосон санхүүгийн хямралыг хохирол багатай туулахын тулд, урд хөршийн эрх баригчид эдийн засаг руугаа их хэмжээний хөрөнгө цутгаж, унтаж байсан гангийн үйлдвэрлэлээ нойрноос нь сэрээж чадсан. Үүний нөлөөгөөр ч, жилдээ дээд тал нь дөрвөн сая тонн нүүрс экспортлодог байсан манай улсын хувь заяа өөрөөр эргэсэн юм. Тодруулбал, 2009 онд долоон сая тонн, 2010 онд 16 сая тонн, 2011 онд 21 сая тонн, 2012 онд 20 сая тонн, 2013 онд 18 сая тонн нүүрс тус тус экспортлосон байна.Харин сүүлийн жилүүдэд нэлээд буураад байгаа.
Дэлхийн улсууд ямар үнээр зарж байна вэ
Газар нутгийн байрлалаасаа болоод нүүрсийг ялгаатай үнээр экспортолдог. Хамгийн өндөр үнээр өгдөг нь Австрали. Индонези Австралиас олон тонныг экспортлосон мөртлөө олсон мөнгө нь бага байх жишээтэй. Иймэрхүү парадокст хамгийн ихээр өртөж байгаа улс нь маргаангүй манайх. Биднээс бараг гурав дахин бага нүүрс олборлосон Голланд биднээс зургаа дахин их ашиг олсон байх жишээтэй. Манай улсын экспортын багагүй хувийг нүүрсний салбарын бүтээгдэхүүн эзэлдэг боловч бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин доогуур учраас Австрали, Индонез зэрэг улсын нүүрсний бүтээгдэхүүний үнээс хамаагүй доогуур борлуулагддаг. Сүүлийн үед улс орнууд эрдсийн түүхий эдийн үйлдвэрлэл, экспортын талаар явуулж буй бодлогодоо өөрчлөлт оруулах боллоо. Тухайлбал, Австрали Улс олох ашгаа бууруулахгүйгээр бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлж, экспортын хэмжээг тодорхой хэмжээнд багасгаж байгаа бол дэлхийд нүүрсний экспортоор тэргүүлэгч орны нэг болох Индонез нүүрсний экспортоо бууруулж, дотоодын хэрэгцээг илүү ихээр анхаарч эхлээд байна.
Нүүрснээс хамгийн их орлого олдог орнууд (жилд дунджаар)
1.Австрали: US$28.4 тэрбум (Дэлхийн орлогын 36%)
2.Индонези: $16.4 тэрбум (20.8%)
3.ОХУ: $9.3 тэрбум (11.7%)
4.АНУ: $5.7 тэрбум (7.2%)
5.ӨАБНУ: $4.3 тэрбум (5.4%)
6.Колумби: $4.3 тэрбум (5.4%)
7.Голланд: $3 тэрбум (3.8%)
8.Канад: $2.7 тэрбум (3.4%)
9.БНАСАУ: $1.1 тэрбум (1.4%)
10.Польш: $737.2 сая (0.9%)
11.Монгол: $542.6 сая (0.7%)
12.БНХАУ: $498.2 сая (0.6%)
13.Чех: $327.9 сая (0.4%)
14.Вьетнам: $265.1 сая (0.3%)
15. Бельги: $232.9 сая (0.3%)
Эх сурвалж: https://www.eia.gov/energyexplained/coal/how-much-coal-is-left.php
https://www.theglobaleconomy.com/rankings/coal_reserves/
https://www.weforum.org/agenda/2018/01/these-are-the-worlds-biggest-coal-producers/
Үндэсний шууданURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||