Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гацууртын ордыг онилох сонирхол хэнд байна вэ?

Ноён уул тойрсон олон сэжиг таамаг бий. Тэр дундаа олон нийтийг хамгийн их бухимдуулж байгаа нь Хүннүгийн олдвор, булш бунхан агуулсан Ноён уулыг ухаж эхэлсэн талаарх мессеж. Ноён уулыг тал бүрээс нь ухаж сэндийлж, тэнд байгаа ховор нандин эд өлгийн зүйлсийг сүйтгэж байгаа гэх мессежийг иргэний хөдөлгөөнийхөн байсхийгээд л сөхөж гаргаж ирдэг. Мөн Ноён уултай холбоотой шүүх хурал өдгөө 50 гаруй удаа хойшилж, Засгийн газраас дархан цаазат газар болгох гэж байгаа гэх мэдээллийн мөрөөр бид Сэлэнгэ аймгийн Мандал сумыг зорьж бодит байдлыг газар дээрээс нь сурвалжиллаа. Манай улсад нөөц нь тогтоогдсон олборлоход бэлэн болсон ганцхан алтны орд байгаа нь Гацуурт гэж хэлж болно. Дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалттай “Сентерра гоулд Монголия” компанийн хөрөнгөөр сайжруулсан замаас эхлээд дэд бүтэц, байгаль орчны бүхий л нарийвчилсан судалгаа хийж ашиглахад  бэлэн болчихоод байгаа алтны орд олон хүний овоо хараанд өртөж, түүнийг тойрсон маргаан зөрчилдөөн сүүлийн хэдэн жил тасарсангүй.

НОЁН УУЛЫН ОЙРОЛЦОО ЯМАР Ч ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛААГҮЙ

 

Хувиараа алт олборлогчдоос хамгаалсан орон нутгийн болон “Сентерра гоулд Монголия” компанийн давхар хамгаалалт гарсан байв.

Гацууртын алтны үндсэн орд Улаанбаатар хотоос хойд зүгт 90 км, Зүүнхараагаас  зүүн урагш 30 км, Түнхэл тосгоноос баруун урагш 14 км зайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог. Харин Гацуурт орд нь бидний сэжиг таамаг дэвшүүлж, иргэний хөдөлгөөнийхний хамгаалахаар тэмцээд байдаг орон нутгийн иргэдийн шүтдэг Ноён уулаас 10 км-ийн зайд, Хүннүгийн олдвор олдсон Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Ноён уулын амнаас 14 км-ийн зайд оршиж байна. Энэ зай лицензийн зураглалаас илүү тодорхой харагдана.

Биднийг очиход Ноён уулын ойр орчимд ямар нэг уул уурхайн олборлолт явуулаагүй байв. Харин хувиараа алт олборлогчдоос хамгаалсан орон нутгийн болон “Сентерра гоулд Монголия” компанийн давхар хамгаалалт гарсан байв. Албаны хүний хэлснээр өнгөрсөн жилүүдэд хувиараа алт олборлогчид дайрч орсноос байгаль орчин сүйдэхээс эхлээд эмх замбараагүй байдал үүссэн учраас ийнхүү давхар хамгаалалт гаргаад байгаа аж. Одоо ч гэсэн хувиараа алт олборлогчдын хөл тасардаггүй бололтой.

Мандал сумын нутагт “Сентерра гоулд Монголия” компанид олгосон уул уурхайн дөрвөн лицензийн асуудал шүүхийн шатанд яваа. Өөрөөр хэлбэл, иргэний хөдөлгөөнийхний өмнө Засгийн газар олгосон лицензээ хууль зөрчөөгүйг хамгаалахаар шүүхэд хариуцагчаар татагдаад байгаа юм. “Сентерра гоулд Монголия” компанийн Байгаль орчин, ус ашиглалтын инженер С.Нарангэрэлтэй уулзаж лавлахад “Гацууртын лицензүүд “Сентерра гоулд Монголия” компанид шилжиж ирэхээс өмнө Гурван гол, Гачуурт гээд хэд хэдэн компани Мандал суманд үйл ажиллагаа явуулж байсан. 1990-2000 он хүртэлх хугацаанд өмнө нь ажиллаж байсан компаниуд шороон орд дахь алтыг олборлож авсан бөгөөд олборлолтын улмаас Гацууртын голыг дундуур нь ухаж малтсан, шороогоор дарж томоохон далан үүсгэснээс голын голдирол өөрчлөгдөж байгаль орчны нөхцөл байдал нэлээд доройтсон. Мөн дээрх компаниудын олборлолтын улмаас 146 га талбай нөхөн сэргээгдээгүй орхигдсон байдаг. Түүнээс хойш “Сентерра гоулд Монголия” компанийн зүгээс голын голдрилыг сэргээн, усан далангуудыг сэтэлж цэвэршүүлсэн. Далангуудад техникийн нөхөн сэргээлт хийж засварлаж голын хөндийг унаган төрхөнд нь оруулсан аж. Тус компанид лиценз шилжиж ирснээс хойш хууль эрхзүйн хүрээнд нөөцийн тодотгол хийх, эрдэс баялгийн зөвлөлөөр ТЭЗҮ батлуулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гээд бичиг баримтуудаа хуулийн дагуу бүрдүүлж иржээ. 2016 оноос хууль шүүхийн асуудлаас болж царцанги байдалд ороод байна. Орд газар руу хувиараа алт олборлодог маш олон хүн хууль бусаар нэвтрэн орж эмх замбараагүй байдал үүсгэж, байгаль орчинг сүйдэлж бохирдуулсан тохиолдол бий. Нэг жилд давхардсан тоогоор 14 гаруй мянган нинжа орж ирсэн байдаг. Үүний улмаас 2016-2017 онд Гацууртын ордод гурван удаа цэвэрлэгээ хийж 30 гаруй тонн хог зөөж булшилсан. Одоогоор Гацууртын уурхайд ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй. Бүс нутгийн байгаль орчны төлөв байдал, өмнөх шороон ордын олборлолтын үйл ажиллагаатай холбоотойгоор үүссэн бохирдлын хэмжээг судлах, цаашид Гацууртын хүрээлэн буй орчны нэгдсэн мэдээллийн сантай болох үүднээс Байгаль орчны хяналт шинжилгээний ажлуудыг 2010 оноос хойш БОМС болон олон улсын ISO 14001 стандартын дагуу тасралтгүй хийж байна. Зарим хэмжилтийн хувьд уурхайн хууль бус алт олборлолтоос хамааран түр хугацаагаар зогсоосон. Энд хуучин шороон ордын үйл ажиллагааны улмаас агаар, хөрс, ургамал, ус зэрэгт нөлөөлж болзошгүй сөрөг нөлөөлөл, өөрчлөлтийг судлах, хянах, хэмжих, дээж сорьц авч шинжилгээ хийх ажлуудыг хийж байна” гэсэн юм.

АЛТНЫ ОРДЫН ЛИЦЕНЗ НОЁН УУЛАНД ХАЛДАХ ЭСЭХИЙГ ГАЦУУРТААС АСУУЯ

 

Ноён уул тойрсон олон сэжиг таамаг бий. Тэр дундаа олон нийтийг хамгийн их бухимдуулж байгаа нь Хүннүгийн олдвор, булш бунхан агуулсан Ноён уулыг ухаж эхэлсэн талаарх мессеж юм.

Гацууртын шороон ордыг анх 1991 онд нээсэн. Гацуурт ХХК 1992-2000 онд нийт найман жил шороон ордод олборлолт хийжээ. Харин “Сентерра гоулд Монголия” компанийн геологичид үндсэн ордыг нь 1998 онд илрүүлсэн байна.

Ноён уулыг хамгаалахаар тэмцэгчдийн урдаа барьдаг уриа лоозон нь Хүннүгийн үеийн булш бунхан сүйтгэх нь гэдэг. Тэгвэл мэргэжлийн эрдэмтэн судлаачдын байгаль орчны нарийвчилсан тайлангуудыг тухай бүрт нь БОАЖЯ болон Мандал сумын удирдлагуудад хүргүүлжээ. Эргэлзэж тээнэгэлзсэн, лавлахыг хүссэн хүн бүрт нээлттэй хэмээн байгаль орчны нөлөөллийн тайланг бидэнд үзүүлсэн юм. Тайлангаас харвал 2008 онд Гацууртын алтны үндсэн ордын Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий  үнэлгээг БОАЖЯ хийж, 2009 онд төслийн үнэлгээг баталсан байна. 2016 онд Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий  үнэлгээг БОАЖЯ-аар дахин хийлгэжээ. “Сентерра гоулд Монголия” компани Уул уурхайн яамнаас өгсөн чиглэлийн дагуу уурхайн олборлолт явуулах талбай цэвдэгтэй эсэхийг тогтоох, цэвдгийн иж бүрэн судалгааг 2015 оноос хойш Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын лабораторийн эрдэмтэн, судлаачидтай хамтран хийсэн байна. 10 цэгт цэвдгийн хайгуул, өрөмдлөг, геофизикийн хээрийн судалгааны ажлыг хийсэн мэргэжлийн судлаачид цооногт цэвдэг, цэвдэгт үзэгдэл илрээгүй гэсэн дүгнэлтийг өгсөн байна. Мөн ШУА-ийн харьяа Палеонтологи-геологийн хүрээлэнтэй хамтран 2016 онд Гацууртын уурхайн тусгай зөвшөөрөл бүхий талбай, түүний орчны бүсэд  палеонтлогийн хайгуул судалгаа хийлгэсэн талаар тус компанийн  Байгаль орчин, ус ашиглалтын инженер С.Нарангэрэл “МУИС, ШУА-ийн мэргэжлийн судлаачдаар Гацуурт орд газар болон орчмын археологи, палеонтологи, түүх угсаатан зүй, хөрс гээд олон нарийвчилсан судалгаа хийсэн. Гацууртын орд биш ойр орчмын газраас таван дурсгалт газар илэрсэн нь Хүннүгийн булш биш чулуун байгууламж байдаг. Археологийн хүрээлэнгийн авран хамгаалах судалгааны газар ажиллаж холбогдох байгууламжуудыг авч явсан. Археологийн хүрээлэнгээс 2016 онд ирүүлсэн дүгнэлтээр Гацууртын орд болон түүний орчимд хийсэн судалгаагаар ямар нэг археологи, палеонтологийн булш бунхан байхгүй. Үйл ажиллагаа явуулахад татгалзах зүйлгүй гэсэн тайлан ирүүлснийг орон нутгаас эхлээд холбогдох төр захиргааны  байгууллагуудад хүлээлгэж өгсөн. Усны чанар, хүнцэл, хөрс, цэвдэг гээд байж болохуйц байгаль орчны бүх нэмэлт судалгааг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэсэн. Тухайлбал, 114 цэгээс хөрсний дээж авч, 120 гаруй цэгээс усны дээж авсан нь шинжлэх ухаан, онолын талаас нь бүгдийг хийсэн” гэсэн юм.  Түүнээс эрдэмтдийг худалдагдсан мэтээр сөрөг хандлага үүсгэдэг. Тиймээс олон нийтийн эргэлзээг тайлахын тулд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг олон нийтэд нээлттэй болгож болохгүй юу. Хүссэн хүн бүр үзэх боломжтой юу гэхэд “Компанийн удирдлагуудад албан ёсоор хүсэлт гаргаж болно. Мөн орон нутаг болон БОАЖЯ-нд хүргүүлсэн” гэв.

Харин газар дээр нь очвол  нийтлэлийн эхэнд дурдсанчлан лицензийн талбай Ноён уулаас хэр зайд, тэр тусмаа Хүннүгийн олдвор илэрсэн Борнуур сум дахь Ноён уулаас 14 км зайтайг харж болно. Мөн үүнээс нэг л зүйл тодорхой харагдана. Тэр нь одоогийн “Сентерра гоулд Монголия” компанийн лицензийн талбайн шороон ордыг өмнө нь бүхэлд нь найман жил Гачуурт компани олборлосон байдаг. Тэгэхээр Ноён уул, Хүннүгийн олдворт халдах, урьд нь халдаж байсан эсэхийг  тухайн газарт олборлолт явуулсан Гачуурт тэргүүтэй хэд хэдэн компаниас асуухад л тодорхой болох аж.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ БЭЛЭН БОЛСОН ОРДЫГ АШИГЛАХ НЬ ТОДОРХОЙ. ХАРИН ХЭН АШИГЛАХ ВЭ?

 

Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур болон Батсүмбэр сумын нутагт байрладаг салбар уулс юм. Засгийн газраас мэдэгдэж буйгаар Дархан цаазат газар болгохтой холбоотой асуудлыг сөхөж үзвэл УИХ-ын 2016 оны тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ. Мөн Засгийн газрын 2017 оны тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын 11187.05 га байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоосон байна. Хамгийн сүүлд 2017 онд Засгийн газраас Гацууртын стратегийн ордын хил хязгаарыг тогтоожээ. Энэ бүхнээс харвал байгаль орчны бүх төрлийн нарийвчилсан судалгаа хийж, нөөц нь тогтоогдсон Гацууртын ордыг ашиглах нь хэнд ч тодорхой. Харин гадаадын хөрөнгө оруулалтаар сайжруулсан автозам, засварын цех, эрчим хүч гэсэн дэд бүтэц нь хийгдчихээд байгаа “бэлэн хоол”-ыг хэн ашиглах вэ гэдэг нь л анхаарал татаж буй юм. Бидэнд олдсон мэдээллээр Гацууртын ордын үйл ажиллагаа эхлээгүй ч дэд бүтэц, байгаль орчны судалгаанд 100 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Гэтэл Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчид олгосон лицензээ цуцалж, бүх хөрөнгөө зориулчихаад байхад нь хэлснээсээ буцвал бусад хөрөнгө оруулагчдад лав сайн жишээ болохгүй. Бусдаар бүхнээ бэлдүүлсэн “бэлэн хоол” зооглох ашиг сонирхол цаашид Арбитрын шүүхээс эхлээд тоймгүй олон асуудал үүсгэж ч мэдэх юм.  Тиймээс нэгэнт л ашиглах нь тодорхой болсон ордыг хувиараа алт олборлогчдод сүйдүүлэх үү, хэн нэгний ашиг сонирхлын зөрчилд автахгүйгээр улсад татвар төлдөг, нийгмийн хариуцлагатай, нөхөн сэргээлт хийдэг компанид нь ашиглуулаад харин хяналт шалгалтаа  чангатгаад суух уу гэдэг асуудал гарна.

Бид Ноён уултай холбоотой шүүх хурлын талаар тус компаниас лавлахад “Шүүх хурлын үйл явц үргэлжилж байгаа учраас бидний зүгээс ямар нэг тайлбар хийх боломжгүй. Нэхэмжлэгч тал нь Ноён уулаа аваръя хөдөлгөөн, хариуцагч тал нь Ашигт малтмал газрын тосны газар. Үндсэндээ “Сентерра гоулд Монголия” компани гуравдагч тал. Хуулийн дагуу л явах байх” гэсэн тайлбарыг өгсөн юм.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга

Гацууртын ордыг онилох сонирхол хэнд байна вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өчигдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани