- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрс: Монголын экспорт нэмэгдэж, Хятадын импорт буурч байна
Нүүрсний экспорт дээд амжилт тогтоожээ. Оны эхний найман сарын байдлаар Монгол Улсын нүүрсний экспорт 25 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо өнгөрсөн долоо хоногт мэдээллээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 5.2%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сарын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн наймдугаар сард 4 сая 125 мянган тонн нүүрсний экспорт хийж түүхэн дээд амжилт тогтоолоо. Харин мөнгөн дүнгийн хувьд 15.6%-ийн өсөлттэй буюу 2.135 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Гэхдээ энэ онд нүүрсний экспорт 42 сая тонн байхаар улсын төсөвт тооцож буй төлөвлөгөө байгааг хэлэх нь зүйтэй болов уу.
Хэдийгээр өнгөрсөн сард нүүрсний экспорт ийнхүү дээд амжилт тогтоосон хэдий ч мэргэжлийнхний хэллэгээр сезон нь дуусч байгаа энэ үед өнөөх л 42 сая тонныг ийнхүү сануулж байгааг анхаарна биз. Тэгвэл бидний ганцхан худалдан авагч урд хөршийн нүүрсний импортын тухай sxcoal эх сурвалжид мэдээлснээс үзвэл том зургаараа сүүлийн жилүүдэд тасралтгүй буурч байгаа тухай дурьдсан байна.
БНХАУ-ын коксжих нүүрсний импорт 6 дугаар сард 5,08 сая тонн-д хүрч 5 дугаар сараас 170,2 хувиар нэмэгдсэнийг тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ.
Тус улсын салбарын шинжээчдийн хэлж буйгаар дээрх өсөлт нь 5 дугаар сарын төгсгөл үеийн нүүрсний үнийн доод хэмжээнээс хамааран эцсийн хэрэглэгчдийн худалдан авалт нэмэгдэж, далайн боомтууд дээрх нүүрсний нийлүүлэлт эрс нэмэгдсэнтэй холбон тайлбарласан байна.
Гэвч дээрх үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11,2 хувийн бууралт бөгөөд сүүлийн 4 жилийн хугацаанд тогтмол буурч байгаа нь тус улсын дотоодын эрэлт тасралтгүй буурч байгаатай холбоотой үзүүлэлт ажээ.
Тус улсын хамгийн том экспортлогч болох Австрали улсын коксжих нүүрсний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 12,8 хувиар нэмэгдэж, 5 дугаар сараас 3 дахин нэмэгдэж 2,85 сая тонн- д хүрсэн байна.
Канад улсын БНХАУ-д нийлүүлсэн коксжих нүүрсний экспорт 5 дугаар сараас 5,4 дахин нэмэгдэж 0,43 сая тонн-д хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 35,5 хувиар буурсан үзүүлэлт юм.
ОХУ-ын коксжих нүүрсний экспорт 0,22 сая тонн-д хүрч өмнөх оны мөн үеэс 56,6 хувиар буурч, 5 дугаар сараас 18,5 хувиар буурсан үзүүлэлт юм.
БНХАУ-ын эрчим хүчний нүүрсний импорт сүүлийн 4 сарын хамгийн доод хэмжээ буюу 6.21 сая тонн байсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 43 хувь, 5 дугаар сараас 4 хувиар тус тус буурсныг тус улсын гаалийн ерөнхий газар мэдээлжээ.
Энэхүү бууралт нь дотоодын зах зээлийн нүүрсний үнэ бага, арилжааны нүүрсний чанарын хяналт, эрчим хүчний эрэлтийн бууралт, усан цахилгаан станцын өрсөлдөөн нөлөөлсөн гэж тус улсын нүүрсний салбарын шинжээчид үзэж байна.
Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газрын Нүүрсний хэлтсээс мэдээлснээс үзвэл, Австрали улс БНХАУ-руу 3.76 сая тонн эрчим хүчний нүүрсийг 6 дугаар сард экспортолсон нь өмнөх оноос 28 хувь, 5 дугаар сараас 1 хувиар тус тус буурсан үзүүлэлт юм.
Мөн Индонези улсаас БНХАУ-д 1.76 сая тонн эрчим хүчний нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 52 хувь, 5 дугаар сараас 4 орчим хувиар буурсан үзүүлэлт байна.
ОХУ-аас БНХАУ-д нийлүүлсэн эрчим хүчний нүүрсний хэмжээ 56 хувиар буурч 661000 орчим тонн-д хүрсэн нь 2012 оны 10 дугаар сараас хойших хамгийн доод хэмжээ юм.
Мөн БНХАУ-ын хүрэн нүүрсний импорт өмнөх он болон өмнөх сараас 18 орчим хувиар тус тус буурч 2.9 сая тонн-д хүрчээ.Хүрэн нүүрсний импорт эхний хагас жилд 23.75 сая тонн-д хүрсэн нь өмнөх оноос 35 хувиар буурсан дүнтэй байна.
Тус улсын хүрэн нүүрсний гол нийлүүлэгч болох Индонези улс 22.15 сая тонн нүүрс нийлүүлсэн нь өмнөх оноос 34 орчим хувиар буурсан үзүүлэлт юм.
С.Сувд
Eagle.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||