- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн агуулга ба Оюутолгой...
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд байгалийн баялагтай холбоотойгоор УИХ-ын нэр бүхий 20 гишүүн "Стратегийн ордын 50-аас дээш хувь нь ард түмний мэдэлд, төрийн эзэмшилд байна" гэсэн томьёоллыг оруулах саналыг ажлын хэсэгт гаргасныг ТББХ хэлэлцэж "Стратегийн орд, байгалийн баялгийг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх заалтад нийцүүлэн түүний үр өгөөжийг дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрхзүйн үндсийг хуулиар тогтооно" гэж найруулж дэмжээд байгаа билээ.
ТББХ-ны дарга С.Бямбацогт ард түмний ашиг хүртэхээр хуульчилж байгаа энэ "ҮР ӨГӨӨЖ” гэдгийг татвар хураамж, төлбөр, ногдол ашиг бүгд орно, "ДИЙЛЭНХ” гэдгийг 50+1 хувь гэдэг байдлаар томьёолсон гэдгийг тодотгосон.
Өөрөөр хэлбэл, старатегийн ордын 51-ээс доошгүй хувь нь төрийн мэдэлд байх тухай юм. Энэ заалтад талархах нь зүй хэрэг.
Нэгэнт Үндсэн хуулийн хэлэлцүүлэг ард нийтийн санал асуулгад шилжиж байгаа болохоор УИХ "тавьж хоносон” төслүүдээ хэлэлцэнэ. Тэдгээрийн нэг нь Оюутолгойд хийсэн УИХ-ын ажлын хэсгийн шалгалтын дүн. Энэ асуудал ээлжит бус чуулганы хэлэлцэх хэргийн дараалалд явж байсныг лав анзаарсан байх. Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн араас нь нэхэж нэмж байгаа энэ заалт Оюутолгойн асуудлыг хэлэлцэхийн өмнөх угтал удирдтгал болох магадлалтай. Үүнийг хойно дэлгэрүүлж өгүүлье.
Монголыг "монцойлгох” стратегийн ордууд хэзээ бүл нэмэх вэ
Стратегийн орд гэдгийн үүх түүхийг сөхвөл УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор 15 орд газрыг анх стратегийн ордоор нэрлэж, УИХ-ын 27 дугаар тогтоол баталжээ. Хожим нь 2015 онд Гацууртын алтны ордыг нэмсэн. Мөн тогтоолын хоёрдугаар хавсралтаар 39 ордыг стратегийн ордоор нэрлэх боломжтой хэмээн жагсаасан байдаг. Хэрэв энэ 39 орд нэмэгдвэл монголчууд бид 54 ордоос хишиг хүртсэн шигээ Арабын баячууд лугаа амьдрах боломжтой ч юм билүү, хэн мэдлээ. Бүр цаашилбал араас нь 100-аад орд жагсах магадлалтай гэж байв.
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн 400 ордыг төрийн мэдэлд авна гэсэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын мэдэгдэл ч бас байгааг мартах аргагүй.
2012 онд салбарын яамнаас 64 орд дээр үнэлгээ хийж, 33 ордыг "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд”-ын ангилалд хамааруулах, үлдсэн 31 ордыг нь түр үлдээх тухай яриа өрнөсөн ч тэгсхийгээд замхарсан. Ард нь ашиг сонирхлын зөрчил байсан байж мэднэ.
Стратегийн ордоо нэмэгдүүлнэ гэж ярьдаг ч бодит байдал дээр энэ талаар 2015 оноос хойш ганц ч алхам хийгээгүй байна. Анхны 39 ордоо стратегийн ангилалд оруулах эсэхээ ч шийдээгүй хэвээр.
Стратегийн орд гэдгийг Ашигт малтмалын хуульд "Үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж үзнэ” гэж томьёолжээ.
Мөн 2012 онд ОХУ Эрдэс баялгийг ашиглах тухай хууль батлахдаа 70 сая тонн газрын тос, 50 тэрбум шоо метр байгалийн хий, 10 сая тонн зэс, 70 тонн алтнаас дээш нөөцтэй ордыг Стратегийн ач холбогдолтойд тооцно гэсэн заалтыг маш тодорхой тусгаж өгсөн байдаг.
Энэ бүхнээс стратегийн ордын ерөнхий дүр зураглал тодрох байх. Үндсэн агуулга нь байгалийнхаа баялгийг нийт ард түмэндээ хүртээлтэй байлгах гэсэн санаа юм. Өөрөөр хэлбэл стратегийн гэх тодотголтой ордуудыг ард түмний нэрийн өмнөөс төр зохицуулж, ашиг шимийг нь нийтээр хүртэх агуулга цаана нь байгаа юм.
Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн агуулга ба Оюутолгой, Цагаан суварга...
Одоогийн Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий ордын 34 хүртэлх хувийг төр эзэмшиж байгаа. Стратегийн ордын 50-аас дээш хувь нь ард түмний мэдэлд, төрийн эзэмшилд байна гэсэн заалтыг УИХ-ын гишүүдийн 57-гоос дээш нь дэмжвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болж цааш яригдана. Тэгэхээр энэ агуулга УИХ-аар хэлэлцэх Оюутолгойн шалгалтын дүн ба цаашид авах арга хэмжээний талаарх тогтоолын төсөлтэй өнөө биш юмаа гэхэд хожмын нэг өдөр зайлшгүй холбогдоно. Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэзээнээс хэрэгжиж эхлэхээс хамаарах байх.
Хэрэв Үндсэн хуулийн энэ нэмэлт өөрчлөлт хэвээр батлагдвал Оюутолгой стратегийн орд учраас 50+1 гэсэн эзэмшлийн асуудал яригдана гэсэн үг. Харин анхны гэрээнүүдэд ямар нэг үг үсгийн өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцээрийн ширээний ард хэзээ ч суухгүй гэх байр суурь илэрхийлээд байгаа хөрөнгө оруулагчид ямар хариу акц үзүүлэх нь тодорхойгүй. Эндээс эдийн засагт ирж болзошгүй сөрөг нөлөөллийг бодолцох учиртай болж байна.
Гэхдээ 50+1 ганц Оюутолгойд хамааралтай бус. Өмнөх засгийн үед 100 хувь МАК-ын мэдэлд очсон Цагаан суваргын зэсийн орд, Бороо гоулдын алтны орд гэхчлэн үргэлжлэх байх.
Стратегийн ордын 50 доошгүй хувийг төр, ард түмний мэдэлд байлгаж ашиг хүртэнэ гэдэг сайхан санаа. Иргэд дэмжинэ. Гэхдээ энэ боловсон "булаалт” Монголыг муухай харагдуулж, хөрөнгө оруулагчдыг үргээж мэдэх юм.
Монгол Улсын стратегийн ордууд:
"Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай" Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27-р тогтоолоор дараах ордуудыг стратегийн ач холбогдолтой гэж үзжээ.
- Тавантолгойн нүүрсний орд. Өмнөговь аймгийн Цогтцэций сум.
- Нарийн сухайтын Нүүрсийн орд. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байршилтай.
- Багануурын Хүрэн нүүрсний орд. Улаанбаатар хотын Багануур дүүрэгт байршилтай.
- Шивээ Овоогийн Хүрэн нүүрсний орд. Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байршилтай.
- Мардайн Ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж байна.
- Дорнодын Ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар сум
- Гурван булагийн Ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар сум
- Төмөртэйн Төмрийн хүдрийн орд. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байршилтай. Уг ордын тусгай зөвшөөрлийг "БЛТ” ХХК эзэмшиж байсныг 2006 онд цуцалсан.
- Оюу толгойн Зэс, алтны орд. Өмнөговь аймгийн Ханбогд суманд байршилтай.
- Цагаан суврагын Зэс, молибдений орд. Дорноговь аймгийн Мандах суманд байршилтай.
- Эрдэнэтийн Зэс, молибдений орд.
- Бүрэнхааны Фосфоритын орд. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд байршилтай. Хөвсгөлийн их дархан цаазат газрын гадна ногдох нөөц тооцогдсон хэсэгт дөрвөн компани хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
- Бороогийн Алтны орд. Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.
- Төмөртэйн овооны Цайр, хар тугалганы орд. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.
- Асгатын Мөнгөний орд. Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд байршилтай.
- Гацууртын алтны орд. Сэлэнгэ аймгийн Мандал сум.
М.Нэргүй
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||