- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Азийн зах зээл” хэмээх найрын ширээнд Монгол
МОНГОЛ ХУДАЛДАГЧ БУС ХУДАЛДАН АВАГЧ ОРОН
Энэ дунд манай Монгол Улс тун ч ашиггүй байр суурин дээр байж, хоёр том хөрштэйгээ тун ашиггүй наймаа хийж байна. Тухайлбал, бид орос, хятад чихрийг 15 хувийн татвартай худалдаж авдаг хэрнээ, монгол чихрийг Орос, Хятад руу 40 хувийн татвартай худалдах жишээтэй.
Бүс нутгийн худалдааг дэмжиж, худалдааны “нэг хэлээр” ойлголцох нөхцлийг бүрдүүлэх төрөл бүрийн механизм байдаг. Үүний нэг нь Азийн худалдааг дэмжих байгууллага (АХДБ – Asian Trade Promotion Forum) юм. 1992 онд байгуулагдсан энэ байгууллагад Монгол Улс 1995 онд гишүүнээр нэгдэн орсон. Гол зорилго нь Азийн орнуудын хоорондын худалдааг хөнгөвчлөх. Япон Улс голлох үүрэг гүйцэтгэдэг энэ байгууллага 23 гишүүн оронтой байдгаас 21-д нь худалдааны асуудлыг хариуцсан байгууллага бий (энэ нь голдуу яам байдаг).
Харин Монголын хувьд Худалдаа хариуцсан яамгүй учраас МҮХАҮТ энэ байгууллагад улсаа төлөөлдөг байна.
АХДБ-ын 27 дугаар чуулган 2014 онд Улаанбаатарт “Ногоон бизнес”-ийг дэмжих сэдвээр болж байсан бол 32 дахь чуулган нь мөн манай нийслэлд “ЖДБ эрхлэгчдийг нэмүү өртгийн сүлжээнд холбоход Худалдаа дэмжих байгууллагуудын үүрэг” гэсэн сэдвээр боллоо. Азийн 16 орны 36 төлөөлөгч ирж худалдааг дэмжих, хөнгөвчлөх, ЖДҮ-үүдийг улам бүр эрчимжиж буй Азийн худалдааны сүлжээнд хэрхэн холбож, хамтарч ажиллах талаар ярилцаж, өөр өөрийн орны туршлагыг хуваалцлаа.
Сүүлийн үед Азийн зах зээлд ЖДҮ, тэр дундаа гарааны компаниудын экспортод гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж байна. Дэлхийн банкны мэдээллээр хөгжиж буй орнуудын ДНБ-ий 40 хувь, ажлын байрны 60 хувийг жижиг, дунд бизнес эзэлж байгаа бол Ази тивд ДНБ-ий 30-53 хувь, ажлын байрны 5-97 хувь, экспортын 10-30 хувийг эзэлж байна. Монгол Улсын хувьд 2018 оны байдлаар энэ нь ДНБ-ний 17.8 хувь, нийт ажлын байрны 67 хувь, экспортын 2.3 хувь болж байгаа бөгөөд жижиг дунд бизнес нь хот хөдөөгийн иргэдийн, түүний дотор эмэгтэйчүүдийн орлогын эх үүсвэрт голлох хувь нэмрийг оруулдаг гэсэн тооцоо гарчээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх АХДБ-ын 32 дахь чуулганыг нээж хэлэхдээ “Монгол Улс бусад оронтой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, үүний зэрэгцээ эрх зүйн орчинг төгөлдөржүүлж, дэвшилтэй технологиудыг нэвтрүүлэх замаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бодлогыг тууштай баримталж байна” гэж хэллээ.
ХЭНД, ЮУГ, ХЭЗЭЭ, ЯАЖ?
Монгол худалдагч бус худалдан авагч орон. Сайн худалдагч болохын тулд уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, аялал жуулчлал, технологи гэсэн тун ирээдүйтэй салбаруудыг хөгжүүлэх шаардлагатай. Гэхдээ саад олон.
Манай улс худалдааны эрх зүйн орчин байхгүй, худалдаа хариуцсан яамгүй байгаа нь дотоод зах зээлээ хамгаалах, гадаад зах зээлээ дэмжихэд бэрхшээл учруулж байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин дээрх арга хэмжээний үеэр онцолж байлаа. Тиймээс худалдаатай холбоотой асуудлыг МҮХАҮТ өөр дээрээ авахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна. Тус байгууллага экспортын чиглэлээр “Хэнд, юуг, хэзээ, яаж?” гэсэн хэлбэрээр тууштай бодлого баримтлан ажиллаж байгаа юм байна. Энэ өнцгөөс аваад үзэхээр Хятад-Орос-Япон-Солонгос-Европ гэсэн эрэмбэ үүснэ.
МҮХАҮТ-ын үзэж буйгаар бидний хамгийн түрүүнд гарах ёстой зах зээл нь Өвөр Монгол, цаашлаад Хятад. Энэ есдүгээр сарын эхээр Өвөр Монголын гурван хотод болсон Хятад-Монголын Экспогийн үеэр энэ зах зээл Монголын бүтээгдэхүүнээр яаж “цангаж” байгааг харж болохоор байлаа. Нөхцөл байдлын эрхээр худалдааг дэмжих ажлыг хийх болсон МҮХАҮТ энэ оны 10 дугаар сарын дундуур Хятадын зах зээлд чиглэсэн “E-Expo” зохион байгуулах аж. Энэ нь Монголын 300-500 бүтээгдэхүүнийг Өмнөд хөршид экспортлох зорилготой. Үүнийг амжилттай зохион байгуулж чадвал экспортын маш том үүд хаалга нээгдэж байна гэсэн үг.
Хэтдээ үндэсний 1,000 бүтээгдэхүүнийг экспортлох төлөвлөгөөтэй тухай МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байлаа. Үүний тулд МҮХАҮТ тэдгээр бүтээгдэхүүний дизайн, баглаа боодол, стандарт, маркетинг зэргийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, нэгдсэн брэндингийг бий болгох зорилготой байгаа аж.
Дараагийн орон бол Япон. Хэдийгээр энэ улстай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан ч сүүлийн үеийн тоо баримтаар Монголоос Япон руу чиглэсэн экспорт буурсан тухай таагүй мэдээ байна. Энэ нь нэгдүгээрт бид ийм гэрээ байгуулсан туршлагагүй, хоёрдугаарт бүтээгдэхүүний жагсаалт дээр дутуу ажилласантай холбоотой.
Зарим бүтээгдэхүүний гаалийн татвар өмнөхөөсөө ч нэмэгдсэн тохиолдол гарчээ. Японы гадаад худалдааг дэмжих байгууллагын (JETRO) тэргүүн Нобухико Сасаки “Монголын бүтээгдэхүүнийг Японд хангалттай сурталчилах, түүнчлэн японы зах зээлд борлуулахын тулд япон хэрэглэгчдийг сайтар судлах хэрэгтэй гэж бодож байна” гэж хэллээ.
Солонгос улстай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар яригдаж буй энэ үед Японы алдаан дээрээс суралцах нь чухал гэж мэргэжилтнүүд хэлж байна. Тэгвэл солонгосчуудад бид юу зарж болох вэ гэвэл уул уурхайгаас гадна ноолуур, эмийн ургамлын гаралтай бүтээгдэхүүн. Гэхдээ эндээс хамгийн чухал нь аялал жуулчлал. МҮХАҮТ-н ерөнхийлөгч О.Амартүвшингийн үзэж буйгаар аялал жуулчлалыг зөв зохион байгуулж чадвал тухайн улсын бүтээгдэхүүн экспортод гарахад маш том нөлөө үзүүлдэг. Солонгосын олон жуулчин Монголыг зорьж буй өнөө үед тэднийг монгол бүтээгдэхүүний “амтанд оруулах нь” хамгийн чухал болоод байна.
Манайхтай ойр мөртөө хол оршдог улс бол Орос. Энд тарифын болон тарифын бус олон саад бий. Хятадаас ирж буй бараа гаалийн таван хувь, НӨАТ-ын 10 хувийн татвартай. Харин Монголоос Хятад руу гарч буй бараа хамгийн багадаа 40 хувийн татвартай . Орос ч бас үүнтэй адил. Сая ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг Монголд айлчлахад УИХ-ын дарга Г.Занданшатар энэ асуудлыг хөндөж ярьсан. Удахгүй тэр Эрхүү хотод болох арга хэмжээнд оролцож тарифын болон тарифын бус саадыг арилгах талаар нухацтай ярих аж.
“Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм ёсоор далайд гарцгүй орнуудад хөрш зэргэлдээ улсууд нь боломж олгох шаардлагатай. Тэгэхээр бид энэ дүрмээ бариад хоёр хөршдөө зөв ойлгуулах хэрэгтэй. Энэ чиглэлд МҮХАҮТ идэвхитэй ажиллаж байна” гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин ярьж байна. Сүүлийн үед хойд, урд хилийн зарим боомтуудын хүчин чадлыг сайжруулж байгаа нь тарифын бус саадыг арилгахад нөлөөлөх алхам болно гэж эрх баригчид найдаж байна.
ГААЛЬ Ч ХЭРЭГЛЭДЭГГҮЙ, ТӨМӨР ЗАМ Ч ХЭРЭГЛЭДЭГГҮЙ ЭКСПОРТ
АХДБ-ын 32 дахь чуулганы нэгэн гол сэдэв нь мэдээллийн технологи /МТ/ байлаа. МТ-д суурилсан, бүтээгдэхүүн үйлчилгээг улсын хилээр гаргах, агаараар эсвэл газраар тээвэрлэх шаардлагагүй. Үнэ өртөг, өрсөлдөх чадварын хувьд уламжлалт бүтээгдэхүүнийг хол хаяна. Хятадын Wechat, Alibaba, Японы Cyberdine, Индонезын Go-Jec зэрэг технологийн компаниудын амжилт нь Азийн зах зээлд МТ-ийн гүйцэтгэх үүрэг улам их болж байгааг нотолж байна гэж чуулганд оролцсон орнуудын төлөөлөгчид онцолж байлаа.
Худалдааг дэмжих байгууллагуудын үйл ажиллагаа ч МТ-д чиглэж буй аж. Тухайлбал, Японы JETRO нь “Экспортлогч шинэ үндэстэн” гэсэн үзэл санааг хэдийнэ хэрэгжүүлж эхлээд санхүүгийн байгууллагууд, Японы худалдаа, аж үйлдвэрийн танхим, орон нутгийн захиргаадтай хамтран нэгдсэн механизм ажиллуулж буйгаа тус байгууллагын тэргүүн Нобухико Сасаки тавьсан илтгэлдээ дурьдав.
Монголын хувьд ч МТ сүүлийн 2-3 жилд илэрхий хөгжиж байгаа бөгөөд Lend.MN, Call Pro, Lhamour, Itools зэрэг үндэсний компаниуд гадаадаас хөрөнгө оруулалт татаж, зарим нь Азийн зах зээлд гарч эхэлж байна. Зөвхөн МТ дангаараа бус, хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг манай улсын уламжлалт экспортын салбаруудад ч МТ-ийн гүйцэтгэх үүрэг улам ихэсч буй нь мэдрэгдэж байгаа.
АХДБ-ын 32 дахь чуулганы уур амьсгалаас дүгнэлт хийвэл “худалдааны элдэв саад тотгорыг түргэн арилгахын зэрэгцээ цахим технологийг үр дүнтэй ашиглахгүй бол хоцрох нь байна шүү” гэсэн дохиог өгч байлаа.
Г.Даваадорж /Business.mn/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||