Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Арчаагүй бизнесмэнүүд...

Хувь хүн бизнес эрхлэх эрх,эрх чөлөөтэй. Хууран мэхлэх,хулгай хийх, дээрэмдэн тонох зэргээр бусдын эрх, эрх чөлөөнд халдаж хор хохирол учруулаагүй л бол хувь хүн бизнес эрхэлж ашиг орлого олох, баяжих эрх, эрх чөлөөтэй. Энэ эрх, эрх чөлөө нь амьд явах, шүтэх, эс шүтэх, өөрийн итгэл үнэмшилтэй байх, үг хэлэх, хэвлэн нийтлэх зэрэг бусад эрх, эрх чөлөөний нэгэн адил жам ёсны эрх буюу төрөхөөс заяасан эрх юм.

Жам ёсны эрх нь төрөхөөс заяасан эрх болох тул "хуулиас дээгүүр", Үндсэн хуулийн зиндаанд орших эрх гэсэн үг. Тийм учраас, хувь хүний эрх, эрх чөлөөнөөс хууль төрж гарна уу гэхээс, эсрэгээрээ хуулиас хувь хүний эрх, эрх чөлөө төрөн гарах ёсгүй гэсэн зарчмыг Үндсэн хуулиар баталгаажуулдаг. Манай Үндсэн хууль ийм.

Монгол Улсын Үндсэн хууль ёсоор төр: хувь хүний эрх, эрх чөлөөг хангах хууль болон шийдвэр гаргаж байх үүрэгтэй. Ингэж үүрэгдсэн нь хууль тогтоох үйл ажиллагааны тооллын эх сурвалж нь хувь хүний эрх, эрх чөлөө байх учиртайг тогтоосон хэрэг. Тодруулбал, зөвхөн хувь хүний эрх, эрх чөлөөг дотоод, гадаадын этгээдүүдийн дур зоргын үйлдлээс хамгаалах л гэж хууль гаргана.

Жишээ нь, Эрүүгийн хууль гэхэд л иргэдийн жам ёсны эрх, эрх чөлөөнд халдсан үйлдлийг гэмт хэрэг үзэн, ийм хэрэгт, учруулсан хор хохиролын хэмжээнд нь тэнцүүлэн хариуцлага ноогдуулах зорилгоор гарсан хууль юм. Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд л цагдаагийн албыг бий болгосон. Цагдаа гэдэг бол хариуцсан нутаг дэвсгэр дээрээ иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэг хүлээсэн "хилийн цэрэг" юм.

Жишээ нь, Батлан хамгаалах хууль гэхэд л иргэдийн жам ёсны эрх,эрх чөлөөг гадаадын түрэмгийллээс хамгаалах зорилготой хууль билээ. Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд л зэвсэгт хүчнийг бий болгосон.

Хуулийн эх сурвалж нь хувь хүний эрх, эрх чөлөө байдаг улсыг эрх зүйт тогтолцоотой улс гэдэг. Тэгвэл манай Үндсэн хууль ёсоор Монгол Улс эрх зүйт тогтолцоо улс байх учиртай.

Харамсалтай нь Лүндээжанцан, Нямдорж нарын социалист школтой хуульчид хууль тогтоох үйл ажиллагааг манлайлан суухдаа, хуулийн эх сурвалж нь хувь хүний эрх, эрх чөлөө мөн болно хэмээсэн Үндсэн хуулийн зарчмыг, төрөхөд нь л "алж орхисон" юм.

Социализмын үед хуулийн эх сурвалж нь дарга нарын хүсэл зориг,дур зорго байсан. Тэд юу хүснэ тэр нь хууль болон гардаг байсан.

Тэд хувь хүний эрх,эрх чөлөөг "ангийн дайсан" хэмээн жигшин зэвүүцэж, түүнээс маш их айдаг байсан тул хуулийн зорилго нь хувь хүний эрх чөлөөг дарахад чиглэгдсэн. Өөрөөр хэлбэл, хувь хүний эрх, эрх чөлөө хуулийн дор,дарга нарын эрх хуулийн дээр "жаалж" байлаа.

Ийн хууль бол коммунист удирдагчдаас иргэдээ засаглах хэрэгсэл. Иргэдээ засаглах тухайд л хууль тогтоож байлаа.

Энэ, социализмын үеийн хууль тогтоох уламжлал,хуулийн тухай ойлголтыг Лүндээжанцан, Нямдорж нар УИХ-ын хууль тогтоох практикт уламжлан аваад үлдчихсэн нь монголчуудын хувьд тун чиг алсын хортой золигийн эд болжээ.

Социалист школтой хууль тогтоогчдын гайгаар хувь хүний эрх,эрх чөлөөнөөс хууль төрөх биш,хуулиар хувь хүнд эрх, эрх чөлөөг олгох социалист практик өнөө хир нь хэвээр буй.

Хүмүүс анзаардаггүй л болохоос хэдийнээ хуулийн дээр орших ёстой хувь хүний эрх,эрх чөлөө хуулийн дор орсон. Хувь хүний эрх,эрх чөлөөнөөс хууль төрөх ёстой атал хувь хүний эрх, эрх чөлөөг хуулиар засагладаг болсон.

Хууль, дарга нараас иргэдээ засагладаг хэрэгсэл болсон болохыг одоогийн захын хууль сөхөөд харахад мэдэгдэнэ.

Манай хуулиуд,эхлээд л УИХ-ын бүрэн эрх,дараа нь Засгийн газрын бүрэн эрх, тэгээд яамны бүрэн эрх, доошоо орон нутгийн засаг захиргааны бүрэн эрх зэргээр баахан дарга нарын эрхийг тоочсоор явж явж хамгийн сүүлд, бөгсөнд нь иргэний эрхийг "олгосон" байдаг. Уг нь манай Үндсэн хуулийг концепцоор бол эхлээд нийгмийн тухайн салбар дахь иргэнийхээ эдлэх эрхүүдийг тоочоод дараа нь энэ эрхүүдийг хангуулахын тулд төрийн байгууллагууд ямар үүрэгтэй, ямар бүрэн эрхтэйг тогтоох ёстой! 

Лүндээжанцан монголчуудыг чадсан байгаа биз. Одоо өөрийнхөө хийсэн хэргийг гэм зэмгүй Үндсэн хууль руу чихэж байгаа!

Үлдэгдэл болон хуваарилагддаг хүний эрх, эрх чөлөөг "эрхийн шавхруу" хэмээвэл зохино. Монголын иргэд "эрхийн шавхруутай"-тай болсон нь өнөөдөр улам бүр тодорч байна. Нэн ялангуяа бизнесийн салбарт.

Монгол улсад хүний бизнес эрхлэх жам ёсны эрх чөлөөг хэрхэхийг Ерөнхий сайд Хүрэлсүх, түүний тамгын газрын дарга Оюун-Эрдэнэ нар шийддэг болжээ!

Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нар "мөнгө ихтэй салбарыг төрд хурааж авах ёстой, тухайлбал уул уурхайн салбарыг" хэмээн улаан цайм мэдэгдэх болсон. Энэ маягаар цаашаа мөнгө ихтэй бизнесийг төрд хурааж авдаг жишиг тогтох юм байна л даа!

Төрийн өмч гэдэг бол үнэндээ улстөрчид, дарга нарын өмч юм. Төрийн өмч хэзээ ч ард түмний өмч байдаггүй. Манай бүх улсын үйлдвэрүүд нь ерөнхийлөгч зэрэг том улстөрчид,дарга нарын "өмч" байсныг, монголчууд бид сүүлийн 30 жил, Эрдэнэтийн үйлдвэрээс авахуулаад ханатлаа харсан. Төрийн өмч ард түмний өмч байж харагдаач!

Дор хаяж, томхон үйлдвэрүүдийн удирдах албан тушаалтнаас уруудаад бараг л хаалгач хүртэлх боловсон хүчнийг нь намын удирдлага, УИХ, засгийн газрын гишүүдийн лоббигоор шийдэнэ шүү дээ. Энэ бол хэнд ч нууц биш эд.

Оюун-Эрдэнэ дарга, Эрдэнэтийн бизнесийг мэддэг "жинхэнэ эзэн" болсон гэх цуу сүүлийн үед гараад буй! Захирал Бадамсүрэн албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд Оюун-Эрдэнэ даргынхаа төлөө "албат боол" мэт зүтгэхэд гайхалтгүй биз.

Тэгэхээр "мөнгө ихтэй салбар" дахь уул уурхайн компаниудыг төрд хурааж авах нь угтаа дарга нар болоод улстөрчдийн "өмч" болгох гэсэн цаад зорилготой. Хуулийн дээр гарсан дарга нарын эрх,хуулийн дор орсон бизнес эрхлэх жам ёсны эрх ингэх боломж олгож буй.

Сүүлийн арав гаран жилийн дотор бизнес хийх чадваргүй, эсхүл улсын тендер, уул уурхайд шунан хурдан хөнгөн аргаар баяжих гэсэн Амарбаясгаланч маягийн лүүзерүүд маш их улстөрд орох болсон юм. Бизнесийн бядгүй эдгээр хүмүүс намаар дамжин төрийн эрх мэдэлд гараад төрийн мөнгө хулгайлаад зогсохгүй, уйгагүй зүтгэлээрээ боссон бизнесийн манлайлагчдын бизнесийг дээрэмдэж эхэлсэн билээ.

Тонуулчдын шуналд хөтлөгдсөн төр чангаран чангарсаар өнөөдөр, бизнес эрхлэх иргэний жам ёсны эрхийг "бяц гишгэжээ". Одоо, шүүх мүүх гэж маяглахгүй шууд л хүний бизнес булаадаг болсон. Уг нь манай Үндсэн хуулинд шүүхийн шийдвэргүйгээр хүний бизнес, өмч хөрөнгөнд халдахыг хатуу хориглосон байгаа шүү дээ!

Манай бизнесийн манлайлагчид хөөрхийс, хаа нэг гаслахаас цаашгүй "тэжээвэр нохой" мэт болсоон.

МАК компанийг үндэслэгч Нямтайшир манай бизнесийн нэг манлайлагч яах аргагүй мөн. Тэр хүн; Зөвлөлт Холбоот Улс гэдэг тэжээгчээ алдаад,картын бараатай үлдсэн Монгол орны эдийн засгийг өдий зэрэгт хүргэхэд үнэхээр их зүтгэсэн бинзнесмэн.

Би түүний бизнесээ эхлүүлж байх үеийг мэднэ. Нөхдүүд дундаа "неудачник" хэмээн шоолуулсан нэгэн байв. Тэгэх нь ч тэр үедээ үндэсгүй биш байсан юм.

Нямтайшир бизнесээ эхэлж байх үед дэлхийн зах зээл дээр алт, нүүрс зэрэг ашигт матмалын бүтээгдэхүүний үнэ цэнэ өчүүхэн байж. Дээрээс нь ухаад олдох магадлал 10 хувьтай, олдохгүй байх магадлал 90 хувьтай.

Ер нь уул уурхайн бол том шатдаг бизнес. Модоо барих гэсэн тэнэг хүн л энэ салбарт орж бизнес хийнэ гэж хэлэгддэг байсан юм шүү! Нямтайширтай зэрэгцэж ганзагаар бизнес эхэлж байсан, одоогийн Ерөнхийлөгч Баттулга л лав,уул уурхайн бизнесийг их шоолдог байсан юмдаг!

Гэтэл Нямтайшир "Монголын ирээдүй уул уурхай мөн" хэмээн бусдаас зөрүүдлээд хамаг байдгаа тавин хайгуул хийж, УАЗ-69 хөлөглөн тэнэж явдаг байлаа. Ёстой л уул уурхайн "халтар царайт" гэвэл зохихоор.

Нямтайширын алсын хараа зөв байжээ. Монгол өнөөдөр уул уурхайгаараа босож байна. Өдгөө манай Ерөнхийлөгч уул уурхайн бизнесийг шоолохоо байсан. Харин ч шунаад байгаа.

Нямтайшир өөрийхөө зориг зүтгэлээр босож, Монголын бизнесийн манлайлагчдын нэг болсон. Хаа байсан 90-ээд оны эхээр уул уурхай ирээдүйн том бизнес мөн болохыг олж харсан маш цөөн хүний нэг нь байж.

Гэтэл, эрсдлээс шантралгүй орон гэрээ ч барьцаанд тавин үзэж таран явсан капитализмын "дайчин" Нямтайшир өнөөдөр бизнесээ булаалгах төрийн дарамтанд ороод тэвдэж явна. Сүүлдээ ч шантарч байгаа бололтой "тэжээвэр нохой" шиг том дарга нарыг дагаж яваа нь харагдах болжээ. Номтойбаярынхаа амыг барьсан бололтой дог.

Улс орныхоо эдийн засгийг босголцсон гавъяатай атлаа тэжээвэр нохой шиг гөлгөнөж яваа Нямтайширыг харахаар өрөвдөхөөсөө илүү ой гутах юм. Яалаа гэж ингэж яваа юм бэ?

Ганц Нямтайшир ч биш,нэг хүнийг эс тооцвол манай бизнесийн томхон манлайлагчид бүгд л тэжээвэр нохой аятай, улстөрчдөөс айн "сүүлээ шарвагануулан" гүйдэг болсон. Эм.Си.Эс-ийн Оджаргал, НИК-ийн Оюунгэрэл бүгд л "тэжээвэр нохой" мэт номхорчээ.

Тэглээ гээд улстөрчдийн дээрэм зогсдоггүй юм гэдгийг тэд мэддэггүй бололтой. Улстөрчдийн нэг ээлж нь больдог юм аа гэхэд дараагийн ээлж нь ирээд л дээрэмдэнэ шүү дээ. Дээрмийн амтанд орсон улстөрчид барагдаггүй юм!

Ер нь манай бизнес эрхлэгчид өөрсдийнхөө нийгмийн хариуцлагыг огт ойлгодоггүй харанхуй улс.

Нийгмийн хариуцлага гэдэг чинь хандив өгөхийг хэлээд байгаа юм биш. Нийгмийн хариуцлага гэдэг бол үнэт зүйлээ хамгаалан тэмцэх хариуцлагыг хэлээд байгаа юм!

Монгол Улсын иргэн бүр бизнес эрхлэх жам ёсны эрхтэй бөгөөд энэ эрхэнд шүүхийн бус журмаар халдаж болохгүй гэдэг бол манай үнэт зүйл юм. Үүнийг л бизнес эрхлэгчид, иргэн бүр хамгаалан тэмцэх ёстой.

Үнэт зүйл гэдэг бол бидний амьдрах "орон зай". Үнэт зүйлээ алдана гэдэг бол амьрах орон зай алдагдан давчуурч байна гэсэн үг. Эцэст нь бяц шахуулна.

Ийм юм хэлээд байхад бизнесүүд ойлгож өгөхгүй. Заримдаа тэжээвэр амьтан байх дуртай ч байгаа юм уу гэмээр. Ер нь манай бизнес эрхлэгчид дарлуулахдаа амархан, сэтгэлгээ социалист хэвээрээ дээ.

Ямар сайндаа Монголын дээгүүр орох чинээлэг хатагтай, уул уурайн бизнес эрхэлдэг Гарамжав намынхаа удирдлагад зулгуйдахдаа "сүүлийн гучин жилийн гай" хэмээн солиорч байх вэ дээ! Бизнес хийх эрх чөлөө олгосон сүүлийн гучин жилд хамгийн их хожсон хүний нэг шүү дээ!

УИХ-д бизнес эрхэлдэг гишүүд дүүрэн. Тэд Гарамжав шиг тэнэгтэхгүй ч гэсэн Засгийн газар шүүхийн шийдвэргүйгээр хүний өмч хөрөнгийг хурааж байхад таг дуугүй. Дараа нь хэзээ нэг өдөр өөрсдийнх нь ээлж ирнэ шүү дээ!

Тэжээвэр нохой шиг болчихоод гөлөгнөх Монголын бизнесийн манлайлагчдыг харахаар огиудас хүрээд, хохь нь гэмээр. Тэгээд ч мань мэт нь бусдын жишгээр, ямар миний өмч хөрөнгөнд халдаж байгаа биш хэмээн жудаггүйтэж болох л доо! Үндсэн хуулиа хамгаалах тангараг өргөсөн УИХ-ын гишүүд тэгэж чацга царайлж байхад чинь!

Даанч, 90 онд тэмцэж иргэддээ олж авсан, бизнес эрхлэх жам ёсны эрх рүү халдахыг хараад тэвчиж сууж чадахгүй юм.Монгол Улсын Үндсэн хуулийн зиндааны жам ёсны эрхийг нэг муу засгийн газар дээрэлхэж байгааг харахаар эгдүү хүрээд байх юм. Над шиг ардчиллаар шизоорсон хүн, иргэнийхээ бизнесийг булааж байгааг харсаар байж зүгээр "өнгөрөөд явчихаж" чадахгүй. Би дуугарахгүй бол, удахгүй Венесүэл шиг мөнгө олж байгаа бүх иргэдийн бизнес, өмч хөрөнгийг "мөнгө ихтэй байна!" хэмээгээд булаадаг болно!

Бусдыг хохироогоогүй бол Монгол хүн баян байх жам ёсны эрхтэй! Иргэн бүрийн бизнес хийх эрхийг хамгаалж байж гэмээнэ монголчуудынхаа эрх, эрх чөлөө болоод ардчиллыг хамгаална. Өөр арга байхгүй!

Э.Бат-Үүл 

Арчаагүй бизнесмэнүүд...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани