- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Зэсийн зах зээлд тодорхойгүй байдал үүслээ
Аж үйлдвэрийн гол металл болох зэс энэ он гарснаас хойш хамгийн их савлагаатай таваараар тодорлоо. Мөнхийн хөдөлгөөнтэй буюу зүрхний бичлэг шиг хэлбэлзсэн улбар металлын ойрын ирээдүй сайнгүй зурагтай байна. АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны маргаан уул уурхайн салбарт хүчтэй нөлоөөлж эхэллээ. Үүнд манай улсын экспортын голлох түүхий эд зэсийн баяжмал ч өртөхөөр байна. АНУ өмнөд хөршийн зарим бараа, бүтээгдэхүүнд импортын тариф ногдуулж, уг жагсаалт өнгөрсөн сард цахилгаан хөдөлгүүр, хөргүүр болон гэр ахуйн хэрэгслийн эд ангиар тэлсэн билээ. Энэхүү үйл явдал зэсийн баяжмал экспортлогч орнуудад гэнэтийн цочир мэдээлэл байв.
Зэсийн зах зээлийн чухал тоглогч Хятадын үйлдвэрлэлийн салбараар дамжиж худалдааны сөргөлдөөн хөгжиж буй орнуудын эдийн засагт хүртэл ийнхүү шууд бусаар халдах нь.
Тэргүүлэгч гүрнүүдийн тэмцэл зэс, нүүрс, хөнгөн цагаан, төмрийн хүдрийн ханшид хүртэл халтай гэдгээ дахин мэдрүүлсээр.
Дэлхийн зэс баяжуулах үйлдвэрлэлийн 40 гаруй хувь нь өмнөд хөршөөс хамаардаг. Ийм нөхцөлд худалдааны маргаан хэрхэн шийдэгдэхээс зэсийн дунд хугацааны үнийн төлөв тодорхой болно. Худалдааны зөрчил улам даамжирвал зэсийн ханшийн түвшин одоогийнхоос ч уруудаж магадгүйг Citigroup тайландаа анхааруулсан байна.
Манай улс 2019 он гарснаас хойших эхний долоон сарын байдлаар улсын төсөвт 1.7 их наяд төгрөг уул уурхайн салбараас татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүллээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ нь бага ч гэсэн өссөн дүн. Энэхүү өсөлтийг бүтээгдэхүүний нэр төрлөөр нь авч үзвэл, зэс 97.9 тэрбум төгрөгийн өсөлт авчирсан нь илүүтэй нөлөөлсөн байгаа юм. Тайланд тусгаснаар дээрх хугацаанд 867.7 мянган тонныг экспортолсон байна. Мөн өнгөрсөн жилтэй харьцуулахад экспортын орлого 20 гаруй сая ам.доллараар өсжээ.
Төсөвт зэсийн үнийг энэ онд 6272 ам.доллар байхаар тооцсон. Bloomberg-ийн мэдээллээр, зэсийн ханш сүүлийн өдрүүдэд хамгийн их өөрчлөлттэй байна. Тухайлбал, лхагва гарагт 5825 ам.долларт хүрч, 0.17 хувиар өссөн бол энэ жилийн турш ихэвчлэн буурч, үргэлж хэлбэлзсээр. Үүнийг дээр дурдсан худалдааны дайнтай холбон зарим шинжээч тайлбарлаж буй. БНХАУ жилд 10 орчим тэрбум ам.доллараар үнэлэгдэх автомашины сэлбэг хэрэгслийг АНУ-д нийлүүлж байгаа. Статистик мэдээллээр, Хятадын нийт экспортын 17 хувийг АНУ бүрдүүлдэг. Зэсийн зах зээлийн тодорхойгүй байдал ноёрхож, хөрөнгө оруулагчдыг няхуур хөдлөхөд хүргэж байна.
Худалдааны дайн зэсийн ханшид сөргөөр нөлөөлж мэдэхээр байна
Зэсээр хөгжсөн, хөлжсөн Чили, Австрали мөн л худалдааны дайныг ажигласаар. Манай улсын хувьд "Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт ид үргэлжилж буй. Үүнээс гадна Цагаан суваргын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, гаднын хөрөнгө оруулалт татах хэрэгцээ, шаардлага бий. "Оюутолгой” төслийн хувьд богино хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөж байж сая хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хүртэхээр байгаа. Гэтэл АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан газар авснаар зэс найдвартай экспортын бүтээгдэхүүн гэх ойлголт суларч байна. Зэсийн ханшийн тааварлашгүй байдал төсвөө тодотгох, төслөө зогсоох хүртэл зам руу хөтөлж мэдэх бодит эрсдэл ч байж болзошгүй.
Улсын төсөвт уул уурхайн таваарын хамгийн өөдрөг өсөлтийн төсөөллийг зэсээр зурагладаг. Тэгвэл ийм таатай цаг худалдааны дайнаас үүдэн нүүрээ бууруулж мэдэхээр байна. Зэсийн зах зээлийг жолооддог өмнөд хөрш худалдааны дайнаас хүлээх эрсдэлээ хумих үүднээс юанийн ханшийг ч хүртэл суллаж буй.
Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||