Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ҮНДЭСГҮЙ ҮЗЭЛ, БАХАРХАЛГҮЙ МОНГОЛ

Мэргэн сайд Д.Бодоо “Чоныг үзэж арьсыг зуравч ясыг зурахуйяа бэрх. Царайг үзэж хүнийг танивч зүрхийг танихуйяа бэрх” хэмээжээ.

Үндэсний үзэл, Монголын бахархал бол үндэстний дархлаа. Орчин цагт улс, гүрнүүд “зөөлөн хүчний бодлого” буюу соёлын түрэмгийллийн бодлого явуулдаг болсон энэ цаг үед үндэстнээ тэр хэвээр нь авч үлдэх цор ганц дархлаа бол энэ. Түүх, уламжлал нэгэнт өнгөрсөн зүйл учраас түүхээрээ амьдарч болохгүй, ирээдүйгээ харъя гэж ярих нь бас л шал утгагүй зүйл. Түүх бол тогтмол давтагддаг цикл, мөчлөг мэт зүйл. Тиймээс ирээдүйг зөвхөн түүхээс харж, төсөөлж болно. Учир нь ирээдүй бол өнгөрсөн цагийн давтамж.

Гэвч үндэсний үзэл, Монголын бахархалыг үе шаттайгаар гутаах, үгүйсгэх үйлдэл тогтмол давтагддаг болсон бөгөөд үр дүнд нь үндэсгүй үзэл, бахархалгүй Монгол болгох зорилго агуулав уу гэлтэй.

1.Тусгаар тогтнол

Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалт 1945 оны 10 сарын 20-нд болж, дэлхий дахинд тусгаар тогтнолоо тунхагласан. Гэвч нийтлэлч Баабар энэ үйл явдлын тухай “...санал асуулгын өдрийг баярын амралт болгож, хэрээс хэтэрсэн ухуулга сурталчилгаа явуулсан...Хэн ч харсан илэрхий иймэрхүү жүжиг найруулснаараа уул санал асуулгын утга хийгээд нэр төрийг ихээхэн гутаажээ. Гол нь Х.Чойбалсан нар яг таг 100 хувийн санал гаргуулах гэж мэрийгээд байсан бололтой” гэж дүгнэжээ.

2. Эх оронч үзэл

Эх оронч үзэл бол эх оронд нь тулгамдсан бэрхшээлийг даван туулах, эх орноо хөгжүүлэхэд үндэстнийг нэгтгэн нягтруулах их хүч, амин сүнс. Гэвч эх оронч гэдэг утга төгөлдөр эрхэм үг ёжлосон шоглоомтой утгад шилжиж, хэн нэгнийг гутаах доромж үг болтол нь зориуд дордуулжээ. “Адгийн шаар аргаа барахаар эх оронч болж жүжиглэдэг” гэдэг афоризмыг хамаа намаагүй ишлэх болов.

3. Үндэсний баатар

Чингис хаан, Сүхбаатарыг үгүйсгэсээр Монголчуудыг үндэсний түүхэн баатаргүй болгохыг улайрав. Нийтлэлч Молор-Эрдэнэ “Аливаа нэг ард түмэн төртэй болохын тулд эхлээд тогтоол гарах ёстой. Чингис хааныг хэн томилсон юм, ямар хүн томилсон юм. Хэдэн оны ямар тамгатай бичгээр томилсон юм. Хэний тамга дарсан юм. Тэр тамга нь одоо хаана байна. Хэсэг хүмүүс тойрч сууж байгаад “Энэ хүнийг хаанаа болгочихъё” гэвэл өөр хэрэг. Окей. Тэгээд хэдэн хүмүүс хаан болгочихсон л юм байна. Тэрийг ямар хуралдай гэх юм. Тийм бол хуралдайн бичиг хэрэгтэй. Тэр баримт нь надад хэрэгтэй. Тэгж байж би төр ярина” гэжээ.

Сүхбаатарыг үгүйсгэж, гутаан доромжлох нь түүхийг үнэн зөвөөр бичих гэдэг халхавчийн дор Түүний Ардын хувьсгалд манлайлан оролцсон үүргийг бүдэгрүүлж, улмаар хувь хүнийг нь гүтгэж, эцэстээ эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн гавьяатай 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын  ач холбогдлыг өөр түүхэн үйл явдлуудаар багасгахыг оролдсоор байна. 

4. Ээж

-Эх орон гэдэг чинь ээж л юм байна шүү дээ... гэж саяхан “100 эрхэм” нэвтрүүлгийн гол зочин хурандаа генерал С.Лувсангомбо гуай хэлжээ. Энэ бол 100 насны өндөрлөгөөс ухаарсан бодрол. Гэвч нийтлэлч Болор-Эрдэнэ С.Лувсангомбо гуайн нэвтрүүлгийн тухай шүүмж бичихдээ “хүчирхэг төр, модерн нийгмийн хөгжил ба эх үрийн хайр гэдэг заримдаа нэг нэгийгээ үгүйсгэх хэрэг гардаг... Монголд ээжийн магтуу арай дэндсэн. Төрөөс ээжийн төрөлтөд медаль зүүж, хэвлэл мэдээллээс ээжийг сурталдаж, ерөнхий найруулагчаас ээжийг магтан дуулж дон дон дон уран сайхан хийнэ” гэж халаглажээ. Далимд нь С.Лувсангомбо гуайг баахан доромжилж, “Лувсангомбо генерал Зөвлөлтөд мэдээлэгч байсан уу, Цэдэнбал даргаас урвасан уу, Филатова гуайн тухай дурсахдаа яагаад тийм гэмшсэн нулимс унагав...” гэв.

Энэ мөрүүдийн утга агуулгыг хэрхэн ойлгож, тайлбарлахыг уншигч танд үлдээе.

5. Цагаан сар

Монгол үндэстний ёс уламжлал, зан заншлын бүхий л хэв шинжийг төгс зохицон агуулснаараа “Цагаан сар” нь үндэстний их баяр билээ. Гэвч нийтлэлч Д.Баярхүү “Цагаан сар хэмээх үндэсний нэгэн баяр үргүй зардлын сонгодог жишээ нь. Гэхдээ юуны тулд, ямар ирээдүйг бэлгэдэж ингэж баярлаж сайрхаж явна вэ? Нэгэнтээ л шашин, ёс заншлаа дагаад цагаан сар хийх ёстой юм бол Христосын мэндэлсэн өдрөөр шинэ жил, зул сар гэж хөөрцөглөх хэрэг байна уу гэсгээд “Цагаан сар”-ын сэрэмжлүүлэг болгож...” гэж оршлоо эхлээд долоон зүйлт шалтгаанаар Цагаан сар тэмдэглэхийг үгүйсгэн доромжилжээ.

6. Эрийн гурван наадам

Эрийн гурван наадам нь дэлхий даяар тархан суурьшсан нийт Монгол үндэстнийг ижилсүүлж, өвөрмөц соёл, дархлааг хадгалдаг бөгөөд Монголын бахархал, үндэстний соёлыг мандуулдаг. Гэвч допингийн асуудлаар үндэсний бөхийг бүхэлд нь гутааж, хүүхдийн эрх гэдгээр хурдан морины уралдааныг үгүйсгэсээр эцэст нь эрийн гурван наадмыг бүхэлд нь үгүйсгэх хийрхэл дэгдэв.

7. Халхын голын дайн

Яаж ч тайлбарласан энэ дайн Монгол Улсын тусгаар тогтнолын нэгэн тулгуур болсон нь үнэн. Тэр үед Япон нь БНМАУ-ын хил хязгаарт нэвтэрч, Халхын голын орчимд дайтсан нь үнэн. Гэтэл нийтлэлч Баабар “...Япончууд БНМАУ-ыг эзлэн түрэмгийлэх бодлого агуулж байгаагүй төдийгүй тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхөд ч бэлэн байсан. Тэд Хятадын бүгд найрамдах улсад хамаарах нутагт амьдардаг монгол үндэстэнд онцгой дотно найрсаг хандаж байсан. Тэднийг соёлжуулах иргэншүүлэхэд төдийгүй хятадуудаас хамгаалах өмгөөлөхөд онцгой анхаарал тавьж байсан. Гэтэл Халх голын 1939 оны хэрэг явдлын тухай зарим телевизүүд өдөр алгасалгүй үзүүлэхдээ социализмын үеийн үзэл сурталжсан, үнэнээс гадуур суртал нэвтрүүлгийг давтах нь юуны хүч нөлөө юм бол?” гэж нийтлэлдээ гайхшран асуужээ.

8. Гадаад харилцаа

Монгол Улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин айлчилж, Монгол Улс, ОХУ Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай боллоо. Манай улс хоёр хөрштэйгээ иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, тэргүүлэх гуравдагч хөрш АНУ-тай стратегийн түншлэлийн харилцаанд шилжив. Гэвч...дахиад л улигт Баабарыг ишлэе. Тэрбээр Путины айлчлалыг дүгнэж, “Өнөөдөр яагаад хүндэт нөхөр Владимир Владимирович гэнэт...биднийг дахиад л яах гэж хааш нь чирээд, юу рүү түлхээд байгаа юм бол? Дотоодын дэмжлэгээ өдөр өдрөөр алдаж байгаа хүндэт нөхөр Владимир Владимирович ямар нэгэн барьцаалах зүйлтэй болох. Юутай ч дотно гаднаасаа шахуулаад эхэлсэн тэрээр одоо ёс суртахуунтай ямар нэг алхам хийхээсээ өнгөрсөн байх аа?” гэсэн ажгуу.
 
Дүгнэлт

Энэ мэтчилэн тэдний үгүйсгэлийн байг дурдваас эс дуусах бөгөөд дээр дурдсан бүх дархлаа үгүй болбоос Монголоос юу үлдэх, ямар төрхтэй болохыг төсөөлөгтүн. Үндэсний үзэл, Монгол бахархалууд бол өнгөрсөн цаг үеийн уламжлал, бахархал төдий биш, харин цаг үеэс үл хамааран үеийн үед эрхэмлэгдэх учиртай тусгаар тогтнолын дархлаа юм.

Монголчууд Манж Чин гүрний дарлалд 270 илүү жил, ЗХУ-ын нөлөөнд 70 илүү он болохдоо үндэсний үзэл, Монгол бахархалаа хадгалж, өвлүүлж чадсан. Харин одоо “Хиртэй тархитай юм чинь угаалгалгүй яадаг юм!” хэмээн үндэстнээ ёжлох “нийтлэлч” нарын “тархи угаалт”-ын давалгаанд эс автагдана гэдэгт бат итгэнэ.

А.Амар

OLLOO.MN

ҮНДЭСГҮЙ ҮЗЭЛ, БАХАРХАЛГҮЙ МОНГОЛ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани