Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний утаагаа химийн хорт хийгээр солих уу

Нүүрсний утаагаа химийн хорт хийгээр солих уу

 

Энэ өвөл нийслэлчүүд шахмал түлшний шидийг үзэх солилтын өмнө дор бүрнээ бэлдэж суугаа. Төрөөс түүхий нүүрс оруулахыг тас хориглон, "Тавантолгой түлш” ХХК дангаараа гэр хорооллын 220 мянган өрхийн хэрэгцээг хангах шахмал түлш үйлдвэрлэх үүрэг аваад "аахилж” буй. Үйлдвэрлэлт тасралтгүй үргэлжилж, 600 мянган тонн шахмал түлшээр өвлийг өнтэй давна гэж төслийн багийнхан тооцож гаргасан судалгаа бий. Дүүрэг бүрт борлуулах цэгүүд нээж, энэ сарын 15-аас шахмал түлш борлуулж эхэлнэ. Харин түлшний чанар, хүртээмжийг л ярьж байгаа энэ үед орц найрлагын асуудал дахин сөхөгдөхөд хүрлээ.

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр, байгалийн нөлөөлөл гээд бүхий л асуудлыг хөнддөг Coal Mongolia олон улсын хурал, үзэсгэлэнгийн үеэр германы нэгэн судлаачийн үг анхаарал татав. Фрайбергийн техникийн их сургуулийн байгаль орчин болон дулааны инженерчлэлийн хүрээлэнд төслийн менежер, судлаач Андре Шмит урилгаар оролцож, "Шахмал түлш гарган авах Гидравлик поршеньт шахагчийн үзүүлэлтийг уламжлалт шахмал түлшний технологитой харьцуулах нь” сэдвээр танилцуулга хийн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг технологи сонирхуулсан юм.

Харин түүнээс асуусан "Монголын шахмал түлшний үйлдвэртэй танилцсан уу. Чанарын хувьд ямар санагдав” гэсэн асуултад ноцтой хариулт хэлснийг форумд оролцогчид төдий л ойшоосонгүй. Тэрбээр, "Монголд үйлдвэрлэж байгаа шахмал түлшний үйлдвэртэй танилцсан. Чанарын хувьд "тиймэрхүү” санагдсан шүү. Гэхдээ сорьцыг авч яваад туршилт, судалгаа хийж болно. Барьцалдуулагч нь их цагаан юм билээ. Хятадаас оруулж ирдэг гэсэн. Үүнийг чанаржуулах хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор үйлдвэрлэж байгаа шахмал түлшинд баталгаагүй химийн хольц өнгө хувиргах хэмжээгээр оруулах нь сөрөг нөлөөтэй. Хүсвэл илүү нарийвчилсан шинжилгээнд хамруулахад тусалж болно” хэмээн сэтгэл түгшин өгүүлсэн.

Түүний хэлснээр, шахмал түлшийг гаднаас нь харахад л барьцалдуулагч бодис стандартын шаардлага хангаагүй нь мэдэгдэж байсан аж. Хэдийгээр манай эрдэмтэд судалж, туршаад, салбарын яамнаас зөвшөөрч, "галт тэрэг хөдөлсөн” ч гэлээ орчин үеийн технологи эзэмшигч, герман судлаачийн үгийг анхаарч үзэхэд илүүдэхгүй. Уг бодисыг урд хөршөөс оруулж ирдэг. Шаталтын үед хорт бодис ялгаруулалт ихтэй, хурц үнэртэй чанар муутай нь хямд үнэтэй байдаг аж. Харин зөвшөөрөгдсөн хэмжээнд химийн хольцыг тааруулж хийсэн нь үнэр ялгаруулалт багатай ч үнэ өртөг өндөр. Бүх түлшийг стандарт барьцалдуулагчтай үйлдвэрлэхэд зардал нь өндөр тул өнөөдрийн худалдаанд амлаж буй үнээр зарахад ашиггүй төдийгүй алдагдал хүлээх юм байна. Тиймээс шахмал түлшинд хийх нэмэлт химийн бодисуудыг хямд үнэтэй, хорт хий ялгаруулалт ихтэйг сонгосон байх эрсдэл бий.

ХЯТАДААС ОРУУЛЖ ИРСЭН ХИМИЙН ХОРТОЙ ИРСЭН ХИМИЙН ХОРТОЙ БАРЬЦАЛДУУЛАГЧ ОДОО Ч ДУУСААГҮЙ 

Харин энэ талаар "Тавантолгойн түлш” ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатангаас тодруулсан юм. Тэрбээр, "Олон удаагийн туршилт, Азийн орнуудын лабораториор шинжлүүлсэн шахмал түлшний стандартыг яамны зөвлөлөөр батлуулсан. Өмнө нь олон нийтэд түгээж, түлж үзсэн шахмал түлшнээс хорт бодисын агууламж багасгаж, стандартад нийцүүлсэн тул сайжруулсан шахмал түлш гэж нэрлэж байгаа юм.

Шахмал түлшийг харахад л барьцалдуулагч нь шаардлага хангаагүй нь мэдэгджээ

Уг түлшний 95 хувийг милдинг буюу ухаа худагийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрс эзэлдэг. Үүнийгээ 0.5 мм хүртэл нунтаглаад шахмал түлш болгодог юм. Нунтаг нүүрсэн дээр 3-4 төрлийн бодис нэмдэг. Барьцалдуулагч SB-1 хэмээх шаргал өнгөтэй бодис, шаталтыг дэмжиж, тортог багасгадаг Солонгосоос оруулж ирсэн Soot free гэх шингэн, мөн хүхрийн агууламжийг бууруулах зорилготой эх орны шохой, цементийн эрдсийн нэмэлтүүд хийдэг. Барьцалдуулагчийн хувьд хятадад үйлдвэрлэсэн ISO стандарт хангасан бодис хэрэглэдэг. Шатаахад ямар ч үнэр гарахгүй.

Харин өмнө нь хувийн хэвшлийн шахмал түлшний үйлдвэрлэгчид урдаас янз бүрийн бодис оруулж ирээд буруу зөрүү юм хийдэг байсан. Тэд чанарын шаардлага хангаагүй, химийн хорт бодис дэгдэх эрсдэлтэй барьцалдуулагч их хэмжээгээр оруулж ирсэн байдаг. Би өөрөө ч хаа нэг газар харж байсан. үлдэгдэл нь дуусаагүй юм билээ. Манайхан үнэ ханш хямд гээд таарууг нь оруулж ирсэн байх. Түүгээрээ одоо ч үйлдвэрлэж байгаа. Харин "Тавантолгой түлш” ХХК-ийнх бол чанарын стандарт хангасан, хорт бодисын ялгаруулалт бууруулсан шахмал түлшийг өөрийн компанийн савлагаатай гаргаж, нийлүүлж байна. Ташаа мэдээллийг залруулах хэрэгтэй” гэсэн юм. Шахмал түлшийг улсын үйлдвэрийн газарт л үйлдвэрлэж, түгээж, борлуулах чиглэлтэй ч өмнө нь энэ төрлийн бизнес эрхэлдэг байсан жижиг үйлдвэрүүд одоо ч үйл ажиллагаагаа явуулж, стандартын бус барьцалдуулагч хэрэглэж байж болзошгүйг ахлах зөвлөх Г.Бадамхатан үгүйсгэсэнгүй. Мөн шахмал түлшний түгээлтийн асуудалд хүлээцтэй хандаж, үйлдвэрийн бүтээгдэхүүн тасарсан тохиолдолд баталгаагүй түлш авахгүй байхыг анхааруулсан. Гэхдээ гал алдахад хүрвэл баталгаа шаардах бүү хэл элдэв хог, дугуй гээд түлж болох бүхнийг шатаах өрх хотын захаар дүүрэн байгаа нь харамсалтай.

ШАХМАЛ ТҮЛШЭЭ ЕВРОСТАНДАРТААР ШИНЖЛҮҮЛЖ, ХАРИУГ ОЛОН НИЙТЭД ИЛ БОЛГОЁ

Монгол Улсын Засгийн газраас "түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол гаргаж, өнгөрсөн тавдугаар сараас эхлэн нийслэлийнхээ үүд хаалгыг "цоожилсон”. Хүйтний ам наашлах тусам гэр хорооллын иргэд "гал алдах вий” гэх айдас хүйдэстэй яриа орой бүр өрнүүлж байна. Шахмал түлш нь шаардлага хангахгүй, олдоц муутай бол уламжлалт нүүрсээ хаанаас хэрхэн олж түлэх вэ гэсэн бодолд тэд толгойгоо гашилгана. Тэдэнд энэ өвөл түлэх шахмал түлш нь орц найрлагын хувьд найдвартай эсэхэд эргэлзэж суух цаг хугацаа үлдсэнгүй. Япон, Солонгос, Хятадын лабораторид шинжлүүлсэн гэх боловч албан ёсны хариу бичгийг нь олон нийт олж хараагүй л байна. Тавантолгойн түлшийн хажуугаар доктор, профессор Г.Бадамхатан гуайн анхааруулсанчлан хувийн үйлдвэрүүдэд одоо ч байгаа чанарын шаардлага хангаагүй барьцалдуулагчаар хийсэн шахмал түлш тараагдаж, арилгах гэж ядаж байгаа утааны найрлагад химийн хор нэмэхийг үгүйсгэх аргагүй.

Дэлхий нийтээр ногоон тив гэж хүлээн зөвшөөрөгдсөн Европод, тэр дундаа германы лабораторид төрөөс "шахаж” буй шахмал түлшээ шинжлүүлээд, хариуг нь олон нийтэд нээлттэй мэдээлж, эргэлзээ, айдаст автсан сэтгэлийг нь нэг амраавал яасан юм бэ. Үйлдвэрлээд түгээчихсэн гэж гэдийлгүй, утааг бууруулах, хоруу чанарыг багасгасан гэдгээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн евростандартын лабораторийн шинжилгээгээр батгаажуулчихвал утааг бууруулах ажлын эхлэлийг итгэлтэйгээр дэмжих иргэд нэмэгдэх юм. 

Э.Батцэцэг

Засгийн газрын мэдээ

Нүүрсний утаагаа химийн хорт хийгээр солих уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

Өчигдөр, 20:21
Өчигдөр, 18:15
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өчигдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани