- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
100 мянга гаруй хүн үйлдвэрлэлийн ослоос болж хөдөлмөрийн чадвар алджээ
-Үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх чиглэлээр Германтай хамтарна-
Манай улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар Германы ослын даатгалын
газартай хамтран ажиллах санамж бичигт өнгөрсөн онд гарын үсэг зуржээ.
Энэ хамтын ажиллагааны хүрээнд Германы Ослын даатгалын газрын Joachim
Breuer манай улсад ажиллалаа.
Герман улстай энэ салбарт хэрхэн хамтран ажиллаж талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасангаас тодруулахад,
Манай улсын нийгмийн даатгалын бүрэлдэхүүн таван даатгалын нэг нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал.
Манай улсад хотжилт эрчимтэй явагдаж байна. Үйлдвэржих үйл явц нь иргэд
ахуйн болоод үйлдвэрлэлийн осолд өртөх шалтгааныг нэмэгдүүлж байгаа.
Тиймээс иргэдээ эрүүл саруул ажиллаж, амьдрах бололцоог хангах үүднээс
иргэдийнхээ нийгмийн хамгааллын баталгааг сайжруулахын тулд
үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын тогтолцоог
шинэчлэх гарцаагүй шаардлага хэрэгцээ бий болсон.
Ц.Уртнасан: Өнөөдрийн байдлаар 100 гаруй мянган хүн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоолгож, группт орсон байна.
-Үйлдвэрлэлийн осол гэмтлээс болж хөдөлмөрийн чадвараа алдсан хэчнээн хүн байна вэ?
-Өнөөдрийн байдлаар 100 гаруй мянган хүн нийгмийн даатгалын байгууллагын
дэргэдэх магадлал комиссоор орж хөдөлмөрийн чадвар алдалтын хувь
хэмжээг тогтоолгосон байна. Өөрөөр хэлбэл группт орсон гэсэн үг.
Үйлдвэрлэлийн осол гэмтлээс болж хөдөлмөрийн чадвар алдах хүний тоо өсөх
хандлагатай байна. Тиймээс энэ эрсдэлийг бууруулахын тулд дэлхийн сайн
туршлага, сайн үйл ажиллагаанаас суралцах шаардлага байгаа. Германы
Ослын даатгалын газартай өнгөрсөн онд хамтран ажиллах санамж бичигт
гарын үсэг зурсан. Харин энэ удаа бид ойрын хоёр жилд хамтарч ажиллах
төлөвлөгөөндөө гарын үсэг зурлаа.
-Герман улстай энэ чиглэлээр хэрхэн хамтарч ажиллахаар төлөвлөсөн бэ?
-Даатгалын тогтолцоог илүү оновчтой болгохын тулд хууль эрхзүйн орчинг
боловсронгуй болгох, туршлага солилцох, хүний нөөцийн чадавхийг
бэхжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж буй олон улсын туршлагаас
судлах хурал, семинар сургалтуудыг хамтран зохион байгуулахаар хамтын
ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан.
Германы ослын даатгалын систем дэлхий дээр хамгийн олон жилийн түүхтэй
ХБНГУ-ын Ослын даатгалын газрын дарга, доктор Joachim Breuer-ээс хамтын ажиллагааны талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Герман улсад ослын даатгалын тогтолцоог хэрхэн бий болгосон бэ?
-Германы зайлшгүй даатгалын систем дэлхий дээрх хамгийн олон жил буюу
130 жилийн түүхтэй. Энэ туршлагаар бид юу сурсан бэ гэхээр хувийн
хэвшлийн компаниуд болон ажилтнуудын оролцоотойгоор ослын тоог эрс
бууруулж, ажлын байрны аюулгүй байдлыг сайжруулж болдгийг мэдэж авсан.
Хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад хүчин зүйлээс гадна бүх оролцогч
тал ажлын байр аюулгүй байх ёстой гэсэн ухамсар суусан байх нь чухал.
Ажлын байрны аюулгүй байдлыг хангахад маш их хугацаа хэрэгтэй. Монгол
Улсын эдийн засгийн хөгжил эрчимтэй явагдаж буй нь харагдаж байна.
Германд ажил олгогчийн хувьд ажлын байрны аюулгүй байдлыг хангах нь бүтээмжийг сайжруулах гол хүчин зүйл гэж үздэг. Ажилтнууд ажлын байрны аюулгүй байдал хангагдсан эдийн засгийн салбар, байгууллагад ажиллахыг хүсдэг.
Эдийн засгийн хөгжил дэвшлийг авчирч байгаа ч эрсдэл дагуулдаг.
Хүмүүс шинийг бүтээж, урагш ахихыг тэмүүлж байна. Ажилдаа эрсдэлд орж,
осол гаргахгүй байх ёстой. Ц.Уртнасан дарга бидний зурсан санамж бичигт
Улаанбаатарт төдийгүй Монгол орны өнцөг булан бүрт ажлын байрны аюулгүй
байдлыг хангах ажлын үндэс суурь болно гэж найдаж байна.
-Герман улсад ажлын байрны аюулгүй байдал ямар түвшинд байдаг вэ?
-Германд ажлын байрны аюулгүй байдлыг нэгдүгээрт авч үздэг. Ажил олгогч,
ажилтан хоёрын хувьд чухал байр суурь эзэлдэг. Ажил олгогчийн хувьд
ажлын байрны аюулгүй байдлыг хангах нь бүтээмжийг сайжруулах гол хүчин
зүйл гэж үздэг. Ажилтнууд ажлын байрны аюулгүй байдал хангагдсан эдийн
засгийн салбар байгууллагад ажиллахыг хүсдэг.
-Монголд энэ талаар хамгийн түрүүнд анхаарах зүйл юу байна гэж Та үзэж байна вэ?
-Монгол Улсын тухайд миний ойлгосноор барилгын салбарын хөдөлмөрийн
аюулгүй байдал чухлаар тавигдаж байна. Хүмүүс ажил хийхийг хүсдэг. Эдийн
засгийн хурдацтай хөгжлийн үед тухайн мэргэшлийг эзэмшээгүй хүн ажил
хийх тохиолдол их гардаг.
Хоёрдахь чухал салбар нь уул уурхай. Уул уурхайн салбарт орчин үеийн
техник технологийг ашигласнаар ажлын байрны аюулгүй байдал сайжирдаг.
Төр засаг болон Нийгмийн даатгалын газарт ажлын байрны аюулгүй байдлыг
сайжруулах талаар арга хэмжээ авах чиг хандлага ажиглагдаж байгаа нь
сайшаалтай.
http://news.gogo.mn/r/140321
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||