Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

TRQ: "Оюу толгой"-н хувьцааг авах уу?

Өнгөрсөн 2013 оноос хойш тогтмол ажиглаж байгаа хүний хувьд энэ хувьцааны талаар хэд хэдэн дүгнэлтээ багцлан хүргэе гэж бодлоо.

Гадаад зах зээл, хувьцаа, форекс сонирхдог хүмүүс энэ хувьцааг "Авах уу? яах уу?" гэж бодлогошрон суугаа болов уу.

ХУВЬЦААНЫ ХАНШ БОДИТ ҮНЭ ЦЭНЭЭСЭЭ ХЭТ БАГА ТҮВШИНД ИРСЭН

Блүүмбэргт таамаглал өгсөн шинжээчдийн дундаж ханшийн таамаглал 1.42 ам.долларт хүрчээ. Харин зах зээлийн ханш 0.455 ам.доллар. Эндээс харахад бид бодит үнээс нь 3 дахин хямд үнээр авах боломжтой гэж ойлгож болох юм. Хэрвээ тийм л үнэтэй эд юм бол яагаад 3 дахин хямд байгаа юм бэ? Энэ бол манай “улс төрийн эрсдэл”.

Монгол Улсын улс төрийн эрсдэл хөрөнгө оруулагчдыг үргээж, өөрсдийнхөө баялгийг 3 дахин хямд үнэтэй болгож буй хэрэг. Түүнийг нь зах зээл үнэлж байна шүү дээ. Оюутолгойн орд Монголд биш Чили, Бразил, Индонезэд байсан бол хувьцааны үнэ багадаа 3-4 ам.долларт хэлбэлзэх боломжтой гэж миний хувьд дүгнэдэг. Тэгэхээр өндөр ашгийг өндөр эрсдэл дагаж байна.

ЯМАР ЭРСДЛҮҮД ТАНЫГ ОТОЖ БАЙНА ВЭ?

Эрсдлийг илүү ойлгож, мэдэх, ухамсарлахын тулд түүх сөхье. Илүү бодит дүгнэлт гаргахад тань тус болж магадгүй гэсэн санааны үүднээс доорх графикийг тайлбарын хамт орууллаа. Өөр өөрсдийн оюунд тунгаан шүүнэ биз ээ.

 

Ч.Сайханбилэг Оюутолгойн далд уурхайн гэрээ байгуулах болсноо зарлав: 2013 онд зогсоод байсан далд уурхайн хөрөнгө оруулалт хоёр жил гацсаны эцэст Ч.Сайханбилэг Ерөнхий сайд Дубайн гэрээг байгуулсан билээ. Тэрбээр энэ талаар дөрөвдүгээр сарын 5-ны Ням гарагт орой хэд хэдэн телевизээр мэдэгдэл хийж, Оюутолгой болон Тавантолгойн гэрээг үзэглэх талаар зарласан юм.

Харин маргааш нь УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн гэрээнд гарын үсэг зурсан ямар ч сайдыг огцруулна гэсэн бол Оюутолгойн талаар нэг ч үг унагаагүй юм. Ингээд 3 орчим ам.долларын үнэтэй байсан хувьцаа нэг сарын дараа 4.4 ам.долларт хүрсэн билээ. 

Хятадын хөрөнгийн зах зээлийн хөөс хагарч, томоохон зах зээл бүгд уналтад оров: 2014 оноос эхлэн Хятадын Засгийн газраас ард иргэдээ хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцохыг уриалж, улмаар хувь хүмүүсийн хэт их оролцоо зах зээлийг хөөсрүүлж орхисон юм. 2014 оны эхэнд 2,000 нэгж байсан Шанхайн биржийн индекс 2015 оны хагас гэхэд 5,250 нэгжид хүрч, 160%-аар өсөөд байлаа. Энэ үед Хятад даяар нийт 90 сая хүний арилжааны данс нээгдсэн байсан нь коммунист намын гишүүдийн тооноос ч их байлаа.

Тэд нийт арилжааны 70%-80%-ийг бүрдүүлж байв. Өөрөөр хэлбэл, хувь хүмүүсийн хэт их оролцоо хөрөнгийн зах зээлийг хөөсрүүлж орхиод байсан юм. Ингээд 2015 оны зургаадугаар сараас хөөс хагарч, 2016 оны эхэн хүртэл үргэлжилсэн ба зэсийн ханш дагаад унасан юм. Энэ нь "Оюу толгой"-н хувьцааны үнийг 4.4-оос 1.75 хүртэл 60%-аар буурахад хүргэсэн билээ.

Үүний дараа 2018 он хүртэл бүх зүйл хэвийн байлаа. Ил уурхайн олборлолт хэвийн байж, далд уурхайн бүтээн байгуулалт урагшилсаар. Зэсийн үнэ ч өсөлттэй, тун сайхан цаг байв. Энэ хооронд ханш 1.75-аас 3.5 хүртэл 100%-иар өсчээ.

ТЕГ-аас "Оюу толгой"-д 155 сая ам.долларын акт тавив: 2018 он гарангуут Татварын ерөнхий газраас 155 сая ам.долларын актыг "Оюу толгой"-д тавив. "Оюу толгой" үүний 1/3-ийг төлөх бэлэн гэдгээ хэлсэн ч Монголын тал зөвшөөрөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдээгүй хэвээр байна.

Гадаад худалдааны дайнаас үүдэн зэсийн ханш унав: 2018 оны нэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгч Трамп БНХАУ-тай гадаад худалдааны маргаан эхлүүлж өдгөө уг асуудал гадаад худалдааны дайны хэмжээнд хүрч хүндэрчээ. Дэлхийн эдийн засгийн 40 хувийг бүрдүүлдэг их гүрнүүд нийт 660 тэрбумын бүтээгдэхүүндээ 10%-30%-ийн тариф тогтоосноор дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж улмаар зэсийн ханш тн тутамд 6,850-аас 5,790 хүртэл 13%-иар буурав. Энэ хооронд "Оюу толгой"-н ханш 3.5-аас 1.5 хүртэл 57%-иар буурчээ.

Оюутолгойн далд уурхай эхлэх хугацаа хойшилж болзошгүй талаар компани мэдээлэл зарлав: 2019 хоёрдугаар сарын сүүлээр "Оюу толгой"-оос далд уурхайн зардал хэтэрч болзошгүй талаар анх удаа мэдэгдсэн юм. Ингэснээр дахин 2013 оны үйл явдал давтагдах эрсдэл үүссэн учир хөрөнгө оруулагчид хувьцаагаа хурдхан шиг худалджээ. Ингээд ханш 1.5-аас 1 хүртэл 33%-иар буурав

Далд уурхайн зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар хэтэрч, хугацаа 2.5 жилээр хойшлох эрсдэл үүсэв: "Оюу толгой"-оос далд уурхайн зардал хэтэрч, олборлолт хийх хугацаа хойшлох талаар албан ёсоор мэдэгдэв. Ингээд ханш жинхэнэ утгаараа гоожив. Нэг өдрийн дотор 44%-аар унаж, 60 центэд хүрчээ. Нэг ам.доллараас бага үнэтэй болсон тул Нью-Йоркийн биржийн журмын дагуу биржээс хасагдах нөхцөл үүсэв.

ХОЁР ТАЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

"Рио Тинто"-ийн хувьд (Рио Тинто ХК нь TRQ-ийн 51 хувийг эзэмшдэг ба TRQ нь Оюутолгойн ордын 66 хувийг эзэмшдэг) ирэх оны сонгуулийг хүлээх нь улс төрийн талаасаа оновчтой алхам юм. Ирэх жилийн сонгуульд ямар нам ялж, ямар хүмүүс төрийн өндөрлөгт гарахыг тодорхой болгох нь чухал.

Харин эдийн засаг талаасаа гадаад худалдааны дайны нөлөөгөөр зэсийн ханш 5,790 хүртэл буурсан, уг асуудал магадгүй АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл /2020 оны эцсээр/ шийдэгдэхээргүй байгаа үед хүч гарган далд уурхайг дуусгаж, олборлолтоо яаралтай эхлүүлэх шаардлагагүй болсон. Учир нь зэсийн ханш эргээд 7,000 хүрэхийн тулд дор хаяж 3-4 жил шаардлагатай гэж бодож байна. Энэ хооронд "Рио Тинто"-д Монголын сонгуулийг амжилттай давж, далд уурхайн зардлын хэтрэлтийг тохиролцох хангалттай цаг хугацаа байна.

Сонгуулиар гарч ирсэн нам засгийн эрхийг авч зохион байгуулалтад ороод "Рио Тинто"-той хэлэлцээр хийх хүртэл тодорхой хугацаа өнгөрнө. Хэлэлцээр эхлээд тохиролцоонд хүртэл бас л багагүй хугацаа орно. Өмнөх туршлагаар бол хоёр жил хэрэгтэй. Ингээд бодохоор уг асуудал үндэс сууриараа шийдэгдэх хүртэл цаашид 3-4 жил шаардлагатай болж байгаа юм. 

"РИО ТИНТО" МОНГОЛООС ГАРАХ УУ?

Үүнийг хэлэхэд үнэхээр хэцүү юм. Учир нь Оюутолгой шиг залуу бас нөөц ихтэй зэсийн орд дэлхий дээр ховор болсон юм билээ. Мөн уг орд нь зэсийн хэрэглээний хагасыг дангаараа эзэлж буй Хятадын хилээс хэдхэн км-ын зайтай. Хятадын хувьд уг орд тун үнэ цэнэтэй. Учир нь бид зэсийн баяжмал гаргаж байгаа.

2017 оноос эхлэн Хятад улс зэсийн баяжмалыг түлхүү авч, боловсруулсан зэс болон зэсийн хаягдал импортлохоо багасгаж эхэлсэн. Энэ нь байгаль орчин болон эдийн засгийн шалтгаантай. Тэгэхээр ийм үнэ цэнэтэй ордоо "Рио Тинто" тийм ч амар орхихгүй болов уу. Орхилоо гэхэд багагүй өндөр үнээр зарж таараа. Хамгийн боломжит худалдан авагч нь хүмүүсийн таамаглаж буйгаар Хятад байх болов уу даа.

БИД ЯАХ ЁСТОЙ ВЭ?

Энэ бүх нөхцөл байдалд Монгол иргэн би, та, бид яах ёстой вэ? Бидний ордын үнэ цэнэ бодит үнэ цэнээсээ 3 дахин хямд болж. Гэхдээ эрсдлүүд байгааг бодитоор харлаа. Ийм нөхцөлд танд дараах санааг хүргэе.

  1. Алдсан ч харамсахааргүй мөнгөөрөө хувьцаа авах хэрэгтэй. Хэрэв нөхцөл байдал 1,000 хувь буруугаар эргэж, ханш уналаа гэхэд та оруулсан мөнгөндөө харамсахгүй байх хэрэгтэй. Тодруулбал, талхныхаа мөнгөөр хувьцаа хэзээ ч авч болохгүй. Харин хэрэглээнээсээ илүү гарсан мөнгөөрөө авах хэрэгтэй. Учир нь эрсдэл өндөр. 
  2. Нэг дор бус бага багаар авах хэрэгтэй. Бүх мөнгөөрөө нэг дор хувьцаа аваад хэрэггүй. Нэгэнтээ л бид эрсдлийг 100% тооцоолж чадахгүйгээс цааш сар бүрт тогтмол дүнгээр хувьцаа авбал таны дундаж ханш буурах боломжтой. Эс бөгөөс бүх мөнгөөрөө нэг дор авчихсан чинь ханш дахиад унавал яах вэ?
  3. Хувьцаа авсан мөнгөө мартах хэрэгтэй. Энэ хувьцаанаас ашиг олно гэдэг тэвчээртэй хүний ажил гэдийг та дээрх графикаас тодорхой харсан байх. Харин тэвчээртэй байхын хэрээр таныг зах зээл шагнана гэдэгт эргэлзэхгүй байна.
  4. Нью-Йоркийн биржээс биш Торонтогоос аваарай. Хувьцааны ханш 1 ам.доллараас доош орсон тохиолдолд Нью-Йоркийн бирж нь бүртгэлээсээ хасдаг журамтай. Харин Торонтогийн биржид ийм зохицуулалт байхгүй. Юмыг яаж мэдэх вэ компани нь арга хэмжээ авч, ханшаа 1-ээс дээш гаргахгүй орхичихвол бас нэг ажил болно шүү дээ. Харин Торонтогоос хувьцаа авсан тохиолдолд та ам.долларын хувьцаа бус, канад долларын хувьцаа эзэмшдэг болох тул валютын ханшийн эрсдлээ тооцох хэрэгтэй. 

За энэ хүрээд нийтлэлээ дуусгая. Уг нийтлэл маань ямар нэгэн арилжаа, хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээлэл хүргэх зорилготой гэдгийг цохон тэмдэглэж байна. 

Таны шийдвэр мэргэн байг.

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ

Гадаад зах зээлийн талаар илүү их мэдээлэл, мэдлэгтэй болохыг хүсвэл 99664477 утсаар холбогдож жагсаалтанд бүртгүүлээрэй. Ингэснээр та тогтмол мэдээлэл, судалгааг хүлээн авч зах зээлтэй хөл нийлүүлэн алхах болно.

Г.МӨНХ-ЭРДЭНЭ

 

TRQ: "Оюу толгой"-н хувьцааг авах уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өнөөдөр, 15:40
Өнөөдөр, 09:31
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

Өчигдөр, 22:09
Өчигдөр, 22:07
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

Өчигдөр, 22:04
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

Өчигдөр, 22:01
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

Өчигдөр, 21:58
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

Өчигдөр, 21:56
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

Өчигдөр, 21:46
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

Өчигдөр, 20:32
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

Өчигдөр, 20:30
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

Өчигдөр, 20:27
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

Өчигдөр, 20:23
Өчигдөр, 20:13
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани