- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уул уурхайн үнийн уналтыг сөрөх дархлаа хэрэгтэй
Манай улсын эдийн засгийн эрсдэл даах чадвар бэхжиж байгаа боловч томоохон шокийг даван туулахад хүрэлцэхгүй байна гэсэн дүгнэлтийг ОУВС-гаас хийсэн. Энэ нь манай гадаад эрсдэл буюу төлбөрийн тэнцлийн эрсдэлийг анхааруулаад байгаа хэрэг гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм.
Тухайлбал, манай улсын урсгал данс 2008 оноос хойш тогтмол алдагдалтай буюу дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 19 хувьтай тэнцүү байсан. Энэ нь хуримтлагдсан дүнгээр Монгол Улсын урсгал данс 2008 оноос 2018 оныг дуусах хүртэл хугацаанд 23.5 тэрбум ам.долларын алдагдалтай байсан гэсэн үг. Үүнийг бид гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл, бондын өр төлбөрөөр санхүүжүүлж ирсэн. Үр дүнд нь Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалтын позиц -34.4 тэрбум ам.долларын сөрөг дүнтэй, үүн дотроо гадаад өр 29.5 тэрбум ам.доллар болж нэмэгджээ.
Дээрх хуримтлагдсан төр, хувийн хэвшлийн өр төлбөрийн эргэн төлөлт 2020-2024 онуудад 14.4 тэрбум ам.доллар болох тооцоо гарч байна. Үүнээс Засгийн газар, Монголбанкны төлөх өр 6.7 тэрбум ам.доллар юм. Нийт экспортын 90 хувь, хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь уул уурхайгаас хамааралтай манай улсын хувьд энэ хэмжээний гадаад өрийн эргэн төлөлт уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналтын мөчлөгтэй давхацвал эдийн засгийг бүхэлд нь эрсдэлд оруулж болзошгүй. Үүнийг Монголбанкны мөнгөний бодлогын мэдэгдэлд ч ОУВС-гийн Ажлын хэсгээс ч анхааруулаад байгаа юм. Түүнчлэн ирэх жилүүдэд төлөх төр, хувийн хэвшлийн өрийн тодорхой хэсгийг төлж, тодорхой хэсгийг гадаад зах зээлд дахин санхүүжүүлэх буюу хугацааг нь сунгах шаардлага гарах байх гэдгийг Төв банкнаас мэдэгдэж буй. Ингэхэд хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх, олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгийг авах шаардлагатай. Үүний тулд "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, олон улсын байгууллагууд, хандивлагч орнууд болон хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлж төсөв, мөнгөний бодлогын сахилга батыг үргэлжлүүлэн сахих нь чухал.
Гол нь Монгол Улсад орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Ингэж байж төлбөрийн тэнцэл сайжирч, ирэх жилүүдэд төлөх гадаад өрийг амжилттай шийдвэрлэх бололцоо бүрдэх юм. Мөн энэ нь гадаад эрэлтийн шок буюу уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналтаас шалтгаалж эдийн засаг хямрах сөрөг нөлөөллийг бууруулж чадна. Үүн дээр Засгийн газрын зүгээс голлон анхаарч ажиллах шаардлага үүсэж байна. Монголбанкны зүгээс Засгийн газар болон УИХ-ын бодлогын шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ есдүгээр сард төлбөрийн тэнцлийн асуудлаар онол практикийн хурлыг эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан зохион байгуулна гэдгээ мэдэгдээд байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||