- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Б.Намхайнямбуу: “Эрдэнэт” үйлдвэр 2052 он хүртэл ажиллах нөөцтэй
-Манай улсын эдийн засгийн гол тулгуур үйлдвэрийн нэг яах аргагүй "Эрдэнэт”. Цаашид хэрхэн хөгжих бодлого чиглэлтэй байна вэ?
-Эрдэнэт үйлдвэр 35 жил уул уурхайн салбараа тэргүүлсээр ирсэн. Үүний
ард техник технологи, хүний нөөц гээд олон хүчин зүйл бий. Хамгийн гол
нь их мундаг том үйлдвэр болж харагдахаас илүү улс орныхоо хөгжилд тус
болохын тулд техник, технологи, ажлын туршлага гээд олон зүйл дээр
бусад үйлдвэрт жишиг болж байх ёстой гэж бодож байна. Тэр дундаа
нийгмийн асуудлаа яаж шийдэж буй нь их чухал. Жишээ нь, ажилчдын орон
сууц, цэцэрлэг сургууль, эмнэлэг, амралт сувилал гээд бусдад үлгэр
дууриал болох ажил их бий. Үүнээс гадна Засвар механикийн заводоо
Монголын авто машин үйлдвэрлэлийн суурь болгохоор төлөвлөж байгаа.
Ингээд төмрийн хүдэр боловсруулдаг "Хөх ган” үйлдвэртэй хамтарч ямар
бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох талаар судалгаа хийж байна. Цаашид
Монголын уул уурхайд ашиглаж буй техник тоног төхөөрөмжийн сэлбэг
хэрэгслийг үйлдвэрлэх санаа байгаа. Манай Засвар механикийн заводод
боловсон хүчин, байр байшин, ажлын туршлага гээд бүхий л зүйл бий. Дээр
нь манайд анх удаа уурхайн Хаалт хөгжлийн менежмент боловсруулсан. Өндөр
хөгжилтэй орнуудад уурхай нээгдсэн цагаасаа л хаалтаа хэрхэн хийх
талаар бэлдэж эхэлдэг. Тэгээд тусгай сан үүсгээд уурхайн нөөц дуусч
хаагдсан үед тухайн орон нутгийн иргэд хэвийн ажиллаж амьдрах боломжийг
бүрдүүлж өгдөг юм. Жишээ нь, "Эрдэнэт” үйлдвэрийг анх байгуулагдахад
ажилчдын ар гэр эмэгтэйчүүдийг ажиллуулах хивсний үйлдвэр бас
байгуулсан.
-Энэ онд ямар ямар томоохон ажил амжуулах төлөвлөгөө байгаа вэ?
-"Эрдэнэт” үйлдвэрийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр бий. Үүний
хүрээнд томоохон бүтээн байгуулалт хийж байгаа юм. Энэ онд "Эрдэнэт
медикал” эмчилгээ оношлогооны төв ашиглалтад оруулна. Уг төвд эмнэлгийн
хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулсан. Ингэснээр гадаадад
өндөр үнээр хийлгэдэг эмчилгээ, оношилгоог Монголдоо хийх боломж бүрдэж
буй юм.
-Эрдэнэтийн овоо ордод одоо хэдэн жил ажиллах нөөц байгаа
бол. Уурхай гүн болох тусам хүдэр дэх зэсийн агууламж буурч буй
гэдэг. Тэгэхээр бүтээгдэхүүний үйлдвэрлэл, чанарыг хэвийн
хадгалахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?
-"Эрдэнэт” үйлдвэрт 2052 он хүртэл ажиллах нөөц бий. Үүнийгээ Эрдэс
баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Эрдэнэтийн овоо ордын ойр
орчимд хайгуулын ажил нарийвчилж сайн хийх ёстой. Хайгуул судалгааны
ажил чамгүй хийж байгаа. Тэгэхээр ер нь 100 жил ажиллах нөөц тогтоох
байх гэж найдаж байна. Ил уурхай гүн болох тусам хүдэр дэх зэсийн
агуулга буурч байгаа. Хүдэр дэх зэсийн агуулга анх 0.9 хувь байсан. Одоо
0.5 хувь болсон. Иймд жилд 500 гаруй мянган тонн баяжмал үйлдвэрлэх
хүчин чадлаа хадгалахын тулд үйлдвэрийн өргөтгөл хийж буй юм. Ингээд
жилд боловсруулах хүдрийн хэмжээг нэмнэ.
-Та дээр Монголд машин үйлдвэрлэлийн суурийг тавина гэлээ. Хэзээнээс сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэж эхлэх юм бол?
-Яг нарийн хугацаа хэлэхэд хэцүү. Үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг
бүрэн шинэчилсэн. Одоо зохион бүтээх инженерүүд маань сайн ажиллах
ёстой. Бид зах зээл, үйлдвэрлэх бүтээгдэхүүний судалгаа хийж төсөл,
хөтөлбөр боловсруулж байна. Ер нь, шинжлэх ухаанч нарийн судалгаа гарч
байж бүгд тодорхой болно.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||