- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ц.Мянганбаярын лецинз бүхий талбайг түрээслэдэг компаниудын ард нөлөө бүхий улстөрчид байдаг
Засгийн газар наймдугаар сарын 20-нд шийдвэр гаргаж, Архангай аймгийн Цэнхэр суманд уул уурхайн олборлолт явуулдаг компаниудын үйл ажиллагааг зогсоосон. Уул уурхайн талхалалтад өртсөн Орхон гол, Цэнхэр сумын экологийн доройтол холбоотой асуудал 2010 оноос эхлэн хөндөгдөж, хамгийн эмзэг асуудлын нэгд тооцогдож байсан ч аль ч Засгийн газар, аль ч Ерөнхий сайд анхаарлаа хандуулаагүй байсан юм.
Лецинзээ цуцлуулсан Монгол газар компани бол Орхоны хөндийд 1999 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж буй байгаа. Олборлолтын хамгийн олон га талбайг хамарсан давуу эрхт компани бөгөөд албан ёсны нэг ч бичиг баримт бүрдүүлэлгүйгээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг.
Уул уурхайн лезинзийг цуцалсны дараа манай сурвалжлах баг Архангай аймгийн Цэнхэр суманд ажиллаж, Засгийн газрын шийдвэр газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаа болон, сумын нөхцөл байдлын талаар сурвалжлага бэлтгэв. Одоогоос хорин жилийн өмнө мал сүрэг дүүрэн багширсан, малчин айлууд хаяа дэрлэн зусаж, уул бүрийн аманд булаг горхи ундарсан, жимс, цэцэг алагласан хангай байсан тухай нутгийн хүний яриг сонсож, Орхоны хөндийг зүглэв. Нүдэндээ зурагласан хөндийн өнөөгийн төрх дэндүү өөр ажээ. Ухсан нүх, баганадан өндөрлөсөн шороонууд тогтоол шар нуурнууд хаа сайгүй. Түүний дэргэд уурхайн том техник, "кемп” гэгдэх ажилчдын байрладаг газрууд хаа очиж тохилог юм.
Наймдугаар сарын 22-нд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан МХЕГ, ЦЕГ, ТЕГ, АМГТГ-ын алба хаагчид багтсан тусгай Ажлын хэсэг Цэнхэр сум, Орхон багийн нутагт ажилласан билээ. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын ахалсан энэ Ажлын хэсэг уурхайнуудын алт угаадаг хиймэл нуурын усыг задлах, уурхайн техникүүдийг буцаах үүрэг өгөөд буцжээ. Мөн Цагдаагийн болон МХЕГ, ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн үлдэж энэ багийн малчдаас эхлэн айлуудыг албадан нүүлгэж, уурхайн алт угаадаг, хүнд даралттай усан буунуудыг лацдах ажлыг эхлүүлжээ.
Сайдын тушаалаар наймдугаар сарын 24-ны орой Шийртийн аманд байх гурван хиймэл нуурыг задалсан бөгөөд дунджаар 20 метр орчим гүнтэй хиймэл нуурын ус Орхон гол руу цутгаж, ихээхэн хэмжээний бохирдол үүсгэсэн байв. Үүнээс гадна 20 орчим алт угаадаг хиймэл нуур бий. Тэднийг бүгдийг задлаад Орхон гол руу хийнэ гэвэл Орхоны хөндий тэр чигтээ шаварлаг шар усаар дүүрч, 1998 оноос хойш хиймэл нуурт хуримтлагдсан хог, химийн бодисоор бохирдох болно хэмээн нутгийнхан халаглаж байв.
Цэнхэр суманд алт олборлох зөвшөөрөл бүхий 13 тусгай зөвшөөрөл дангаараа Ц.Мянганбаярын нэр дээр байдаг аж. Ц.Мянганбаяр эдгээр лецинзийг гараас гарт, компаниас компани хооронд дамлан наймаалж ашиг олж ирсэн байх юм.
Харин одоо Монгол газар компанийн эзэн Ц.Мянганбаяр Засгийн газраас мөнгө нэхэмжлэх талаар ярих болсон. Угтаа бол алтны талбайг доорх компаниудад түрээлсүүлэн ашиг олж байсан Ц.Мянганбаяр Засгийн газраас мөнгө нэхэмжлэх биш, байгаль орчинд учруулсан хохирол, түрээсээс олсон ашгийн татвараа төсөвт оруулах ёстой баймаар…
Монгол газар компани алтны лезинзтэй талбайн нэг га газрыг 10 саяаас эхлэн үнэлж, гэрээ байгуулан бусад компаниудаар алт олборлуулдаг аж. Үүний дараа намар нь Ц.Мянганбаяр компаниудыг ахин 10 сая төгрөгөөр саадаг бөгөөд энэ мөнгөө нөхөн сэргээлтэд зориулна хэмээн хураадаг гэнэ.
Орон нутгийнхны өгсөн мэдээллээр доорх 13 лецинз бүхий талбайд тус компаниуд алт олборлож байжээ.
Д/д | Тусгай зөвшөөрлийн дугаар | Аймаг, сум | Газрын нэр | Эзэмшигч | Тайлбар
Цэнхэр сумынхны өгсөн мэдээллээр… |
1. | MV-002426 | Архангай, Цэнхэр | Өлтийн гол | Монгол газар ХК | Монгол газар ХХК түрээслэдэг байжээ |
2. | MV-002427 | Архангай, Цэнхэр | Өлтийн гол | Монгол газар ХК | Монгол газар түрээслэдэг байжээ. |
3. | MV-005529 | Архангай, Цэнхэр | Шийртийн эх | Монгол газар ХК | Батдөлгөөнмөрөн ХК
Энд Ц.Мянганбаярын туслах Баярсайханы компани олборлолт явуулж байжээ. |
4. | MV-007207 | Архангай, Цэнхэр | Өлтийн гол | Монгол газар ХК | ЭМ Жи Эйч
|
MV-009258 | Архангай, Цэнхэр | Өлтийн гол | Монгол газар ХК | ЭМ Жи Эйч
Ц.Мянганбаяр Монгол газар компанийг үүсгэн байгуулахаасаа өмнө ийм нэртэй компанитай байсан бөгөөд энэ лецинз дээр түрээслэгчид ажилладаг байжээ. |
|
6. | MV-004822 | Архангай, Цэнхэр | Гүүтийн эх | Монгол газар ХК | Нэшнл Тришир
Монгол газар компанийн хамаарал бүхий компани |
7. | MV-004174 | Архангай, Цэнхэр | Шийртийн ам | Монгол газар ХК | Лецинз Гурван хайрханы асар ХХК хэмээх компанид хамааралтай ч энд "Алтан дорнод Монгол” компани алт олборлолт явуулж байжээ. |
8. | MV-004780 | Архангай, Цэнхэр | Бодонт эх | Монгол газар ХК | Голдон Хаммер ХХК хэмээх компани алт олборлож байсан нэртэй.
Гэхдээ лецизийг Монгол газар ХХК Алтан дорнод Монгол ХХК-ны охин компани зарсан. Алтан дорнод Монгол ХХК-аас Улз групп худалдан авч олборлолт явуулж байжээ. |
9. | MV-001410 | Архангай, Цэнхэр | Өлзийт тээл | Монгол газар ХК | БМНС компани
Алтан дорнод Монгол ХХК олборлолт явуулж байжээ. |
10. | MV-012470 | Архангай, Цэнхэр | Шийртийн хойд салаа | Монгол газар ХК | Алтай гоулд ХХК олборлолт явуулж байв. |
11. | MV-0020442 | Архангай, Цэнхэр | Бодонт тээл | Монгол газар ХК | Улз групп
|
12. | MV-0017316 | Архангай, Цэнхэр | Гүүтийн ам | Монгол газар ХК | Сэншивэемонголиа ХХК
|
13. | XV-006219 | Архангай, Цэнхэр | Өлзийт тээлийн нуруу | Монгол газар ХК | Эрдэнэсийн хотхон
|
Ц.Мянганбаярын лецинз бүхий талбайг түрээслэх замаар алт олборлож байсан компаниудын ард дандаа нөлөө бүхий улстөрчид байдаг. Тухайлбал, Алтай гоулд ХХК-ын ард Төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхэм, Улз групп болон БМНС-ийн ард Архангайн гаралтай, У.Хүрэлсүхийн танхимын гишүүн БСШУ-ны сайд Е.Баатарбилэг, Сэншивэемонголиа ХХК-ийн ард Архангай аймгийн дарга нар байдаг тухай Цэнхэр сумынхан ярьж байна.
Үргэлжлэл бий.
Т.ПАГМАА
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||