- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Алт тушаалт буурч, эдийн засагт эрсдэл нэмэгдлээ
Эдийн засгийн хүндрэл, валютын ханшийн эрсдэлийг өнгөрсөн хугацаанд манай улс сөрж гарахад гол үүрэг гүйцэтгэсэн алтны тушаалт хумигдсаар. Өнгөрсөн оны мөн өдийд 11 тонн алтаар нөөцөө зузаалсан төв банк энэ сарын байдлаар дөнгөж 9.5 тонн алт худалдан авчээ. 2018 оны эцэст 22 тонн алтаар эрдэнэсийн сангаа төв банк баяжуулсан ч энэхүү амжилтаа ахин давтахад улам бүрхэг болж байна. Уул уурхай, тэр тусмаа алтны салбар дахь хатуурхал валютын нөөц, ханшийн баталгаа болдог шаргал металлыг улам эрэлттэй болгов.
Алт руу бөмбөрцгийн улс болгоны төв банк хошуурч байна. 2020 онд тохиож болзошгүй санхүүгийн ээлжит хямралыг гэтлэх төлөвлөгөөний тэргүүн эгнээнд алт даналзах аж. Өөрөөр хэлбэл, хатуу валют гэгдэх алтаар хамаг нөөцөө бүрдүүлэх, алт руу хөрвүүлэх сонирхол улам бүр газар авчээ. Ийм уур амьсгал ч он гарснаас хойш ерөнхийдөө ноёлж буй.
АНУ, Хятадын хооронд өрнөх сунжирсан худалдааны сөргөлдөөн, Европын эдийн засгийн удаашрал, Азийн санхүүгийн зах зээлийн чухал төвд тооцогдох Хонконгийн дөрөв дэх сардаа үргэлжилж буй жагсаал энэ болгон өнөөдөр алтыг "од” болгон дэвшүүлсээр байна. Томоохон хөрөнгийн зах зээлийн гэнэтийн цочрол, ул суурьтай хандах учиртай их гүрнүүдийн улс төрийн шийдмэг байдал хүртэл алт гэгч таваарын "амбиц”-ыг өргөсөөр.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, төлбөрийн тэнцэл 456 сая ам.долларын ашигтай гарсан ч манай улсын гадаад өрийн дарамт өндөр хэвээр. Ийм нөхцөлд одоогийн дөрөв хүрэх тэрбум ам.долларын валютын нөөц, төлбөрийн тэнцлийн хагас тэрбум хүрэхгүй ашигт баярлах нь хэтэрхий эртдэх. Мөнгөний бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж, санхүүгийн системийн хэвийн үйл ажиллагааг хангах учиртай төв банкны санааг зовоож буй бодит болгоомжлолд энд дурдаад буй алт эрэмбэлэгдэх аж. Хачирхалтай нь 2021 оноос бондын эргэн төлөлт хийх засаг төр валютын орлогоо нэмэх эх сурвалжийг эрэлхийлэх бус харин байгаагаа гацааж, хөрөнгө оруулагчдыг үргээх ажлыг хамаг сайнаараа хийх болов. Үүнийг энэ онд гарсан хэд хэдэн шийдвэр, тусгай ажиллагаанаас харж болох юм. Монголбанк сар тутмын ээлжит хурлаа пүрэв гарагт хийж, статистик мэдээллээ олон нийтэд танилцууллаа.
Бизнесийн зээлийн идэвхжил ДНБ-ий өсөлтийг дэмжжээ
Мөнгөний нийлүүлэлт, хадгаламж, ипотек, зээлийн чанарт тодорхой хэмжээний ахиц гарчээ. Тухайлбал, хэрэглээний зээл ялимгүй буурч, эсрэгээрээ бизнесийн зээл идэвхжжээ. Бизнесийн зээл өсөн нэмэгдэхэд мөнгөний бодлого нөлөөлж, улмаар ДНБ энэ оны хагас жилд 7.3 хувиар өсөхөд хүрэв. Бизнесийн зээлийг задалж харвал, эдийн засаг өсөлттэй гарахад хүргэсэн уул уурхай, үйлчилгээний салбарт түлхүү олгогджээ. Үйлчилгээний салбар дотроо жижиг, дунд аж ахуй нэгж рүү энэхүү хөгжлийн санхүүжилт чиглэсэн байна. Харин алтны тушаалт л жилийн өмнөхөөс огцом буурчээ. Өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлсэн зургаан банкны шинээр оруулж ирсэн мөнгөний гарал, эх үүсвэр хууль, журамд нийцтэй эсэхэд магадлан баталгаажуулах шалгалт хийгдсэн. Уг шалгалтын урьдчилсан дүнг энэ сарын 16- нд эцэслэн танилцуулах байсан ч техникийн шинжтэй ажлуудаас үүдэн хойшилсон билээ. Шалгалтын хүрээнд Монголбанк олон улсын нэр хүндтэй Duff and Phelps Singapore PTE Ltd аудитын компаниас зөвлөх үйлчилгээ авсан бөгөөд ирэх сард багтанолон нийтэд энэхүү шалгалтын дүнг зарлах аж.
Алтны тушаалт жилийн өмнөхөөс огцом буурсан шалтгааныг хуулийн эрх зүйн орчинтой холбож тайлбарлахаас аргагүй юм. Энэ оны эхнээс алтны салбарт ногдуулсан 2.5 хувийн татвар хүчингүй болсноор төв банк руу алтаа тушаах аж ахуйн нэгж болон иргэдийн тоо цөөрч, алтны худалдаа далд хэлбэрт орсон гэж салбарынхан хэлж байна. Үүнээс гадна орон нутагт хариуцлагагүй уул уурхайг "цэцэглүүлсэн” зарим компанийн үйлдэл ч алтны салбарт уршиг тарилаа. Хэрэглээний эдийн засагтай, импортоор өмсөх, зүүх, идэх уухаа авдаг орны хүмүүс валютын ханшийн нөлөөнд хамгийн ихээр өртөж байдаг. Тэгвэл алтны тушаалт буурснаар энэхүү нөлөө өрхийн эдийн засагт илүү хүчтэй мэдрэгдэх эрсдэл зөвхөн цаг хугацааны асуудал болжээ.
Б.Түмэнцэнгэл: Макро зохистой бодлого "гашуун эм” мэт боловч эдийн засгийн тогтвортой байдлыг хангадаг
Монголбанк Зүүн өмнөд Азийн төв банкуудын холбоо (ЗӨАТБХ) хамтран "Санхүүгийн мөчлөг ба хямрал” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлтэй "Санхүүгийн мөчлөг” болон "Макро зохистой бодлого” сэдвийн хүрээнд ярилцлаа.
-"Санхүүгийн мөчлөг ба хямрал” сургалтын талаар мэдээлэл өгнө үү?
-Монголбанк 1999 онд Зүүн өмнөд Азийн Төв банкуудын холбоо (ЗӨАТБХ)-нд гишүүнээр элссэнээс хойш хамтарсан сургалт, судалгаануудад идэвхтэй оролцож ирсэн байдаг. "Санхүүгийн мөчлөг ба эдийн засгийн хямрал” сэдвээр Улаанбаатарт зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн сургалтад 10 төв банкны 30 орчим мэргэжилтэн оролцлоо. Багш нарын хувьд ЗӨАТБХ (Seacen Centre), Олон улсын төлбөр тооцооны банк (BIS), Сан-Францискогийн Холбооны нөөцийн банкны туршлагатай экспертүүд хичээл зааж байна. Тус сургалтаар Азийн орнуудын төв банкны мөнгөний бодлого, хяналт шалгалт, макро зохистой бодлогын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд сүүлийн үеийн академик судалгаанууд, тооцооллын арга техникуудтэй танилцаж, санхүүгийн мөчлөгийн аль үед ямар бодлогын арга хэмжээ зохистой талаар үзэж байна.
-Санхүүгийн мөчлөг гэж яг юуг хэлж байна вэ, бизнесийн мөчлөгөөс юугаараа ялгаатай вэ. Мөчлөгтэй холбоотой ямар гол сорилтууд байна вэ?
-Гол ялгаа нь бодит эдийн засгийн идэвхжлийг илэрхийлэх макро статистикууд ямаршуу байгааг шинжилж байна уу, эсвэл санхүүжилийн нөхцөл байдал болон хөрөнгийн үнэ цэнэ хэрхэн өөрчлөгдөж байгааг тооцоолж байна уу гэдэгтэй холбоотой. Ердийн бизнесийн мөчлөг хувьд эдийн засагт үйлдвэрлэл, үйлчилгээ хэр идэвхтэй өрнөж буйг харуулдаг үзүүлэлт гэж хэлж болно. Үүний хүрээнд ДНБ-ий бодит өсөлт, мөн түүнчлэн хөрөнгө оруулалт, аж үйлдвэрлэлийн идэвхжил, худалдааны салбарын борлуулалт, ажил эрхлэлт, орлогын өсөлт гэх зэрэг үзүүлэлтүүдийг авч үзэх нь түгээмэл. Тэгвэл эдийн засагт оролцогчдын үйл ажиллагаа цаанаа санхүүжилттэй ихээхэн холбоотой байдаг бөгөөд санхүүгийн нөхцөл байдал ч мөн мөчлөгтэй байдаг. Жишээ нь компаниуд хөрөнгийн зах дээрээс хувьцаа эсвэл бонд хэлбэрээр санхүүжилт босгох боломж, иргэдийн авч буй хэрэглээний зээл, эзэмшиж буй хувьцаа эсвэл үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ нь одоогийн санхүүгийн байдал болон цаашдын шийдвэр, үйл хөдлөлд нь чухал нөлөөтэй. Энэ нь хэдийгээр мэдээжийн зүйл мэт санагдавч зээлийн өсөлт, бондын хүүгийн спред, хувьцаа болон үл хөдлөх хөрөнгийн үнийг ажиглаад, ямар нэг нэгдсэн дүгнэлт хийх нь амаргүй. Учир нь энэ өсөлт үнэхээр эдийн засаг хэвийн, сайн байгаагийн илрэл үү эсвэл хэт хурдтай, эрсдэлтэй зүйл үү гэдэг заагийг ялгах шаардлагатай учраас тэр. Санхүүгийн байгууллагууд эдийн засаг сайн үед санхүүжилтийн нөхцөлөө хэт сулруулж, мөчлөг дагасан үйл хөдлөлтэй байдаг нь нэмэлт сорилтыг дагуулдаг. Тухайлбал, эрсдэл өндөртэй зээлдэгчид шалгуур багатай моргежийн зээл ихээр олгосон нь өмнөх хямралын шалтгаан болсон том сургамж байсан. Мөн санхүүгийн мөчлөг бизнесийн мөчлөгөөс урт бөгөөд, далайц өндөртэй байх нь түгээмэл тул хоёр мөчлөг зөрөх үед сорилтыг бий болгодог. Одоо дэлхийн гол эдийн засгууд түүхэн дэх хамгийн урт тэлэлтийн мөчлөгтөө яваа ч харьцангуй бага хүүгийн орчинд санхүүгийн маш зөөлөн нөхцөлөөр үүнийг дэмжиж буй. Бизнесийн мөчлөг унахад санхүүгийн нөхцөлийг үргэлжлүүлэн сулруулах уу, энэ нь ирээдүйд санхүүгийн байгууллагуудын ашигт ажиллагаа, хөрөнгийн хөөсрөл болон өрийн тогтвортой байдалд илүү том эрсдэлийг хуримтлуулах уу гэдэг нь том асуулт юм.
Хэрэглээний зээлд тавьсан хязгаарлалт нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаална
-Санхүүгийн мөчлөгийг далайц багатай байлгах, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад олон улсад макро зохистой бодлого түгээмэл хэрэглэгдэж байна. Монголбанк макро зохистой бодлогыг хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
-Санхүүгийн мөчлөг, макро зохистой бодлого зэрэг нь дэлхийн хэмжээнд ч харьцангуй шинэ сэдэв. Иймд мөчлөгийг хэмжих арга техникүүд, уналт ойрхон байгааг илэрхийлэх урьдчилсан дохиоллын индикаторууд болон санхүүгийн систем хэр эмзэг байгааг хэмжих стресс тестийн арга барилыг хөгжүүлэх нь чухлаар тавигдаж байна. Монголбанкны хувьд, 2018 онд Төв банкны тухай хууль шинэчлэгдсэнээр макро зохистой бодлого хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Улмаар мөчлөгийн болон бүтцийн шинж чанартай эрсдэлийг удирдахад чиглэсэн макро зохистой бодлогыг нэвтрүүлэх стратегийг боловсруулаад хэрэгжүүлээд явж байна. Мөн олон улсын шилдэг арга барилыг судлах, техник туслалцааны хүрээнд төсөл хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа хийх, зарим төв банкуудын туршлагыг судлах зэрэг ажлууд хийлээ. Хэрэгжүүлж буй бодлогын хувьд, банкны системийн хэмжээнд зарим зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд болон хэрэглэгчид суурилсан өр орлогын харьцаа, зээлийн хугацаа зэрэг хэрэгслүүдээр дамжуулж бодлогын арга хэмжээг авсан. Тухайлбал, төгрөгийн болон валютын зээлийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг ялгаатай тогтоосон, төгрөг болон валютын зээлийн эрсдэлийн жинг ялгаатай тогтоосон, мөн хамгийн сүүлд хэрэглээний зээлийн өр орлогын харьцаа болон хугацаанд дээд хязгаар тавьсан зэрэг арга хэмжээг нэрлэж болно. Мөнгөний бодлогоор эдийн засгийн сэргэлтийг дэмжихийн зэрэгэцээ, бодлогын хүүгээр нөлөөлөхөд хүндрэлтэй эрсдэлүүд, тухайлбал балансын долларжилт болон валютын зөрүү, хэрэглээний зээлийн хэт хурдтай өсөлт гэх мэт эрсдэлийг хуримтлуулахгүй байлгахад чиглэсэн арга хэмжээ юм. Ингэснээр банкны системийг эрүүл байлгаж, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зорилготой. Хэрэглээний зээл дээр тавьсан хязгаарлалтууд нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах давхар агуулгатай.
-Хэрэглээний зээл, тэр дундаа тэтгэврийн зээлийг хязгаарласан гээд шүүмжлэлд ямар тайлбар өгөх вэ?
-Макро зохистой бодлого нь зарим талаар захиргааны шинж чанартай, зүйрлэвэл "гашуун эм” мэт санагдах ч эдийн засгийн цаашдын тогтвортой байдалд зайлшгүй гэдгээрээ онцлог. Хэрэглээний зээл дээрх хязгаарлалтыг "одоо бүгдэд таалагдах зүйл биш боловч, ирээдүйд эдийн засагт хэрэгтэй арга хэмжээ” гэдэг өнцгөөс харах нь зүйтэй болов уу. Банкны эх үүсвэр зөвхөн хэрэглээ, импортыг л санхүүжүүлээд байх нь тийм ч оновчтой биш. Ханшийн сулралтын дарамтыг үүсгэхээс гадна ажлын байр бий болгох бизнесийн хөрөнгө оруулалт, цаашлаад урт хугацаанд эдийн засгийг төрөлжүүлэх нь асуудалтай болно. Хэдийгээр хэрэглээний зээлийн эргэн төлөлт одоо сайн байгаа ч, цаашид өрхийн өр хэт нэмэгдсэн тохиолдолд зээлийн чанар муудах эрсдэл бий. Энэ нь банкны салбарт эрсдэл гэсэн үг. Мөн зээлээр санхүүжиж буй хэрэглээ хумигдахад бодит эдийн засгийн салбаруудын борлуулалт дагаад хурдтай агших эрсдэлтэй. Тэгэхээр банкны салбарын тогтвортой санхүүгийн зуучлал талаасаа ч, өрхийн өрийн дарамт болон эдийн засгийн тогтвортой байдал талаасаа ч эрсдэлийг үүсгэж байсан учраас авсан арга хэмжээ юм. Богино хугацаанд зээл хурдтай өсөөд, эргээд огцом агших нь эдийн засагт сайн биш. Харин аль болохоор тогтвортой байх нь чухал.
-Ярилцсанд баярлалаа.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||