Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тайланд Зүүн өмнөд Азийн эрчим хүчний зангилаа болно

 

Тайланд Зүүн өмнөд Азийн эрчим хүчний зангилаа болно

 

Зүүн өмнөд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулж, цахилгаан борлуулах зангилаа болохоор олон арван жил мөрөөдсөн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр Тайланд улс зориг шулуудлаа.

Тайланд нь Лаосоос худалдан авч Малайзид борлуулдаг эрчим хүчнийхээ хэмжээг гурав дахин нэмэгдүүлж, хил дамнасан эрчим хүчний худалдаанд шаардлагатай Камбожоос Мьянмар хүрдэг цахилгаан сүлжээний дэд бүтцээ сайжруулахаар шийдвэрлэснийг Эрчим хүч  бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ваттанапон Куроват мэдэгдлээ. Уг арга хэмжээ нь Тайландын эрчим хүчний тогтолцоог "ногоон”, хямд төсөр, үр ашигтай болгох Эрчим хүчний сайд Сонтират Сонтижиравоны хүчин чармайлт байна.

Эрчим хүчний худалдаа энгийн хэмээн Ваттанапон тайлбарлав. Тайланд нь өөрийн түгээх сүлжээнд шаардлагатай эрчим хүчийг Лаосоос аль болох их худалдан авна. Учир нь Меконг мөрөн, түүний салаа цутгалангуудад байгуулсан олон далангаас үүсгэдэг Лаосын эрчим хүч хэрэгцээнээсээ илүү гардаг. Лаосоос худалдан авсан эрчим хүч Тайландын хэрэглээнээс мөн илүү гарч байгаа болохоор цааш Малайз, Камбож, Мьянмарт худалдах юм.

"Бид аль болох шуурхай бүс нутгийн эрчим хүч түгээх, хуваарилах сүлжээний төв болох зорилт тавиад байгаа”-г Бангкок хотноо Ваттанопон ярилцлага өгөхдөө тайлбарласан юм. Тэрбээр "бүс нутгийн эрчим хүчний зангилаа болох зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэд бүтэц, хүчин чадал угаасаа бидэнд бий” хэмээн тэрбээр нэмж өгүүлэв.

Зүүн өмнөд Азийн бүс нутаг дахь цахилгаан станцууд, эрчим хүч хэрэглэгчдийг холбох энэ санаа 20 гаруй жилийн тэртээгээс яригдсан ч санхүүжилт, засгийн газар хоорондын уялдаа холбоотой бэрхшээлээс шалтгаалан хэрэгжиж чадахгүй өдий хүрчээ.

Зохицуулалтын асуудал нэг мөр болоогүйн зэрэгцээ дэд бүтэц байгуулах өртөг зардлын улмаас эрчим хүч түгээх олон улсын сүлжээ Европоос бусад бүс нутагт ховор үзэгдэл юм. Нэгдсэн сүлжээ байгуулснаар эрчим хүчний аюулгүй байдал дээшилж, сэргээгдэх эрчим хүчний эх сурвалжийг хамтран ашиглах нөхцөл бүрддэгийг олон улсын Эрчим хүчний агентлаг (IEA) тайлбарлаж байна.

Өдгөө Тайланд нь эрчим хүч түгээх сүлжээгээ Лаос, Малайзтай хэдийн холбосон. Өнгөрсөн оноос хойш Тайландаар дамжуулан лаосоос 100 мВт (мегаватт) эрчим хүч худалдан аваад байгаа Малайз улс цаашид хэмжээг нь 300 мВт-д хүргэх арга эрэлхийлж байгааг Ваттанапон өгүүлсэн юм. Камбож Мьянмарын хилийн хотууд ч тайландаас бага хэмжээний эрчим хүч худалдан авдаг. Худалдан авах хэмжээг цаашид нэмэгдүүлж Лаос, Малайзын түвшинд хүргэхийн тулд дэд бүтцийг сайжруулах шаардлагатай аж.

Эрчим хүч түгээх, хуваарилах сүлжээний зангилааны үүрэг гүйцэтгэх нь Тайландад ч өгөөжтэй гэж Ваттанапон онцлон дурдаж байлаа. Тайланд улс эрчим хүчний шугамаараа Лаост цахилгаан дамжуулсны хөлс-нэмэлт орлого олохын зэрэгцээ хааяа үүсдэг эрчим хүчний илүүдлээ борлуулж, цахилгаан станц, дэд бүтцээ одоогийнхоос илүү үр ашигтай ашиглах юм. Эрчим хүчний сүлжээ ашиглалт сайжирснаар алсдаа тайландад цахилгаан эрчим хүчний өртөг буурна хэмээн Ваттанопон үзэж байна.

Улс дамнасан нэгдсэн сүлжээ байгуулснаар хөгжиж буй Лаос, Вьетнам зэрэг улсад хэрэгжүүлсэн усан, салхин эрчим хүчний томоохон өртөг ихтэй төслүүдийн үр өгөөж ч сайжирна хэмээн олон улсын Эрчим хүчний агентлагийн 2017 оны тайланд тайлбарлажээ.

Тайландын Эрчим хүч хөгжүүлэх төлөвлөгөө гэдэг үндэсний хөтөлбөртөө шинэ чиг шугамд нийцүүлсэн өөрчлөлт оруулахаар Эрчим хүчний шинэ сайд Сонтират Сонтижиравон төлөвлөж байна. Шинэчилсэн төлөвлөгөөгөөр тус улс жижиг оврын генератороос гаргасан сэргээгдэх эрчим хүч, цахилгаанаа ахиу ашиглах юм.

Тайланд улс 2037 он гэхэд эрчим хүчнийхээ хэрэглээний 25 хувийг эрчим хүчний маш жижиг үүсгүүр гэгдэх эх үүсвэрээс хангах аж. Тус улс нийтийн хэрэглээний цахилгааныг биомасс, нарны цахилгаан станцаас гарган авч, илүүдлээ эрчим хүчний сүлжээгээр дамжуулан борлуулна. Мөн нүүрс, шатдаг хийнээс үүсгэдэг эрчим хүчний үйлдвэрлэлийн хувь хэмжээг бууруулах болно. Байгалийн шатдаг хий нь одоо ч тайландын эрчим хүчний гол эх сурвалж юм.

ЗГМ сонин
Тайланд Зүүн өмнөд Азийн эрчим хүчний зангилаа болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани