Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Баттулга: АНУ-аас хөрөнгө оруулалт хийх үндэс суурь Стратегийн түншлэлээр тавигдсан

Х.Баттулга: АНУ-аас хөрөнгө оруулалт хийх үндэс суурь Стратегийн түншлэлээр тавигдсан

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-аас зохион байгуулж буй дотоод гадаадын бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч нарын уулзалтад оролцлоо.

Уулзалтыг саяхан болж өнгөрсөн айлчлалтай уялдуулан “Монгол-Америкийн харилцаа: Стратегийн түншлэлд тулгуурлан урагшлах нь” сэдвээр  зохион байгуулсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татсан юм. Тухайлбал, хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарласан нь бизнесийн орчинд хэрхэн нөлөөлөх, хөрөнгө оруулалтын орчинд таатай боломж бүрдэх үү, бизнесийн салбарын цаашдын тэргүүлэх салбар юу вэ гэдгийг бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, олон улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид түлхүү сонирхон асуусан юм. Стратегийн түншлэлийн түвшинд хүрснээр Монголын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхүйц том төсөл, хөтөлбөрүүдэд АНУ-аас урт хугацааны, стратегийн  хөрөнгө оруулалт орж ирэх үндэс суурь тавигдсаныг Монгол Улсын Ерөнхийлөгч дараах байдлаар дүгнэн хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Америкийн Нэгдсэн Улс нь бидний хувьд чухал “гуравдагч хөрш”, улс төр, эдийн засгийн ойрын түнш мөн. Технологи үйлдвэрлэлийн дэлхийн тэргүүлэгч улс, худалдааны том тоглогч, гадаадын хөрөнгө оруулалтын арвин эх үүсвэр болдог АНУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хөгжүүлэхийг бид чухалчлан үзэж байгаа. Та бүхний мэдэж байгаачлан миний бие Ерөнхийлөгч Д.Трамптай Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, манай хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснийг тунхаглан зарласан. Манай улс 192 улстай дипломат харилцаа тогтоосноос Стратегийн түншлэлтэй тав дахь стратегийн түнш улс нь АНУ болсон юм. Шат ахиулсан түншлэл маань хоёр улсын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн бэхжүүлэх, ялангуяа чамлалттай байгаа худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах, нэмэгдүүлэх чухал хөшүүрэг болох учиртай.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай ярилцах үеэр хоёр улсын эдийн засгийн харилцааг бодит тоон утгаар сайжруулах прагматик шийдэл, арга замуудын талаар санал солилцсон. Монгол Улс нь АНУ-ыг худалдааны чухал түнш, томоохон хөрөнгө оруулагч байлгах эрмэлзэлтэй байдаг.

Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, худалдааны салбарт харилцан ашигтайгаар өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой хэдий ч бидний эдийн засгийн хамтын ажиллагаа нэн чамлалтай байгаа гэдэгтэй хоёр тал санал нэгдсэн.

Монгол-Америкийн эдийн засгийн хамтын ажиллагаа өнөөгийн түвшинд хүрэхэд манайд хэдийнээ хөрөнгө оруулалт хийж, бизнес эхлүүлсэн Та бүхний хувь нэмэр их гэдгийг онцлон хэлэх байна. Бид шинэ хөрөнгө оруулагчдыг татахад анхаарахтай зэрэгцүүлээд бидэнтэй хамт өнөөг хүртэл бэрхийг туулж, сорилтыг давж ирсэн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч Та бүхэнд ч төрөөс үзүүлж чадах бүхий л дэмжлэгийг үзүүлж, бизнесийн таатай, тогтвортой орчныг бүрдүүлэх, бизнесээ тэлэхэд хамтран ажиллахыг чухалчилах болно.

Хоёр орны хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, хөгжүүлэх нөхцөл бололцоо бүрдсэнд тулгуурлан бодит ажил хэрэг өрнүүлэх нь Та бидний зорилт болж байна.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны гүйцэтгэлээр 6,9  хувьд хүрсэн. 2019 оны эхний хагас жилийн байдлаар энэ үзүүлэлт өсч 7,3 хувьд хүрсэн. Гадаад худалдааны эргэлт өнгөрсөн онд 12,9 тэрбум ам.доллар, экспортын хэмжээ 7,0 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоожээ.

Эдийн засгийн өсөлт цаашид тогтвортой байх хандлагатай байгаа ба Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018-2020 онуудад 6-8 хувь байх боломжтой гэсэн таамаглалыг гаргасан байна.

Олон улсын “Moody’s”, “Fitch”, “Standard and Poors” байгууллагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өсгөсөн нь манай улсад орж ирэх хөрөнгө оруулалт, гадаад, дотоодын байгууллагуудын гадаад харилцаа, дотоод итгэл нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлж байна.

Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын эдийн засагт тулгарсан хүндрэл болон гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин таагүй байсны улмаас 2015-2016 онуудад Монгол Улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт эрс татарсан.

Бид хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулж, хөрөнгө оруулагчдыг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажилласан. Үүний үр дүнд манай улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 2018 онд нэмэгдэж, жилийн эцсийн байдлаар 2,47 тэрбум ам.долларт хүрч өслөө.

Өнгөрсөн оны байдлаар АНУ-тай хийж буй худалдаа Монгол Улсын нийт худалдааны эргэлтийн дөнгөж 1,7 хувийг эзэлж, БНХАУ, ОХУ, Япон болон БНСУ-ын дараа буюу 5 дугаарт жагсаж байна. АНУ-аас Монгол Улсад 1990 оноос хойш оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 806 сая ам.доллар буюу 3,4 хувийг эзэлж, 8 дугаарт жагсаж байна. Эндээс харахад Монгол Улс дахь АНУ-ын эдийн засгийн ашиг сонирхлыг бодитойгоор нэмэгдүүлэх нөөц бололцоо их байна.

Монголын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхүйц том төсөл, хөтөлбөрүүдэд АНУ-аас урт хугацааны, стратегийн хөрөнгө оруулалт хийх үндэс суурь Стратегийн түншлэлээр тавигдсан.

2018 онд “Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”-ыг зарлаж, хөдөө аж ахуй, ус, сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, санхүү, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, эрүүл мэндийн үйлчилгээний дэд бүтэц болон бичил эрчим хүч зэрэг шинэ салбаруудад хамтран ажиллахаар тохиролцсон. Түүнчлэн Мянганы сорилын сангийн Хоёрдугаар компакт гэрээнд гарын үсэг зурж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа нь хоёр улсын аж ахуйн нэгжүүд хамтран төсөл хөтөлбөрт оролцож, цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжийг нээж өгнө.

Хөдөө аж ахуй, эрчим хүч, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, тодорхой төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх томоохон боломжууд байна. Тухайлбал, АНУ-ын Хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын корпораци, “Хөгжлийн төлөөх хөрөнгө оруулалтыг хүртээмжтэй ашиглах тухай (BUILD ACT)” хуулиар олгогдож буй шинэ арга хэрэгслүүдийн боломжуудыг Монгол, АНУ-ын бизнесүүд үр дүнтэйгээр  ашиглаж, Монгол Улсад тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

Түүнчлэн АНУ-д хийсэн айлчлалын үеэр АНУ-ын Конгрессоор “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийг хэлэлцэн батлуулах талаар ярилцсныг Та бүхэн сайн мэдэж байгаа. Уг хууль батлагдсанаар Монголын ноос, ноолуур, оёмол бүлжмэл буюу боловсруулах үйлдвэрлэлийн хөгжил, өсөлтөд чухал түлхэц болж, олон ажлын байр шинээр үүсч, ялангуяа эмэгтэйчүүд ажлын байраар хангагдаж, өрхийн орлого нэмэгдэх зэрэг эдийн засаг бодит хүртээмжтэйгээс гадна эдийн засаг төрөлжиж, экспортын бүтэц, зах зээл өргөжих олон талын ач холбогдолтой.

АНУ-ын зүгээс 1990-ээд оны эхээр Монголоос экспортлох оёмол бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргаж байсан юм. Монгол Улс шилжилтийн эдийн засгийн үеийн хүндрэл, бэрхшээлийг даван туулахад тодорхой хувь нэмэр оруулж, Монгол Улсын ноос, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар хөгжихөд эерэгээр нөлөөлж байсан. Үүний үр дүнд тухайн үед 40,000 ажлын байр бий болж, энэ нь дотоодын нийт ажиллах хүчний 20 орчим хувийг эзэлж байсан.

Ерөнхийлөгч Д.Трамп болон Конгрессийн хоёр танхимын гишүүдийн зүгээс энэхүү хуулийг батлуулахын төлөө дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлснийг энд онцлон тэмдэглэмээр байна.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд “public diplomacy” буюу хувь хүмүүс, олон нийтийн болон бизнесийн байгууллагуудын хоорондын харилцаа илүү нөлөөлөл, үүрэгтэй билээ. Та бүхэнтэй санал солилцож, “Стратегийн түншлэл”-ийн харилцаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулахад хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.

Томоохон төслүүд гэдэгт Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж экспортлох, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах зэрэг тодорхой бэлэн болсон 10 орчим төслийг багтааж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлж, төслүүдийг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад дэлгэрэнгүй танилцуулах боломжтой гэдгээ мөн уулзалтын үеэр илэрхийллээ.

Оюутолгойн асуудлаар:

Гадаадын хөрөнгө оруулалт ярихаар Оюутолгойн асуудал зайлшгүй яригддаг. Энэ бол маш том хөрөнгө оруулалт. Бид өөрсдөө уул, уурхайн ийм том хөрөнгө оруулалтын гэрээ хийж байсан туршлагагүй. Хоёр талаасаа асуудал хаана байгааг олохын тулд уулзалтын ширээний ард суух ёстой.

Оюутолгой гүнийн усыг одоо хүртэл хэрэглэсээр байна. Монгол улс бэлчээрийн мал аж ахуйтай. Гүнийн усыг аль болох хэрэглэхгүй байх, гадаргын усаар үйл ажиллагаа явуулах ёстой гэж үзэж байгаа.

Тавантолгойн асуудлаар:

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын дагуу Тавантолгойн ордоос “Эрдэнэс Монгол” компанийн олсон ашгаар Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг тавьж байгаа.

Гадаадын хөрөнгө оруулалт авахгүйгээр, өөрсдийн хөрөнгөөр, хүүгүй мөнгөөр энэ замыг тавьж байна. Энэ зам Монгол Улсын эдийн засгийг 3-4 дахин тэлэх боломжтой.

Төсвийн асуудлаар:

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг бид маш идэвхтэй ярьж байна. Улс төрийн сонгуулийг тогтвортой болгож, бодлогоо залгамж чанартай болгох гол зорилготой. Өнөөдөр бид 76 гишүүн буюу 76 жижиг тойрогтой. Улсын төсвийг 76 тийш татаж байна гэсэн үг. Хөрөнгө оруулалт нь төвлөрдөггүй, аж үйлдвэрийн бодлогогүй, гарч ирсэн УИХ-ын олонх нь сонгуулийн хуулийг өөрчилдөг болсон. Тиймээс сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулиар өөрчилж, 54 нь Монгол Улсын бодлого, аж үйлдвэр ярьдаг, үлдсэн нь бусад асуудал, тойрог руу чиглэсэн ажил хийдэг байя гэсэн санаагаар Үндсэн хуульд саналаа өгсөн.

Сонгуулийн хуулийг өөрчлөх болгонд “тоглоомын дүрэм” өөрчлөгдөж байна. Бид 1990 оноос хойш олон сонгуулийн тогтолцоотой байснаас хамгийн зовлонтой нь жижиг 76 юм.

Аж үйлдвэржилтийн асуудлаар:

Ноос, арьс, шир боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г Испанийн хөдөө аж ахуйн тэргүүлэх компаниар хийлгэсэн. Үүнийг дагаад Хөдөө аж ахуйн бирж ажиллах ёстой. 21 аймаг, 330 суманд түүхий эд цуглуулах нэгж бий болгох зорилготой байгаа.

Өнөөдөр Улаанбаатарт нийт хүн амын 50 хувь нь амьдарч байна. Утаа, замын түгжрэл, ажилгүйдэл гээд олон асуудлаас гарах чухал шийдлүүдийн нэг нь түүхий эдийг боловсруулах үйлдвэр барих юм. Өнөөдрийн залууст хоёр зүйлийг бий болгож өгөх ёстой. Ахуй буюу 21-р зууны хөдөөгийн хотыг бий болгох, нөгөөх нь эдийн засагт нь төрөөс дэмжлэг үзүүлж түүхий эдийг нь тогтвортой худалдан авах бодлого юм. Ахуйг нь өөрчлөх Шинэ сум төсөл хэрэгжиж байна. Бид одооноос бодлогын арга хэмжээ авч, эзэнгүй болж буй газар нутагтаа анхаарах хэрэгтэй” зэргээр хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн асуултад багцлан хариуллаа.

Эх сурвалж: President.mn

Х.Баттулга: АНУ-аас хөрөнгө оруулалт хийх үндэс суурь Стратегийн түншлэлээр тавигдсан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани