- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Цацрагийн хордлогоос болж гурван хөлтэй унага төрж байна
Байгаль орчны иргэний зөвлөл, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, Гал үндэстэн холбооныхон өнөөдөр "Үндэсний мэдээллийн төв”-д урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зарлалаа.
Урт нэртэй хууль, хилийн заагийг өөрчлөх, ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг хүчингүй болгох, ашигт малтмалын хуулинд зарим өөрчлөлт оруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд өөрчлөлт оруулах гэж байгааг тэд эсэргүүцэн хэвлэлийнхэнд ханджээ.
Тиймээс тэд төрөөс гаргаж байгаа эрдэс баялагтай холбоотой хуулиадад ард түмний оролцоо огт байсангүй гэж үзжээ. Учир нь эдгээр хуулиудыг өөрчилснөөр төрийн эрх мэдэлтнүүд ард түмнээ бус өөрсдийнхөө авлига авах нөхцлийг бүрдүүлэх гэж байна гэж харж байгаа учраас энэхүү бусармаг үйлдлээ нэн даруй зогсоохыг "Их Бага Баяншарга” ТББ-ын тэргүүн Л.Бор, "Гамшгийн эсрэг үндэсний төв”-ийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар, Ногоон цөм ТББ-ын Удирдар зөвлөлийн гишүүн Ч.Мөнхбаяр, Гол нуурын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Я.Цэрэнханд нь нар нийт ард иргэдэд уриаллаа.
Өнөөдөр Монголын тал нутагт ОХУ-аас гадна Голланд, Их Британи, Хятад, Энэтхэг, Канад, Франц гэх мэт улсууд болон дотоодын компаниуд 100 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшиж, ураны эрэл хайгуул хийж байна. Эдгээрээс хамгийн идэвхтэй бөгөөд Монголд олон жил үйл ажиллагаа явуулж байгаа нь Францын "Арева” групп юм. Тус компани Монголд сүүлийн 15 жилийн турш ураны хайгуул хийж байна. Одоогоор Дорноговь, Сүхбаатар аймгуудад хайгуулын 44 тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа. Нийт 100 гаруй хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа гэж тооцвол "Арева”-гийн мэдэлд бараг 50 хувь нь төвлөрч байгаа юм.
Уг хэвлэлийн бага хуралд оролцсон физикч Я.Ухнаатай ярилцлаа.
-Иргэний байгууллагынхан яагаад урт нэртэй хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцээд байгаа вэ?
-Ерөнхий сайд ураны ажлыг явуулна гэж хэллээ. Манай иргэний байгууллагууд, цөмийн эсрэг хөдөлгөөнүүд монголд цацраг идэвхт ашигт малтмал олборлох, түүнийг ашиглах болоогүй гэж үзэж байгаа.
-Яагаад?
-Монголд цацрагт идэвхт ашигт малтмалын хяналтын стандарт, эрх зүйн баримт огт байхгүй. Тэр байтугай үүнийг тэд "Арева”-гаар хийлгэх гэж явж байна. "Арева” чинь өөрөө уран олборлож байгаа дэлхийд маш их хар мөртэй компани шүү дээ. Гэтэл ийм л компаниар хяналтынхаа бичиг баримтыг хийлгэнэ гэдэг бол үнэхээр толгойд багтамгүй үйл явдал юм. Тиймээс бид үүнд сэтгэл эмзэглэж, энэ мэдээллийг олон түмэнд цацаж байна.
-Дорноговь аймгийн Улаанбадрах суманд өнөөдөр байдал ямар байна?
-Өнөөдөр тэнд гамшиг нүүрлэсэн. Бид өөрсдийн биеэр газар дээр нь очиж, танилцан өдөр тутамд телевиз, хэвлэл мэдээлэлд нээлттэй мэдээлэл, гэрэл зургийг нь өгч цахим хуудсанд байршуулж байгаа. Би хамгийн сүүлд тэндээс ирсэн гурван хөлтэй унаганы зургийг өнөөдөр хэвлэлийнхэнд үзүүллээ. Үүнээс илүү ямар гамшгийг гамшиг гэж хэлэх юм бэ. Монгол чинь морины эх орон. Өнөөдөр бид гурван хөлтэй адуу унаж, уралдуулах юм уу. Энэ чинь тухайн адууны генэнд өөрчлөлт орон мутаци үүсэн гажиг төрж байна гэсэн үг юм. Үүнийг цацрагтай холбохгүй өөр юутай холбох юм. "Арева” уусган баяжуулах туршилтын олборлолтондоо алдаа гаргасан юм шиг байгаа юм. Тэр ажлын комисст орсон хүмүүс үүнийг хэлж байгаа. Эхний үед маш хайнга хандсан.
-Тэнд нөхөн сэргээлтийн ажлыг хийж байгаа юу?
-Тэд хаягдал, олборлолтоос гарч ирсэн шингэнүүдийг ил байлган тэнд нь мал бэлчин ямар ч хяналтгүй үйл ажиллагаа явуулсан. Мөн газрын гүн рүү хүхэр шахаад түүний консентрацийг саармагжуулах үйлдэл болон алдагдал нь ямар хэмжээтэй байгаад ерөөсөө хяналтын үйлдлүүд хийгээгүй. Гэхдээ тэд үүний талаар байнга Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Цөмийн энергийн газартай хамтран хяналт тавьдаг гэж мэдэгддэг. Бид тэнд тогтмол очдог. Гэхдээ тэр хяналт тавиад байгаа мэргэжлийн байгууллагынхантай таардаггүй. Хэдийд нь тэд тогтмол хяналт, шалгалт хийдэг нь сонин. Өнөөдөр тэд бүгдээрээ "Арева”-гын мөнгөөр цалинжиж байна. Тэдэнд хяналт тавих сонирхол ч байхгүй. Өнөөдөр Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр АНУ-д явж байна. Өнгөрсөн долоо хоногт Францад байна гэсэн. Тэр хүн ямар их зугаалж байна аа. Хэний мөнгөөр яах гэж. Гэтэл үүний оронд өнөөдөр тэрбээр эх орондоо энэхүү гамшгийг байдалд хүрээд байгаа газартаа цацрагийн хяналт тавиад, хамгаалалтыг нь хийн аюулгүй байдлыг хангах ёстой. Орон нутагт ийм аюул тарин гамшгийн байдал үүсгэж болохгүй шүү дээ. Өнөөдөр гамшгийн байдалд байгаа газрын тухай иргэдэд буруу мэдээлэл өгөн ажлын хэсгийн дүгнэлтийг өөрчлөөд эцэст нь үүнийгээ зөвтгөж ярин цаашид үргэлжлүүлэн явуулна гэж ярьж байна. Монголд өнөөдөр тэдний халаасанд орох мөнгө хэрэгтэй юм уу, хүн ам, газар нутаг нь хэрэгтэй юм уу. Бид өнөөдөр байгаль орчны сүйрэл, мөхөл рүү явж байна. Олон нийтэд муу алдар нь түгсэн харгис үйлдэлтэй "Арева” гэгч компанийг стратегийнхаа түншээр сонгоод тэдэнтэй гэрээ хийн ашиглалтын лиценз авч хэдэн төгрөг авахын тулд бүхэл бүтэн сум, газар нутагт нь ноцтой хохирол учруулж байна. Үүнийг нэг сумын асуудал гэж тайвширч болохгүй. Энэ чинь малаараа, сүүгээрээ, байгаль орчин, газрын гүнийн усаараа дамжин бусад бүх говийн нутагт тархана. Тэнд байгаа иргэд нийслэлд ирнэ. Тэгэхээр бид бүгдээрээ үүнд хамааралтай хордлогын бай болно.
-Ажлын хэсгийн талаар сонирхуулахгүй юу. Ямар хүмүүс ажиллаж байгаа вэ?
-Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь "Арева Монгол” компанийн ураны хайгуулын талбайн ойролцоо мал үхсэн шалтгааныг тодруулахаар Ерөнхий сайдын захирамжаар Ажлын хэсэг байгуулан газар дээр нь шинжилгээ хийсэн. Ажлын хэсэгт дандаа эрдэмтэн, мэргэжилтнүүд ажилллаж байна гэж иргэдэд хэлсэн. Ажлын хэсгийн хүмүүс тэнд цацраг ивэхт бодис дэгдээгүй гэж хэлсэн. Гэтэл тэнд ажилласан Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тус хайгуулын талбайн орчинд цацраг идэвхт бодис зохистой түвшнээсээ 30 дахин өндөр гарсныг иргэдэд мэдээлж байсан. Өөрсдөө гарын үсэг зуран нотлоод байхад өнөөдөр ажлын хэсэг үгүй энэ цацрагаас болоогүй гэж дүгнэлт гаргаж байгаа нь буруу юм. Үүнийг сайн шалгах хэрэгтэй. Бид Тагнуулын ерөнхий газарт үүнийг шалгуулах хүсэлт гаргасан. Харамсалтай нь энэ асуудал удаан явж байна. Тэд эх орноо худалдан иргэдийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдэж байна.
-Энэ бүхний гол буруутан нь хэн бэ?
-Гол буруутан нь бол Цөмийн энергийн хууль. Уг хуулийг 2009 оны долоодугаар сарын 16-нд урт нэртэй хууль батлахдаа л ямар ч хяналтгүйгээр анхны хэлэлцүүлгээр баталсан. Цөмийн энергийн хууль бол номоороо маш олон хэсэгтэй. Лиценз олгодог, хянадаг, стандарт, эрх зүйн баримтууд болон бусад гээд бүгд тус тусдаа өөр өөр хуулиар зохицуулагдах ёстой. Гэтэл өнөөдөр нэг газар нэг хуулиар Ерөнхий сайдын шууд удирдлаган дор байдаг. Тэр хүн үг хэлэхэд л нөгөө хүмүүс нь цалинтайгаа үлдэхийн тулд юу ч хамаагүй хийж байна. Үүнийг л иргэний нийгэмлэг, байгууллагынхан эсэргүүцэж үгээ хэлж байна.
- Ураны цацраг идэвхт бодисын хүнд нөлөөлөх нөлөөлөл нь ямар байдаг вэ?
-Өнөөдөр ажлын хэсэг хүнд нөлөөлөхгүй гэж ярьж байна. Гэвч нөлөөлнө шүү дээ. Үүнээс зугтах боломж байхгүй. Нэгт манай газар нутаг бусад оронтой харьцуулахад цацрагийн өндөр үзүүлэлттэй нутаг. Хоёрт Монгол Улс өндөрлөг газар байрладаг. Өвчлөлд хүрэхгүй байхын тулд цацрагийн гадаад болон дотоод нөлөөллийг авахгүй байхыг хичээх ёстой. Гэтэл тэд гадаад нөлөөлөлд тооцоо хийн өнөөдөр дотоод нөлөөллийг нь огт хийхгүй хаяж байгаа. Дотоод нөлөөлөл гэдэгт хувцас, цаасаар хамгаалдаг гээд байгаа альфа, цацраг орно. Хэрвээ агаар, амьсгалын зам, тоос, усаар хүний биед дамжих юм бол дотроосоо юун гамма, ветта түүнээс 20 дахин аюултай ионжуулсан нөлөөлөл үзүүлдэг цацраг шүү дээ. Дээр нь байгальд байгаа ураныг сэрээгээд үндсэндээ түүний задралыг явуулсан гэж бид үзэж байгаа. Одоо задрал ямар түвшинд явж байгаа, цацраг идэвхт бодисууд 238 уранаа дагаад ямар идэвхт бодисууд, хүнд металиуд байна гээд энэ бүгдийг тогтоох хэрэгтэй.
-Ажлын хэсэг яагаад үүнд хяналт тавихгүй байна?
-Ажлын хэсэгт мэргэжлийн хүн алга. Ганц мэргэжилтэн гээд байгаа МУИС-ийн цөмийн судалгааны төвийн багш Н.Норов нь өнөөдөр эсрэг талд ажиллан хүмүүсийн тархийг мунхруулан хоргүй, цацраг огт нөлөөлөхгүй гэж хэлээд сууж байна. Эрдэмтэн хүн өнөөдөр ингэж ярьж болохгүй.
-Та нарын зүгээс хийсэн судалгааны үр дүн ямар гарсан бэ?
-Манай Цөмийн эсрэг "Голомт” хөдөлгөөнийнхөн олон удаа газар дээр нь очиж шинжилсэн. Улаанбадрах суманд радио идэвхжилт ердийнхөөс 24 дахин их байна гэсэн судалгаа нотлогдсон. Мөн дээр нь тэнд малд нөлөөлсөн цацрагийн тун байх ёстойгоосоо 10-20 дахин их байгаа юм. Түүнчлэн гадна нөлөөлөл нь өвчлөх хэмжээнд хүрэхгүй байна гэж тооцоолсон болохоос дотоод нөлөөлөл нь ямар байгааг өнөөдөр огт судлахгүй хаяж байгаа. Энд ганцхан ураны тухай биш түүнийг даган гарч ирж байгаа хорт нөлөөлөл үзүүлж буй бодисуудын тухай ярьж байгаа юм.
-Энэ бүхнийг зогсоохын тулд хамгийн түрүүнд ямар алхам хийх хэрэгтэй вэ?
-Урт нэртэй хуулийг онцлоод байгаагийн учир нь ураны хайгуул хийж байгаа бүх газар энэ хуулийн харьяалалд байгаа. Улаанбадрах сумаар жишээ татахад, Хар загын шугуй гээд орон нутгийн тусгай, хамгаалалттай газар, Баянбогд тахилагт уул, Дорноговь аймгийн долоон гайхамшгийн нэг эдгээр газрууд дээр ураны хайгуул явагдаж байна. Мөн Хамрын хийд буюу Зүүнбаян дахь Догшин хутагт Данзанравжаагийн есөн үеэрээ хамгаалж байсан Гурван баяны хөндийд энэ бүх ажиллагаа явагдаж байна. Тиймээс бид энэ бүхнийг монголын ард түмэнд үнэн бодитоор хүргэн тэднийг эх орноо гэсэн сэтгэлтэй л юм бол дуу, хоолойгоо нэгтгэн тэмцэх ёстой гэж үзэж байна.
Г.Даша
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||