Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Түмэн үеэрээ орших нутгаа төр хамгаалах нь зөв өө

Монголчууд бид нийгмийн шилжилтийг давахдаа олон драм туулсан. Мал аж ахуйгаас бусад нь дампуурсан хөрсөн дээр дахин босож ирэхийн тулд байгалийн баялаг руугаа “ханцуйгаа шамласан” даа. Сэргэлэн зарим нь тарваганы арьснаас бизнесээ эхэлсэн бол төр засаг уул уурхайд илүү анхаарсан юм.

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат дээлэндээ газрын тос нялж, төр засаг “Алт” хөтөлбөр гаргаж байсан нь үүний баримт болно. Гэхдээ энэ уярал, туйлшралыг дагаад улс орны газрын доорх баялгийг дагасан улс төр, бизнесийн бүлэглэл үүсэж хүчирхэгжсэн.

Өдгөө тэднийг “Нүүрсчдийн нам”, “30 гэр бүл”, “МАНАН” гээд байгаа хэрэг. Тэд хэр ашиг олдог вэ. Өнгөрсөн онд 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компанийн тусгай зөвшөөрөл нэгэн цагт хувийн өмчид байсныг санахад л хангалттай.

Уул уурхай бүхэлдээ муу муухай зүйл биш. Гадаад, дотоодын томоохон хөрөнгө оруулалттай, нөхөн сэргээлтээ хийдэг, хуулиа мөрддөг хариуцлагатай жишээнүүд өчнөөн бий. Тэдний орлого, ажил хөдөлмөрөөр улсын сан бүрдэж тэтгэврээсээ эхлээд цэцэрлэгийн хүүхдийн хоол хүртэл өгөөжөө өгдөг юм.

Гол нь одоо байгаа ордуудаа зөв ашиглах, бас үр хойчдоо хагас хугасыг нь үлдээх тухайд анхаарах дутаад байлаа.

Эргээд харахад, уул уурхайн лиценз, ордоос ашиг олох гэсэн явуулгад автсаар бид байгалийнхаа байтугай байгаагийнхаа дайсан болчихжээ. Тиймээс ч өнөөгийн Засгийн газар зарим зоримог шийдвэр гаргаж байх шиг байна.

Арав гаруй шүүгч авлигад нь орооцолдсон гэх монгол, хятад иргэдийн маргаантай Салхитын мөнгөний ордыг төрд авснаас эхлээд саяхан Тост, Тосон бумбын нурууны ойролцоо үйл ажиллагаа явуулж байсан “Сауд гоби коэл транс” компанийн үйл ажиллагааг зогсоов.

Хууль зөрчсөн, авлигад холбогдсон, байгалийн үзэсгэлэнт эмзэг нарийн тогтцод сөргөөр нөлөөлөх үйл ажиллагааг хуулиа мөрдүүлдэг ямар ч төр засаг зогсоодог юм. Тийм л явдал болсон.

Дараа нь Хэнтий, Өмнөговь, Архангай, Сэлэнгэ аймгуудад олгосон тусгай зөвшөөрлийг шалгах ажлын хэсэг байгуулснаа зарлаж байв. Үр дүн нь эхнээсээ гарч байгаа бололтой.

Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа газартай холбоотой шийдвэрүүд гаргажээ. Тухайлбал, Өмнөговь, Архангай аймагт олгогдсон уул уурхайн 19 тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Өмнөговийн Гурвантэс сумын нутагт олгогдсон “Хайрхан толгой коал”, “Монгол чадал интернэшнл”, “Баатарван транс”, “Өмнийн говийн баялаг”, “ЕАИ”, “Нитросибир азиа”, “Саусгоби сэндс” (тус компанийн Гурвантэс суманд авсан хоёр тусгай зөвшөөрөл) компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлав.

Мөн Номгон сумын нутагт олгогдсон “Булаг сүүж майнинг”, Гурвантэс, Ноён сумын нутгийг хамарсан “Саусгоби сэндс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Өмнөговь аймаг ухвал аймгаар нь ухчихаар баялагтай, баялгаа дагасан үйлтэй газар л даа. Тиймээс ч малчид уул уурхайтай сөргөлдөх нь их. Хэдэн төгрөг өгөөд малчдыг жаргаачихна гэдэг бол үнэхээр гэнэн ойлголт.

Ер нь малчид байтугай тэнд төрж өссөн хүний элэг эмтэрмээр. Хэн ч байсан өөрийнх нь тугал, хурга хариулж явсан эхийн мөөм шиг толгодыг ухаад сэндийлээд хаячихсан байхад сайхан байх уу. Үнэндээ томоохон ордуудаа ашиглаад бусдыг нь жаахан хязгаарлах нь зөв гэдэг үүнээс харагддаг юм. Тэр тусмаа ашиг нь иргэдэд наалдахгүй, улсад орохгүй өчнөөн авлига, луйврын замаар явсан ордуудын хэрэгцээгүйг нь бол болих хэрэгтэй.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаар гарын үсэг зуруулаад нэг өдөр баахан тусгай зөвшөөрөл цуцлах баримт бөөндчихлөө гэх хүн байна. Ард нь үлдэж байгаа уурхайчдын ар гэрийг бодсонгүй ч гэсэн юм яваад байгаа. Нэрсийг нь харж байхад ганц нэгээс бусад нь арай ашиглаж эхлээгүй лицензүүд байна лээ. Ашиглаагүй талбайд ямар юмных нь эрх ашиг хохирсон ажилтан байх вэ дээ.

Мөн Архангай аймгийн Цэнхэр суманд олгогдсон “Монгол газар”, “Эм Жи Эйч” компанийн тус бүр хоёр, “Бат дөлгөөн мөрөн”, “Нэшнл тришүр”, “Гурван хайрханы асар”, “Голден хаммер”, “БМНС”, “Алтайголд”, “Улз групп”, “Сэншивэемонгол”, “Эрдэнэсийн хотхон” компаниудын тус бүр нэг тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Зарим хүний хэлэхээр бол Ц.Мянганбаярын “Монгол газар” компанийн болоод түүний өнгөлөн далдалсан бусад компаниудын бүх тусгай зөвшөөрлийг цуцалсан гэнэ.

Эдгээр тусгай зөвшөөрлийн талбайд Архангай аймгийн Өлзийт тээлийн 2,422 га, Өлийн голын 373 га, Шийртийн салааны 173 га, Өлийн голын адаг 739 га, Бодонтын амны 739 га, Гүүтийн амны 323 га, Өлзийттээлийн 1,652 га, Улаан чулуутын 144 га, Ястын голын 366 га, Ар чулуутын 141 га, Өлийн голын 1,417 га, Г үүтийн амны адаг 49 га газар хамарч байгаа гэхээр айхавтар байгаа биз.

Эдгээр алтны олборлолтын улмаас Орхон гол улаанаар урсаж байлаа. Тэр зураг нь нэгдүгээр нүүрт хэвлэгдсэн байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Оюунхорол нэг удаа өөрөө очиж хааж боосон ч ажиллаж л байдаг том артай гэх.

Уул уурхайн тэр тусмаа алт, нүүрсний тусгай зөвшөөрлийн цаана ганц бизнесмен байдаггүй. Улс төрийн өндөр албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байдаг. Тийм болохоор У.Хүрэлсүхийн Засгийн газар өөртөө “гал дуудаж” байж ч мэдэх юм. Ер нь иймэрхүү лицензүүдтэй холбоотой ичмээр, эмгэнэмээр явдал их.

АМГТГ-ын энэ оны долоодугаар сарын 3-ны байдлаар хийсэн судалгаагаар ашиглалтын болон хайгуулын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн тоо 2945 байгаа юм билээ. Тэдгээр нь нийлээд 8.1 сая га газрыг хамардаг.

Сонин нь дээрх судалгаанд дурдсанаар тэдний 246 нь барьцаанд байгаа аж. Худалдаа хөгжлийн банк 33, Голомт банк 31, Монгол Улсын хөгжлийн банк 24, Улаанбаатар хотын банк 18, ХААН банк 14, Капитал банк 12, Хас банк 11, Анод банк ес, Чингис хаан банк найм, Европын сэргээн босголт, хөгжлийн банк долоо, Капитрон банк тав, Жи Эс Би капитал ББСБ тав, Төрийн банк дөрөв, Үндэсний хөрөнгө оруулалтын банк дөрөв, Тээвэр хөгжлийн банк гурав, Богд банк гурав, Трийпл Флаг Майнинг Файнанс Бермуда Лтд гурав, Хадгаламж банк гурав, Банк оф Чайна тав, Хөтөлт номгон гурав, Экспорт-Импорт Банкоф Чайна гурав, Ворлдголд хоёр, Фёрст Литиум Корпорейшн хоёр, Эрэл банк хоёр, Зоос банк хоёр тусгай зөвшөөрлийн их, бага хувийг барьцаанд авч зээл олгожээ.

Гадаад, дотоод, банк, ББСБ гээд зүйл бүрийн л юм байна. Ингэж тооны болоод хил хязгаарын хувьд тамтгаа алдсан, барьцаалж зээл авч байдаг хөрөнгө болсон байгалийн баялаг өнөөгийн Үндсэн хуулиар ард түмний өмч юм.

Удахгүй баталж магадгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр ч төрийн өмч байх уу, нийтийн өмч байх уу гэсэн маргаан явж байгаа. Энэ өнцгөөс нь хараад Засгийн газрын үйл ажиллагаанд алга ташаад байгаа хэрэг.

Дээр нь өчигдөр Засгийн газрын хуралдаанаар 1.3 сая орчим га газрыг Улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжжээ.

Нарийн яривал 1.298.047 га газар л даа. Арлын багашаархан орны газартай тэнцэх хэмжээ. Ингэснээр тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 33 сая орчим га талбайг хамрах болж байгаа юм уу даа.

Дэлгэрүүлбэл, Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр, Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар, Завхан аймгийн Дөрвөлжин сум Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр, Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ. Товчхондоо, түмэн үеэрээ орших нутгаа төр хамгаалаад эхэллээ. Зөв өө.

П.Пүрэв

Эх сурвалж: Үндэсний шуудан

 

Түмэн үеэрээ орших нутгаа төр хамгаалах нь зөв өө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани