- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Сауд гоби коал транс” шүүхэд ялах найдваргүй
-Аливаа шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх, үүний улмаас хохирсон гэж үзвэл тухайн этгээд шүүхэд хандах, эрх ашгаа хамгаалуулах эрхтэй.
Хэдий тийм ч энэ удаад Б.Чойжилсүрэн нар шүүхэд хандаж чадахгүй болов уу. Чухам яагаад гэж үү-
"Сауд гоби коал транс” компанийн Тосон бумбын нуруун дахь Баянтэсийн уурхайн лицензийг цуцалсны улмаас тус компани хөрөнгө оруулалтын зардал болох 130 тэрбум төгрөгийн хохирлоо төрөөс нэхэмжлэнэ гэсэн "гомдол” хэвлэлээр болон нийгмийн сүлжээгээр хэдийнэ цацагджээ. Тусгай зөвшөөрлийг цуцалж буй хуулийн үндэслэлүүдийг шийдвэр гаргагчид болон хэрэгжүүлэгчид үйл явцын дунд хангалттай тайлбарласан боловч хувийн өмчийн үзлийг дээдлэгчид болон хөрөнгөтнүүдийн эрх ашгийг хамгаалагчид тэр бүхэнд төдийлэн үнэмшсэнгүй.
Аливаа шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх, үүний улмаас хохирсон гэж үзвэл хэн боловч шүүхэд хандах, эрх ашгаа хамгаалуулах эрхтэй нь гарцаагүй. Энэ ч утгаараа "Сауд гоби коал транс” компанийн хөрөнгө оруулалтад олон нийт ээ байг гэхэд эзэн нь санаа зовох нь зүйн хэрэг. Хэдий тийм ч энэ удаад Б.Чойжилсүрэн нар шүүхдэж чадахгүй л болов уу. Чухам яагаад гэж үү?
Юуны өмнө "Сауд гоби коал транс” компанийн эзэмшиж байсан хоёр лиценз хэрхэн яаж яваад Б.Чойжилсүрэнгийн эзэмшилд хүрч очсон, ер нь эдгээр лиценз хүчин төгөлдөр байсан уу гэдгээс эхлээд шүүх асуудлыг судалж таарна. Өмнө нь "Сауд гоби сэндс” буюу монголчуудын сайн мэдэхээр Жастин Каплагийн мэдэлд байсан дээрх хоёр лицензийн хүчинтэй хугацааг сунгасан нь хууль зүйн үндэслэлгүй төдийгүй хээл хахуулийн арга замаар шийдэгдсэн болохыг шүүхээс тогтоож тухайн үеийн Ашигт малтмалын газрын дарга байсан Батхуяг нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэснээс түүх эхэлнэ. Дараа нь мөн л эргэлзээтэй арга замаар "Сауд гоби коал транс” компани өнөөх хоёр лицензийг өөрийн болгож авсан байдаг. Энэ явцдаа орон нутгийн өөрөө удирдах байгууллагын холбогдох тушаал, шийдвэрийг хуурамчаар үйлдсэн гэж хэлэх баримтууд ч бий.
Хамгийн ноцтой нь Тосон бумбын нурууг УИХ-ын тогтоолоор байгалийн нөөцөд тусгай хамгаалалтад авсны дараа "Сауд гоби коал транс” компани өөрийн лицензтэй талбайг хамгаалалтын хилийн цэсийн гадна үлдээж чадсан юм. Уг нь Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах гол зорилго нь "Сауд гоби коал транс” компанийн олборлолт явуулж байгаа усны хагалбар бүхий яг тэр хэсэг гэдгийг олон улсын байгууллагын дүгнэлтэд үндэслэсэн гаргаж тавьсан байдаг. Гэвч тусгай хамгаалалттай газрын хилийн цэсийг Засгийн газар тогтоохдоо тэдний уурхайн лицензтэй талбай бүхий 153 мянган га газрыг гадна талд үлдээсэн гэдгийг мянгантаа давтах ёстой бололтой. Энэ үед Б.Чойжилсүрэн Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байсан бөгөөд ашиг сонирхлын зөрчил дунд үүнийг шийдүүлсэн гэж хардах логик тодорхой юм.
Дээр дурдсанаас бусад хууль, тогтоомжийн зөрчлийг зөвхөн нутгийн иргэд л яриад байгаа юм огт биш. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтэд л гэхэд 31 зөрчлийг тогтоосон бөгөөд тэдгээр нь уурхайн үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг тавих хангалттай үндэслэл байлаа.
"Унах нүхээ өөрөө малтана” гэгчээр асуудал эцэстээ ингэж шийдэгдэхээс өөр аргагүй болтол ажиггүй явсан Б.Чойжилсүрэн яг одоо шүүхэд хандлаа гэхэд дээрх бүх хууль бус үйлдлүүдийн мөрөөр хуулийнхан орно гэсэн үг. Тэгээсэй ч гэж хүсч байна. Юу гэдэг билээ?! "Хүрээний булайг уудалбал далай...” гэдэг шиг тэр тусам түүний хууль бус үйлдлүүд нотлогдоно гэсэн айдас нь түүнийг 130 тэрбум төгрөгөө шүүхээр нэхэмжлүүлэх эр зоригоос нь илүү давна гэдэгт төдийлөн эргэлзэхгүй байна.
Хэрэв үнэхээр Б.Чойжилсүрэн шүүхэд хандаж чадахгүй юм бол түүнийг хардсан бүх үндэслэлээрээ Өмнөговь аймгийн иргэд, иргэний хөдөлгөөнийхөн шүүхэд хандаж үнэн эсэхийг нотлуулах нь бас л шударга явдал.
Тэр тусмаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний Засгийн газар өөрийн байр сууриа балиашиглагчдынх нь өмнө нэр төртэй хамгаалаасай, шийдвэрт хүргэсэн үндэслэлүүд, Б.Чойжилсүрэнг буруутгасан баримтуудаа хуулийн байгууллагаар шалгуулж, шүүхээр үнэн худлыг нь нотлуулаасай гэж хүсч байна. Төрийн эрх мэдлийг, түүний хууль, шийдвэрийг хөлжих арга замаа болгосоор ирсэн "хуйвалдааны механизм” гэж чухам юу болохыг хуулийн тогтоож, шүүх нотлох нь зөв жишиг болно.
"Лицензийг цуцлах” нь шийдлийн нэг л тал. Нөгөө талд нь шийдвэрээ хамгаалах том сорилт Засгийн газарт оногдож байна. Энэ бол зүгээр нэг улстөрийн акц, шоу биш гэдгээ нотлохын тулд "Сауд гоби коал транс” компанийн хууль бус гэгдэх үйлдэл бүрийг хуулийн байгууллагаар шалгуулах ёстой гэж бодож байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||