Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Австралийн нүүрс Хятадын зах зээлд эргэн ирэв

 

Австралийн нүүрс Хятадын зах зээлд эргэн ирэв

 

Хятад, Австралийн 5G технологийн маргаанаас үүдэлтэй он дамнан сунжирсан хэлцэл нааштай үр дүн дагуулж, хоёр улсын хооронд хийгдэх уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа бага багаар сэргэж эхэллээ. Царцанги байсан Австралийн нүүрсний экспорт амилж, өмнөд хөршийн зах зээлд тус улс эргэн ирж байна. ОХУ, Индонез, Монголыг өрсөлдөгчөө гэж үздэг Австралийн хувьд БНХАУ-тай муудсан харилцаа нь нөгөө талдаа эдгээр орнуудад боломж олгож байв. Үүний нөлөө ОХУ болон манай улсын нүүрсний экспортод тусгалаа олж, дор бүрнээ олдсон боломж, зах зээлийн тааламжит байдлыг ашиглах гэж хичээж байна.

Хойд хөршийн нүүрсний экспорт эхний долоон сарын байдлаар 110 сая тоннд хүрсэн нь өмнөх оны дүнтэй дүйцжээ. Монгол Улсын хувьд энэ онд нийт 42 сая тонн нүүрс экспортод гаргах төлөвлөгөөг цаасан дээр зоосон. Оны эхний долоон сарын байдлаар үүний 50 гаруй хувийг нь биелүүлжээ. Чамлахааргүй амжилт мөн үү гэвэл тийм. Үлдсэн хугацаанд төлөвлөгөө биелэх эсэх нь зах зээлийн төлөв, хил гаалийн хүчин чадал, хөршийн хандлагаас шалтгаалахаар байна.

Олон сараар далайн боомт дээр саатсан Австралийн нүүрсний усан онгоцнууд өмнөд хөрш рүү тасралтгүй цувсаар. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээгээр өнгөрсөн сард тус улсын Ньюкасл боомтоор БНХАУ руу экспортолсон нүүрсний хэмжээ эрс өсжээ. Тус боомтын нэг болон хоёрдугаар нүүрсний гарцаар өнгөрсөн сард нийт 10.4 сая тонн нүүрс экспортолсон нь 2018 оны долоодугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.

Мөн Valata боомт группийн үйл ажиллагаа явуулж буй хоёр нүүрсний гарц Хятад руу өнгөрсөн сард гэхэд нийт 2.97 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийн нэг сая тоннтой харьцуулахад 188.7 хувиар нэмэгджээ. Үүнийг зургадугаар сартай харьцуулахад 22.56 хувиар давсан байна. Энэ нь боомтын нийт экспортын 28.4 хувийг эзэлж, дээд амжилт тогтоов. Экспортын хэмжээ нь уруудаж байсан ногоон тив улсын эдийн засагт энэ нь гялтайх  үзүүлэлт.

Австралийн нүүрсний экспорт ийнхүү хурдтай сэргэсэн нь өрсөлдөгч орнуудын хувьд баярлах мэдээ биш. Ялангуяа, дэд бүтцийн хувьд сул, төмөр замгүй, авто тээврээр хамаг экспортоо нугалж байгаа манай орны хувьд нүүрсний зах зээл дэх байр сууриа хадгалж үлдэх нь хамгийн том сорилт болж мэдэхээр байна. Хятадын импортын нүүрсний зах зээл рүү Австрали хүч түрэн орж ирэх тусам манай улсаас авах нүүрсний хэмжээ хумигдах, тэр хэрээр зах зээлийн үнэ хямдрах эрсдэл бий. Үүнийг өмнөд хөрш урьдчилж тооцсон нь дамжиггүй.

• Өнгөрсөн сард тус улсын Ньюкасл боомтоор БНХАУ руу экспортолсон нүүрсний хэмжээ эрс өсжээ. 

• Австралийн нүүрсний экспорт ийнхүү хурдтай сэргэсэн нь өрсөлдөгч орнуудын хувьд баярлах мэдээ биш. 

• Өмнөд хөрш 2018 онд хагас тэрбум тонн коксжих нүүрс хэрэглэсэн бөгөөд үүний 64 сая тонныг импортоор хангасан байдаг.

Хятадын нүүрсний импортын дийлэнхийг Индонези болон Австрали эзэлдэг. Харин Австрали Хятадтай ам зөрснөөр нүүрс худалдааны хилийн хориг нь удааширсан. Энэ нь "Эрдэнэс Тавантолгой” тэргүүтэй манай улсын дотоодын компаниудад түүхэн боломж олгож, 2017 оноос хойш төрийн өмч давамгайлсан тус компани гэхэд хоёр жил дараалан ашигтай тайлан гаргаж эхэлсэн юм. Харин өмнөд хөрш рүү нийлүүлэх Австралийн нүүрсний экспорт тасралтгүй нэмэгдсээр байвал оны эцэст төлөвлөгөө тасрах эсвэл зах зээлийн үнэ уруудах болгоомжлол байна.

Нийлүүлэлт нэмэгдэх хэрээр зах зээлийн эрэлт, хэрэгцээ хангагдах, үнэ буурах нь хууль. Хятадын гангийн үйлдвэрлэлд Австралийн сайн чанарын нүүрсний үүрэг, оролцоо их. Хэдий тийм боловч тус улс импортынхоо бараг талыг авдаг орноос зайгаа барьж, янз бүрийн шалтгаанаар хөндийрч чадсан. Тэгсэн ч Монгол, ОХУ гэсэн шинэ нийлүүлэгч байгаа учраас гэдийж, гол импортлогчоо буулт хийхэд хүргэсэн ч байж болох юм. Аль нэг орны хэт хамаарлаас зайлсхийх болсон өмнөд хөрш 2018 онд хагас тэрбум тонн коксжих нүүрс хэрэглэсэн бөгөөд үүний 64 сая тонныг импортоор хангасан байдаг.

Импортын нүүрсний хэмжээгээ жил болгон танахаа мэдэгдсэн Хятадын хувьд аль нэг оронд давуу эрх олгохгүй гэдгээ "Дэлхийн коксжих нүүрс ба зах зээл” олон улсын хурлын индрээс мэдэгдсэн удаатай. Эндээс харахад, Австрали зах зээлд шархаа нөхөхийг оролдох хэдий ч Монгол, ОХУ-ыг чухал түнш хэвээр байлгах стратегийн сонирхол Хятадад бас бий. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамгийн тууштай бодлого хэрэгжүүлж буй тус улс нүүрсний технологийг халж, жижиг уурхайгаа хаах болсон. Нөгөө талд импортоо ч хянаж, хязгаарлах нь нэмэгдсэн.

Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
 
Австралийн нүүрс Хятадын зах зээлд эргэн ирэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани