- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Эрдсийн экспорт өссөн ч төлөвлөгөөнөөс хол дутуу байна
Эрдсийн экспорт он гарснаас хойш тогтвортой төдийгүй өсөлттэй хэвээр. Төмрийн хүдэр, нүүрс, зэсийн баяжмал зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нийт экспортын 82.6 хувийг эзэлж байна. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, манай улс өнгөрсөн сард 20.8 сая тонн чулуун нүүрс экспортолжээ. Энэ нь 2019 оны төсөвт тусгасан нүүрсний нийт экспортын 50 орчим хувьтай дүйх аж. Дээрх хэмжээний нүүрс борлуулснаар 1.7 сая ам.долларын орлого олжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, нүүрсний экспорт 257.8 мянган тонноор илүү байна. Мөнгөн дүнгээр үүнийг авч үзвэл 177.2 сая ам.доллараар давжээ. Өнгөрсөн онд нэг тонн нүүрсний хилийн дундаж үнэ 78.4 ам.доллар байсан бол энэ онд 85.9 ам.доллар болж өсжээ.
Зөвхөн нүүрсний экспортоор зогсохгүй зэсийн баяжмал ч "өнгө”-тэй байна. Тодруулбал, 2019 оны эхний долоон сард улсаараа нийт 867.7 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ.
Зөвхөн нүүрсний экспортоор зогсохгүй зэсийн баяжмал ч "өнгө”-тэй байна. Тодруулбал, 2019 оны эхний долоон сард улсаараа нийт 867.7 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 23.8 сая ам.доллараар их байна. Биет хэмжээний хувьд ч урьд оны амжилтаа давуулжээ. Уул уурхайн экспорт дотор томоохон байр суурь эзэлдэг гурав дахь таваар нь төмрийн хүдэр. Уг таваарын экспорт тайлант сард 311.3 сая ам.долларт хүрэв.
Төмрийн хүдэр экспортлогч компаниудын хувьд энэ он ихээхэн ээлтэй, оргил жилүүдийн нэг болж байгааг дээрх тооноос анзаарсан байх. Тухайлбал, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 874.2 мянгаар тонноор, үнийн дүн нь 129.9 сая ам.доллараар тус тус өсжээ. Нэг тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 64.4 ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 18.6 ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Уул уурхайн салбарын тулгуур гурван түүхий эдийн экспорт өсөлт дагуулж, энэ оны хувьд чамлахааргүй ашиг, орлого даллах аж.
Зах зээлийн тааламжит байдал компаниудын хагас жилийн тайланд тусгалаа олжээ. Тухайлбал, орон нутгийн өмч давамгайлсан "Тавантолгой” компанийн борлуулалт болон ашигт ажиллагаа энэ оны эхний хагаст өмнөх оны хагас жилийн үзүүлэлтээс өсөлттэй гарсан байна. Тус компани тайлант хугацаанд 123.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь 2018 оны үзүүлэлтээс 36.7 хувиар өсжээ. Цэвэр ашиг нь гэхэд 23 тэрбум төгрөг байна. Нүүрсний компаниудын хувьд "шарх”-аа нөхөх боломжийг энэ цаг үе олгож байна. Өнгөрсөн жил ч нүүрсний компаниудын хувьд муу жил байгаагүй.
ЭРДСИЙН ЭКСПОРТ ОН ГАРСНААС ХОЙШ ТОГТВОРТОЙ ТӨДИЙГҮЙ ӨСӨЛТТЭЙ ХЭВЭЭР
Төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” компани гэхэд түүхэндээ анх удаа хоёр жил дараалан ашигтай ажилласан бол өнөө жил амжилтаа давтахаар байна. Хэдий зэсийн баяжмал болон нүүрс, төмрийн хүдрийн экспорт нааштай сонсогдож байгаа боловч дунд болон урт хугацаанд эдгээр таваарын үнэ уруудах чиг хандлагатай байгааг шинжээчид сануулсаар.
Тэр тусмаа АНУ болон Хятадын хооронд өрнөж буй худалдааны сөргөлдөөн алтнаас бусад таваарын зах зээлд таагүй нөлөөлөх дүр зураг ч байна. Уул уурхайн экспорт дотор зүй ёсоор багтдаг цайрын баяжмалын нэг тонныг дунджаар 1468 ам.доллараар өнгөрсөн сард экспортолжээ. Биет хэмжээг нь авч үзвэл 82.8 мянган тонн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ буурсан байна.
"Засгийн газрын мэдээ" сонинURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||