- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Орос экспортоо зогсоовол АНУ-д 5 тэрбум долларын хохирол учирна
-Орос РД-180 нийлүүлэхээ зогсоовол Америкийн 31 цэргийн хиймэл дагуул гарах боломжгүй болно-
Орос улс цэргийн хиймэл дагуулуудыг задгай сансарт гаргахад ашигладаг РД-180 пуужингийн хөдөлгүүрээ экспортлохгүй бол АНУ таван тэрбум ам.долларын хохирол амсана гэсэн дүгнэлтийг Батлан хамгаалах яамны захиалгаар хийсэн илтгэлд дурджээ. Учир нь тус хөдөлгүүр нь Америкийн пуужин тээвэрлэгчид зориулсан эд юм.
Агаарын цэргийн хүчний бэлтгэл генерал Митч Митчелл, НАСА-ийн захирал асан, одоо Aerospace компанийн дэд захирал Майкл Гриффиний удирдсан шинжээчдийн баг бэлтгэсэн энэхүү илтгэлтэй Пентагон танилцсан тухай "Space News” мэдээлжээ.
Энэ үйл явдлаас долоо хоногийн өмнө ОХУ-ын дэд сайд Дмитрий Рогозин, Роскосмосын дарга Олег Остапенко нар АНУ пуужингийн хөдөлгүүрийг цэргийн хиймэл дагуул хөөргөхөд ашигласаар байх юм бол Орос пуужингийн хөдөлгүүр Америкт нийлүүлэхээ зогсоож болзошгүй талаар мэдэгдсэн юм.
"Энергомаш” үйлдвэрийн РД-180 нь "Боинг” компанийн Delta-4 пуужинтай хамт Пентагоны хиймэл дагуулуудыг задгай сансарт гаргахад ашиглагддаг "Lockheed Martin” корпорацийн Атлас-5 тээвэрлэгчийн анхан шатанд суурилагддаг юм. Харин сансрын тагнуулын аппаратуудыг Пентагоны захиалгаар Америкийн батлан хамгаалах яамтай байгуулсан олон жилийн хугацаатай гэрээний үндсэн дээр Америкийн Юнайтед Ланч Альянс компани гүйцэтгэдэг юм байна.
Америкийн шинжээчдийн илтгэлд тэмдэглэснээр ойрын жилүүдэд 38 Атлас пуужинг хөөргөхөөр төлөвлөсөн ч АНУ-д энэхүү пуужинд зориулсан Оросын хөдөлгүүр ердөө 16 ширхэг байгаа гэнэ. "Энергомаш”-тай хийсэн худалдааны хэлэлцээрийн дагуу 2014 оны сүүл хүртэл дахин таван ширхэг РД-180 хөдөлгүүр нийлүүлэх ёстой ч Орос улс цаашид хөдөлгүүр нийлүүлэхээ зогсоовол Атлас пуужин хөөргөх ажил зогсох юм. Ингэснээр "сайнаар бодоход”ойрын хоёр жилд есөн пуужин саатаж, үүнээс үүдэх хохирол нь 2,5 тэрбум ам.доллар болно, харин "бүр муугаар бодвол” гурван жил хагасын хооронд 31 хиймэл дагуул саатснаар таван тэрбум ам.долларын хохирол учирах гэнэ.
Илтгэлийг бэлдсэн шинжээчдийн тэмдэглэснээр Боинг компани Атласыг бүрэн орлохуйц Делта-4 пуужин үйлдвэрлэлээ нэмэгдүүлж чадахгүй, харин РД-180 хөдөлгүүрийг АНУ- д лицензээр үйлдвэрлэх нь асар их зардалтай тул мөн л тохиромжтой хувилбар болж чадахгүй гэнэ. Иймээс Оросын хөдөлгүүрээс хараат бус болохын тулд АНУ өөрсдийн гэсэн хөдөлгүүр боловсруулах хэрэгтэй гэсэн саналыг илтгэлд гаргажээ. "Өнөөгийн эрсдлийг бууруулж, ирээдүйд боломжоо хадгалахын тулд зохих арга хэмжээг энэ ондоо багтааж авч хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн шинжээчид онцолсон байна.
Эх сурвалж: ИТАР ТАСС
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||