- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Харийн компанийнхан Монголын хуулийг үл ойшоож байна
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш газрын хэвлий дэх үүцээ дэлгэж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх гэж шамдаж байна. Тиймдээ ч нийт газар нутгийнхаа 60-аад хувийг лиценз хэлбэрээр ашигт малтмалын хайгуулын болон олборлогч гадаад, дотоодын компаниудад эзэмшүүлээд байсан.
Гэрээлэгч компаниуд нь Монгол Улсын Засгийн газартай Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан боловч үзэглэсэн гэрээгээ ч, Монголын хуулийг ч үл ойшоож байгаа нь харамсалтай.
Лицензийн дийлэнх хэсгийг хятадууд эзэмшиж, газар нутгийг минь хашин, иргэдийг ч ойртуулахгүй байгаа билээ. Харийнхан газрын эзэд болсон монголчуудыг ойртуулахгүй байгаагаар үл барам тусгаар тогтносон Монгол Улсын хуулийг ч үл тоож байгаа нь "Хойноос ирээд хот минийх хотонд ороод хонь минийх гэдэгтэй адил боллоо” хэмээн харамсах хүн олон. Монгол орон газрын хэвлий дэх үүцээ дэлгэсэн хэдий ч зарим ашигт малтмалаар харь орноос хараат хэвээр. Түүний нэг бол яах аргагүй газрын тос.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1992 онд газрын тостой боллоо хэмээн Тамсагийн талд дээлээ мялааж байснаас хойш 22 жил өнгөрөхөд боловсруулах үйлдвэрг үй, хятадууд л түүхийгээр нь хил давуулж ирэв. Түүнээс хойш хэд хэдэн талбайд газрын тос илэрч, эрэл хайгуул, судалгаа, олборлолт хийж эхэлсэн.
Хэдийгээр олон газарт нефть олдсон ч газрын тосны нөөцтэй дэлхийн 96 орноос 36-д жагсдаг аж. Гэхдээ газрын тосны нөөцтэй орнууд шиг иргэдээ баян байлгаж чадахгүй байгаа. Дорнодын талд гэхэд 119.2 сая тн газрын тосны нөөцтэй гэж үздэг бөгөөд түүнээс олборлож, ашиглаж болох хэсэг нь ердөө 13 сая тн юм билээ.
Үүнээс өдгөө өдөр шөнөгүй зөөж хэчнээн тонныг нь гаргаж буй бол. Өмнөд хилийн дархан цаазтай, байгаль экологийн эмзэг бүсэд газрын тос олж ашиглалтын асуудлаа хөөцөлд өх атлаа гэрээний үүргээ умартах шахсан компани ч байдаг аж. Гэрээлэгч компаниуд нь Монгол Улсын Засгийн газартай Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан боловч үзэглэсэн гэрээгээ ч, Монголын хуулийг ч үл ойшоож байгаа нь харамсалтай.
ЗАРИМ КОМПАНИ НӨАТ-ААС ЗАЙЛСХИЙЖЭЭ
Улсын хэмжээнд газрын тосны 21 талбайд 16 компани Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ. Тэднээс хамгийн том гэрээлэгч нь "Петрочайна Дачин Тамсаг”, "Доншен” гэх БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани юм.
Тэдний талаар байнга хэл ам гардаг ч Засгийн газар ямар ч арга хэмжээ авч чаддаггүй нь дээрх компаниудтай хийсэн гэрээтэй холбоотой. Тухайн үед хуулиас давсан гэрээ хийсэн учраас манайхан яаж ч чадахгүй сууж байгаа гэхэд хилсдэхгүй. Хятадын "Синопек”-ийн охин компани "Доншен” газрын тосны компаниас Сангийн яам, Татварын газарт ирүүлсэн албан бичигтээ "Бүтээгдэх үүн хуваах гэрээний татвараас чөлөөлөх заалтыг зөрчвөл Олон улсын арбитрын шүүхэд хандан зуу гаруй сая доллар нэхэмжилнэ” гэж сүрдүүлсэн тухай хэвлэлд мэдээлж байсан.
Харин бусад 14 компанитай Бүтээгдэх үүн хуваах гэрээ байгуулахдаа Монгол Улсын хуульд нийцүүлсэн нь олзуурхууштай. Гэвч эдгээр гэрээний хэрэгжилтэд анхаарал тавьж, гэрээний зүйл, заалт бүрийг нарийвчлан шалгах цаг болсныг Дорнод, Дундговь, Төв аймгийн нутгийг хамарсан Хөх нуур, Төхөм хойд, Цайдам гэх нэр бүхий гурван талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ хийсэн "Эн Пи Ай” болон түүний охин компани болох "Сансрын геологи хайгуул” ХХК-ийн удирдлага, албан тушаалтнуудын гаргаж буй зүй бус үйлдлүүд харуулж байна. Эдгээр компанид Газрын тосны газартай байгуулсан гэрээгээр "Гэрээт талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах онцгой эрх эдэлнэ” гэж заажээ.
Харин тэдний үүрэгт "Монгол Улсын хэмжээнд мөрдөж буй Газрын тосны хууль, журам, нэмэлт, өөрчлөлт, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү гэрээг дагаж мөрдөнө” гэсэн нь бий. Мөн гэрээлэгчийн газрын тосны үйл ажиллагаа явуулахтай холбогдсон татвар, хураамж төлбөр нь Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөж буй болон цаашид гарах хууль эрх зүйн актын дагуу зохицуулагдана гэж тов тодорхой заасан байх юм. Харамсалтай нь, гэрээний үүрэг болон Монгол Улсын хууль тогтоомжийг үл ойшоож, тус компанийн удирдлагууд манай улсад төл өх татвараас зайлсхийн бултаж байгаа гэх мэдээлэл байна.
Татварын байгууллагаас эдгээр компанийн 2011 оны татвар ногдуулалт, төлөлтийг шалгаж, акт тогтоон тодорхой хэмжээний мөнгийг улсын төсөвт тушаах ёстой гэсэн шийдвэр гаргасан аж. Гэвч "Эн Пи Ай” болон "Сансрын геологи хайгуул” ХХК-ийнхан уг төлбөрийг төлөхгүй хоёр жилийн нүүр үзэж байгаа аж. "Эн Пи Ай” ХХК нь Дорнод аймгийн Хөх нуур-XVIII талбайд хайгуулын чичирхийллийн ажил гүйцэтг үүлэх гэрээг, БНХАУ-д бүртгэлтэй DQE, BGP гэх хоёр компанитай хийж, үйлчилгээний хөлсийг олгохдоо нэмэгдсэн өртгийн албан татвар авч төсөвт төлөх үүргээ биелүүлээгүй, татвар төлөөгүй нь хууль зөрчсөн тул улсын байцаагчийн актаар төлбөр ногдуулсан юм байна.
Мөн түүний охин компани "Сансрын геологи хайгуул”-ынхан 2011 онд өрмийн ажлын гэрээ байгуулж, Дундговь аймгийн нутагт ажил гүйцэтг үүлэн төлбөрт нь БНХАУ-ын "Синопек” компанид 2.4 тэрбум төгр өг төлөхдөө мөн л ийм зөрчил гаргажээ. Гэвч тэд тусгаар тогтносон Монгол Улсын хуулийг зөрчснөө үл тоож, бүр эсэргүүцэж, шүүхэд хүртэл хандсан юм билээ. Тэд шүүхээс өмнө Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвл өлд хандсан юм байна. Уг зөвл өл нь Сангийн яам, татварын албаны удирдах ажилтнууд, татвар төлөгчдийн төлөөллөөс бүрдсэн, санхүү, татвараар мэргэшсэн өнд өр боловсрол, мэдлэг, дадлага туршлагатай мэргэжлийн 11 хүн багтдаг бөгөөд татварын байцаагчийн маргаантай актыг бүхий л талаас нь хянан шалгаж Татварын хуулийн зүйл, заалт бүрийг чанд мөрдөн, шийдвэрээ гаргадаг юм байна. Тиймдээ ч уг зөвлөлөөс тус компанийг "татвар төлөх ёстой” гэдгийг нь баталгаажуулжээ.
Харин үүнийг нь эсэргүүцсэн "Эн Пи Ай” ХХК, "Сансрын геологи хайгуул” компанийн удирдлага Захиргааны хэргийн шүүхэд хандсан гэнэ. Захиргааны хэргийн анхан шатны шүүх хоёр талын байр суурь, нотлох баримтыг нягтлан үзэж, эдгээр компанийг шалгаж, татварын байцаагчийн тавьсан төлбөр хууль эрх зүйн үндэслэлтэй болохыг нь тогтоосон байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс ч нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээгээд байгаа юм.
ХУУЛЬ ЗӨРЧИГЧДИЙН ЛИЦЕНЗИЙГ СУНГАХАА БОЛЬЁ
Энэ хоёр тохиолдлоос өмнө ч яг ийм байдлаар татвар төлөхгүй гэж үзсэн газрын тосны хайгуул, олборлолтын өөр нэг компани байсан аж.
Тэд мөн л шүүхэд хандсан бөгөөд анхан шатны болон давж заалдах шатны шүүх Монгол Улсад төлөх ёстой гадаадын хуулийн этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хүүгийн хамт төлүүлэх шийдвэр гаргасан юм байна. Төлөх графикаа өдгөө тус компанийнхан татварын албанд өгөөд байгаа аж. Үүнтэй адил өдгөө Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргачихаад байгаа "Эн Пи Ай” болон түүний охин компани "Сансрын геологи хайгуул” ХХК-ийнхнаар улсын төсөвт төлөх ёстой НӨАТ-ыг төлүүлэх шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.
Энэ дашрамд, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахдаа эрхээ хэтрүүлж, үүргээ умартдаг "Эн Пи Ай” болон "Сансрын геологи хайгуул” мэтийн гэрээлэгчдийн зохисг үй үйлдлийг таслан зогсоох, гэрээний хэрэгжилтийг ханган биелүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тохиолдолд түүнийг нь сунгахгүй байх, Монгол Улсын хуулийг хүндэтгэдэг бусдад нь шилж үүлэх шаардлагатай нь харагдаж байна. Гадаадын хуулийн этгээдийн Монгол Улсад олсон орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан тайлагнаж, төлөх хууль эрх зүйн тогтолцоо 2007 оноос бүрдэж, өдгөө НӨАТ төлөх нь хэвшил болсон зүйл аж.
Гадаадын хөрөнгө оруулалттай ганцхан компанийн нэг жилийн орлогод ногдох НӨАТ-ыг нэмж ногдуулан төсөвт төлж тайлагнасан жишээг дурдахад, 2012 онд "Оюутолгой” компани 27 оронд бүртгэлтэй 493 туслан гүйцэтгэгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон 560 тэрбумын орлогод 56 тэрбум төгрөгийн НӨАТ ногдуулан манай улсад төлжээ.
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш орж ирсэн хамгийн том хөрөнгө оруулагч "Оюутолгой”-нхон Монголын хуулийг ийн биелүүлж байхад гаднын зарим компанийн удирдлага, тэдний гар хөл болсон монголчууд хууль зөрчих гэж шүүхдэж байгаа нь хачирхалтай.
Г.Равжаа
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||