Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Оюу Толгой”-н тайзан дээр амилж буй Рио Тинтогийн зохиол-II

“Оюу Толгой”-н тайзан дээр амилж буй Рио Тинтогийн зохиол-II

 

Уул уурхайн "аварга загас” гэх тодотголтой Рио Тинто компани тодотгосон нэр шигээ ядуу буурай улс орнуудын баялаг, ирээдүйг авлигын мөнгөөр залгидаг компани аж. Ингэж дүгнэх болсон шалтгаан нь Мозамбик, Намиб, Индонез улсад хэрэгжүүлж буй уран, нүүрс, төмрийн хүдрийн хэд, хэдэн төсөл үүнээс үүдэн гарсан маргаан, холбогдсон албан тушаалын хэргүүдээс бэлхнээ харж болно. Уул уурхай гэдэг бол аливаа улсын хөгжлийн зүтгүүрийн зөвхөн нэг хэсэг нь. Үндэстэн дамнасан том компаниуд энэ төсөлд оролцож болно. Гэхдээ хуулийн хүрээнд, тухайн улсын ирээдүйг баллачихгүйгээр, ард иргэдэд нь ээлтэй байдлаар хөгжүүлэх ёстой. Харин хөгжил буурай улс орнуудын улстөрчдийн ашиг сонирхол нь мөчидхөн байдаг тул ирээдүйтэй нь, баялагтай нь тоглож болдог гэдгийг ард үлдсэн түүх харуулна. Ядуу буурай улсад тавигддаг Рио Тинтогийн жүжгийн зохиол яг одоо тал нутгийн Монгол Улсад амжилттай хэрэгжиж байгаа. Ази тивийн хамгийн том уурхай болж, ашиг орлого нь нэмэгдэнэ гэж цоллож буй гүнийн уурхай 2021 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох байсан ч 2023 оны хоёрдугаар улирал хүртэл хойшлоод байна. Шалтгаанаа геологийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байгаа ч цаана нь өөр ашиг сонирхол цухалзаж буйг ард үлдсэн түүх, сургамж харуулна.

МОЛИГО ҮМХСЭН МОЗАМБИК

Мозамбик улсын Тете мужид байгаль эх өгөөжөө харамгүй хайрлажээ. Нийтдээ 1.9 тэрбум коксжих нүүрсний нөөцтэй энэ газрыг колоничлогч улсууд аль эртнээс хараагаа сунгасаар ирсэн. Замбези голын эрэг дагуу байрлах энэ газарт нутгийн иргэд хяналтаа тогтоож харж, хамгаалж байсан нь эрх мэдэлтнүүдийг ийш зүглэх боломж олгоогүй юм. Гэвч 1975 онд тус улс Португалиас тусгаар тогтнож, өөрийн толгойг өөрөө мэдэх болсон тул арга буюу Тете мужид орших коксон нүүрсний ордод гар дүржээ. Энэтхэгийн Засгийн газар болон төмрийн Тата үйлдвэр хамтран тус ордыг түшиглэсэн хувь нийлүүлсэн компани байгуулах хүртэл зөвхөн хайгуулын шатанд байлаа. Одоогоор энэ уурхай жилдээ 5 сая нүүрс олборлох хүчин чадалтай болсон байна.

Бүх юм сайхан болж эхэлж байтал Рио Тинто групп хувь нийлүүлсэн компанид хамтран оролцох санал гаргаж 2011 оны дундуур 3.9 тэрбум ам.доллароор компанийн 65 хувийг өөрийн болжээ. Хамгийн гол нь дээрх наймааг хийхдээ хувь нийлүүлсэн компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, Мозамбикийн Засгийн газрын хэд, хэдэн гишүүнийг хахуульдсан байж болзошгүйг Португалийн тагнуулын байгууллагаас мэдээлжээ. Мозамбикийн Засгийн дээрх наймаа анх яригдаж эхэлсэн цагаас хяналт байх ёстой гэж мэдэгдсээр байсан ч харалган улстөрчдийн гайгаар "аварга загас”-ны аманд орсон нь энэ. Яг үнэндээ коксон нүүрсний уурхай "аварга загас”-ны аманд орсноос хойш ашигтай ажиллаж байсан тохиолдол үгүй. Менежментийн шинэчлэл хийсэн ч байдал дээрдээгүй. Нүүрсний агуулга муу байгаа тул далд уурхай байгуулна гэж байсан ч энэ амлалт хэрэгжээгүй байна.

Улмаар 2017 онд Мозамбикийн Засгийн газар Рио Тинто-г АНУ-ын шүүхэд өгсөн юм. Шударгаар шийдүүлэхийг хүссэн Мозамбикийн Засгийн газрын хүсэл харамсалтай нь биелээгүй. Өнгөрөгч зургаадугаар сарын 06-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотын тойргийн шүүхэд болсон хуралдаанаар Рио Тинто компанийг ямар нэгэн хууль зөрчөөгүй гэж үзэн хэргийг хаасан юм. Энэ асуудал дээр Энэтхэгийн талын Тата групп ч, Энэтхэгийн Засгийн газар ямар нэгэн тайлбар одоог болтол хийгээгүй байна. Мозамбикийн Засгийн газар олон улсын хуульчидтай хамтран нотлох баримтаа хангалттай цуглуулж "аварга загас”-ыг дахин шүүхэд өгнө гэдгээ мэдэгдээд байна.

ИНДОНЕЗИ, ИНГЭХ ГЭЭД БАЙСАН ЮМ

Аварга загасны аманд ороод өөдлөөгүйн нэг жишээ нь Индонези улс. Зэсийн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт орох Грасберг уурхай энэ улсад бий. Зэс, алт, мөнгөний арвин их нөөцтэй энэ уурхайн нөөц тодорхой болоогүй. 2018 оны олборлолтоос харвал 1.06 тэрбум фунт зэс, мөн адил хэмжээний унц алт, 2.9 тэрбум унц мөнгө олборлон борлуулжээ. Аль 1930-аад оны дунд үед Голландын хэсэг эрдэмтэд энэ орд газрыг илрүүлээд уулга алдаж байсан гэдэг. Тухайн үед ямар нэгэн хяналт байгаагүй тул эзлэн түрэмгийлсэн улсдаа дураараа дургиж Их Британийн компанитай хамтран үйл ажиллагаа явуулах болжээ. Байгалийн баялаг гэхээр зүйлгүй Голландуудад энэ уурхай бурхнаас өгсөн бэлэг гэлтэй л байсан юм.

Уурхай албан ёсоор 2006 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гол тоглогч нь мэдээж Рио Тинто байлаа. Уурхайн дийлэнхийг "Фрийпорт МакМоран” компани эзэмшдэг бол Рио Тинто компани гүйцэтгэл, менежментийн түвшинд ажилладаг байжээ. Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш нутгийн иргэд, Рио Тинтогийн хооронд маш том маргаан дэгдэж, хэд, хэдэн удаагийн бослого уурхайн бүс нутагт болж байсан удаатай. Бослого хөдөлгөөн намжихгүй байсан тул Индонезийн Засгийн газар, Рио Тинто компани хөрөнгө оруулагчидтай хамтран гурван ч удаа хэлэлцээрийн ширээний ард сууж байв. Гэхдээ энэ уулзалтууд үр дүнгээ өгөөгүй билээ. Хэрүүл яв, явсаар орд газраа Индонезийн Засгийн газар эргүүлэн авах дээрээ тулж ирсэн юм. Авах, авахгүйн тухай маргаан мөн л урт хугацаанд үргэлжилсэн. Маргаан мэтгэлцээн сунжирсаар энэ оны нэгдүгээр сард нэг тийш шийдэгдсэн юм. Бүтэн таван жилийн хугацаанд хэлэлцсэний эцэст Рио Тинто компани Индонезийн төрийн өмчит "PT Inalum” компанид "Гарсберг” уурхайн 40 хувийг 3.5 тэрбум ам.доллароор худалдахаар болсон билээ. Нэг ёсондоо өөрийнхөө нутаг дэвсгэр дээр байгаа хамгийн том уурхайгаа "аварга загас”-ны амнаас худалдаж авсан гэсэн үг. Нарийн технологи байгаа биз.

Анх их гүрнүүдийн дундын тоглоом болсон энэ уурхайг Индонезийн Засгийн газар тэр дундаа Жокови Видодо төрийн эрхэнд гарснаас хойш үйл ажиллагааг нь шинэчлэх, үр дүнтэй болгох талаар ажиллах болсон юм. Жокови Видодо Рио Тинтог энэ уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулж чадахгүй гэж үзэж байсантай энэ бүхэн холбоотой билээ. Улмаар олон улсын зөвлөх үйлчилгээний багтай хамтран төрийн мэдэлд авах талаар хөөцөлдөх болсон юм. Одоо төрийн өмчийн компани 40 хувийг авсан тул үйл ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний гарц, олборлолтыг нэмэгдүүлэх талаар календарчилсан төлөвлөгөө боловсруулжээ.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Аварга загас жижиг арлын олзыг авна гэдэг тийм ч сайн үр дүнд хүрдэггүй. Тэд нэг бол бүгдийг нь залгих гэж оролдоно, нэг өөрөө хав дараад наашаа ч үгүй, цаашаа ч үгүй нам сууна. Тэнд үлдсэн сургамж үүнийг бэлхнээ харуулж байна. Зарим нь зориг гаргаад шүүхээр шийдүүлэх гэж хичээсэн ч бараагүй. Бүр зарим нь өндөр үнээр худалдаж авсан. Чадалгүй нэг нь энэ бүхнийг зүгээр хараад өгсөн хэдэн мөнгөөр нь голоо зогоогоод амьдарч байна. Хэрэв бид яг энэ цаг мөчид ухаантай байж хэлэлцээрийн ширээний ард суун, байгуулсан гэрээгээ шинэчлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, гэрээнд заагдсан үүргээ биелүүлэхийг шаардахгүй л бол дээр өгүүлсэн гашуун түүхийг давтахгүй гэх баталгаа байхгүй. Төрийн түшээд ч, эгэл жирийн ард ч энэ асуудалд хэрсүү хандаж, улс орны эрх ашгаа тэргүүнд тавих хэрэгтэй. Өөр зам байхгүй...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

“Оюу Толгой”-н тайзан дээр амилж буй Рио Тинтогийн зохиол-II
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани