- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Томоохон олборлогчид EV батарейн талаар санал зөрөлдөв
BHP, Glencore зэрэг дэлхийн томоохон олборлогчид цахилгаан машины (EV) батарей хувьсгал хийнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
Гэвч ямар металл дэлхийн зах зээлд урт хугацаанд ноёлох талаар санал зөрөлдсөн хэвээр байна. BНP Баруун Австрали дахь цайрын үйлдвэрлэлээ сэргээж салбарын зах зээлийг онилж байгаа бол Rio Tinto литийн зах зээлд байр сууриа бэхжүүлэхээр яарч буй. Харин Glencore зэс, кобальтад анхаарлаа төвлөрүүлж, Anglo American Plc платин, палладий хоёр батарейн технологид ямар үүрэг гүйцэтгэхийг судалж байна.
BНP-ын Nickel West нэгжийн хөрөнгийн захирал Эдуард Хагел "Бид батарейд ордог цайр, кобальт, литий зэрэг бүх материалыг судалж байгаа. Бидний тооцоолж буйгаар урт ба дунд хугацаанд цайр илүү ашиг өгөх төлөвтэй байгаа учир анхаарал татах таваар болно” хэмээн үнэлжээ. Уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлэгч BНP компани Nickel West нэгжээ зарах худалдан авагч хайж байсан. Гэвч уг төлөвлөгөөнөөс татгалзаж, литий-ионы батарей болон өндөр чанарын цайрын нийлүүлэлтээс ашиг олохоор шийдвэрлэжээ.
2020 оны хоёрдугаар улирлаас энэ нэгж цайвар ногоон өнгийн цайрын сульфат үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөв. Уг материал батарейн түүхий эдийн хангамжийн сүлжээнд ихээхэн үүрэгтэй.
2020 оны хоёрдугаар улирлаас энэ нэгж цайвар ногоон өнгийн цайрын сульфат үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөв. Уг материал батарейн түүхий эдийн хангамжийн сүлжээнд ихээхэн үүрэгтэй. Улмаар Перт дахь цайр баяжуулах үйлдвэр нийлүүлэлтийг тэлэх гол түлхүүр болох юм. Засгийн газрууд дотоод шаталтын хөдөлгүүртэй машинаас татгалзаж, авто үйлдвэрлэгчид цахилгаан машин руу хошуурч байгаа үед батарейн материалууд өсөх нь дамжиггүй гэж Wood Mackenzie-н шинжээч Aнгела Дурран дүгнэжээ. Tүүний хэлснээр "Эрэлтийн төлөв илүү тодорхой боллоо”.
2030 онд 140 сая цахилгаан машин гаргахад жилдээ гурван сая тонн зэс, 1.3 сая тонн цайр, 236000 тонн кобальт шаардлагатай гэж Glencore-ын мэргэжилтнүүд таамагласан. Tүүнчлэн Bloomberg-ын тооцоогоор 2040 он гэхэд борлуулах шинэ машины 60 хувь, зам дээрх нийт машины гуравны нэг нь EV байх аж. BНP-ын санхүүгийн захирал Питер Bивен литийн дэлхийн нийлүүлэлт хангалттай бөгөөд эрсдэл гарвал кобальтаар орлуулж болно. Tиймээс хоёр таваарыг олборлох сонирхлыг бууруулж байна гэж үзсэн байна. Rio бас кобальтыг үл сонирхож байгаа бол Glencore-ын захирал Aйвен Гласенберг литийн арилжааны боломж муу хэмээн ярьж байв. Таваарын сонголтод үнийн огцом өсөлт ч тус болсонгүй.
Өнгөрсөн жилүүдэд батарейн гол түүхий эдийн үнэ эрс дээшилсний дараа унаж эхэлсэн. Учир нь хуучин болон шинээр үйлдвэрлэгчид түргэн хугацаанд хэт их хэмжээгээр гаргасны дээр дэлхийд тэргүүлдэг Хятадын цахилгаан машины зах зээл суларснаас болжээ. Тухайлбал, 2015 оны дундаас өнгөрсөн оны тавдугаар сар хүртэл гурав дахин өссөн литийн үнэ одоо гуравны нэгээр буураад байна.
Кобальт ялгаагүй 2018 оны гуравдугаар сар хүртэл хоёр жилд Лондоны бирж дээр дөрөв дахин өссөнөө одоо үнийнхээ гуравны нэгийг алджээ. Roskill фирмийн захирал Роберт Бэйлис уул уурхайн томчууд батарейд нааштай хандаж буй ч уламжлалт таваараас цааш харж, шинэ олборлолт руу орохоос болгоомжилж байгааг тэмдэглэв. Тэрбээр "Тэд үүрнээсээ хэт хол нисэхийг хүсэхгүй байна. Зарим нь үүний оронд хуучин төслөө хөгжүүлэхийг илүүд үздэг” хэмээв.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||